fbpx Д.Хулан: Цөсний чулуутай эсэхээ заавал тодорхойлуулах хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 39 секунд

Д.Хулан: Цөсний чулуутай эсэхээ заавал тодорхойлуулах хэрэгтэй

Цөс яагаад өтгөрдөг, цөсний чулуу яагаад үүсдэг болон хэрхэн сэргийлэх талаар Монгол Хьюндай эмнэлгийн Дүрс оношилгооны эмч Д.Хулантай ярилцлаа.

-Хүний биед цөс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Цөс хүний биед хоол боловсруулах үүрэгтэй эрхтэн. Тодруулбал, цөс нь хүний биеийн элэгнээс үүсч, хоол боловсруулахад оролцдог. Тэр тусмаа өөх тосыг задалж, шимэгдүүлдэг хүчиллэг найрлагатай шингэн. Элэгнээс ялгарсан цөс маань цөсний сувгаар дамжин цөсний хүүдийд цугларч хадгалагддаг. Тухайн хүн хоол идэх үед цөсний хүүдий агшиж цөс нарийн гэдэс рүү орж үндсэн үүргээ гүйцэтгэдэг. Тэгэхээр цөс нь элэгнээс тасралтгүй үүсч, харин цөсний хүүдийд хадгалагдан өтгөрч, хоол идэх үед ялгардаг гэсэн үг.

-Цөс чинь их чухал үүрэгтэй юм байна. Тэгвэл цөсөө авхуулсан хүмүүс яадаг гэсэн үг вэ ?
-Цөсний хүүдийд чулуу үүссэн тохиолдолд мэс заслаар хүүдийг нь авчихдаг. Гэхдээ элэгнээс цөс үүсдэгээрээ үүсч, хоол боловсруулахад оролцсоор байдаг. Тодруулбал цөсний хүүдийг авхуулсан тохиолдолд цөсний хүчил хуримтлагдах боломжгүй болж бага багаар гэдэс рүү ялгарч байдаг. Өмнө нь хооллох үед хүүдийнээсээ их хэмжээгээр ялгарч хоолонд агуулагдаж буй өөх тосыг задалдаг байсан бол тэгж чадахаа больдог гэсэн үг.


-Өглөөний цайгаа уудаггүй хүн цөсний чулуутай болдог гэх ойлголт түгээмэл байдаг. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манайхан хүнд махан хоолнууд их хэрэглэдэг. Хэдийгээр цөс өөх тос боловсруулах гэж хүний биед үүсдэг ч гэсэн тодорхой хэмжээтэй байх ёстой. Шингэн бага ууж, дандаа махан хоол идээд байвал цөс өтгөрч, өтгөрсөн цөснөөс чулуу үүсдэг. Өглөөний цайны тухайд яагаад өглөөний хоол чухал байдаг вэ гэхээр шөнийн туршид хүн хоол идэхгүй байх үед цөс элэгнээс үүсч цөсний хүүдийд хуримтлагддаг. Өглөө хоол идэхэд цөсний хүүдий агшиж, цөсийг гэдэс рүү гадагшлуулдаг. Энэ нь цөс тунарч өтгөрөхөөс сэргийлж, чулуу үүсэх эрсдэлийг бууруулдаг. Тиймээс өглөөний хоол тогтмол идэхгүй байснаар цөс удаан хугацаанд зогсонги байдалд орж мөн чулуу үүсэх эрсдэл нэмэгддэг гэсэн үг. Гэхдээ өглөө идэж байгаа унд тань хоносон хоол, дан гурилан бүтээгдэхүүн гэх мэт чанаргүй хүнс байж болохгүй харин цөсийг сайн агшааж өгдөг хүнс хэрэглэж хэвших хэрэгтэй.


-Ямар шинж тэмдэг илэрч байвал эмчид хандаж цөсөө үзүүлэх ёстой вэ?
-Цөсний өвдөлт аюулхайн баруун талаар буюу хавирганы доогуур, зарим тохиолдолд баруун далны доогуур, баруун гар луу дамжиж өвдөнө. Онцлог нь хоол идсэний дараа өвддөг. Цөс өвдөх л юм бол хамгийн түрүүнд та чулуутай эсэхээ тодорхойлуулах ёстой.Цөсний чулуутай байгаад дур мэдэн эмчилгээ хийвэл цөсний суваг бөглөрч цочмог өвдөлт өгөх эрсдэл үүсэх тал бий.


- Цөс өвдөх л юм бол цаг алдахгүй ЭХО-д үзүүлэх хэрэгтэй юу?
-Зовиуртай шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй. Хамгийн аюулгүй шинжилгээний арга бол хэвлийн ЭХО шинжилгээ юм. Цөсний өвчлөл залуу хүмүүст ч тохиолдож болдог учраас залуус маань бас урьдчилан сэргийлэх оношилгоонд орж хэвших хэрэгтэй байна.


-Цөс өтгөрөх, чулуу үүсэхээс хэрхэн сэргийлэх үү?
-Хамгийн түрүүнд хооллолт чухал. Багадаа 3-4 цагийн зайтай өдөрт 3-4 удаа хооллох нь цөс хүүдийдээ өтгөрч чулуу үүсэхээс сэргийлдэг гол дэглэм юм. Өөхтэй элэгнээс өтгөн холестерин ихтэй цөс үүсдэг учир цөс өтгөрөх гол шалтгаануудын нэг болдог. Цөс өөрөө мэдээж л шингэн бүтэцтэй учраас гол найрлага нь ус байх нь тодорхой. Ус уухгүй бол хүний биед байгаа бүхий л шингэн буюу цус, цөс, шээс зэрэг нь өтгөн байх нь ойлгомжтой юм. Тиймээс ус сайн уугаарай. Цай биш ус шүү. Түүнчлэн ашигтай өөх тосыг тогтмол хэрэглэж занших хэрэгтэй. Гэхдээ өөх тосноос хэт зайлсхийх нь эсрэгээрээ цөсний хүүдийг агшаахгүй, улмаар чулуу үүсэх, өтгөрөх эрсдэлийг үүсгэдэг. Эцэст нь хэлэхэд амьдралын хэвшлээ багахан өөрчилж сайжруулахад л үр дүн нь аажимдаа маш сайн мэдрэгддэг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 160 (7657)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал [email protected] хаягаар илгээгээрэй.

Монголын и-спортын MVP Techno4k
Монголын и-спортын MVP Techno4k
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​