fbpx Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 22 секунд

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 63.1 хувь нь дэмжив. Мөн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 70 гаруй хувь дэмжин баталлаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Төсөв дагасан хуулиудаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн төсвийг хассан асуудал яригдаж байна. ОХУ-тай манай улс Засгийн газар хоорондын гэрээгээр тахлын гурван голомт дээр хоёр сар шинжилгээ судалгаа хийх ёстой. Ийм чухал ажил хийх ёстой байтал төсөв хасагдсан нь ямар учиртай вэ. Томилолтоос эхлээд олон зардал хасагдаж, нийтдээ 29 сая төгрөг хасагдсан байна. Мал, амьтны гоц халдварт өвчин гарвал яах вэ?

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:

-Эхний ээлжид бууруулж болохгүй зардалд тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө. цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг хасаагүй. Бусад байгууллагыг байгууллагаар нь ялгаварлаагүй, ижил зарчмаар хассан. Ялгаатай хувь процент гарч байгаа, Нэгдүгээр сараас зургаадугаар сард ажлаа түлхүү төлөвлөөд явсан байгууллагын хувьд өөр гарч байгаа. Долоодугаар сараас арванхоёрдугаар сар хүртэлх зардлыг ижил зарчмаар хассан. Эрүүл мэндийн салбар дээр есөн хувийн орон тооны бууралт орж байгаа. Санал солилцсон. 29 сая төгрөгийн асуудлыг Эрүүл мэндийн сайд батлагдсан төсвийнхөө хүрээнд шийдээд явах боломжтой. Үүнээс өөрөөр шийдэх боломжгүй.

УИХ-ын гишүүн Б.Заяабал:

-ААНОАТ-ын тухай хуульд сургууль, цэцэрлэг баривал хөнгөлөлт үзүүлэх заалт орж ирсэн. Нийт хэчнээн сургууль, цэцэрлэг барих вэ, хэчнээн аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх вэ. Дөнгөж орж ирсэн хуулийн төсөлд төсвийн захирагч авлага, өр төлбөр үүсгэсэн бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан. Сумын эмнэлэгт санхүүжилт нь ирэхгүйгээс эмээ авч чаддаггүй, хүнд өвчтөн ирэхээр эмийн сангаасаа тариа зээлээр авдаг гэхчлэн асуудал бий.Яагаад ийм заалт оруулж ирэв. Энэ заалтыг оруулж ирэхээс өмнө яагаад өр төлбөр үүсээд байна вэ гэдгээ судлах ёстой байсан. Увс аймгийн Түргэн, Өмнөговь суманд А лиценз авчихсан аж ахуй нэгжүүд алт олборлолт явуулна гээд шуугьж байна. Алт олборлох газар нь ундны усны газар байдаг. Иргэд амьжиргаагаа алдахгүйн тулд тэмцэхээс өөр аргагүй, гэтэл удирдлагуудыг нь хууль хяналтын байгууллагад дуудаж асуудал үүсгэж байна?

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Төсвийн тодотголыг дагаж “Алт аян” гэж тогтоолын төсөл орж ирсэн. Хамгийн тэргүүн эгнээнд энэ ондоо багтаад үйл ажиллагаа нь эхлэхэд алтаа тушааж чадах үйлдвэрээ барьсан үндсэн ордыг ярьж байгаа. Шороон орд яригдахгүй. Увс аймаг дахь асуудал бол “Алт” аяны хүрээнд яригдахгүй тайван байж болно. Алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө боловсруулаад явж байна.

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:

-Өр төлбөртэй холбоотой асуудал гурван заалтаар Төсвийн тухай хуульд бий. Төсвийг ерөнхийлөн захирагч төсвийг зохистой удирдах үүрэгтэй. Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах эрхтэй. УИХ-аас баталсан төсвийн хүрээнд өр, зарлага гаргана. Өр төлбөр нэмэгдээд байна гэлээ, хоёр төрлөөр ажиллах ёстой гэж үзэж байна. Төсөв батлагдсаны дараа Үндэсний аудитын газар гүйцэтгэл дээр ажилладаг бол санхүүгийн хяналт ажиллах ёстой. Санхүүгийн хяналт эрсдэлд суурилсан байдлаар ажиллах ёстой. Үүсээд байгаа өр авлигын хэмжээг зааж зөвлөх ажил хийхээс гадна хариуцлагын асуудал байх ёстой гэж үзсэн.

Мөн УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүний өргөн барьсан Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн 70 хувь нь дэмжсэнээр баталлаа. Ингэснээр энэ жилийн Улсын наадмаас эхлээд сумын наадам Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчил сан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр болж байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​