fbpx ШХАБ-ын XXV саммитад Хятадын удирдагч Си Жиньпиний хэлсэн үгийн үндсэн агуулга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 51 секунд

ШХАБ-ын XXV саммитад Хятадын удирдагч Си Жиньпиний хэлсэн үгийн үндсэн агуулга

“Шанхайн үзэл санаа” гэдэг нь харилцан итгэлцэх, харилцан ашигтай байх, тэгш эрхтэй байх, харилцан зөвлөлдөх, олон соёлыг хүндэтгэх, хамтын хөгжлийн төлөө тэмүүлэх гэсэн агуулгатай бөгөөд өнгөрсөн 24 жилийн турш ШХАБ-ын гишүүн-улсууд нь зөвхөн энэ үзэл санааг удирдлага болгон хамтын хөгжлийн төлөө боломжуудаа хуваалцан, ШХАБ-ын хамтын ажиллгааны хүрээнд урьд өмнө байгаагүй хэд хэдэн амжилтад хүрлээ.

Хил орчмын районд цэргийн салбарт харилцан итгэлцэх механизмыг анх удаа буй болгож, нийт хилийн шугамаа найрамдал, харилцан итгэлцэх, хамтран ажиллах ган бат барилдлагын хил болгож чадлаа. Урьд нь бид гурван хорт хүчинтэй тэмцэхдээ олон талт ажиллагаа явуулах, дэг журам сахиулах, аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагаагаа орхигдуулж байсан бол одоо санал зөрөлдөөн, зөрчлөө нэгэнтээ шийдэж, гаднаас хөндлөнгөөс оролцохыг хоёрдмол санаагүй эсэргүүцэж, бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг найдвартай хамгаалж байна.

Бид “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтын манлайд хошуучлан явж байна. Хэд хэдэн чухал төслүүд хэрэгжүүллээ. Том биш ч нийгмийн төслүүд нь үр дүнгээ өгөх болно. Аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа идэвхтэй урагшлуулж бүс нутгийн хөгжил цэцэглэлд ширгэшгүй үр дүн авчрах болно. Хятад болон ШХАБ-ын гишүүн оруудын хоорондын худалдааны хэмжээ 2.3 их наяад долларт хүрлээ. Олон түвшний тээврийн холболтын сүлжээгээ боловсронгуй болгож байна. ШХАБ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэрээр дамжих олон улсын авто замын нийт гарц хэсгүүд 14 мянган километрээс давлаа. Хятад-Европ гэсэн олон улсын төмөр замын маршрутаар 110 гаруй мянган рейс хийлээ.

Бид анх удаа Найрсаг хөрш, найрамдал, хамтын ажиллагааны урт хугацааны гэрээ байгуулж, “Үеийн үед найз нөхөд байна, хэзээ ч дайсагналцахгүй” гэдгээ баталгаажууллаа. Найрсаг хөрш, найрамдал, хамтын ажиллагааны асуудал хариуцах ШХАБ-ын Хороо ажиллаж, иргэдийн хооронд найрсаг солилцоо явуулах сүлжээ буй болгож, бүс нутаг, хэвлэл мэдээлэл, экспертүүд, эмэгтэйчүүд, залуучуудын хэлхээ холбоог өргөжүүлж, гишүүн улсуудын ард түмнүүдийг ойртууллаа, харилцан ойлголцолоо бэхжүүллээ.

Хамтран зөвшилцөх, хамтран бүтээн байгуулах, хамтран ашиглах, жинхэнэ олон талт ажиллагааг амьдралд хэрэгжүүлэх үзэл санааны үндсэн дээр Глобал засаглал нэвтрүүлэх талаар бид анх удаа санал санаачилга дэвшүүллээ. Бид НҮБ болон олон улсын бусад байгууллагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын ба бүс нутгийн асуудалд ажил хэрэгчээр оролцож, олон улсын шударга ёсны талд үүрд зогсож, иргэшлүүдийн хүлцэл тэвчил, харилцан нөхөхийн төлөө байж, жанжлал, хүчээр түрээ барихын эсрэг зогсож, манай гаригийн энх тайван хөгжлийн үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байна.

ШХАБ бол 26 улсыг багтаасан, 50 гаруй салбарт хамтын ажиллагаа явуулдаг, эдийн засаг нь нийтдээ 30 их наяад доллар бүхий даян дэлхий дэх бүс нутгийн томхон байгууллага бөгөөд олон улсын нэр хүнд, татан дагуулах хүч нь улам бүр өсөн нэмэгдэж байна.

Дэлхий дахиныг өөрчлөх үйл явц биднийг хүлээж байна. Энэ дунд бид “Шанхайн үзэл санаа”-нд үнэнч байхгүйгээр бэрхшээлийг даван туулах боломжгүй бөгөөд бат бэх ШХАБ-ын үүрэг ролийг бадруулэх хэрэгтэй.

сонин mn

Нэгдүгээрт, олон янз байдлыг хадгалсан эв нэгдлийн төлөө байцгаая. Бидний хүч, давуу тал бол консенсуст хүрэх нийтлэг хүсэл тэмүүлэл, бидний сэтгэл зүрх, оюун ухаан юм. Гишүүн бүх улсууд бол найз нөхөд түншүүд учраас бие биеэийнхээ олон янз байдлыг харилцан хүндэтгэж, стратегийн яриа хэлэлцээг дэмжиж, нийтлэг ойлголтоо нэгтгэж, эв нэгдлээ бэхжүүлэн, харилцан ажиллагаагаа өргөжүүлж, улс бүр потенциалаа бүрэн гүйцэт ашиглаж, манай бүс нутгийн энх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн төлөө хариуцлга хүлээх хэрэгтэй.

Хоёрдугаарт, харилцан ашигтай байх, хоёр тал хоёулаа хожих зарчимд үнэнч байя. “Бүс ба Зам”-ын хүрээнд үндэсний хөгжлөө өндөр чанартай хамтын ажиллагааны стратегитайгаа давхцуулж, бүс нутгийн хөгжлөө хүчтэй чиглүүлж, хамтын зөвшилцөл, хамтын бүтээн байгуулалт, ашиглалтаа ард түмнүүдийнхээ сайн сайхан амьдралыг дээшлүүлахэд зориулцгаая. Аварга том зах зээлийнхээ давуу байдлыг дүүрэн ашиглаж, худалдаа, хөрөнгө оруулалтын түвшинг ахиулж, эрчим хүч, дэд бүтэц, ногоон аж үйлдвэр, цахим эдийн засаг, техникийн инновацын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, нийтийн ирээдүйнхээ төлөө харилцан дэмжих замаар шинэчлэлээ хэрэгжүүлэх хэрэгтэй.

Гуравдугаарт, нээлттэй, хүртээмжтай байдалдаа үнэнч байя. Дорно ба Өрнийн дунд эртний иргэншлийн өлгий болохын хувьд Евразийн тив нь хүн төрөлхтөний дэвшлийг ахиулж байна. Евразид суурьшсан ард түмнүүд хэдийгээр өөр өөр улс орнуудад аж төрдөг ч зуун зуунаар байгаа бүхнээ хуваалцаж, бие биенээ өгөөмрөөр баяжуулж иржээ. ШХАБ-ын гишүүн улсуудын хувьд соёл хүмүүнлэгийн солилцоогоор дамжуулан зүрх сэтгэлээ ойртуулж, эдийн засгийн харилцан ажиллагаандаа бие биенээ дэмжиж, хамтын хөгжил цэцэглэл, бүх нийтийн сайн сайхан байдал, эв найртай зэрэгцэн орших үзэл санааны дор хамтын хүчээрээ иргэншил соёл цэцэглэсэн цэцэгт хүрээлэн бүтээн байгуулах хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, тэгш эрх, шударга ёсны төлөө тууштай байя. Дэлхийн II дайны тухай түүхэн үнэнийг баримтлая. Хүйтэн дайны сэтгэлгээ, эвсэл блокуудын сөргөлдөөн, дээрэлхэх явдлыг эсэргүүцэе. НҮБ төвтэй дэлхийн дэг журмыг хамгаалж, ДХБ-д суурилсан олон талт худалдааны тогтолцоог дэмжье. Эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт, хүртээмжтэй байя. Хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжиж, шударга ёс, оновчтой байдалд чиглэсэн глобал засаглалын тогтолцоог бүрдүүлэхэд ахиц дэвшил гаргах шаардлагатай.

Тавдугаарт, прагматик хандлага, үр ашгийг баримтлах. ШХАБ-ын механизмыг боловсронгуй болгож, шийдвэрүүдийг шинжлэх ухаанч, үр дүнтэй гаргаж, үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй болгохын тулд ШХАБ-ын шинэчлэлээ тууштай урагшлуулах, нөөцийн хуваарилалтаа нэмэх, чадавхийг дээшлүүлэх явдал нэн чухал байна. Гишүүн орнуудын аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү хүчтэй дэмжлэг үзүүлэх үүднээс Эрсдэл ба аюулгүй байдлын сорилттой тэмцэх универсал төв, Хар тамхи-наркотикийн эсрэг ШХАБ-ын төвийг аль болох хурдан нээж, ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах шаардлагатай байна.

Хятад улс хөгжлөө ШХАБ-ын хөгжилтэй, бүх гишүүн орны ард түмний сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэлтэй холбож ирсэн. Одоогийн байдлаар ШХАБ-ын бусад гишүүн орнуудад оруулсан Хятадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 84 тэрбум ам.доллар даваад байна. Өнөөдөр Хятадаас бусад гишүүн орнуудтай хийж байгаа хоёр талын худалдааны жилийн эргэлт 500 гаруй тэрбум доллар байна.

Хятадын тал ШХАБ-ын хөгжлийг ахиулахад үргэлж бодитой хандсаар ирсэн. Бид гишүүн орнууддаа жижиг боловч өндөр үр дүнтэй нийгмийн төсөл 100-г хэрэгжүүлэх, энэ оны эцэс гэхэд гишүүн орнуудад 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэх, ирэх гурван жилд Банк хоорондын холбооны гишүүдэд 10 тэрбум юанийн шинэ зээл олгох, мөн ШХАБ-ын тусгай тэтгэлгийн квотоо ирэх жилээс хоёр дахин нэмэх, судалгааны авьяас төлөвшүүлэх үүднээс ШХАБ-ын докторын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ирэх 5 жилд гишүүн орнуудын нутаг дэвсгэрт шинээр “Лү Бан цех” 10-ыг байгуулж, хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх сургалтад 10 мянган квот олгохыг хичээнэ.

Нийтлэг зорилго нь биднийг нэгтгэж, бүх саад бэрхшээл, зайг гэтэлгэдэг. Анхны эрхэм зорилгодоо үнэнч байж, ШХАБ-ыг тогтвортой хөгжилд хүргэхийн төлөө илүү итгэлтэй байр суурин дээр зогсож, илүү прагматик арга хэмжээнүүд авч, хариуцлагаа идэвхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах гайхамшигт ирээдүйн замыг тууштай баримталцгаая.

Д.Баярхүү хөрвүүлэв.

Тяньжин. 2025.09.01

Казахстаны хөгжил аз байгаагүй
Казахстаны хөгжил аз байгаагүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​