fbpx Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Редакцийн сонголт
Огноо
Унших
7 минут 54 секунд

Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анхаарлаа хандууллаа. Хоёр улсын удирдагч нар уулзах газраа товлохдоо дундын бүс биш, Аляскийг сонгож зарласан нь уг газар нутгийн талаарх түүх дэлхийн хэвлэлүүдийн анхаарал татав. Хаант оросын үед Америкт худалдсан энэ арал нь оросын соёл уламжлалын улбааг хадгалснаараа түүхэн бэлгэдлийн шинжийг агуулж байгааг харуулж байна гэж олон тойм, судлаачид бичив.

Хоёр Ерөнхийлөгч нисэх буудал дээр зэрэг шахам газардаж, Дональд Трамп өөрөө В.Путиныг угтаж авсан нь, нисэх буудал дээр хоёр Ерөнхийлөгч тусгайлсан бэлтгэсэн индэрт гарч зураг авахуулахын өмнө Оросын Ерөнхийлөгч дээгүүр нисэж байгаа сөнөөгч онгоц руу хоёр удаа харсан нь, улмаар нэг машинд хамт сууж явсан нь хэвлэлийнхний хувьд содон үйл явдал болов.

Урьдчилсан мэдээллээр бол эхлээд хоёр Ерөнхийлөгч зөвхөн орчуулагч нарын хамт нүүр тулсан уулзалт хийхээр байсан. Харин яг уулзалт эхлэхийн өмнө энэ нь өөрчлөгдөж албаны хүмүүс оролцсон. Гэхдээ хязгарлагдмал хүрээнд. Тодруулбал, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф нар; Оросын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков нар оролцсон. Уулзалт эхлэхийн өмнө барууны зарим сэтгүүлч ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан Украйнд хэзээ гал зогсоох вэ, Д.Трамп яагаад танд итгэх ёстой юм бэ гэсэн агуулга бүхий асуулт асууж байсан. Иймэрхүү В.Путин руу шууд хандсан асуултуудад түүний үзүүлсэн хариу үйлдэл дараа нь олон улсын хэвлэлүүдэд мөн нэгэн сэдэв болсон.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын төрийн тэргүүн Владимир Путин нарын Анкориж хот дахь Элмендорф-Ричардсон цэргийн баазад хийсэн хэлэлцээ бараг гурван цаг шахам үргэлжилсэн. Зарим асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн бөгөөд дахин уулзахаар тохиролцсон. Талууд Украйны мөргөлдөөнийг зохицуулахтай холбоотой зарим байр сууриа ойртуулсан гэдэг нь гол мэдээ байв.

Уулзалтын дараа хэвлэлийн хурал дээр хоёр тал дипломат найрсаг үгийг бие биедээ харамгүй хэлэв. Дэлхийн улс төр геополитикийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болох Украйны талаар юу хэлэх нь хүлээлт үүсгэсэн сэдэв байсан. Энэ талаар В.Путин Украйны асуудлаар талууд тодорхой ойлголцолд хүрсэн нь энхийн замыг нээх боломж гэж үзэж байгаагаа хэлсэн. Тэрээр “Бид Киев болон Европын нийслэлүүд үүнийг саадгүй, бүтээлчээр хүлээн авна гэж найдаж байна” гэдгийг тэмдэглэсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн адил зарим асуудлаар тохиролцоонд хүрснээ мэдэгдээд “Хамгийн чухал нь бидэнд энхийг тогтоох боломж байна” гэв. Гэхдээ “хамгийн гол зүйл дээр” бүрэн зөвшилцөлд хүрээгүйг хэлсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинаа хүлээж байсан Украйнд дайн зогсох уу гэдэг асуултад шууд хариулт өгөөгүй гэсэн үг. Associated Press агентлаг мэдээлэхдээ “Трамп, Путин нар Украйны ирээдүйн талаарх яриа хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй, асуултад хариулалгүй хамтарсан хэвлэлийн бага хурал өндөрлөв” гэсэн байна. Түүнчлэн Европ болон Америкийн олон хэвлэлд уулзалт үр дүнгүй болсон, Д.Трамп, В.Путин нар яагаад энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа талаарх сэдвийг идэвхтэй хөндөв.

Дональд Трамп, Владимир Путин нар Анкориж хот дахь Элмендорф-Ричардсон цэргийн баазад таван цаг гаруйг өнгөрүүлээд урьдчилан товлосон зоогийг цуцлаад аралд ирцгээсэн шигээ мөн л зэрэг шахам нисэцгээв.

Уулзалт дууссаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Fox News телевизэд ярилцлага өгсөн бол ОХУ-ын Ерөнхийлөгч Чукотск мужид ажиллаад бямба гаригт Кремльд уулзалт хийсэн байна. Аль аль нь Анкориж хотод болсон дээд хэмжээний уулзалтын талаар ярьсан байна.

Трамп Fox news-т өгсөн ярилцлагадаа Европын орнууд ч Украйны асуудлыг зохицуулахад тодорхой хэмжээгээр оролцох хэрэгтэй гэдгийг тэмдэглэсэн. Ярилцлагын үеэр В.Путинтай уулзахдаа ямар асуудлаар тохиролцсон, ямар асуудал дээр санал зөрөлдсөн бэ гэдгийг тодорхой хэлэхээс татгалзсан. Украйнд энх тайван тогтоох нь Украйнаас өөрөөс нь болон Европын орнуудаас шалтгаална гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэсэн.

В.Путин мөн Украин дахь цэргийн ажиллагааг хурдан зогсоохыг дэмжиж буй АНУ-ын засаг захиргааны байр суурийг хүндэтгэж байгаагаа Кремльд болсон уулзалтын үеэр илэрхийлэв. Үүний зэрэгцээ, Оросын тал хэлэлцээний үйл явцад мөргөлдөөний гүн үндсийг харгалзан үзэж, шинж тэмдгийн төдий арга хэмжээ авахаар хязгаарлагдахгүй байхыг шаардаж байгааг хэлэв. "Цэргийн ажиллагааг хурдан зогсоох шаардлагатай гэж үзэж буй Америкийн засаг захиргааны байр суурийг бид мэдээж хүндэтгэж байгаа. Бид ч үүнийг хүсэж байгаа. Бүх асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг хүсэж байна" гэж Оросын удирдагч хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтын өмнө “Украйны өмнөөс хэлэлцээ хийхгүй”, уулзалт үр дүнтэй болбол Украйн болон Европын удирдагчидтай ярина. Үр дүнгүй бол шууд гэртээ харина гэж мэдэгдэж байсан. Уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Украйн болон Европын удирдагчидтай холбоо барьсан гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч бямба гаригт мэдээлсэн.

Европ болон Украйны зүгээс дээд хэмжээний уулзалтаас өмнө байр сууриа илэрхийлж байсан. Уг байр суурь Аляскийн дээд хэмжээний уулзалтын дараа үндсэндээ өөрчлөгдсөнгүй. АНУ, Оросын Ерөнхийлөгч нарын Анкорижид болсон уулзалтын дараа Европын Холбооны улсууд, Их Британийн удирдагчид болон Европын зөвлөл, Европын комиссын ерөнхийлөгч нарын хамтарсан мэдэгдэл гаргав. Уг баримт бичигт, мөргөлдөөнийг зогсоож, шударга, урт удаан хугацаанд энх тайван тогтоохын төлөөх Трампын хүчин чармайлтыг сайшааж, дараагийн алхам нь Зеленскийн оролцоотой гурван талт хэлэлцээ байх ёстой гэсэн байна. Гэхдээ Москватай холбоотой бодлого өөрчлөгдөхгүй бөгөөд шаардлагатай бол шинэ хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ онцолсон байна. Украйны Ерөнхийлөгч даваа гаригт Вашингтонд очиж АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзана гэх мэтээр Аляскийн дээд хэмжээний уулзалтын дараах үйл явц өрнөж байна. Гэхдээ Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох хугацаа тодорхойгүй хэвээр байна.

Д.АРИУН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​