fbpx Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
13 минут 25 секунд

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Оросын цэргийн тусгай ажиллагаа Украинд 3.4 жил (тасралтгүй 1174 өдөр шөнө) рүүгээ дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины dialog.ua/war/ сайт, “Блог Ходорковского” сайт, германы Deutsche Welle, америкийн Forbes-ын анализ, европын ба америкийн зарим улс төрчдийн мэдэгдэл зэргээс түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

сонин mn

Ялалтын баярын өмнөх дайны зураглал. Фронтод Орос нь ганц ч атугай км давшиж “чөлөөлөлт”-өө хийгээгүй, давшсан тоолондоо хатуу няцаалттай тулгарч байв. Тавдугаар сарын 9-ний өмнө Донецкийг бүхэлд нь чөлөөлж авна гэсэн нь агаарт замхарсан. Украины батлан хамгаалах хүчин Оросын армийг хөдөлгөхгүй байж чадахын сацуу ОХУ-ын Курск, Брянск, Белгород мужид цэргийн тусгай ажиллагаа явуулж байна. Украин алсын тусгалт дронууд, нисэгчгүй онгоцууд хэдэн зуугаараа Оросын эсрэг томхон хэмжээний дайралт хийв. Оросын Европын хэсэгт хэд хэдэн байнуудад цохилт өгч, дронуудын зарим нь Москва мужийн дээгүүр чөлөөтэй нисч байв. Амжилтыг дурдваас оросын цэргийн олон объект, жишээ нь Град, Ураган, Смерч, Торнадо MLRS, мөн TOS-1A Solntsepek-ийн сум, дуран хараа тохируулагч үйлдвэрлэдэг Саранскийн шилэн кабелийн үйлдвэр, Тула мужид Сплав үйлдвэр халдлагад өртөж шатав.

Москва мужид Миг-29, Су-29 онгоцууд байрладаг цэргийн нисэх онгоцны Кубинка буудал, Калуга мужийн Шайковкад стратегийн бөмбөгдөгч Ту-22 онгоц байрладаг аэрдром дрондуулж галд автав.

Орос руу дроны хамгийн том халдлага Ялалтын 80 жилийн ойн баярынх нь өмнө тохиосныг Z-bloggers-чид нь мэдээлэв. Нэг дор бараг зэрэг шахуу нэг шөнө ОХУ-д алсын тусгалт 447 дрон, пуужин довтолжээ. “Нэг шөнийн дотор Орос руу 447 дрон, пуужин” харвасны шан гээд Орос даяар эмх замбараагүй байдал ноёлож иргэний агаарын тээврийн 350 гаруй нислэг зогссон буюу цуцлагдаж, тэр дундаа Москвагийн нисэх онгоцны буудлууд хаагдаж, дор хаяж 60 000 зорчигч онгоцтойгоо гацсаныг дурджээ. Украины эсрэг эрх баригчдынх нь өдүүлсэн дайны хор уршгийг оросууд сая л сэхээрч мэдрэх шиг болжээ. Иргэний нисэхийн хэд хэдэн буудалд бачимдсан, ууртай, согтуу оросууд аэрпортыг үймүүлэн, тэдний нэг нь “Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ” хэмээн хашгирч байжээ.

сонин mn

Сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн Ялалтын 80 жилийн ойн баярыг нь гадаадын улс төрчид дүгнэсээр байна. 1945 онд ялж булшилсан фашизмын эсрэг хүн төрөлхтөний II дайн 80 жилийн дараа Украины неонацизмын эсрэг дайн болон үргэлжилж, хүн төрөлхтөн нацизмын аюулаас салаагүй, неонацизмыг нь Оросын арми, Путин эрэлхэгээр сөрөн байлдаж байгаа гэдэгтэй эвлэрэх улс үндэстэн Оросоос өөр гарч ирэхгүй бололтой.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч дүгнэхдээ “Путины эзэнт гүрний тэнэглэлийг нь халхалсан түүхэн завхруулга” хэмээн Ялалтын баярыг нь нэрлэв. Дэлхийн II дайн Европт өндөрлсний баяр бөгөөд хэрэв Украины эсрэг ОХУ-ын энэ дайныг фашизмтай хийх тэмцлийн үргэлжлэл хэмээн 5 дугаар сарын 9-нд Москвад зарлах аваас тэр нь огт тийм биш шүү гэв.

Михаил Ходорковский блогтоо ингэж ярив. Хөрш орныхоо эсрэг үйлдэж буй түрэмгийллээ зөвтгөхийн тулд Путин Ялалтын ойн баярыг овжин ашигладаг. Үзэл сурталжуулдаг. Аугаа их эх орны дайны ахмад дайчдыг Цэргийн тусгай ажиллагааны ахмад дайчидтай адилтгадаг, Цэргийн тусгай ажиллагааны баатрууд нь Үхэшгүй мөнхийн хорооны эгнээнд явдаг, ийнхүү Путин Дэлхийн II дайны ялалтыг өөртөө өмчилдөг. Явж явж Цэргийн тусгай ажиллагаа нь Аугаа их эх орны дайны үргэлжлэл болж хувирсан. Оросын улс төрчид (Медведев, Лавров гэх мэт) Зеленскийг Гитлертэй адилтгадаг, пропаганда нь эх орноо хамгаалж байгаа Украины армийг Зөвлөлт Холбоот Улс рүү зэрлэгээр халдсан Гитлерийн Вермахттай адилтгадаг гэв.

Ялалтын баярын өдрүүдийн 72 цагийн эвлэрлийн цаана Путинд ямар санаа нууцлагдав гэдэгт дүгнэлт өгсөөр байна. Трамп 45 дахь Ерөнхийлөгч байх үед нь Дэд ерөнхийлөгчөөр ажилласан Майк Пенс “Путин энх тайвныг биш, харин Украиныг хүсч байна. Оросын дарангуйлагч зөвхөн хүч чадлыг ойлгож биширдэг тул Украиныг үргэлжлүүлэн дэмжиж байгаагаа АНУ тодорхой мэдэгдэх ёстой” хэмээн CNN-ээр ярив. Трампын өнөөгийн засаг захиргаа Украинд үзүүлэх дэмжлэгээ тууштай биш, эргэж хургасан байдлаар илэрхийлж, дэмжлэг нь тогтворгүй байгаагаас зөвхөн Орос л зоригжно хэмээн Пенс анхааруулав.

Бүтэн гурван сар будилж, бүтэн гурван сар Путинд итгэж, дайны гэмт хэргээс нь цайруулж уучлах замаар Путиныг ухааруулна гэсэн Трамп ба түүний багийнхны бүтэлгүйтэл эцсийн цэгээ тавиагүй байна. Одоо тэд цэрэггүй, байлдаангүй 30 км-ийн бүс фронтын шугамын дагуу тогтоох, тэгэхдээ Украины зэвсэгт хүчин 15 км, ОХУ-ын арми 15 км тус тус ухрах санал гэдгээ тулгаж эхлэв. Энэ нь хэр бодитой вэ, байлдагч хоёр тал хүлээн авах уу гэдэг нь маргаантай. Ийм “30 км”-ийн үзэл санааг Трампын Украин хариуцсан тусгай элч төлөөлөгч Кит Келлог дэвшүүлжээ. Хяналт тавих эрх нь Украиныг дэмжих сайн санааны эвслийн Франц, Их Британи, Герман, Европын бусад улсууд байх ба Келлогийн зөрчилтэй олон мэдэгдлээс үзвэл, СССР-ийн үед эзлээд авчихсан Германы ба Балтийн орнууд алдагдсан нутгаа хэрхэн эргүүлж авч хяналт тогтоосонтой адил түүхийг Киев давтах ёстой гэнэ. Келлогийн энэ саналд Европ ба Украин бэлэн биш байна. Тэгээд ч энэ санал цаасан дээрээ үлдэнэ, цэрэггүй бүс бол зүгээр л үлгэр гэж цаадуул нь үзэж, Украин бүр бүрэн няцаажээ.

сонин mn

Польшид ажилладаг Rochan Consulting судалгааны хүрээлэнгийн шинжээч Конрад Музыка гэдэг хүн Ялалтын баярын өмнөхөн Оросын “чөлөөлөх дайн”-тооцоолол прогнозыг гаргаж америкийн Forbes сэтгүүлд хэвлүүлжээ. Дайн эхэлснээс хойш Украины газар нутгийн 20% орчмыг Оросын арми эзлээд байгаа ба энэ эрчээрээ үргэлжлэн байлдаад үлдэх 80% буюу нийт Украины нутаг дэвсгэрийг эзлэнэ гэвэл 101 сая хүний амиар 230 жилийн турш байлдаж ялалт хангаж магадгүй ажээ. Одоогийн үхэл хорогдол, оросын армийн байлдааны арга тактикийг дүгнээд ийм тооцоо хийсэн ба ОХУ-ын одоогийн хүн амын тоо 144 сая гэлээ гэхэд 101 саяа Украины фронтод 230 жилд алдахаар юм.

Украины нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 603.5 мянган хавтгай дөрвөлжин км, 2022 оны хоёрдугаар сараас хойш Оросын арми түүний 19% орчим нутгийг эзэлжээ. Гэхдээ үүний ихэнхи хэсгийг дайн эхэлсний дараахи эхний сар хүрэхгүй хугацаанд эзэлсэн.

Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд ердөө 0.5 хувиар түүнийгээ тэлжээ. Тухайлбал энэ оны зөвхөн 4 дүгээр сард гэхэд л Оросын арми Украины 176 км.кв нутаг дэвсгэрийг эзлэхдээ 4.800 орчим байлдааны машин, хүнд техникээ алдаж, 36 600 гаруй цэргээ алуулж, шархдуулсан. Дайны туршид Оросын армийн нийт 800 мянган цэрэг офицер алагдаж шархадсаныг IISS (International Institute for Strategic Studies) хүрээлэнгээс тооцоолсон. Сар бүр 30 мянган шинэ цэргээр Орос хүчээ сэлбэж байна. Одоогоор Украинд байлдаж буй Оросын цэрэг хамгийн багадаа “600 мянга” гэсэн тоог АНУ-ын Зэвсэгт хүчний Европ дахь командлагч генерал Кристофер Каволи 4 дүгээр сарын 3-нд Конгрессын гишүүдэд мэдээлж байсан ба үүнийгээ “Дайн эхэлснээс хойшхи хамгийн өндөр тоо, анх түрэмгийлэл эхлүүлж байсан үеийнхээсээ бараг хоёр дахин их” гэснийг Forbes-т дурджээ.

сонин mn

Ялалтын баяртай давхцан Европын эв нэгдлийн 80 жил тохиолоо. Дэлхийн II дайн Европт дууссан тэр өдрөөр Европын Холбоо баяраа тэмдэглэдэг. Энэ жил тэр баяр Львовт тохиолоо. Украинд “Европын өдөр”-т 35 улсын төлөөлөгчид морилов. Европын Холбооны дээд комиссар Кая Каллас төлөөлөгчдийг ахлав. Дараа нь Европын лидерүүд Киевт цугларав. ХБНГУ-ын шинэ канцлер Фридрих Мерц гадаад айлчлалаа шууд Украинаас эхлэв. Түүнтэй хамт Франц, Польш, Их Британийн удирдагчид ирцгээв. Европын Зөвлөлийн хүрээнд тусгай шүүх байгуулж, Украинд өдүүлж буй оросын дайны гэмт хэргийг хэлэлцэн ял ногдуулах асуудлаар Львовт хэлэлцэн тохирч тун удахгүй, маргааш гэхэд Люксембург хотноо Европын Зөвлөлийн Сайд нарын хорооны хурал хуралдуулахаар болжээ. Украины эсрэг эзлэн түрэмгийлэх дайнаа Орос зогсоохгүй бол эдийн засгийн санкцуудыг чангалах замаар нөлөөлөх байр суурин дээрээ Европын Холбоо АНУ-тай дахин нэгдэхийн босгон дээр байна. Европын Комиссын Ерөнхийлөгч хатагтай Фон дер Лейен энэ тухай шинэхэн мэдэгдэлдээ “Оросын эрчим хүчний нийлүүлэлтээс татгалзах нь Украинд тогтвортой энх тайван тогтоох гурван чухал алхмын нэг бөгөөд ОХУ нь найдвартай ханган нийлүүлэгч биш гэдгээ удаа дараа нотлосон. 2006, 2014, 2021 онд болон энэ дайны үед Европт хий нийлүүлэхээ Орос таслаж байсан. Оросоос хараат байх нь бидний хувьд аюулгүй байдалд төдийгүй эдийн засагт ч маш их хортой. Иймд Оросын газрын тос, байгалийн хийн Европ дахь эрин үеийг дуусгах цаг болсныг зарлая” гээд Оросын бүрэн хэмжээний энэ түрэмгийллийн эхэн үед шингэрүүлсэн хий худалдан авахад нь тусласан АНУ-д талархал илэрхийлжээ.

Украинд яг одоо 30 хоног гал зогсоох тухай саналыг нь ОХУ хүлээн авахгүй бол Европын Холбоо, АНУ-тай хамтран Оросын эсрэг шинэ санкц тавина гэсэн тохиролцоонд хүрчээ.

Гэгээн ширээт улсын шинэ Төрийн тэргүүн бөгөөд Ромын Пап XIV Лео анхны мэдэгдлээ Украиныг дэмжихэд чиглүүлжээ:– Орос нь эрх мэдэл, хувийн эрх ашгийнхаа төлөө нутаг дэвсгэр булаан авахыг санаархаж байгаа нь жинхэнэ империалист түрэмгийлэл мөн хэмээн би үзэж байна. Стратегийн байршлын хувьд ч, соёл, түүх, үйлдвэрлэлийн хувьд ч Украин нь асар их үнэ цэнэтэй улс. Гэтэл тэнд хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа нь нотлогдсон. Бид мэдээж энх тайвны төлөө залбирна, гэвч бид энэ тухай илүү чанга тод ярих ёстой гэж би үзэж байна. Украины нутаг дэвсгэрт Оросын үйлдэж байгаа энэ дайны аймшиг, харгис хэрцгийг манай улсын зарим улс төрч хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна!–Ромын Пап.

Англи, opoc хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

сонин mn

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна
Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​