fbpx Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
2 минут 40 секунд

Бангкокт өндөр барилга нурсантай холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрөл олгожээ

БАНГКОК, 2025 оны тавдугаар сарын 16 /BBC/. Өнгөрсөн гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр нурсан тэнгэр баганадсан барилгатай холбоо хамаарал бүхий 17 хүнийг баривчлах зөвшөөрлийг Тайландын шүүх олгожээ.

Хөрш залгаа оршдог Мьянмар улсад болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Бангкок хотод мэдрэгдэж, Төрийн аудитын газрыг байрлуулахаар барьж байсан 30 давхар цамхаг нурсан юм.

Уг барилгын нурангиас 89 хүний ​​цогцсыг гаргасан гэж холбогдох албаныхан мэдэгдсэн бол долоон хүн сураггүй хэвээр байна. Цамхгийн зураг төсөл, барилга угсралт, хяналтын ажилд оролцсон хүмүүсийг баривчлах зөвшөөрөл олгосон гэж нурсан шалтгааныг тогтоохоор ажиллаж буй цагдаа нар мэдэгдсэнийг Бангкокын хэвлэлүүд уламжилжээ.

Цагдаа нар тэдний дундаас зөвхөн нэг хүнийг нэрлэсэн нь Тайландын барилгын томоохон компаниудын нэг “Italian-Thai Development” компанийн ерөнхийлөгч асан Премчай Карнасута байв.

Тайландын хэвлэлд пүрэв гарагт мэдээлснээр, мөрдөгчид барилгын бүтцэд алдаа согог илрүүлсэн байна. Тайландын эрх баригчид барилга нурсан шалтгааны талаарх дүгнэлтээ хараахан танилцуулаагүй байгаа юм. Хүчтэй чичирхийллийн улмаас Бангкокийн өндөр барилгууд ганхаж, дээвэр дээрх усан сангаас ус асгарч буй нь дүрс бичлэгүүдээс харагдаж байлаа.

Тайландын нийслэлд жуулчдын очих дуртай Чатучак захын эсрэг талд байрлах цэнхэр шил, гангаар хийсэн цамхаг болох Төрийн аудитын газраас бусад барилга газар хөдлөлтөд өртөн сүйдээгүй юм.

Харин хоёр тэрбум тайланд батын /59 сая ам.доллар/ өртгөөр гурван жилийн турш барьж буй уг барилга нуранги болон хувирсан байна. Барилга нурах үед 400 гаруй ажилчин ажиллаж байсан бөгөөд аврах ажилд дрон, үнэрч нохой, кран, экскаватор зэргийг ашиглажээ. Мьянмарт гуравдугаар сарын 28-нд болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа алдаж, 4500 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Тайланд болон Хятад баруун өмнөд нутаг зэрэг газруудад мэдрэгдсэн билээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Л.Оюун-Эрдэнэ: Хүүдээ орлогоо нотлох ёстойг хэлсэн

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​