fbpx Д.Ганбат: Бид эв нэгдлийг эрхэмлэх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 36 секунд

Д.Ганбат: Бид эв нэгдлийг эрхэмлэх хэрэгтэй

Улсын Их хурлын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-Та сайхан наадав уу. Энэ жил Баянхонгор нутгийнхан үнэхээр сайхан наадлаа шүү?

-Үнэхээр сайхан наадлаа. Сайхан ч наадам боллоо. Нийт газар нутгийн 20-иод хувь нь гандуу, тэр хэмжээний хувь нь гантай байгаа боловч бусад газрууд нь зуншлага сайхан байна. Манай тойргийн хувьд зуншлага сайхан боллоо. Тав, зургаан сум 100 жилтэй байсан, би очсон. Өндөр гэгээний мэлмий гийсний 320 жилийн наадам ч сайхан боллоо. Мөн Хонгор нутаг маань шинэ арслантай боллоо. Азарганы түрүү авч, сумаасаа хүрч ирж харваад л гарамгай мэргэн төрлөө. Үүнээс гадна Хонгор нутаг Ерөнхий сайдтай болсон. Өмнө нь Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай байсан. “Хонгор нутаг” дууг бараг л дэлхий даяар дууллаа. Үнэхээр сайхан наадам боллоо.

-Хаврын чуулганы хугацаанд ямар хуулийн төслүүд дээр анхаарал хандуулж ажилласан бэ?

-Өнгөрсөн хаврын чуулганы хамгийн гол ажил бол төсвийн тодотгол байлаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа олон том төсөл, тэр нь яаж амьдрал ахуйд бууж байгаа юм гэдэг дээр голчлон анхаарч ажиллаа. Хамтарсан засаг ажиллаад зөв, буруу тал нь юу байв. Олон жил сөрөг хүчингүй явсан гээд, анхаарч, хянах, шахах зүйл олон байлаа.

-Олон жил сөрөг хүчингүй явсан гэлээ. Тэгвэл Ардчилсан нам Засгаас гарч, албан ёсоор сөрөг хүчин болох шиг боллоо. Хаврын чуулганы төгсгөлд танай нам сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадав уу?

-Ямар ч байсан УИХ хамтарсан засагт дүнгээ тавьсан. Бид бүхэн ардчилсан орон гэж яриад байгаа. Гэтэл энэ ойлголт зарим талаар жаахан хазайж байсан. Олон жил сөрөг хүчингүй, нэг нам хэтэрхий олонх болж, дараа нь 126 гишүүний бараг 110 нь нэг талдаа гарчихсан, ардчилал бүдгэрчихсэн байсан. Гэвч ардчиллыг дэмждэг ойлгодог, ардчиллын үед төрж өссөн залуучууд маань өөр болсон байна. Тэр бүр хаалттай үед дуугүй байдаггүй, элдэв мэдээлэлд толгойгоо угаалгаад байхгүй, өөрийн гэсэн бодол, үнэт зүйл дээрээ зогсож чаддаг үеийг Монгол Улс бий болгож чадсаныг харлаа. Тийм ч болохоор хүлээлтэд хүрч чадахгүй байсан Засгийн газартай хариуцлага тооцож чадлаа. Анхнаасаа тэр талд байсан хүн нь би. Мөн бид хоёр танхимтай байх ёстой гэж яриад байдаг. Нэг нь нөгөөдөө хяналт тавих зарчмаар ажилладаг байхыг хүсдэг. Харин энэ хяналтыг тавьж, нэг танхимынх нь үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч хийж чадсан гэж бодож байна

–Шинээр байгуулагдсан Засгийн газрын тухайд та юу хэлэх вэ?

-Энэ Засгийн газар ажиллаад удаагүй байна. Ерөнхий сайдын хувьд мэдэхгүй, чадахгүй гэх зүйл байхгүй. Улс төрд туршлагатай, ард түмнийхээ итгэлийг нэлээд хүлээж байсан. Мэдлэг боловсролын хувьд ч сайн, хамгийн боломжийн хүнээ МАН тавьчихсан байгаа. Хамгийн гол нь хамтарч ажиллаж байгаа намтайгаа, багтайгаа хэрхэн ойлголцох, гар нийлэхээс л бүх зүйл шалтгаалах байх. Нөгөө талдаа эхнээсээ л МАН дангаараа засгаа байгуулаад явах ёстой байсан. Учир нь МАН ноднин жилийн УИХ-ын сонгуулиар 35 хувийн санал авсан. Ардчилсан нам болохоор 30 хувийг авсан байдаг. Харин нөгөө намуудын зарим нь таван хувь буюу 50 мянган хүний санал авсан намууд л 3-4 хүнээ жагсаалтаар оруулсан байна лээ шүү дээ. Энэ чинь миний авсан саналаас бага. Ингэхээр МАН дангаараа засгаа байгуулаад дараа нь үнэхээр болохгүй, чадахгүй бол бусад намуудаа урих ёстой байсан. Гэхдээ гадны болон давагдашгүй хүчин зүйл гэж байдаг. ХҮН нам засагт хэр хань болж байгаа эсэхийг ард түмэн, нийгэм маань харж байна. Алдаж, оноод явж байх шиг байна. Гадна, дотны нөхцөл байдал өнөөдөр хүнд байгаа. Цаашаа зөв удирдаж авч явахгүй бол бүр хүндэрнэ. Тиймээс бид эв нэгдлийг эрхэмлэх хэрэгтэй гэсэн бодолтой байгаа.

-Хангайн тойрогтоо ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Цаашид хийхээр төлөвлөж байгаа юу байна вэ?

-Хангайн тойрог буюу Баянхонгор, Архангай, Өвөрхангайг Монгол Улсын төв нутаг гэж хэлж болно. Энэ бүс нутагтаа л хамаг зүйл нь сайн сайхан байвал Монгол Улс зөв явдаг гэж боддог. Түүхэндээ дэлхийн бүх зам Хархорин ордог гэлцдэг байсан гэдэг. Тиймээс бид Хархорин хотоо шинэчилж хийх гэж байгааг дэмжин ажиллаж байна. Нөгөө талаар торйгийнхоо зам дээр их анхаарч байна. Манай Баянхонгор аймагт л гэхэд Шаргалжуутын рашааны автозам тавигдаж байгаа. Архангай, Өвөрхангай аймгуудын хувьд аялал жуулчлал үнэхээр сайхан хөгжих төлөвтэй байна. Гэхдээ бидэнд хийх ажил их байгаа. Автозамаа үнэхээр сайн болгох хэрэгтэй. Аялал жуулчлалыг утаагүй үйлдвэрлэл гэж үздэг. Тиймээс нэг ирсэн хүн дахиад ирдэг, олон хүн дагуулж ирдэг болгох талаас нь бид ажиллах ёстой. Үзэх харах зүйл, байгалийн үзэсгэлэн, идээ цагаа гээд үнэхээр болж байна. Ганц болохгүй байгаа зүйл нь үйлчилгээ, зам байгаа. Тэгэхээр энэ бүхэн дээрээ анхаарч ажиллах ёстой юм байна гэж ойлгож байгаа.

-Бид УИХ-ын сонгуулиа холимог тогтолцоо, бүсчилсэн хэлбэрээр хийгээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Таны хувьд бүсчилсэн хэлбэрийн алдаа, оноог яаж харж байгаа вэ?

-Бид 200 гаруй жил Манж Чин улсын хязгаар нутаг гээд явчихсан. Залгаад 70 жил ЗХУ-ын дагуул улс маягтай байсан. Ингээд үндсэндээ 300-гаад жил өөрийн гэсэн засаг захиргааны нэгжээ бүрэн дүүрэн хийж чадаагүй. Харин энэ бүсчилсэн хөгжил гэдэг зөв бодлого. Үүнийхээ дараагийн шат болгож, засаг захиргааныхаа нэгжийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Хоорондоо 20, 30-хан километр зайтай сумдаа нэгтгэх, төрийн үйлчилгээнүүдээ сайжруулах, эмч, багш нараа чадавхжуулж, хүрэлцээг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хиймээр байна. Засгийн газар судалгаан дээр үндэслэж энэ мэт ажлуудыг хийх ёстой гэсэн ойлголттой байгаа.

-Ардчилсан намын Улс төрийн зөвлөл саяхан хуралдсан. Ямар асуудлыг хэлэлцэв?

-Манай намын Улс төрийн зөвлөл энэ сарын 21-нд хуралдсан. Ардчилсан намын дарга маань хавар ажлаа өгнө гэдгээ зарласан байсан. Тийм болохоор энэ сарын 28-нд АН-ын Үндэсний бодлогын хороо хурлаа хийж, Улс төрийн намын тухай хуультай уялдуулан дүрмээ шинэчлэх, намын даргынхаа асуудлыг хэлэлцэх шийдвэр гарсан.

-АН-ын зарим гишүүд дэмжигчид бүх шатны намын дарга, удирдлагуудыг солих ёстой гэсэн шаардлага хүргүүлсэн. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ер нь бол Монголын улс төрд итгэл хүлээлгэж болохуйц хоёр л нам байгаа шүү дээ. Нэг мэдээж ардчилсан хувьсгалыг хийсэн манай нам. Гэвч МАН ардчиллын бүхий л хугацаанд шахуу төр барьсан. Манай АН-ын хувьд гэвэл яах вэ, оролцоотой явлаа. Бүрэн ялалт байгуулаад өөрийнхөө бодлого шийдвэрийг хэрэгжүүлж байсан удаа байхгүй. Тийм болохоор ард түмнээс хүлээлт байх шиг байна. Ер нь одоо ард түмний маань амьдрал бусад улс орнуудтай харьцуулаад харахад үнэхээр сайнгүй байна. Уг нь бидний хажууд маш том зах зээл бий. Сүүлийн 30-аад жил хөгжиж байгаа Хятадыг тойроод 14 улс байна. Гэвч Хятадтай хамт хөгжиж чадаагүй нь манайх болчихоод байна. Төмөр замаараа одоо болтол олигтойхон холбогдож чадаагүй л явна. Нөгөө талдаа ОХУ-тайгаа хэл амаа ололцоод тээвэр логистик, эрчим хүчний асуудлаа шийдэж чадаагүй өнөөг хүрлээ. Энэ бүхнийгээ өөрчилж, ахиц дэвшил гаргахгүй бол энэ хоёр нам ч өөрсдөө хэцүүдэх байдалтай болчихсон байгаа.

-Таны хувьд АН-ын дараагийн даргаар ямар хүн сонгогдоосой гэж бодож байна вэ?

-АН-ын даргаар аль болохоор хэн нэгэн, бүлэглэлээс хамаарал багатай, үзэл бодолдоо үнэнч, нөхцөл байдлаа ойлгочих ухаантай, ард түмнээс мандат авч байсан туршлагатай хүн болоосой л гэж бодож байна. Тийм хүмүүс нэр дэвшээд явах юм бол дэмжихэд бэлэн байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар хамааралтай, АН-ыг өөрийнхөө улс төрийн явцуу эрх ашигтаа ашиглах гэсэн, гэмт хэргээ наймаалцах хүсэлтэй хүмүүс дэвшвэл сөрөөд л явна.

-Таны хувьд намынхаа даргад өрсөлдөх үү?

-Сая хэллээ, зөвийг нь дэмжинэ, бурууг нь сөрнө. Одоохондоо асуудал бүрэн тодорхой биш учраас тийм ийм гээд хэлэхэд арай эрт байна. Гэхдээ намын дүрэм журам нийцэж байгаа цөөхөн хүний нэг нь би.

-Намын тань дүрэмд юу гэж заасан байдаг юм бэ?

-Тодорхой бий л дээ. Тухайлбал, УИХ-ын нэг бүрэн эрхийн хугацаанд намын дарга, дэд дарга, ЕНБД, Ерөнхий сайд байсан хүн намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвшиж болдоггүй. Мөн намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, хүчин төгөлдөр ҮБХ-ныхоо 10 хувийн дэмжлэг авсан, ҮБХ-ны гишүүнээр дөрвөөс доошгүй жил ажилласан хүн байх ёстой байдаг юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

“The MongolZ”-ыг Монгол төр урамшуулах цаг болжээ
“The MongolZ”-ыг Монгол төр урамшуулах цаг болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​