fbpx “Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 41 секунд

“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо мөн хуралдаж, дээрх хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн юм. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 20-нд өргөн мэдүүлсэн юм. Хуулийн өөрчлөлтөөр 11 хороо, есөн санг татан буулгана. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулт асууж хариулт авав.

“Засгийн газар эхлээд бүтцээ дараа нь бүрэлдэхүүнээ оруулж ирэх ёстой”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Нэгдүгээрт, тав хоногийн дотор Засгийн газрын бүтцээ оруулж ирж байна. Уг нь бүтцээ оруулж ирж байж бүрэлдэхүүнээ оруулж ирэх ёстой. Өмнөх Засгийн газрын бүтцээр явж байгаа гэж хэлээд оруулж ирсэн. Энэ бол асар том хуулийн хулгай. Хоёрдугаарт, өнгөрсөн бүтэн сайн өдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж тэтгэврийн зээлийг хуучнаар өгөхөөр болсон. Даваа гарагт хэвлэлийн хурал хийнэ гэж амласан. Хэрвээ пүрэв гарагт хэвлэлийн хурал хийхгүй бол би тав дахь өдрөөс жагсаал зохион байгуулахаар уриална. Манай ахмадууд гараад ирнэ. Ахмадууд бурхан боллоо гэхэд өрийг хүүхдүүд нь төлдөг. Ямар ч эрсдэлгүй зээл.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад энэ хууль мөрдөгдөөгүй. Та энэ саналаа хэлээд зассан бол болох байсан. Өнөөдөр өдөр хоногоор дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж байна. Анх томилогдож байх үеийн төсвийн орлого 2.3 их наядаар тасарсан байсан бол долоо хоногийн дотор нэг их наядаар нэмэгдэж, 3.3 их наяд төгрөгөөр орлого буурч байна. Энэ өөрчлөлтийн эрин үед хуулиудаа өөрчлөөд явах боломжтой.

Худалдааны яам байгуулах боломжгүй юу?

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Хамгийн том ажил олгогч Засгийн газар боллоо гэж Ерөнхий сайд та хэлж байна. Бүтцийн хуулиа эхэлж оруулж ирээд дараа нь Засгийн газраа байгуулсан бол зүгээр байсан. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг цаг хугацаа харуулах биз. Хууль нь өмнөө орж ирсэн бол санал хэлэх гээд байсан юм. Цомхон, цаг үедээ зохицсон Засгийн газар байгуулахаар оруулж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байсан. 2015 онд Хятад улс Цахим худалдааны тухай хуулиа баталж байсан. Бид цахим худалдааг зохицуулах эрх зүйн орчингүй явж ирлээ. Худалдааны яам байгуулах байсан болов уу гэж боддог. Цахим орчинд худалдааны салбар хил хязгааргүй болж гадагшаа урсаж байгаа мөнгөн гүйлгээг яаж хянах вэ. Гаальтай каргогоос хэрхэн татвар авах вэ. Зохицуулалт байхгүйгээс үндэсний үйлдвэрлэгчээсээ илүү ашиг олдог орчинд амьдарч байна. Энэ асуудалд ямар байр суурь баримтлах вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлэг дээр ямар нэг хуулийн зөрчил байхгүй. 2021 онд Засгийн газрын гишүүдээ томилоод Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй явж байгаад жилийн дараа өөрчлөлт оруулж байсан жишиг бий. Хоёрдугаарт, Нэмүү өртөг нэмдэг үндэсний үйлдвэрлэлийн салбар хохиролтой, худалдааны бодлого алдагдсан. Худалдааны яам, Экспорт, импортын зөвлөл, хороо, Экспорт, импортын банк, гааль гэсэн цогц тогтолцоо байж худалдааны схем, худалдааны эрх зүйн орчин бүтэц тогтолцоо ажилладаг журамтай. Харамсалтай нь, 30 жилийн гажуудлыг нэг өдөр өргөс авсан юм шиг засах боломж алга. Эдийн засаг хөгжлийн яамыг шинээр байгуулж, худалдааны бодлогоо зангидая гэж төлөвлөж анх эдийн засгийн хөгжлийн бодлого тогтвортой байна гэсэн үндсэн санааг Үндсэн хуульд оруулсан. Үсрэнгүй хөгжлийн загварыг цахим шилжилтээр хийх бололцоотой. Үүнд бид онцгой анхаарч ажиллана. Цахим худалдааны хуулийг өргөн барих ёстой гэсэн санаачлагыг дэмжиж ажиллана.

“Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож өгөөч”

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:

-Даахгүй нохой булуу хураана гэж дарга нарын тоо хэрээс хэтэрсэн юм билээ. Гурван сарын өмнө жилд малаа нэг тоолчихдог юм чинь дарга нараа тоолъё гэтэл тоогоо алдсан. Зөвхөн төрийн албанд байдаг дарга нарын тоо ирчихдэг. Гэтэл менежер, зөвлөх зэрэг хэрээс хэтэрсэн байна. Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож өгөөч гээд УИХ-ын 68 гишүүнтэй нийлээд Ерөнхий сайдад өргөн барьсан ч хав дараад өнгөрсөн. Хэмнэлтийн хууль нэрээр нэгж дээрх ажлыг гацаагаад байна. Үүнийг яаралтай болиулж өгөхгүй бол дүүргийн иргэдийн хурал Засаг даргын бүтцээсээ том болчихсон байна. Улс төрийн намд өөрчлөлт оруулж хатуу гишүүнчлэлийг гаргаж ирэхгүй бол 126 гишүүнтэй болсноос хойш шадар туслах, зөвлөх гэх мэт нэмэгдээд байна. УИХ-ын гишүүний тоог 100 дотор оруулах ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, сандал суудал ярьж байх хооронд элсэлтийн шалгалт боллоо. Нийт 42 мянган сурагч оролцлоо. Нэлээд хуудуутай, асуудалтай шалгалт боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар та мэдсэн үү, мэдээлэл авсан уу. П.Наранбаяр сайд өөрийгөө өмөөрч, арьсаа хамгаалсан мэдээлэл маш олон удаагийн давталттай хийж байна. Монголын ирээдүйн төлөө УИХ-ын гишүүд бид дуугарч дуу хоолойгоо нэгтгэмээр байна. Асуудал гаргасан Боловсролын сайдад хариуцлага тооцохыг мянга мянган багш нар шаардаж байна. Гүйцэтгэлийн үнэлгээ, элсэлтийн шалгалт бүгдийг самраад хаялаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Элсэлтийн шалгалттай холбоотой нийгэмд үүссэн асуудлаар Боловсролын яаманд үүрэг өгч, сайд нь хянаж шалгаад хэвлэлийн мэдээлэл хийсэн. Нийт 43318 хүн шалгалт өгсөн, 50-60 хувь нь тэнцсэн нь улсын дундажтай ойролцоо. Шалгалтыг үндэсний хэмжээнд 50 төвд зохион байгуулсан. Эмч, үйлчлэгч, цагдаа хяналт тавьж ажилласан. Тест нь задарсан асуудал байхгүй, долоон сурагч гар утастай орж хураагдаж, шалгалтаа тэглэсэн зөрчил гаргасныг эс тооцвол, зөрчилгүй гэсэн мэдээллийг өгсөн. Гэхдээ бид энэ чиглэлээр холбогдох газруудтай хамтран шалгалт хийж байна. Алдаа дутагдал гарсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг сайдад нь үүрэг болгосон.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?
Уул уурхайн сайд болсон Г.Дамдинням “Ухаа худаг”-аас уяатай, “Онтре”-гоос оосортой юм биш үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​