Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
5 минут 0 секунд

Монголын и-спортын MVP Techno4k

Хэдэн өдрийн өмнө болсон И-спортын “Esports World Cup 2025” тэмцээнд манай улсын “The Mongolz” баг Counter strike төрлөөр дэлхийн шилдгүүдийг хожиж анхны том тэмцээндээ түрүүлсэн. Энэ үйл явдал нь тэднийг хүндэлдэг, хайрладаг фэнүүддээ барьсан хамгийн том бэлэг болсон юм.

Тус тэмцээнд гол үүргийг гүйцэтгэж шилдэг тоглогч буюу MVP-ээр шалгарсан Techno4k нэрээрээ танигдсан М.Содбаярыг “Зууны мэдээ” сонин энэ Амжилтын эзэн буландаа онцолж байна.

М.Содбаяр “MESA League 2021” болон Азийн бүсийн тэмцээнүүдэд “The Mongolz” багийн хамт түрүүлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан билээ.

Багийн “амин сүнс” тоглогч М.Содбаярын цахим спортын замнал хэдэн жилийн өмнөөс эхэлсэн байдаг. Тэрээр бага наснаасаа л Counter-Strike цувралд дуртай болж, хоббигоо амжилт болгон хувиргасан нь өдгөө олон улсын тэмцээнд Монголын төлөөлөл болон өрсөлдөх хэмжээнд хүргэсэн юм.

Сүүлийн жилүүдэд олон улсын томоохон тэмцээнүүдэд Монголын багтайгаа амжилттай оролцсоор ирсэн билээ. Түүний хурд, тоглолтын стратеги, багийн ажиллагаанд гаргасан хувь нэмэр нь түүнийг eSports-ийн шинэ үеийн манлайлагчийн нэг болгож байна.

2020 онд “Checkmate” багт анх тоглож эхэлснээсээ хойш хурдтай өсч, 2022 онд IHC Esports-д элссэнээр олон улсын тавцанд хүчтэй тоглогчийн нэг болсон юм. Тэрээр 2023 оноос The MongolZ багийн бүрэлдэхүүнд тоглож эхэлснээр багийн “амин сүнс” болсон. Түүний хурдтай шийдвэр, стратеги болон эр зоригтой тоглолт нь Монголын багийг дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх түвшинд гаргаж байна.

М.Содбаяр өмнө нь өгсөн ярилцлагадаа “Монгол залуусын тоглолтын түвшин аль ч орны тоглогчдоос дутахааргүй болсон. Гагцхүү бидэнд илүү олон боломж, дэмжлэг хэрэгтэй. Тийм боломж гарвал бид дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн тоглоно гэдэгт итгэдэг” хэмээн хэлсэн байдаг. Түүний энэ үг зөвхөн хувь тоглогчийн мөрөөдөл бус, бүхэл бүтэн Монголын цахим спортын ирээдүйг илэрхийлж байгаа нь тодорхой.

Дэлхийн багаас “айхгүй” гэдгээ нотлож, өсвөр насаасаа компьютерийн хойно сууж, 20 насандаа мэргэжлийн түвшинд тоглон дэлхийн “Big Event”-ийн MVP хүртсэн тоглогч бол Techno4k.

Шилдэг тоглогч болсныхоо дараа “Энэ зөвхөн эхлэл. Үнэндээ би өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж, MVP болсондоо маш баяртай байна. Гэхдээ би энд багийнхаа нөхөдгүйгээр зогсож чадахгүй байсан. Багийнхан, дасгалжуулагч гээд тэд нараараа бахархаж байна. Шилдэг багуудтай өрсөлдөж, анхны жинхэнэ S зэрэглэлийн цомоо одоо л авлаа. Үүнийг харах бахдам байна.

Бидний хамгийн том өрсөлдөгч болох "Vitality"-г л хожно гэдэг нь өөрөө маш том итгэх итгэлийг авчирсан. Бид тэднийг хоёр удаа хожлоо. Энэ бол бид сайжирч байгааг илтгэж буй хэлбэр. Гэхдээ бидэнд анхаарах юмнууд бий. Өнөөдрийн тоглолтод бид олон хүнд, барцадтай раундуудыг давсан. Бүхэл бүтэн улс, бүс нутаг маань биднийг дэмжиж байна. Мөн гэр бүл, хамаатан садан, монголчууд маань бий. Энэ бүхнийг харах итгэмээргүй” гэсэн нь хувь хүний бус багийн амжилтыг тодотгосон төлөв байгааг илтгэнэ. Риядад болсон дэлхийн аваргын тэмцээнээр цом өргөсөн мөч нь түүний карьерын оргил ч, өөрийн үгээр “зөвхөн эхлэл” юм. bLitz буюу Гарьдмагнайгаар ахлуулсан залуу бүрэлдэхүүнтэй “The MongolZ” өнгөрсөн хоёр жилийн турш том тайзан дээр нэрээ тасралтгүй дуудуулж, И-спортын оргил болох Major-ын финал хүртэл алхсан.

Дараагийн алхам нь Азиас бус, дэлхийгээс “айдаггүй” баг гэдгээ улирал бүр нотлох. Учир нь тэдний дараагийн зорилго И-спортын оргилд гарч, түүнийгээ ч “Бид өмнөхөөсөө илүү сайжирч байгаа. Бид дахиад хичээх хэрэгтэй гэсэн нь одоогийн амжилтаа илүү өндөрт гаргахыг хүсэж буй.

Д.Дарамбазар

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ
Йемений Ерөнхий сайд Израилын цохилтод өртөн амь үрэгджээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​