fbpx Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 15 секунд

Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?

Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй. Монголын улстөрчид 33 дахь жилдээ зөрчилдөн зодолдож байна. Нууц товчоонд: Орохдоо орох завгүй олзлолдон тэмцэлдэнэ гэдэг. Тэрүүн шиг. 1992 онд Ардчилсан Үндсэн хуулийг баталж чөлөөт эдийн засагтай нийгэмд шилжсэн. Гэвчиг ард түмэнд тэр чөлөөт эдийн засаг үйлчилсэнгүй. Тэгдэг нийгэм ч бий болсонгүй. Гагцхүү улстөрчид эрх мэдэлд хүрч хэн нэг наймаачны эрх ашигт үйлчилж шанд нь өөрөө нэг ч наймаа хийхгүйгээр ойгүй баяждаг нийгэм тогтлоо. Эрх мэдэлд хүрэх гэж бие биенээ яахаас ч буцахгүй болох шинжтэй. Эрх мэдлийн үзүүрт асар их мөнгө байдгаас тэр. Наймаачид ч улстөрчдийг өөрсдийн эрх ашигт ханатал үйлчлүүлж ашиглалт хэрэгцээ нь дуусахаар арынх нь залгамжийг гаргаж ирээд гаршлаа. Монголын байгалийн нөөц баялаг нууц далд байдлаар цөөн хэдэн хүнд хувьчлагдаж Монголд баян хоосны ялгаа 99:1 болж тогтов.

Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой, Цагаан суварга, Асгат, Гацуурт тэргүүтэй одоохондоо нээгдэж ашиглахад бэлэн болсон ордууд ард түмэнд хүртээл алга. Ултөрч наймаачин хоёрын ханцуйны наймааны балаг энэ.

Энэ нөөц баялгийн төлөө л улс төрийн зөрчилдөөн болдог. Тэр дуусах шинж алга. Одоо хар. Улстөрчдийн зөрчил, намуудын талцал дээрээс зөрчилдөөнийг бэлхнээ харж болно. Харахаар барахгүй ажиглаж бас муу юманд суралцаж болохоор байна. Зөрчилдөөн намыг ашигладаг. Улс орны хувь заяаг шийдэх аль нэг том шийдвэрийг төрөөс түрүүлээд нам гаргаж байна. Гаргуулж байна л даа. Нам ингэж зөрчилдөөнийг аль нэг талд нь гаргаж шулуутгадаг. Намууд дээр гарч буй зөрчилдөөнийг үүсгэгч үндсэн шалтгаан нь манай улсын хуулиар улс төрийн намуудад үүрэг хүлээлгээгүйтэй холбоотой. Манай Үндсэн хуулийн хамгийн сул тал нь энэ.

Судлаачид болохоор: Улс төрийн зөрчилдөөн гэдэг үзэгдэл 2-оос дээш тал оролцож буй аливаа үйл ажиллагаанд илрэн гардаг. Зөрчилдөөний хэв шинжүүд бидний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож буй. Гэтэл улстөрчид зөрчилдөнө гэдэг бол логик үйлдлүүд буюу сэтгэн бодох процесс нь өөр байна гэсэн үг. Нэгэнт л сэтгэлгээ нь өөр учраас ижил төстэй нөхцөл байдалд орсон улстөрчдийн үзүүлэх хариу үйлдэл буюу бидний хэлдгээр гаргадаг араншин нь янз бүрээр илрэн гарч байгаа хэрэг. Жишээ нь нэг нь: Баялгийг ард түмэнд хүртээмжтэй байлгая гэхэд нөгөө нь: Үгүй ээ. М Си Эс-т юм уу, Шунхлайд, аль эсхүл Бодь-д өгнө гэдэг. Ийм ялгавартай хариу үйлдлүүд нь заримдаа хоорондоо мөргөлддөг бөгөөд түүнийг бид зөрчилдөөн гэдэг. Зөрчилдөөнийг алга болгохын тулд оюун санаанд байгаа итгэл үнэмшлээ адилхан болгох хэрэгтэй гэдэг. Энэ юу л бол. Намууд нам биш. Гишүүд нь үзэл бодол, итгэл үнэмшлээс илүү зөвхөн эрх мэдлийн дор бөхийсөн гар өргөгчид. Тэгэхээр чинь улстөрчдийн зөрчил улам хурцдаад байгаа юм. Энэний том жишээ нь саяын хаврын улс төрийн өөрчлөлт гэхиймуу эргэлт гэх үү үйл явц юм. МАН-ынхан Ерөнхийлөгчийн, Залуусын гэсэн хоёр том бүлэгт хуваагдсаны эхлэл тэр. Тэр одоо ар араасаа улс төрийн олон үйл явдлыг дагуулах нь. 6 сард байгуулсан Засгийн газар 100 хоног дээрээ бүдэрчих гээд сандруу байна. Бүрдсэнээсээ хойш популизмаар гол зогоосон энэ Засгийн газар эдийн засгийн уналт, улс төрийн зөрчилдөөн мэтийн үнэнтэйгээ нүүр тулах цаг айсуй.

Улс амьтан: Энэ Г.Занданшатар Хуулиар өндөр эрх мэдэлтэй ч хувь хүн нь зөөлдөөд бусдаар ажил, толгойгоо мэдүүлээд 1 л явцгүй нь гэх.

МАН-ынхан: Ээ дээ энэ Г.Занданшатартай 2027, 2028 оны сонгуульд орвол нам маань элгээрээ хэвтэх нь гэж халаглацгааж дуулдах.

Гэлээ гэхдээ зуны турш, баяр наадмуудын асар, кээмпүүдээр уван цуван болсон улс төрийн олон шивнээ намрын чуулганаас ажил хэрэг болоод эхлэх нь.

Нууцаар яригдсанаар: Эхний ээлжинд УИХ-ын 4 гишүүнийг эгүүлэн татах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж шийдэх юм байна. Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?

Үүнд: Х.Тэмүүжин, Э.Болормаа, С.Ганбаатар, Д.Цогтбаатар нарын 4 гишүүн багтжээ. Хүн нь байвал хэрэг нь олддог. Энэ 4 гишүүний 3-т нь энэ хамаатай.

Х.Тэмүүжин: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэж санаачилга гаргаад УИХ-д байдаг АН-ын бүлгийнхээ гишүүдээр гарын үсэг зуруулсан.

Э.Болормаа: Хаврын улс төрийн эргэлт, өөрчлөлтийн үеэр: МАН-ын залуу гишүүдийнхээ мэдлэг, боловсролыг Засгийн газартаа ашиглая гэсэн санаачилга гаргаж өөрийн бланк дээр 30 гишүүнээр гарын үсэг зуруулж, Удирдах зөвлөлдөө өгсөн.

С.Ганбаатар: Эрдэнэтийн Г.Ёндон, Төмөр замын Х.Хэрлэн, Төрийн өмчийн хорооны Б.Цэнгэл нарын талаар ноцтой мэдэгдэл хийсэн.

Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зөвлөлт үеийн механизм эдэнд үйлчлэх бололтой.

Харин Д.Цогтбаатарт 2024 оны 12 сард Дээд шүүх ял оноосон. Тэрийг хэрэгжүүлэх газар олдохгүй 8 сар болсон. Одоо хэрэгжихээр болж байна. Яав гэвэл Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс болиулж оронд нь 1-ийгээ гишүүн болгох хэрэгцээ МАН-д гарсан. Ерөнхий сайд Н.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга байсан Д.Сумьяабазар 3-ын 1 нь өрсөлдөнө. Өрсөлдөх ч гэж дээ тохироо хийгээд 1-ийгээ дэвшүүлнэ. Тэр нь гишүүн болно. Бусад намынхан өрсөлдөөд ч хэрэггүй. Бараг л Г.Занданшатар нь дийлээд дэвших болов уу даа. Гэвчиг тэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болох юм бол нөгөө 2-т нь боломж гарна. Өвөрхангайн 2-ын хэн нь өрсөлдөх вэ гэдэг яриа болно. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гээд өнөө төв байрандаа тухалж буй 2 хоорондоо эв түнжин муу, зөрчил ихдэж намынхаа байрыг нураачих шахаад л байгаа гэлцдэг. Тэрүүгээрээ бол Г.Занданшатар дэвшихгүй гээд орон зай гаргаж өгвөл тэр 2-ын дунд хар пиарын дайн болно. Тэгж пиардуулах юм юмтай л улс даа энэ 2. Уул нь нууцаар ийм шивнээ яригдсан байна. Монголд нууж ярьсан юмнууд нууцаараа байх биш. Ялангуяа улс төрд. Тиймийн учраас: Эхний ээлжинд УИХ-ын 4 гишүүнийг эгүүлэн татах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж шийдэх мэдээ аль хэдийнээ хэдэн уул гүвээ даваад тархжээ.

Ө.Билэг

Эх суравлж: Өдрийн сонин

Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​