Шинээр томилогдсон Ерөнхий сайд одоогоор танхимаа бүрдүүлээгүй байгаа нь улс төрийн хүрээний гол сэдэв болоод байна. Уг нь өнгөрсөн баасан гарагт бүтцээ УИХ-аар батлуулж, өөрөө сайдуудаа томилох байсан боловч улс төрийн зөвшилцөл удааширч өнөөдрийг хүртэл хүлээлт үүсгэлээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр асуудлыг Ардын намын дарга нарын түвшинд ярилцсан гэх мэдээлэл байна. Ямартаа ч Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нар өчигдөр уулзаж ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний талаар санал солилцжээ.
Тэгвэл зарим эх сурвалжууд Засгийн газрын бүтцийн тухай хуулиа өнөөдөр чуулганаар оруулан батлуулж, улмаар өнөө маргаашдаа багтаж бүрэлдэхүүнээ Ерөнхий сайд томилох гэнэ. Өнөөдөр хуралдах Ардын намын бүлгийн хурлын үеэр гол асуудлууд тодорхой болох бололтой.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!