fbpx Тойм: Татвар төлөгчдийн хүсэл биелэх болов уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 10 секунд

Тойм: Татвар төлөгчдийн хүсэл биелэх болов уу?

Намрын налгар цаг ирэх гэж буйтай холбогдуулан ирэх жилийн төсвийн төсөл, цахилгаан эрчим хүчний асуудлаа чухалчилж, өвлийг өнтэй давах арга чаргадаа орж эхлэх хэрэгтэй байна. Хэдийгээр УИХ-ын Намрын чуулган эхлэх болоогүй байгаа ч Засгийн газрын шийдэх асуудал олон байна. Тиймээс Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг "NEWS" агентлагийн долоо хоногийн онцлох үйл явдал буландаа онцолж байна.

У.ХҮРЭЛСҮХИЙН ГУРВАН ХОРИГ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр дахь хоригоо 2025 оны төсвийн төсөлд тавьсан.

Тодруулбал, Үндсэн хуулийн 33.1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын 2025 төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан юм. Энэ талаарх тайлбар нь:

  • Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч, алдагдалгүй мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах хэрэгтэй. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл ихтэй энэ эгзэгтэй үед мөчлөг сөрсөн эдийн засгийг төлөвлөж, алдагдалгүй, үр ашигтай төсөв батлах учиртай. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь ард иргэдийн амьдралыг сайжруулна.
  • Төсвийг батлахдаа үр ашигтай хэмнэлттэй байх зарчмыг баримтлах, төсвийн төлөвлөгөө тайлагналыг нийтэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар мэдээлэх, нийгмийн ач холбогдолтой байх зэрэг хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хангаагүй байна. Төсвийн зардлыг бууруулах, улс төрийн намуудыг сонгуулийн амлалтыг биелүүлэхийг шаардаж буй нь зүй ёсны шаардлага юм. Төсвийг үр ашигтай, төлөвлөж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, дахин тодотгох шаардлагатай гэсэн тогтоол баталсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэснийг УИХ-аас хүлээж авсан билээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ГАЛЫН УЛМААС ХҮН ГЭМТЭЭГҮЙ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ

БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт өчигдөр /2025.07.28/ гал гарсан. Тодруулбал, БЗД-ийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр 14:11 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж галыг унтраасан. Тэгвэл Хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.07.29/мэдэгдэл гаргажээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

УНТЭ: УРСГАЛ ЗАСВАР ХИЙЖ БАЙГАА Ч ХААГДСАН ТАСАГ БАЙХГҮЙ

Цахим орчинд Б.Бямбабаяр эмч гэх хаягнаас улсын эмнэлгийн нөхцөл байдал хүнд, өвчтөнүүдэд квот тогтоож үзэж байгаа талаар шүүмжлэлтэй пост оруулсан. Тэрбээр "Зарим тасгуудыг хаасан гэх мэдээллийг нийтэлсэн. Тодруулбал, “иргэдийн эрүүл мэндийг боловсролыг сайжруулах тал дээр юу ч хийж эхлээгүй байж, иргэдэд квот тогтоох талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Шууд архаг хууч өвчтэй хүмүүсийг хэвтүүлэхгүй, эмнэлэгт эм тариа байхгүй, зарим тасгуудыг хаасан. Хагалгаандаа квот тогтоож байгаа нь иргэдийг шууд хохироож байгаа хэлбэр. Эмнэлэгт ирээд үйлчилгээ авч чадахгүй иргэд эмчийг буруутган биед нь халдана. Тусламж үзүүлэлгүй явуулаад гэрийн нас баралт гарвал эмч, эмнэлэг буруудна. Дундаас нь иргэн эмнэлгийн байгууллага хохирно. Иргэнээ ч эмнэлгийн ажилчдаа боддоггүй удирдлагатай. Угаасаа улсын эмнэлэг дампуурч байгаа. Ингэж л үйлчилгээ авах эрхгүй юм бол иргэд ЭМД-ын шимтгэл төлөх хэрэггүй юм” гэж бичжээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

"ТӨСВИЙН ТӨСӨЛД ТАТВАР ТӨЛӨГЧДӨӨС САНАЛ АВНА"

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа олон нийтийн оролцоог дээд зэргээр хангаж, олон нийтийн хэлэлцүүлгийг наймдугаар сарын 01-нээс эхлэн цахимаар хоёр үе шаттай зохион байгуулна.

Сангийн яам наймдугаар сарын 15-нд төсвийн төслийг өргөн барих ёстой. Тэгэхээр энэ хүртэл олон нийтээс тодорхой саналуудыг хүлээн авч, тусгасан байх шаардлагатай. Ийнхүү төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанд өргөн барьсны дараа ирэх есдүгээр сарын 01-нд УИХ-д төсвийг өргөн барих ёстой. Энэ хугацаанд хоёр дахь шатны хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ДЦСV-ЫГ БАРИХ КОМПАНИ ИРЭХ САРЫН 6-НД ТОДОРНО

Монголд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байхад огт ашигладаггүй. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, эрэлт буурч байна. Энэ цаг үед бид цахилгаан станцуудаа байгуулж, нүүрсээ жинхэнэ хар алт болгох боломж байна. Гадаадаас маш өндөр үнээр худалдаж авдаг импортоо бууруулах боломжтой. Манай улс үндсэндээ 200 сая ам.доллараар гадаадаас цахилгаан эрчим хүч импортолж байна. Энэ мөнгөөр V цахилгаан станц барих бүрэн боломжтой байхад шүүхдээд унагаачихдаг. Үүний цаана ямар асуудал байгааг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ИРЭХ ӨВӨЛ ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭНЭ

2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод ирэх өвөл хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэрт хүрсэн. Тухайн өдрийн хуралдааныг Ажлын албаны дарга С.Даваасүрэн даргалж, эрдэмтдийн зөвлөлийн 9 гишүүн, нарийн бичгийн дарга, төсөл танилцуулагч нар оролцож байжээ. 3 дахь удаагийн энэхүү хурлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн агаарын бохирдол үүсгэх нөлөөг олон удаагийн шинжилгээ, туршилтаараа нотолж авч үзээд, ирэх өвөл анхдагч нүүрсний өөр эх үүсвэр буюу хагас коксон түлшийг түлж, хэрэглээнд нэвтрүүлэх шийдэлд хүрсэн байна. Гэхдээ импортын шахмал түлшээ авахдаа ч нарийвчилсан шинжилгээ дүгнэлтэд үндэслэх болохыг Эрдэмтдийн зөвлөл мэдэгдэж байв. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

Ял наймаалцсан ялтнууд
Ял наймаалцсан ялтнууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​