fbpx Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Манай 76 Дэд онцлох
Огноо
Унших
18 минут 1 секунд

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газар байгуулагдаад үйл ажиллагаа нь ерөнхийдөө жигдэрлээ. Таны хувьд энэ засгаас ямар үр дүн гараасай гэж бодож байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна шүү дээ?

-Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна. Нүүрсний экспортын үнэ 2025 оны эхний таван сард дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 хувиар уналаа. Нийт экспорт 5.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 931 сая ам.доллараар буурсан бол төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 1.3 их наяд төгрөгөөр буураад байна. Оны эцсээр төсвийн нийт орлого 3.3 их наяд төгрөгөөр тасрах төлөвтэй байгаа юм. Миний хувьд энэ Засгийн газар олон жил яригдаж байгаа асуудлуудыг з оригтой, бодитой шийдээсэй гэж хүсч байна. Тухайлбал, төрийн албаны шинэчлэл хийж данхар бүтцийг цомхотгох, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж халамжийн гэх зардлыг бууруулах, төсвийг үр ашигтай, үр дүнтэй зарцуулах, эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлэх, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч зэрэг нийгэм, эдийн засгийн суурь бүтцийн хөгжлийг бодитой дэмжих зэрэг олон асуудлууд шийдлээ хүлээсээр, бид олон жил ярьсаар байна. Эдгээр асуудлын шийдэл нэхэгдсээр байгаа гэдгийг Засгийн газар ойлгож байгаа гэж найдаж байна.

-Таны хувьд эдийн засагч мэргэжилтэй хүн. Энэ утгаараа Монгол Улсын эдийн засгийн ойрын өсөлтүүдийг хэрхэн харж байна. Ам.долларын ханш бага багаар нэмэгдсээр л байна. иргэдийн худалдан авах чадвар, үийн өсөлт гээд ард түмний амьжиргаа ер нь сайнгүй байна. ийм үед төр засгаас ямар бодлого, шийдвэрүүд гарах шаардлагатай юм бэ?

-Манай улс уул уурхай, тэр дундаа нүүрсний олборлолтоос ихээхэн хамааралтай тун эмзэг эдийн засагтай орон. Энэ байдлыг өөрчлөхгүйгээр эдийн засгийн өсөлт, хөгжлийн талаар ярихад үнэндээ хүнд. Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг энэ жил 5.5, 2026 онд 5.7, 2027 онд 6.3 хувь байхаар төсөөлж байгаа. Олон улсын санхүүгийн байгууллагууд тухайлбал, Азийн хөгжлийн банк 2025 онд 6.6, 2026 онд 5.9 өсөлттэй байхаар тооцсон байна. Энэ өсөлт мөн л уул уурхайн салбарын өсөлтөөс голлон бий болохоор байгаа. Зүй нь бид бүтээмжээ өсгөх хэрэгтэй байна. Өөрсдөө хийдэг, бүтээдэг, үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэх боломж, бололцоо нэмэгдэж, бодит цалин хөлс, орлого нь нэмэгдэж байж аж амьдрал нь сайжирна. Тиймээс төр, засгаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд бодитой үр дүнд хүрэх бодлого, шийдвэр гаргах хэрэгтэй байна.

-Тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал ахмадуудын дунд бухимдал үүсгэж байна. Чанартай эргэн төлөлттэй энэ зээлийг яагаад 100 хувь олгож болдоггүй юм бол. Ер нь зээлийн хүү, зээлтэй холбоотой асуудал манайд ер нь зөв систем зөв бодлогоороо явж байна уу?

-Тэтгэврийн зээл бол орон сууцны, цалингийн гэх мэт зээл шиг банкны зээлийн бүтээгдэхүүн л дээ. Тиймээс хэдэн хувиар олгох, эргэн төлөлт нь ямар байхыг банк өөрөө шийднэ. Нөгөө талаас зээл авсан ахмадууд бүх тэтгэврээрээ зээлээ төлөөд, гар дээрээ нэг ч төгрөггүй үлдэж бас болохгүй л дээ. Яаж цайны сүүгээ авах вэ. Яаж эмээ авах вэ гэсэн асуудал үүснэ. Ийм бодитой шалтгаанууд бас бий. Ер нь бол манайд зээлийн хүү өндөр байна гэж яригддаг. Зээлийн хүүг бууруулах стратегийг манай улс хэд хэдэн удаа хэрэгжүүлж, сарын нэг хувь, жилийн 12 хувиас хэтрүүлэхгүй байхыг зорьсон ч үр дүнд хүрээгүй л байна. 2024 оны байдлаар арилжааны банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 16.61 хувь, ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүү 42 хувь, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зээлийн хүүгийн дээд хязгаар нь 54 хувьтай байсан. Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, зээлийн эргэн төлөлттэй холбоотой эрсдэлийн зардлыг бууруулах асуудал их чухал байна. Өнөөдөр бодлогын хүү 12 хувь, инфляци улсын хэмжээнд 8.3 хувь, хугацаатай хадгаламж жилийн хүү 12 хувьтай байхад зээлийн хүү сарын нэг хувь буюу жилийн 12 хувь болох боломжгүй юм л даа. Энэ мэтээр макро эдийн засгийн суурь орчин маш их нөлөөтэй буюу асуудлыг цогцоор авч үзэх нь чухал байна.

-Аливаа асуудал шуугиад л өнгөрдөг жишиг манайд тогтчихлоо. Том төслүүд гээд шуугиад өнгөрсөн. Үр дүн нь ямар байх, яаж хэрэгжүүлэх нь мэдэгдэхгүй. Евразийн хэлэлцээр гээд бас шуугиад өнгөрсөн. Яг бодитой үр дүн нь харагдсан ажил ер нь байна уу. Сошиалаар шуугихаар л авч хэлэлцдэг, тэгээд таг болдог ийм дүр зураг улс төр, нийгмийн хүрээнд их харагдаж байна?

-Ер нь манайд үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт-шинжилгээний ү нэлгээний нэгдсэн тогтолцоо бүрэн утгаараа бүрдээгүйгээс таны хөндөж байгаа асуудал үүсч байгаа юм. Үүнийг бүрэн бүрдүүлэхэд хугацаа орно. Үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэг ч амаргүй. Гэхдээ бид амаргүй гээд хойш тавиад байж болохгүй. Бага багаар ч болов ахиц гаргаж, алхам алхмаар ч гэсэн урагшилсаар зорьсондоо хүрнэ.

14 мега төслөөс тав нь амжилттай хэрэгжиж эхэлсэн гэж Засгийн газар хэлж байгаа. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээр байгуулагдсан, Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт эхлэхээр болсон, газрын тос боловсруулах үйлдвэрийн нэмэлт зээлийн гэрээ баталгаажсан, Монгол-Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан зэргийг хэлж байх шиг байгаа юм.

Одоогоор бодитой үр дүнгээ өгсөн, эдийн засаг, нийгмийн амьдралд үр өгөөж нь мэдрэгдсэн юмгүй л байна. Цаг хугацаа их алдсан, алдагдсан боломжийн өртөг нэмэгдсэн л дээ. Энэ дунд олон жил яригдсан төслүүд ч байгаа. Эрт эхэлж чадсан бол өдийд бид үр шимийг нь хүртээд эхэлсэн байж болох байсан. Евразийн хэлэлцээрт миний хувьд дотоодын үйлдвэрлэгчдэд сөрөг нөлөөлөх вий хэмээн маш болгоомжтой хандсан. Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр өнгөрсөн баасан гаригт гарын үсэг зурагдсан. Удахгүй УИХ-д өргөн мэдүүлж, соёрхон батлуулах болов уу. Гурван жилийн хугацаатай түр хэлэлцээрийн үр дүнд дизель түлш, мазут, керосин, тослох материалын гаалийн таван хувийн албан татвар тэглэгдэнэ гэсэн. Манай улсаас мах, махан бүтээгдэхүүний 29, арьс ширний 60, ноос ноолуурын 204, бусад 65 төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүйгээр 200 гаруй сая хүн амтай, таван улсын том зах зээлд экспортлогдох нөхцөл бүрдэж байгаа гэж ойлгож байгаа. Өмнө нь яригдаж байсан манай улсад татваргүй орж ирэх найман барааг хэлэлцээрээс бүрэн хасуулсан гэсэн мэдээлэлтэй байгаа. Мөн 11 бараанд квот тогтоож байж, татварыг бууруулна гэсэн. Жишээлбэл, өндгөнд оногдох гаалийн татварыг 50 хувиар бууруулахдаа 90 сая ширхээр квот тогтоох юм байна лээ. Уг түр хэлэлцээрийн үр дүнд манай улсын экспорт нэмэгдэж, импортын барааны үнэ буурах үр дүн гарна гэсэн хүлээлт байна.

-Хаврын чуулганы төгсгөлд төсвийн тодотгол хэлэлцэгдэх гэж байна. Та орж ирж байгаа асуудалтай нь танилцсан байх. Төсвөө ер нь яаж тодотгох юм шиг байна. Таны хувьд ямар санал, байр суурьтай энэ асуудлыг авч үзэж байгаа вэ?

-Засгийн газар төсөв тодотгох шаардлагагүй, алтны орлогоор орлогын бууралтыг нөхчихнө гэж ярьж байсан цаг үед би төсвийг тодотгохоос өөр аргагүй боллоо гэж хэлж, ярьж байсан хүн л дээ. Миний хувьд аль дөрөвдүгээр сараас эхлээд л нүүрсний үнэ унаад, экспортын орлого буураад, төсвийн орлого төлөвлөсөнд хүрэхгүй болох хандлагыг ажиглаад л байсан. Тэгэхэд одоо л төсөв тодотгох тухай ярьж байна. Энэ онд төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасалдах бодит нөхцөл байдал үүссэн учраас нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1.9 их наяд төгрөгөөр бууруулж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.365 их наяд буюу ДНБ-ий 1.5 хувьтай тэнцэх алдагдалтай байх тодотгол Засгийн газраас оруулж ирсэн. Төсвийн тодотголоор урсгал зардлыг 1.3 их наяд орчим төгрөгөөр, үүний дотор цалин хөлсийг 171.8 тэрбум, бараа үйлчилгээний бусад зардлыг 947 тэрбум, зээлийн хүүгийн төлбөрийг 4.1 тэрбум, татаас ба урсгал шилжүүлгийг 176.2 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар оруулж ирсэн байна. Хөрөнгийн зардлыг 499 тэрбум төгрөгөөр хассан байсан. Мөн Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу тавдугаар сарын 31-ний өдрөөр худалдан авах ажиллагаа нь дуусаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтээс 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцсон.

-Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг илүү зоригтой бууруулах байр суурьтай байгаа. Төсвийн тодотгол хийж байгаа энэ цаг үеийг би нэг талаас төсвийн том реформ хийх боломж гэж харж байна. Одоо л бид олон жил ярьж байгаа төрийн данхар бүтцээ багасгах, салбарын 208 хууль, тогтоомжид туссан төсвийн үр дагавартай 1.028 зүйл заалтаар төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулж байгааг зогсоох, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалын шинэчлэл хийх, хувьчлах замаар ашигт ажиллагаа, төсөвт оруулах хувь нэмрийг нь нэмэгдүүлэх зэрэг бодлого, арга хэмжээнүүдийг зоригтой хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрэх хэрэгтэй байгаа юм. Ганцхан жишээ дурдахад, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43 хувь нь алдагдалтай ажилласан. Гэтэл төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 123 компани 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 58.087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байгаа юм. Ийм алдагдалтай компаниуд төрд ногдол ашиг төлж, төсвийн орлогод хувь нэмэр оруулах тухай мөрөөдөөд ч хэрэггүй биз дээ. Харамсалтай нь бид олон жил хий дэмий гайхаж, шагширсаар юу ч өөрчлөлгүй л өнөөдрийг хүрлээ.

-Суурь үнэ хямд байж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хямд болно. гэтэл манайх энэхүү суурь үнэдээ яагаад анхаарахгүй, ярихгүй байна вэ. Жишээ нь, эрчим хүч, шатахуун бол суурь үнэ бүрдүүлэгч хэрэгцээнүүд. энэ хэрэгцээгээ бид дотоодоосоо хангаж байж суурь үнэ, суурь өртөг маань буурах ёстой юу?

-Тийм ээ, энэ маш чухал асуудал. Суурь үнэ, өртөг болохоос гадна үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдалтай холбоотой. Огт ярихгүй, анхаарахгүй байна гэж би бодохгүй байна. Эрчим хүч, шатахууны хараат байдлаас ангижрах цорын ганц зөв зам бол гарцаагүй дотоодын үйлдвэрлэл гэдгийг хэн хүнгүй ойлгож мэдэж, хэлж ярьж байгаа. Энэ ч утгаараа төр, засгаас эрчим хүчний реформ хийх, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ззрэг ажлуудыг эхлүүлсэн. Одоо аль болох богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж, бодит үр дүн л гаргах хэрэгтэй байна. Иргэд төр, засгаас үүнийг л хүсч, хүлээж байгаа.

-Хаврын ноолуур малчдын орлогод төдийлөн нэмэр болсонгүй. Малын гаралтай түүхий эдийн үнэ ч хямд, эрэлт бага байна. Одоо наадам, найр гээд тоохгүй байгаа ч ирэх намар гэнэт ухаан орсон шиг иргэн бүрд санхүүгийн дарамт ирэх нь тодорхой. Үүнийг төр яаж анхаарах ёстой гэж та үзэж байна вэ?

-180.000 төгрөг хүрч байсан ноолуур энэ жил 130.000 орчим төгрөгт хэлбэлзлээ. Манай улсын хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагааг зах зээлийн зарчимд нийцсэн, зөв голдиролд нь оруулах цаг нь болсон гэж би боддог. Өмнөх тогтолцооноос өвлөгдсөн, төрөөс хамаарах хамаарал өндөртэй салбаруудын нэг хэвээр байна. Төрөөс олгодог татаас, хөнгөлөлт зэргээ багасгаж, малчин өрх өөрөө зах зээлийн харилцаа, арилжаа хэлцэлд оролцдог, бүтээмжтэй аж ахуй эрхэлдэг, ашиг шимээ өөрөө хариуцдаг, товчхондоо өөрөө өөртөө эзэн болдог тийм тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох чиглэлд УИХ анхаарч ажиллах хэрэгтэй. Монгол Улсад хөдөө аж ахуйн салбарын дэд салбар болох мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалангийн салбарт хамаарах нарийвчилсан харилцааг зохицуулж буй 20 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэрнээ хөдөө аж ахуйн ерөнхий суурь харилцааг зохицуулсан хууль өнөөдрийг хүртэл батлагдаагүй байсан тул М.Мандхай нарын гишүүд саяхан Хөдөө аж ахуйн тухай хууль өргөн барьсан. Энэ хуулиар хөдөө аж ахуйн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж тогтвортой хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын суурь зарчмууд, хүний нөөцийн бодлогыг тодорхой болгож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өртгийн сүлжээний нэгдмэл, цогц байдлыг хангах, эрсдэлийн болон чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэл, шалгуурыг тогтоох, бүртгэл, хяналтын нэгдсэн сүлжээ бий болгохтой холбогдсон харилцааг зохицуулахаар тусгасан байсан. Эдгээр нь тус салбарын хөгжилд чухал түлхэц болсон асуудлууд мөн юм.

-Сүүлд нь асуухад засгийн газар таны бодлоор хэр чадамжтай байна, хэр тогтвортой ажиллаж чадах бол?

-Зарим улстөрчид шинээр байгуулагдсан Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна. Миний хувьд Засгийн газрын тогтвортой байдал нь эргээд улс орны эдийн засгийн хөгжил дэвшилд чухал гэдгийг л хэлмээр байна. Үүний тулд Ерөнхий сайд, салбарын сайд нар маш хариуцлагатай бөгөөд өндөр бүтээмжтэй ажиллах ёстой. Ер нь бол төрийн албаны чадамж улс төрийн нөхцөл байдал, цалин орлоготой холбоотойгоор уруудаж байгааг нийгэм даяараа л мэдэж байгаа байх аа.

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өдрийн сонин

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой
Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​