fbpx АН-ын хурлыг МАН-ынхан “харж” байгаа гэв үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
5 минут 22 секунд

АН-ын хурлыг МАН-ынхан “харж” байгаа гэв үү?!

Ирэх оны босго алхаад л Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль, давхар УИХ-ын 2028 оны мөн ээлжит сонгууль үндсэндээ эхэлчихнэ. Тэр утгаараа, ойрын өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа МАН, АН-ын хурлуудын шийдвэр чухал байгаа юм. Учир нь, энэ хоёр намын хурлаас дээрх хоёр сонгуульд намаа удирдаж орох шинэ дарга нар нь тодорно.

Яг өнөөдрийн өнгөн дээр МАН ч, АН ч олон нийтийн дунд төдийлэн сайн хэлэгдэхгүй байна. Харин аль аль намд хэн дарга болохоос намын нэр хүнд дээшээ, эсвэл доошоо явахаар болчихсон. Тэгэхээр МАН, АН-д “…Намын дарга хэн болох вэ” гэдэг хувь заяаны шагнал урамшуулал бус хариуцлага үүрэх ажил болно. Учир нь, шинэ дарга нар намаасаа гадна улс орны хэтэд хамаатай ихээхэн том үүрэг хүлээнэ. Өөр аргагүй юм. “…Хоёр намыг булгиж холдуулаад өөрийг гаргая” гэхээр Монголд улс төрийн гуравдагч хүчин байдаггүй юм. Олон намын системтэй 33 жил болж байгаа ч “гурав дахь” гэгдэхүйц нам одоог хүртэл бий болж чадаагүй л байна. Тиймээс, явж явж МАН, эсвэл АН-д л олны дэмжлэг хүчээр очдог. Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль, УИХ-ын 2028 оны мөн ээлжит сонгуульд ч ялгаагүй, хоёр намын нэг л ялна.

Тийм болохоор хоёр намын удирдлагад шинээр сонгогдох дарга нарын нэг 2028 онд Ерөнхий сайд болно. Яахав, нэг дээр нь УИХ/ын сонгуулийн наана сэлгээ хийх тухай ярьж л байна. Нэгэнт хүрсэн намын даргын суудлаа өгч байгаа хүн хожмын хожоогоор солио хийж таарна. Энэ яахав, хамгийн гол нь шинэ даргын бодлого, үйл ажиллагаа 2027, 2028 оны сонгуулийн хувь заяаг шийднэ.

АН угийн задгай хэрэлдэх байдлаар асуудлаа хэлэлцдэг. Тэр зангаараа, олон нийтийн шүүлт дунд “…Үндсэн дүрэм, намын дарга хоёрын алийг нь түрүүлэх вэ” гэдгээ ярьж байна. Жирийн гишүүд, залуучуудынх нь “иж бүрдэл” зүгээс “…Үндсэн дүрмээ баталж байж намын даргыг сонгоё” гэсэн. Нөгөө талд, намын даргын сунгааг улс төрийн хөшигний ард явуулаад тохироонд хүрч чадсан “бүлэг” нь одоогийн Үндсэн дүрмээр асуудлыг шийдчих хүсэлтэй байсан. Тэдэнд “МАН гаралтай нөлөө” тусалсан л дуулдаад байсан. Ийм хоёр байр суурь ҮБХ-ных нь хурал дээр мөргөлдсөн. Мөн, АН-ынхан зөвхөн өөр хоорондоо байр суурийн маргаан үүсгээд зогсохгүй, намдаа тархи нь болдог зарим гишүүн нь МАН-ыг чимхээд авч байгаа харагдана. С.Баярцогт л гэхэд “…Манай намын дарга УИХ-ын гишүүн байх нь зохимжтой” гэж яриад байгаа юм. Угаасаа л, УИХ-ын гишүүд АН-ын даргад дэвшиж байгаа л даа. Тэгэхээр, С.Баярцогтын үгийг улс төрийн хүрээнд “…МАН-ын дарга болох магадлал нь бараг 99 хувьтай байгаа Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын гишүүн биш, шууд утгаараа МАН-ынхан есөн мандаттай тойргоос гарч чадаагүй хүнийг намынхаа даргаар сонгоно гэж байгаа юм” гэх тайллыг хийж байна. Бас “…МАН задарч, АН нэгдсээр байна” гэх мессэжийг ч бараг шулуухан өгч хэлж байх юм.

Ер нь бол, хоёр нам бие биеийнхээ ямар шийдвэр гаргаж, “…Хэнийг тархиндаа залах вэ” гэдгийг нь харах гээд байдаг талтай. Урьд нь голдуу МАН түрүүлж хуралдаж асуудлаа шийдээд, АН ард нь дагаж шийдвэрээ гаргадаг байв. Харин энэ жил АН түрүүлж, МАН дагахаар болсон. Товчхондоо, АН-ын хурлыг МАН-ынхан “харж” байна. Хэн АН-ын даргаар сонгогдоно, түүнд тохирох хүнийг дагуулан сонгохоор харж байж болох юм. Гэхдээ, энэ олны таамаг төдий зүйл юм байна. Яагаад гэхээр, учир мэдэх хүмүүс “…Нарийндаа, АН-ын даргын сонгуульд хэний сойсон хэн ялах вэ гэдгийг харж байгаа” гэлцээд байх юм. Тэд бас “…Учир шалтгаан нь удахгүй тодорхой болно. Их л хачин улс төр өрнөж байна” гэв.

Б.Гарьд

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хоёр хувийн татварыг хүчингүй болгуулах уу?
Хоёр хувийн татварыг хүчингүй болгуулах уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​