fbpx ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ХУУЛЖ, СОЛЬЖ БУЙ КОМПАНИУДЫН ЭЗЭД ЯМБАТНУУДЫН ХАМААТАН БАЙХ НЬ САНААНДГҮЙ ТОХИОЛДОЛ УУ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
9 минут 24 секунд

ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ХУУЛЖ, СОЛЬЖ БУЙ КОМПАНИУДЫН ЭЗЭД ЯМБАТНУУДЫН ХАМААТАН БАЙХ НЬ САНААНДГҮЙ ТОХИОЛДОЛ УУ

Хотын төвийн явган хүний замын хавтангууд хуулаастай, овоолоостой байсаар зуныг барж, намартай золгов. Хуучин хавтангуудыг нь хуулах гэж хэд хонож байгаа юм. Тэгээд шинэ чулуун хавтангуудаа авчирч хажууд нь овоолоод харж хэд хононо, хайрга асгаад ахиад хэд хононо. Эцэст нь ажилчин гээд хоёр, гуравхан хүн гарч ирээд өнөө хэдэн мянган хавтангаа солих гэж ухантаад өчнөөн хоног суучихна даа. Энэ хугацаанд нь явган зорчигчид явах замгүй, арга буюу авто замаар машин, мопедтой мөргөлдөх шахам амь сөрнө. Бодит байдал яг ийм л байна.

Ямар сайндаа л саяхан Хотын дарга Х.Нямбаатар “Явган хүний замын тендер авсан компаниуд үнэндээ хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Даахгүй нохой булуу цуглуулна гэгчээр цүнхний компаниар тендер авна. Тэгээд хавтангуудыг нь хуулж хаяад, хучихгүй орхичих юм. Цаашид авсан ажлаа хийж чадахгүй ийм компаниудыг хар жагсаалтад оруулах хэрэгтэй” хэмээн ширүүхэн мэдэгдэж, “ширээ шаасан”-ыг санаж буй байх.

Гол нь, явган хүний замын тендерүүдийг яг ямар компаниуд авсныг шүүгээд үзэхээр дандаа л дарга нарын ах дүү, амраг садан байж таарах юм. Тэгээд болоогүй, албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэргээр АТГ-ын хаалга татаж, ард олноо эчнээ танил болсон дарга нарын ах дүү нар ч байна.

ДРАГОНООС САППОРО

Драгоны уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчлэх 8.0 тэрбум төгрөгийн тендерт “Бадрах-Инженеринг” ХХК шалгарсан. “Бадрах-Инженеринг” ХХК-ийг Тогтохын Өлзийсайхан эзэмшдэг. Т.Өлзийсайханы тухайд, УИХ-ын дарга асан М.Энхболдтой “Монголын теннисний холбоо”-г хамтран эзэмшиж, удирддаг гэх мэтээр улс төрийн хууччуултай тун ойр.

Гол нь, Т.Өлзийсайханы дүү Т.Өлзийбаярын эхнэр буюу бэр дүү С.Төмөрдулам нь Улаанбаатар хотын стандарт, хяналтын газрын дарга бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын даргаар саяхныг хүртэл ажиллаж байсан. Эргэн санавал, 2023 оны аравдугаар сард АТГ-аас Улаанбаатар хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдуламын гэр, ажлын байранд нэгжлэг хийж, тухайн үедээ л том дуулиан болж байв. Түүнийг Улсын комиссын даргын албан тушаалаа ашиглан их хэмжэний авлига авч, хууль бусаар баригдсан барилгуудыг ашиглалтанд хүлээж авсан гэх хэргээр шалгасан гэгдэж байсан. Үнэхээр ч насаараа төрд ажилласан гэх намтартай С.Төмөрдулам 2.5 тэрбумын орон сууц, 530 саяын жийп, 350 саяын хадгаламж, ХУД-т тавилгын дэлгүүр гээд төрийн албаныхан дундаа хөрөнгөөрөө толгой цохиж байсан нэгэн.

БАГА ТОЙРУУ

Бага тойруугийн гудамжны хойд хэсгийн явган хүний замыг шинэчлэх 3.9 тэрбум төгрөгийн тендер “Сант баян бэрх” ХХК шалгарсан. “Сант баян бэрх” ХХК-ийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ахлах нягтлан бодогч Лэгцэгийн Энхцэцэг эзэмшдэг.

“Сант баян бэрх” ХХК-ийн захирал Л.Энхцэцэгийн тухайд, “ДЦС-3” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатарын төрсөн дүү. Харин ах Л.Эрхбаатарынх нь тухайд арвин намтартай. Тухайлбал, Л.Эрхбаатар Батлан хамгаалахын сайд Д.Батлутын нэг сумын, нэг голын багын найз нь. Хожим нь хоёулаа цахилгаанчин болж, 2016-2020 онд Д.Батлут Эрдэнэт хотыг, Л.Эрхбаатар “Эрдэнэтийн цахилгаан станц” ТӨХК-ийг удирдаж байв. Харин 2020 онд Д.Батлут УИХ-ын гишүүн болж, дараа жил буюу 2021 онд Л.Эрхбаатар Улаанбаатарт дуудагдаж ирээд “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Гэтэл ердөө жилийн дараа буюу 2022 оны есдүгээр сард “Хасу эрчим” ХХК-аас 100 сая төгрөгийн авлига авч байгаад ЭЦА-ныханд үйлдэл дээрээ баригдаж, багагүй дуулиан тарьж байлаа. Гэсэн ч Л.Эрхбаатар хэдхэн хоног саатуулагдсан болж авлигын хэргээсээ салаад, “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа үргэлжлүүлэн хашсан. Өнгөрсөн зургадугаар сард “ДЦС-3” ТӨХК-д дэлбэрэлт болж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн арга буюу Л.Эрхбаатарын оронд Н.Тавинбэхийг “ДЦС-3” ТӨХК-д БЭТ-өөр томилоод буй.

САППОРОГООС ДӨРВӨН ЗАМ

Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх 7.2 тэрбум төгрөгийн тендерт “ТАСО” ХХК шалгарсан. “ТАСО” ХХК-ийг Тогтууны Отгонбаяр эзэмшдэг.

“ТАСО” ХХК-ийн захирал Т.Отгонбаярын төрсөн эгч нь Т.Эрдэнэтуяа гэж эмэгтэй бий. Т.Эрдэнэтуяа нь 2013-2018 онд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотыг бетонон ширэнгэ болгоход гол “хувь нэмэр” оруулсан хүн гэгддэг. Эргэн санавал, 2018 зургадугаар сард Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяаг бусдаас их хэмжээний авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан. Тухайн үед Т.Эрдэнэтуяа нь нэр бүхий компанид ХУД-ийн 11-р хороонд явган хүний замыг хааж барилга барих зөвшөөрөл гаргаж өгснийхөө хариуд ийн их хэмжээний авлига авч байгаад баригдсан гэх мэдээллүүд гарч байв. Дараа нь 2023 оны аравдугаар сард АТГ-аас Т.Эрдэнэтуяа болон Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ц.Тулга, Улаанбаатар хотын стандарт, хяналтын газрын дарга бөгөөд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын дарга С.Төмөрдулам нарын 37 хүний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, нийгэм даяар том дуулиан дэгдээж байв.

ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨНӨӨС “АПУ”-ГИЙН УУЛЗВАР

Энхтайваны гүүрнээс Яармагийн гүүр чиглэлийн авто зам, Тэмээтэй хөшөөнөөс “АПУ”-гийн уулзвар хүртэлх явган хүний замын шинэчлэлтийн 10.2 тэрбум төгрөгийн тендерт “Ди Ди Эм Эс глобал” ХХК шалгарсан. “Ди Ди Эм Эс глобал” ХХК-ийг Чулууны Алтантунгаа эзэмшдэг.

“Ди Ди Эм Эс глобал” ХХК-ийн захирал Ч.Алтантунгаагийн нөхөр нь “Ди Вай Кэй Би” ХХК-ийн захирал Дамдинсүрэнгийн Даваацэрэн гэж хүн бий. Түүний “Ди Вай Кэй Би” ХХК нь өнгөрсөн онд Сансар-Дамбадаржаа, Толгойт-Баянхошуу, Долоон буудал-Дамба чиглэлийн авто замуудыг шинэчлэх 10.7 тэрбум тендер дангаараа авсан. Харин энэ жил эхнэр нь явган хүний замын тендерүүдийг авч байна гэсэн үг.

Харин Ч.Алтантунгаагийн хадам ах буюу нөхөр Д.Даваацэрэнгийнх нь төрсөн ах нь Австралид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн гэж хүн бий. Элчин сайд Д.Даваасүрэнг энд дурдахын учир нь, явган хүний замын тендерт шалгарсан Ч.Алтантунгаа өмнө нь хадам ах Д.Даваасүрэнгийнхээ “Шаму” гэх рестораны зохион байгуулагч байсан. Тэгэхээр хамаатуулах нь зүйн хэрэг биз. Харин Д.Даваасүрэнгийн тухайд, УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөх, МАН-ын Эдийн засгийн бодлогын газрын дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга гэх мэт өндөр албан тушаалууд хашиж байгаад 2020 онд Элчин сайдаар Австрали явсан бас л арвин намтартай нэгэн.

Цаашилбал, Ч.Алтантунгаа нь Рэнцэнгийн Будтай “Кеаро” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин нь Р.Будын тухайд, Сүхбаатар аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж асан МАН-ын хууччуулын нэг. Зам тээврийн хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ суусан. Замын салбарт түүн шиг нөлөөтэй хүн цөөн гэхэд хилсдэхгүй.

Бид бүгд л бэрхшээл, сорилын өмнө зогсож байна даа
Бид бүгд л бэрхшээл, сорилын өмнө зогсож байна даа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​