
Б.ГАРЬД
Эрх баригч МАН-ын Удирах зөвлөл энэ сарын 20-ны бямба гаригт хуралдсан. Хуралдаанаар, МАН-ын даргыг сонгох Бага хурлыг 2025 оны есдүгээр сарын 27-нд хийхээр товложээ. Тэр өдөр нь мөн бямба гариг таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, МАН-ын даргын “сунгаа” долоо хоногоор сунгагдлаа. Тиймээс, энэ долоо хоногт улс төрийн элдвийн мэдээлэл, ялангуяа нэр дэвшиж буй улстөрчид, тэдэнтэй холбоотой сөрөг мэдээнүүдэд олон нийт дарагдах нь тодорхой боллоо. Учир нь, энэ удаагийн МАН-ын даргын сонгуулийн өмнөх үе нь сунгаа биш зодоон болоод байна.