fbpx Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 55 секунд

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үр дүнтэй төсвийн төлөвлөлтийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.

- Өнгөрсөн онд төсвийг долоон удаа тодотгосон бол энэ онд дөрөв дэх удаагаа хэлэлцэж байна. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчиж, төсвийн төлөвлөлт буруу яваад байгааг харуулаад байна. Үүнд таны байр суурийг сонсвол?

-Манайх төсвийн орлогоо уул уурхайн борлуулалтаар хэмжиж, төсөөлөөд байна. Тэгэхээр төсөөллөө зөв гаргах хэрэгтэй.Төсвийн төсөөллөө хэт өөдрөг гаргасантай холбоотой хэрэгжих явцад төсөв тасрах, орлого буурах нөхцөл байдалд орж байна.

Нэг үгээр хэлбэл, төсвөө хэт өөдрөг төсөөлж улмаар хэрэгжүүлэх арга хэмжээнд илүү ач холбогдол өгдөг. Эсрэгээрээ үр ашигтай төсвийн зарцуулалттай улс болох асуудлаа гуравдугаарт тавьж байна. Өөрөөр хэлбэл, үр дунд суурилсан төсвийн төсөөлөл боловсруулах ажлаа хийхгүй байна. Ингэхээр төсвөө байнга тодот­гохоос өөр гаргалгаагүй мэт болчихож. Уг нь тоонд биш үр дүнд суурилж төсвөө төлөвлөх боломжтой.

-Үйл ажиллагаанд төвлөрөөд үр дүндээ суурилаагүй төсвийн зорилтууд оруулж ирсэн жишээ олон байна гэсэн?

-Манай улсын төсөв, төлөвлөгөө үр дүнд суурилдаггүй. 2025 оны төсвийг одоо тодотгож байна. Төсвийг зарцуулж буй зүйлсэд зорилт, зорилго гэж байдаг. Тэгвэл түүнийгээ хэмжих шалгуур үзүүлэлт байх ёстой. Энэ бол хамгийн чухал зүйл нь. Гэтэл төсөл, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтээ буруу тавьчихсан жишээ олон байна. Жишээлбэл, Эрчим хүчний яам Төрийн өмчит компанийн алдагдлыг бууруулна гэсэн зорилт тавьсан хэдий ч гүйцэтгэлээр алдагдал нь 5.0 тэрбум төгрөг байснаа нэмэгдээд 74 тэрбум болж өссөн. Үүнийгээ цахилгааны үнийг нэмсэн учраас зорилгодоо хүрч чадсан гэж үзэж ажлынхаа үнэлэмжийг 100 хувь гэж дүгнэсэн. Энэ нь логикийн хувьд алдаатай. Бодлого боловсруулж байгаа яам зорилгынхоо үр дүнг ингэж дүгнэж болохгүй. Гадаад хэргийн яам Монгол Улсын олон улс дахь нэр хүндийг дээшлүүлнэ гэсэн зорилготой. Гэхдээ хэрхэн шалгаж /КPI/ ямар хэмжүүрээр хэмжиж дүгнэх вэ гэсэн үзүүлэлтэд гадаадын өндөр хэмжээний айлчлалын тоогоор Монгол Улсын нэр хүндийг үнэлнэ гэж заажээ. Энэ нь маш алдаатай зүйл. Айл хэр их хэссэнээр нэр хүнд нь сайжирдаг бол бүх л улс, олон улсад нэр хүнд нь сайжрах биз дээ. Мөн “Шинэ хоршоо” хөдөлгөөн үр дүнд суурилсан төсөл, хөтөлбөр биш. Уг зорилго нь хөнгөлөлттэй зээл олгох. Гэвч шалгуур үзүүлэлт нь зээл авсан хоршооны тоогоор гэж заасан. Хөнгөлөлттэй зээл авахыг хүсдэггүй хүн гэж хаана ч байхгүй. Гол нь зээл авсан, аж ахуйн нэгж, хоршоод ямар үр бүтээмжтэй ажиллаж байгаа юм. Ашигтай ажиллаж байгаа хоршооны тоогоор хэмжих ёстой байтал зээл авсан хоршооны тоогоор дүгнэж байна. Иймэрхүү хөгжлийн төлөвлөгөөг УИХ-ын чуулганд байнга оруулж ирдэг. Байнга санал гаргаж засуулдаг. Дээрх гурван асуудалд санал гаргаж засуулсан. Салбар яамдаас ийм логикийн алдаатай түвшний бичиг баримт боловсруулж УИХ-д өргөн барих хэрэггүй. УИХ-ын гишүүд үүнд сайн анхаарах хэрэгтэй. Хамгийн гол төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой. Зөв шалгуур үзүүлэлтээр хэмжих хэрэгтэй.

-Манайхан төсвөө бичихдээ ажлын байрыг хэдээр нэмэгдүүлж, ажил­­гүйдлийг хэдэн хувиар бууруулах юм гэдэгт ямар нэгэн хэмжих нэгж буюу тоогоор илэрхийлэхээс цаар­галаад байх шиг санагддаг. Энэ байдал нь дараа нь үр дүнг тооцох, хэмжихэд төвөгтэй болгодог болов уу?

-Улстөрчид ялангуяа үр дүнгээ ярихгүй. Хийх гэж байгаа зүйлдээ ач холбогдол өгдөг. Тухайлбал, нутагтаа очоод би зам барина, сургууль барина гэж ярьдаг. Тэгээд 2000 хүн амтай суманд 1000 хүүхдийн багтаамжтай сургууль барьдаг. Энэ бол үр дүн биш. Юу хийх гээд байгаадаа ач холбогдол өгч буй жишээ энэ. Барихаасаа өмнө ямар үр дүнд хүрэх юм гэдгээ эхлээд тооцох хэрэгтэй. Иргэд улстөрчдөөс үр дүнг нэхэх хэрэгтэй. Ажилгүйдэл буурсан юм уу, буураагүй юм уу, яг энэ амлалтыг л нэхэх ёстой. Ялангуяа яамдын түвшинд ийм амлалтуудыг жил бүр төсөв дээрээ өгч байх ёстой. Өөрөөр хэлбэл, бид ирэх жил төсвийн зар­ц­уулалтаар ажилгүйдлийг яг хэдээр бууруулах юм гэдгээ маш тодорхой бичих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд хүн хүчний хомсдолтой байхад нөгөө тал­даа ажилгүйдлийн түвшин өндөр байна гэдэг. Тэгвэл энэ хоёр хэрэгцээ хэзээ уулзалдах юм. Бид халамжаас хөдөлмөрийн тогтолцоо руу хэзээ шилжих юм. Эдгээр зүйлүүдээ зоригтой хэлж, юу хэрэгжүүлэх вэ гэдгээ бодитой ярих ёстой. Гол нь шалгуур үзүүлэлт буюу хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. Ер нь төлөвлөж чадахгүй бол хэрэгжүүлж чадахгүй. Энэ хоёр зарчмыг ба­рим­талж, үүнийг бүх түвшинд ойлгох хэрэгтэй.

-Төсвийн хэлэлцүүлэггүйгээр тодотгол хийж байна. Дахиад л яамд нь юун дээр алдаад байгаагаа дүгнэх­гүйгээр цаг хугацааны хайчинд оруулж төсвийг тодотгох үйл явц давтагдаад байгааг яаж зогсоох вэ?

- Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёр мөргөлдөөд байх шиг. Уг нь төсөв хэлэлцэх нь ард түмнээс сонгогдсон төлөөлөлтэй Хууль тогтоох дээд байгууллагын үндсэн гол дүрэм. Тиймээс УИХ-д гишүүд нь төсвөө ярилцах ёстой. Харамсалтай нь сүүлийн 20,30 жил Засгийн газар төвтэй төсвийн төсөөлөл орж ирж байна. Бид ийм ажил хиймээр байна. Үүнд ийм хэмжээний мөнгө зарцуулна гэж. Мөн энэ асуудалдаа ач холбогдол өгсөөр ирлээ. Үүнийг л засах ёстой. Засах гол гаргалгаа нь “Үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт”. Одоогоор төсөв дээр үнийн дүн л ярьж байна. Тэгэхээр хэдэн төгрөгийн төсөвтэй, хэдэн төгрөг зарцуулах нь чухал биш. Үр дүнг хэлэлцэх нь чухал. Тэгэхээр үр дүнг яривал бодлого яригдах учраас төсвийг богино хугацаанд хэлэлцэх боломжгүй. Гэхдээ энэ бүгдийг засах чиглэлд ажлын хэсгээ манлайлаад ажиллана гэж бодож байна.

-Аудитын байгууллагаас 2024 оны төсөвт 9.3 их наяд төгрөгийн зөрчил илэрлээ гэсэн. Жил бүр л иймэрхүү дүгнэлт гардаг. Тэгвэл үүнд хариуцлага хэрхэн тооцдог болгох вэ?

-Аудитын байгууллагын дүгнэлтэд Эдийн засгийн байнгын хороо, салбар мэргэжлийн хороод зөвлөмж, дүг­нэлтийг хэрэгжүүлж ажиллах үүрэг­тэй. Өрөөр хэлбэл, есөн их наяд төг­рөгийн зөрчил хаана илрүүлнэ. Тухайн холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нартай хариуцлага тооцож цаа­шид ямар аргаар зөрчлөө арилгах үр дүнг сайжруулах алдаагаа давтахгүй байх чиглэлийг өгч ажиллаад явах нь зөв гэж бодож байна.

-Эрчим хүч гал алдаж өчнөөн алдагдал үүсээд байна.Тодотголоор 700 орчим тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэсэн. Байгаа төсвийг нь таначихсан. Нэмэлт санхүүжилт тусгаагүй. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

- Засгийн газар эрчим хүчний үнийг нэмсэн. Ингэснээр аж ахуйн нэгж, ард түмний нуруун дээр энэ ачааллыг үүрүүлж байна. Өнгөрсөн 20,30 жилийн алдаагаа засах стратеги төлөвлөгөө байх ёстой. Намрын чуулганаар Аж үйлд­вэр­лэлийн бодлогын байнгын хороон дээр боловсруулж байгаа гэж байсан. Одоогоор энэ талаарх мэдээлэл ирээгүй байна. Байнга гал унтраах байдлаар төр явж болохгүй. Ямартаа ч Төрийн өмчит компаниуд эрчим хүчний үнэ нэмснээр алдагдалгүй болно гэсэн амлалтаа өгсөн. Гэхдээ аюулгүй байдал, эрчим хүчний тогтвортой байдлыг хэрхэн хангаж ажиллах юм гэсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.

Төсвийн тодотголтой холбоотой санал хүсэлтээ “Зууны мэдээ” сонины [email protected] хаягаар ирүүлээрэй.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа
Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​