fbpx “…АН-ын дарга О.Цогтгэрэлийн “алтангадас” нь О.Амгаланбаатар”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 29 секунд

“…АН-ын дарга О.Цогтгэрэлийн “алтангадас” нь О.Амгаланбаатар”

“…Москва найтаахад Монгол ханиадаг” гэх социализмын үеийн үг бий. Тэр үед тийм байхаас өөр аргагүй л дээ. Одоо ч бараг тэр хэвээрээ байна. Эрчим хүч, бензин шатахуун дээр найтаахад нь л ханиах байтугай халуурдаг. Үүн шиг, МАН-д зодоон болсон чинь АН-ынхан дагаад барьцалдаад авчээ.

Хэрүүлийн алим нь МАН бөгөөд тэдний талцалд АН-ынхан татагдаж орсноос асуудал үүсээд байгаа юм. Тодруулбал “…Манай нам өөрийнхөө хамтарсан Засгийн газрыг огцруулчихаад МАН-ын Засгийн газрыг яагаад хамгаалаад байгаа юм бэ” гэдэг асуултыг намынхаа удирдлагуудад тавиад эхэлжээ.

Улмаар, УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр хүртэл нэр бүхий гишүүд нь “…Засгийн газрыг авч үлдэх хэрэгтэй” гэж ярьсан байна. Энэ бүхэн АН-ын УИХ дахь хийгээд жирийн гишүүдийнх нь нүдийг орой дээр нь гаргах шахаад байна. Ер нь бол АН-д “…Намын дарга О.Цогтгэрэлийн “алтангадас” нь О.Амгаланбаатар болсон. Дагуулж давхиад болохоо болилоо. МАН-ынхан яалаа гэж манай намын даргыг УИХ-ын дарга болгох вэ дээ. Бас засагтаа хамтарна гэдэг худлаа шүү дэн. Арайхийж эвлэж байгаа намыг ахиад самрах гэж байна” гэцгээгээд сүйд д болж байна. Энэ нь АН-ын дотоод чаатууд дээрх хэрүүл уруулаас ч тодорхой харагдаж байгаа юм. Мөн, хуучны хашир гишүүд нь ч үг, зөвлөгөө хэлээд эхэлсэн байна. Хотын дарга асан Э.Бат-Үүл хүртэл сандарч 2025 оны есдүгээр сарын 6-нд цахим хуудастаа “…Намын дарга О.Цогтгэрэл сөрөг хүчний удирдагч гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. МАН-ынхан бие биеэ унагахаар орж ирж байгаа бүх асуудлыг дэмж. Д.Амарбаясгаланг унагах гэж байгаа бол шууд кнопд, Г.Занданшатарыг огцруулж байгаа бол шууд кнопд. МАН-ыг “эмчлэх” гэж тэнэгтэв ээ” гэж зөвлөсөн.

Мөн, өчигдөр “…Намын дарга О.Цогтгэрэл минь ээ, бурхан минь, сөрөг хүчний удирдагч шиг чанга байгаач ээ. Дөнгөж илааршиж эхэлж байсан нам маань МАН-аас халдвар аваад "хагарах" өвчин нь эргэж сэдрэх гээд байна шүү дээ.

Олонх чинь өөрсдөө бид засаглаж чадахгүй байна гэсээр Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нараа өргөн бариад орж ирж байхад "…Та нар чадна,засагла" гэж санал өгөх эргүүтсэн гишүүд,сөрөг хүчний манай намын бүлгээс гарч ирэх гээд байна шүү дээ. Арай ч дээ” гэжээ. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг “…УИХ дахь АН-ын бүлэг иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж хүчтэй сөрөг хүчний байр сууринд байх нь зөв байна. Нийгмийн энэ мухардсан байдал нь манай намыг түүхэн үүргээ гүйцэтгэхийг тодотгон сануулж байна” гэсэн.

УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин “…Өнөөдрийн МАН-ын зодоон жам ёсоороо л явж байна. Харин АН-ын хувьд олон улсын геополитик ийм эгзэгтэй үед хөрш орнуудын бодлогыг сайтар анзаараарай. АН Үндсэн хуулиа хамгаалах тал дээр баттай зогсоорой. Эв нэгдэлтэй байгаарай” гэжээ.

ЕТГ-ын дарга асан Д.Баттулга “…АН-ынхан минь нэгдмэл байр суурь дээрээ хамт байгаарай. Бүлгийн шийдвэр гарсан л бол та бүхэн маань дотоод асуудлаа нухацтай бодож намынхаа бодлогыг барьж шийдвэр гаргаарай. Надад өөр бодолтой байсан ч намынхаа төлөө шийдвэр гаргаад явсан олон жишээ бий. Тэглээ гээд би алдаагүй. 1996-2000 онд МАН /үеийн МАХН/ биднээр яаж тоглож байсан билээ” хэмээн сануулжээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхий сайд Г.Занданшатарыг АТГ-т шалгуулахыг шаардлаа
Ерөнхий сайд Г.Занданшатарыг АТГ-т шалгуулахыг шаардлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​