fbpx Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
10 минут 8 секунд

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай шууд холбоотой шинж тэмдгийн улс төрийн үйл явдлуудын хөшиг нээгдэхэд ойртож байх шиг байна. УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад хариулахдаа “…За, С.Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас би бас улстөржиж хариулъя” гэж эхлээд “…Яг бодитоор Хөгжлийн банк ямар болчихсон байлаа. “Эрдэнэт”-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо доо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз.

Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана чинь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхдөд хэлэхэд “…Би байр сууриасаа хазайхгүй”. Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад, өмч хувьчлалыг будаа болгочихсон зүйл удахгүй материалаар орж ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгий хачин юм яриад бай” гэв.

Энэ нь улс төрийн орчинд зарим нэг хөдөлгөөнийг үүсгэв. Л.Оюун-Эрдэнийн хариултын дараа УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан “…Иргэдийн амьдрал хүнд байгааг сөрөг хүчин, УИХ-ын эмэгтэй гишүүн индэр дээрээс хэлж байхад Монгол Улсын Ерөнхий сайд ийм бүдүүлэг хандлага гаргаж болохгүй. Оюу толгойн борлуулалтын орлого Монголбанкаар орж ирдэггүй. Монгол төгрөгийн уналт, валютын өсөлт дээр ямар бодлого баримталж байгаа юм. Стратегийн ордуудыг нэмэх асуудлыг иргэд ярьж байна. Үүн дээр ямар ажил хийж байгаа вэ” гэв. “…Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголбанкаар дамжуулъя” гэж Х.Баттулга ярьдаг байв. Түүнийг нь Д.Жаргалсайхан үргэлжлүүлэн ярьж буй аж. Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Баялгийн сан бүрдэх процесс Оюу толгой, Эрдэнэт дээр нэлээд асуудал болсон. Оюутолгойн 2.3 тэрбум ам.доллар тэглэгдэхгүй болохоор 34 хувьтай холбоотой асуудлыг Баялгийн сангийн нэг бүрэлдэхүүн хэсэг гэж хуульчлах боломжгүй болж асуудал болсон. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь маргаантай байхаар 34 хувь нь Хуримтлалын санд орох боломжгүй. Дээрээс нь “Хөтөл цемент шохой” компанийн асуудал үүссэн. Энэ бүхнийг шийдэж байж, түрүү жил хууль баталсан. Олон төвөгтэй асуудлын дундуур Баялгийн сан яваад стратегийн орд эзэмшиж байгаа компаниудтай хэлцэл хийх зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Өнөөдрийн уур амьсгал ч ил далд тоглолтоос болж байгаа юм бий. Үүний ард гарах учиртай. Ингэхгүйгээр том уул уурхайн төслийг хөдөлгөх боломжгүй. Тийм учраас УИХ дээр үнэнээ ил тод ярилцаад шинэ төслүүдийг өмнөх алдааг давтахгүйгээр хэрэгжүүлээд явах ёстой” гэж хариулав. Харин “…УИХ-ын гишүүн эмэгтэйд бүдүүлэг дайрлаа” гэсэнд нь “…Гишүүн рүү хандаж хэлж байгаа юм биш. Урьд нь хэд хэдэн удаа давтагдаад би өөртэй нь ч уулзаж ярьж байсан. Зарчмын байр суурь өөр байгаа зарим улстөрчдийн өнөөдөр Баялгийн санг бүрдүүлэхтэй холбоотой асуудал дээр саад хийж байгаа дээр би тэгж хэлж байгаа. Энэ байр суурин дээрээ би байна. Тэр хүмүүст хэлэхэд залуучуудыг өмнөө турхирах бус асуудал байвал ил тод гарч ирээд тэр мэтгэлцээнээ шууд хийх ёстой. Стратегийн ордыг хэн эзэмшиж байгааг бид бүгд мэднэ, үүний цаана ямар асуудал байгааг ч мэдэж байгаа. Тийм учраас эрхэм гишүүд та бүхэн ийм зүйлд битгий автаарай. УИХ-ын хаврын, намрын чуулганы хамгийн том сэдэв энэ болох байх. Олон янзын зүйл гарах байх.

Цагаа өнгөрөөчихсөн улстөрчид өөрсдийнхөө хэлж чадахгүй байгаа асуудлыг эрх ашиг нь зөрчигдөөд ирэхээр энд тэндээс энгийн залуучуудаар дамжуулж, эсвэл хэвлэл мэдээллээр дамжуулж үг дайгаад байгаа бохир технологи энэ цаг үед хэрэглэх гээд хэрэггүй гэж хэлэх байна” гэсэн юм.Харин Ж.Баярмаа Ерөнхий сайдын үгэнд ихээхэн эмзэглэжээ.

Тэрээр чуулганы хуралдааны дараа Цэцийн гадна очиж сэтгүүлчдийг дуудав. Тэгээд “…Л.Оюун-Эрдэнэ намайг УИХ-ын гишүүн гэж үзэхгүй байгаа нь Үндсэн хуулийн зөрчил юм. Намайг С.Баярцогтоор үг заалгадаг гэлээ. Би тэгдэггүй. Өөрөө үгээ бичиж, хэлдэг. Миний насыг ч судлах хэрэгтэй. Би АН-ын дэд дарга, С.Баярцогт АН-ын тэргүүн дэд даргаар ажилладаг. Бид уулзалгүй хэдэн сар болж байна. Миний зүгээс хэдэн гишүүдтэйгээ ярилцаад АН-ын бүлгээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярилцана” гэв. Харин, Ерөнхий сайдын эрхэм гишүүдэд хэлсэн үгийг “орчуулбал” наадах улс төрийн цаадах учир жанцан бараг л ойлгогдохоор байна. Тухайлбал, “…“Эрдэнэт”-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо доо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз” гэсэн нь юуны түрүүнд одоо яригдаж буй Ухаахудаг, Төгрөг нуурын ордтой холбогдоно. Эдгээр ордтой холбоотой ноцтой материалуудыг УИХ-д хүргүүлсэн гэсэн үг. Тэр агуулгаараа, С.Баярцогтыг нэр заасан ч Х.Баттулга бас нэрлэгдэж байгаа хэрэг.

Х.Баттулга, С.Баярцогт хоёрын тухайд наанаа зөрчилдөж харагддаг, өөрсдөө ч ийм утгатай үг унагадаг ч цаагуураа нэг бөгөөд нягт ойр харилцаатай. Үүнийг олон факт нотолдог. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Их тэнгэрт АН-ын нэг том хуралдаан болсон. Тухайн үед хууль хяналтынхан Х.Баттулгыг шалгаж эхлээд байв.

Үүнд бухимдсан Х.Баттулга “...Ийм тохиролцоо байдаг юмуу. Хоёр сайдаа татаж, Засгийг чинь унагана. Би АН-д гай тарьж байгаа бол намаас гараад бие даая. Би Баянхонгортоо, С.Баярцогт Сэлэнгэдээ бие даахад сонгогдоод л хүрээд ирнэ” гэчихээд хаалга саваад гарсан байдаг. Мөн УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнө АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин “…Х.Баттулга, С.Баярцогт гэдэг хоёр хүний тохирооны улмаас АН-ын маш олон залуу хохирол амсаж болохгүй. Өнгөрсөн найман жилийн турш энэ намын өрхийг таталцаж, хаяаг нь манаж, галыг нь бадрааж явсан хүмүүс яагаад ордны хуйвалдааны золиос болох ёстой юм бэ” гэж байв. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны аравдугаар сарын 19-нд болсон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ы үеэр “…“Танк орж ирнэ” гээд 16 жил гацаасан том төслүүдийн эдийн засгийн алдагдлыг улс биш, харин популистууд төлөх ёстой. Энэ парламент дотор популистууд живсэн. Тэрийг Х.Баттулга тэргүүтэй популистууд ойлгоогүй байгаа. 30 жилийн түүхэн дэх Ерөнхийлөгч нараас буцаж УИХ-ын гишүүн болсон анхны хүн, шуналын гутамшигт үлгэрлэл, үе дамжин яригдах онигоо боллоо. Одоо хангалттай биш үү. “…Эдийн засгийн төслийг явуулахгүй” гээд зогсож байдаг Ерөнхий сайд асан хүртэл байхыг харах гэж дээ. Байх үедээ байгаад, байхгүй үедээ утаа май тавьж улсад гай болоод сууж байхаар явах хэрэгтэй. Улс төрийн оноо авахын тулд бодит байдлыг худлаа тайлбарлах шиг арчаагүй үйлдэл байхгүй” гэж хэлж байсан юм.

Ер нь бол, Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлээд УИХ-ын танхимд нэр бүхий улстөрчдийн, баялагт эзэн суусан хүмүүсийн микрофон болж, үгийг нь дамжуулж суудаг гишүүдэд ч дээрх үгийг хэлээд байх бололтой.

Гэхдээ өнгөрсөн баасан гаригт хэлсэн үгэнд нь эмзэглэсэн С.Баярцогт, Ж.Баярмаа хоёрыг өмөөрч жагсаал хийх тухай ярьжээ. Учир нь, Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нарын хүмүүс “…Дөрөвдүгээр сарын 27-нд жагсаал зохион байгуулна” гэж яриад байгаа юм. Үүн дээр Баялгийн сан дээр ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа талууд ч тос нэмэхээр ажиллаад эхэлжээ. Товчхондоо, энэ нь Ухаахудаг, Төгрөг нуурын ордынхны хариу улс төр аж.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Трамп Крымыг Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрөхийг татгалзсан Зеленскийд “Чи бүхэл бүтэн улсаа алдах болно“ гэжээ
Трамп Крымыг Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрөхийг татгалзсан Зеленскийд “Чи бүхэл бүтэн улсаа алдах болно“ гэжээ
 
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Бүх зам Бээжин хүрнэ

Бүх зам Бээжин хүрнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

Казахстан Алтан Ордын “шууд залгамжлагч” мөн үү?

Казахстан Алтан Ордын “шууд залгамжлагч” мөн үү?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​