
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан өнөөдөр огцрох хүсэлтээ гаргажээ.
Тэрээр энэ тухай мэдэгдэлдээ: "Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа ЗГ-ын хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ.
Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно.
Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, гадаад нэр хүнд дээр тогтдог билээ. Улс орны хөгжлийн төлөөх миний идэвхтэй үйл хэрэг үргэлжилж, ардчилсан үнэт зүйл, хариуцлагатай, зарчимтай, ёс зүйтэй төрийн бодлогын алтан аргамж тасрахгүй гэдэгт би итгэж байна.
Монголын заяа өөдөө байх болтугай. С.Амарсайхан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд" гэжээ.
Н.Отгон