fbpx Эргэлзээтэй бүхнийг нь эргэж нягтлах цаг ирчихлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 58 секунд

Эргэлзээтэй бүхнийг нь эргэж нягтлах цаг ирчихлээ

Хүн хэрхэн үүссэн, хаана үүссэн, царай зүс, арьсны өнгө өөр өөр болсны учир юу болох... гэхчилэн олон зүйл өнөөг хүртэл маргаан дагуулсаар байна. Зүүн хойд Африкт хүн анх үүссэн гэдэг ч худлаа. Африкаас бусад тиврүү тархсан гэх нь ч эргэлзээтэй. Харин “хүн дүрстэй мичнээс хүн төрхтэй бич үүссэн, хүн төрхтэй бичнээс бичин хүн үүссэн, бичин хүмүүсээс хүн үүссэн” гэх онол үнэн. Хүн дүрстэй мичнүүдээс олон сая жилийн хувьсал, шалгарлын эцсийн, дээд үр дүн болж хүмүүс үүссэн тэр процесс чухам хаана, юуны учир болж өнгөрсөн юм бэ? Энэний цор ганц шалтгаан нь байгаль, цаг уурын өөрчлөлт (амьдрах орчны нь өөрчлөлт) байх учиртай.

Амьдрах орчин нь хүндрэх талруугаа өөрчлөгдсөөр, цаг уур хахиршсаар, түүнд нь зохицож чадаагүй амьтад устсаар, шалгарлыг давсан нь цөөрсөөр, эцэс сүүлдээ онцгой чадамжийг олсон хэд нь л үлдсэн байх учиртай.

Халуун дулаан орны нөхцөл, зөөлөн чийглэг уур амьсгалын нөхцөл, үр жимсээр баялаг ой модны нөхцөл бүгд алга болсон байх ёстой. Мичүүд аргагүйн эрхээр модноос бууж, хоёр хөлөөрөө явж, олон идэштэн болж, урд мөч нь гар болж, уураг тархи нь томорч, хөгжиж, мод, чулуу, ясыг зэвсэг болгон ашиглаж, агуйд орогнож, урц овоохой барьж, арьс нөмөрч, гал ашиглаж, ан хийж, сүрэглэн явж, биесээ хамгаалж суртал нь амьдрах орчин нь аажмаар, гэхдээ тасралтгүй өөрчлөгдсөн байх учиртай. Кайнозойн эриний антропоген галбын үед хүн үүссэн байх гэж үздэг. Гэтэл тэр үед Африк тивд өмнө дурдсан мэт хувьсал, өөрчлөлт гараагүй. Бараг бүх талаараа усаар хүрээлэгдсэн, чийглэг газар нутаг шүү дээ! Чухам тийм болох учир Африкт дулаан орны ойд үүссэн бүх амьтад өнөөдөр хүртэл амьдарсаар л байна. Мич хүн болох процесс Африкт явагдсан бол тэдний аль нь ч одоо байх учиргүй. Яг л өнөөдрийн Төв Азийн өндөрлөг мэт амьтадтай, эх газрын эрс тэс уур амьсгалтай байх ёстой. Мичүүдийн заримыг нь хүн болтол нь өөрчилсөн бэрх хүнд нөхцөлд өнөөдөр Африкт байгаа бүх амьтад үлдсэн байх боломжгүй.

Хүмүүс байгаль, цаг уурын хахиршлын бүтээгдэхүүн болж анх үүсээд дараа нь бусад тааламжтай нутагруу тархжээ. Дулаан, чийглэг, хүнс тэжээл ихтэй нутагт үүсээд, хүнд бэрх нөхцөлтэй нутгуудруу тархсан гэх нь худал.

Мичүүдийг хүн болтол нь “хавчсан, зовоосон, өлсгөсөн, дааруулсан, үхүүлж үрэгдүүлсэн, цөөрүүлсэн” байгаль, уур амьсгалын хатуу, ширүүн нөлөөг зөвхөн, ганцхүү хөх чоно, аргаль, янгир, хүйтэн саруудад ичдэг, нүхэнд амьдардаг цөөн мэрэгчид мэтийн амьтад л тэвчиж, дасан зохицож үлдсэн нь үнэн. Мичүүд хүн болж чадсан болохоороо л амьд үлдэж шүү дээ! Чадаагүй нь бүгд л үхэж, мөхжээ, юун хүнтэй зэрэгцэн амьдрах!! Гэтэл Зүүн хойд Африкт мичүүд ч, хүмүүс ч зэрэгцэн амьдарч байсан мэт болчихож байгаа юм... Хүмүүс анх үүссэн газар нутагдаа өсөж үржээд аажмаар тархаж, зарим нь бүр Австрали, Америк тив, Африкруу хүрч очжээ. Онцын тааламжтай орчинруу очиж чадсан хүмүүсийн хөгжил удааширч, зогсонги байдалд оржээ. Харин амьдрах нөхцөл нь олон талын бэрхшээлтэй, байнгын анхаарал, мэдлэг, чадавх шаардсан бүс нутгуудад хүмүүсийн соёлыг бүтээх, хөгжих процесс түргэсчээ. XXI зууны өндөрлөгөөс, 2025 оны үеийн мэдлэг, мэдээлэл, баримт, материалыг ашиглан эргэж харах, дахин нягтлах аваас хүн анх Африкт үүссэн гэх үзэл, онолд эргэлзэх сэтгэл, хандлага улам л их хүчтэй болсоор байна.

Харин хүн анх Төв Азид үүссэн байж болохыг үзүүлэх, гэрчлэх мэдээллийн тоо улам л өслөө. Иймийн учир өмнөх бүх баримт, материал, нотолгоо, дүгнэлтийг эргэж шалгах, Африкаас, Австралиас, Азиас, Европоос олдсон гэх бичин хүнийх байж болох бүх чулуужсан ясыг хамгийн орчин үеийн багаж ашиглан дахин нягтлах шаардлага гарч байна.

Тэдгээр тивүүдээс олдсон чулуун зэвсэг, агуйнууд дахь элдвийн үлдэгдэл, эртний хүмүүсийн буурь бууц, чулуун зэвсэг бэлдэж байсан болов уу гэхээр газруудыг ч эргэж судлах хэрэгтэй. Ер нь энэ талын ажилд энэ зууны өндөрлөгөөс шинэ үнэлгээ, дүгнэлт өгөх нь чухал болчихлоо. Чулуун зэвсгүүдийн хийцийн онцлог, ашигласан чулууны нь шинж, чухам аль нутгийнх болохын нь тодорхойлолт ч олон зүйл өгүүлнэ шүү дээ. Одоо энэ бүхнийг тодотгох техник, технологи ч буй болчихжээ. Харин чадварлаг судлаачид хаана байна вэ? Амьтай болон амьгүй байгалийн хувьслын талаар зуун жил, хоёр зуун жилийн өмнө зарим судлаачдын хийсэн дүгнэлт үнэнээс хол, гэнэхэн гэхээр байсан нь нотлогдсоор, тогтоогдсоор байгаа билээ. Гарсан алдааг залруулах бүрийд шинжлэх ухааны түүх зузаарч, нэр төр нь улам их өндөрт өргөгдөж, үнэнийг олж мэдэх, таних, чадавх нь ч дээшилдэг. Шимпанзе мичний зүйлийн нэг салааны сая гаруй жилийн турш дахь хувьслаас хүн үүссэн гэгддэг. Тэгвэл Африкт шимпанзегийн нэг салаа нь тааламжтай орчинд “жаргаж суусаар” өвөг янзаараа шахам үлдсэн, харин өөр нэг салаа нь “бэрхийг үзэж, зовлон туулсаар, бүр хөдөлмөрлөсөөр” хүн болж хувирсан мэт болчихож байна.

Нэг нь байгалийн Зоопаркад тэжээлгэж суусаар нэг сая жил болсон, харин нөгөө нь зэрлэг байгальд, цаг уурын хахиршил, хүнс тэжээлийн ховордол, араатан амьтны халдлага, амьд үлдэхийн төлөөх тэмцэлд өөрийн эрхгүй орсоор, “толгойгоо ажиллуулж, гараа хөдөлгөсөөр”, чулуун зэвсэг атган тулалдсаар хүн болчихсон мэт, өөрөөр хэлбэл нэг бүс нутагт огт өөр хоёр процесс зэрэгцэн явагдсан мэтээр ойлгогдож буй юм.

Тийм байх боломжгүй нь тодорхой шүү дээ. Аливаа мэдлэг, мэдээллийг мөнхийн, ганц үнэн мэтээр ойлгодог, хоосон цээжлээд л тоть мэт давтаж байдаг, наад цаад учрыг нь ер ухаж ойлгоогүй, ойлгох ч чадваргүй хүмүүс, мөн өөрийн ядруухан, ядуухан оюунаараа аливааг хялбарчлан, дүйцүүлэн тайлбарлах гэж жүжиглэдэг, мэдэмхийрдэг, хуурамч шинжлэх ухаанчирхагчид өнөөдөр (псевдонаука) бүр их, дээд сургуулийн багш нарын дунд ч олон болчихжээ. Ийм байдал хэзээ засрах юм бол оо? Энэ зуундаа багтаж цэгцрэх байгаа...? Өнөөдөр л гэхэд эрдмийн том том зэрэг цолтой хүмүүсийн (тэд судлаачид ч болж чадаагүй) наад зах нь л 90 хувь нь хулхи эрдэмтэд, хуурамч шинжлэх ухаанчирхагчид болчихоод байна шүү дээ. Тэдэнд бүтээл гэж байхгүй, ганц нэг бичсэн, хэвлүүлсэн зүйлд нь чанар, шинэ зүйл, олсон нээсэн зүйл, шинэ онол, үнэтэй санаа, шинэ мэдээ, баримт ч байхгүй, тэд бичсэн гэгдэх диссертациа ч хэвлүүлж зүрхэлдэггүй хүмүүс...

Судлаач, профессор Д.Чулуунжав

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​