fbpx Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
9 минут 10 секунд

Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр

Гишүүн болоод удаагүй байхад төрийн ордны баруун жигүүрийн гурван давхарт байрладаг миний өрөөнд ТЕГ-ын дарга Б.Хурц орж ирлээ. Хаалга тогшоогүй, орох зөвшөөрөл аваагүй, зүгээр л өөрийнхөө өрөөнд, эсвэл албан тушаалаасаа өөр хүндлүүлэх зүйлгүй боловсролгүй бүдүүлэг дарга доод тушаалтныхаа өрөөнд ордгоороо орж байгаа мэт. Орж ирмэгцээ уртаашаа ердөө тавхан алхам өрөөний хойморт асаж цонхны тийшээ нэг очоод, буцаж эргээд, холхиод л. Арай миний суудал дээр очиж суусангүй ээ. Харц дээгүүр, гар халаасанд. “Сайн уу” ч байхгүй, “За юу байна...?” Түүний албан тушаалыг ч таг мартуулсан бүдүүлэг дорой авир. Би энэ байдалд дургүй хүрэхийн хажуугаар жаахан балмагдлаа, ямар хариу үйлдэл үзүүлэх ёстой, өрөөндөө ороод ирсэн хүнийг хүндэлж урьж суулгах уу, эсвэл яг байгаатай нь адил хариу барьж үл тоох уу... Яагаад ингэв, энэ өөрийн нь байгаа төрх үү, эсвэл боловсрол дутуу олон улстөрч биеийн хэлэмжийн тухай ганц нэг юм олоод сонсчихсон, түүнийгээ хэрэгжүүлж байгаа нь бүүр нэг мэдэгдээд байдаг шиг зан гаргаж байна уу?!...

Би түүнийг урьж суулгасан ч үгүй. Гүйцэд бодож амжсангүй, автоматаар өөртэй нь адил хариу үйлдэл үзүүллээ. Өөрийг нь арай өөрөөр угтаж авна гэж бодсон бололтой, тэр жаахан байдалд орсноо:

- Гансүхийг /Байгаль орчны сайд байсан Лүймэдийн Гансүх/ сонсоо биз дээ? гэж байна.

- Сонссон, тэгээд?!

Миний энэ хариулт түүнийг жинхэнэ шоконд оруулсан бололтой тэгсгээд удалгүй халаасандаа гараа хийсээр гарч явлаа.

Энэ үгийн нь дараа би түүнийг сая ойлгов. “Чамайг төрөөд долоо хоноогүй байхад чинь барьж хорих гэж гэрээс чинь баривчилсан Л.Гансүхийг чинь би нүүрсний хэргээр яллачихлаа шүү дээ, чи харав уу..” гэж орж ирсэн юм байна шүү дээ. Эрх мэдлээ гайхуулж "Би ингэж хийж чаддаг!" гэдгээ хэлж байна. Тэр нь бас "Чамайг ч ингэх боломжтой" гэсэн үг! Зүй нь түүнийхээр бол би машид их талархаж, түүнд хүндэтгэлтэй хандан найзархах ёстой байж. Гэтэл тийм юм болсонгүй!

Би Гансүхийг үзэн яддаггүй, тэр миний дайсан биш, зүгээр л ОТ -д говийн усыг үнэгүй ашиглуулахыг зөвшөөрснийг нь зад шүүмжилж, бичиж эсэргүүцэж байсан. Энэ бол зарчим юм л даа, үзэн ядалт биш! Бид хоёрын аура, зарчим таарсангүй.

Хурцын бүдүүлэг хандлага надад хурцдаж, миний зарчим Хурцад хурцаджээ. Ямар ч талархалгүй, мэдрэмжгүй, хөгийн жижигхэн новшийн хүүхэн бэ?! Чи улстөрд хол явахгүй ээ, гайгүй ээ...

Гэхдээ тэр надад өс санах ёсгүй. Манай гэр бүл нэгэнтээ түүнийг ихээхэн өмгөөлж, чин сэтгэлээсээ хамгаалж байсан юм. Яагаад гэж үү? Түүнийг хил дамнуулан хүн хулгайлсан хэргээр Европт шоронд хоригдож байхад Монгол даяараа үзэн ядаж дэвсэлж байлаа. ХХБ-ны Б.Мэдрээ гуай бас бус хүмүүс манай хүнтэй холбогдож түүнийг Монголдоо авчрах хэрэгтэй гэсэн, бид ч бас тэгж бодож байсан. Зоригийн хэргээр хэлмэгдсэн Энхбат гэдэг залууг хилс хэрэгт гүтгэх, түүгээр С.Зоригийн хэргийг хаах гэсэн Ц. Элбэгдорж нарын зарим улстөрчийн улайрсан хүчин чармайлтыг гүйцэтгэхэд тэр гар бие оролцсон. Гэхдээ тэр албан тушаалтай байгаагүй, зүгээр л гүйцэтгэгч байсан. Монголын тагнуулын байгууллага ажилтандаа үүрэг өгсөн бол ямар ч асуултгүй “Мэдлээ, гүйцэтгэе!” байх ёстой, тэр тэгсэн. Түүний буруу зөвийн талаар дотооддоо янз бүрийн мэтгэлцээн өрнүүлж болно, гэхдээ гадныхны өмнө бол монголчууд нэг амтай тагнуулын ажилтнаа өмгөөлж цээжээрээ хамгаалж, эх орондоо авчрах нь “Мэдлээ, гүйцэтгэе!” гэдэг шиг монгол хүн бүрийн үүрэг. Ийм сэдлээр нөхөр бид хоёр түүнийг өмгөөлж байлаа. Ямар ч байсан тэр эх орондоо ирсэн. Тэр үүнийг мэддэг байх. Бидний өмгөөлөл бол манай гэр бүл түүнд хязгааргүй сайн гэсэн үг биш, энэ бол зарчим л байсан. Үүнийг харин тэр мэддэггүй байх.

Гурван жилийн дараа ТЕГ-аас нэгэн хуулийн төсөл тайлбарлаж УИХ дахь намын бүлгүүд дээр танилцуулга хийж байв. ТЕГ-ын дарга Б.Хурц нэгэн ажилтны хамт “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралд орж ирэв. Тагнуулын ажилтан хуулийн төслөө танилцуулан тайлбарлана. Хурц дарга тэр ажилтныг хорхойн чинээнд үзэхгүй, гишүүдийн нүдний өмнө дээрэлхэж байв. “Одоо боль, наадхаа алгас, тэгээч, ингээч...” Хэн ч анзаарахгүй байхын аргагүй бүдүүлэг харьцаа. Тэгж байснаа Хурц дарга өөрөө тайлбарлах юм болов. Гишүүдийн өмнө гарч зогсохдоо мөн л гар өмдний халаасанд. Миний тэвчээр алдарч микрофоноо асаагаад хэлэлцэж байгаа асуудлыг нь тас цохиж:

- “Уучлаарай, та халааснаасаа гараа авчихгүй юу!”

Хурц байтугай манай бүлгийн гишүүд ч шоконд орсон биз. Бүлгийн хурлын уур амьсгал эвдэгдэж хэсэг чимээгүй болсон. Хурц дарга тэр дороо биш жаахан байзнасгээд, ёстой нэг хөмхий зууж байгаа мэт аажуухнаар халааснаасаа гараа гаргалаа. Халаасандаа надад зориулсан салаавч гаргасныхаа дараа гараа гаргасан ч байж магадгүй. Хоёр дахь доромжлол. “Гайгүй ээ, чамайг хэн ч биш болгоно оо...”

Жилийн дараа сонгууль болоход тэр надад жинхэнэ салаавчаа харуулсан нь УРАН УЧРАЛаар дамжуулсан Элбэгдорж, Сайханбилэг, Хурц нарын хамтын бэлэг байсан билээ. Тэр “БЭЛЭГ”-ийг манай ард түмэн бүгд мэдэх болсон хойно.

Ер нь бол миний илүү зан л байхгүй юу, том дайсантайгаа л том дайнаа хийхгүй, хоёрын хооронд жижиг сажиг дайсан энэ мэтээр их цуглуулна аа. Тэр жижгүүдийнх нь хорлонтойг яана, том зорилгыг чинь сөнөөхөд хангалттай хорлонтой! Муу хүний санасан өс, зуусан хорыг юман чинээ бодохгүй,тоохгүй байх нь ухаалаг том сайн сайхны шинж ерөөсөө ч биш, чиний тэнэгийн л шинж! Энэ бол сургамж!

За тэр ч яахав, Хурц бол төрийн хүн биш. Төрд бодлоготон байх ёстой, тэр бодлоготон бүүр ч биш. Гэхдээ төрийг эрхшээж байгаа цөөн хүмүүст бол ийм үнэнч гүйцэтгэгч - МЭДЛЭЭ ГҮЙЦЭТГЭЕ -чүүд маш их хэрэгтэй байдаг, тийм хүмүүсгүйгээр хүчийг авах боломжгүй шүү дээ! Үүрэг даалгавар өгөхөд “Яах гэж.., хэрэггүй юм биш үү..., ийм учраас болохгүй байх аа дарга аа.., за би бодъё..., эхлээд судалж үзье..., би үүнийг чадахгүй юм байна, та өөр гүйцэтгэгч олно уу даа... энэ тэр гээд олон долоон юм хуцаад өөдөөс солиороод байхгүй, боддоггүй, бодож мэддэггүй, чаддаггүй “Мэдлээ, гүйцэтгэе!” бол маш чухал.

Гэхдээ нэг үнэн бол “Мэдлээ, гүйцэтгэе”-чүүд хэзээ ч ЭЗЭН болдоггүй. Хурц элчин сайд болох нь. Уг нь түүнд хурцдах л алба. Гэхдээ тэр болох байх, яагаад гэвэл УИХ “Мэдлээ гүйцэтгэе!”-чүүдээр дүүрэн байгаа. Тэгэхээр Хурц эзнээ сольсон уу, эсвэл түүний эзэн нөлөөтэй хэвээр байна. АХ НАР-ын үе дуусаагүй, “МЭДЛЭЭ, ГҮЙЦЭТГЭЕ!”-чүүдээр үргэлжилсээр...

УИХ-ын гишүүн асан Г.Уянга

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ
ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​