fbpx Б.Мөнхтамир: Агаарын тээвэр, аялал жуулчлалыг транзит нислэг хөгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 51 секунд

Б.Мөнхтамир: Агаарын тээвэр, аялал жуулчлалыг транзит нислэг хөгжүүлнэ

Ц.МЯГМАРБАЯР

Аялал жуулчлал, агаарын тээврийн салбарынхан сэтгүүлчидтэй уулзалт хийсэн юм . Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир агаарын тээврийн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгснийг хүргэж байна.

-Сүүлийн жилүүдэд агаарын тээврийн компаниудын өрсөлдөөн нэмэгдэж байна. МИАТ ТӨХК ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-2020 онд ковид гарснаас хойш аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон. Энэ нь агаарын тээврийн салбарт ч хүндээр туссан. Аялал жуулчлал, агаарын тээвэр салшгүй хоёр салбар. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд агаарын тээврийн салбар онгоцны суудлын тоогоо нэм гэдэг.

Монгол Улсад өнөөдөр гадны 19 агаарын тээвэрлэгч, дотоодын гурван агаарын тээвэрлэгч компани олон улсын нислэгүүдийг чиглэл бүрд хийж байна. Агаарын тээврийн либералчлал эрчимтэй явагдсаар байна.

Хамгийн сүүлд 2025 оны тавдугаар сараас АНУ-ын агаарын тээвэрлэгч "United Airlines" компани Монгол руу нислэг үйлдэж байна. Үүнээс гадна ирэх жил Хонгконг, Хятадын агаарын тээвэрлэгч компаниуд Монгол руу нисье гэж байна.

Агаарын тээврийн компаниудын өрсөлдөөн идэвхтэй явагдаж байна. Ковидын өмнө 2019 онд МИАТ компани түүхэндээ хамгийн оргил буюу 2534 нислэг хийж, 784 мянган зорчигч тээвэрлэж, 495 тэрбум төгрөгийн орлого олсон. Үүнээс хойш агаарын тээврийн либералчлалыг эрчимтэй явуулж, нислэгийн чиглэлийг олон болгох зорилт тавин ажиллаж байна. 2022, 2023, 2024 онд гурван жил дараалан энэ амжилтаа давуулан биелүүлж, 2024 онд 4500 нислэг үйлдэж, нэг сая 155 мянган зорчигч тээвэрлэж, 980 тэрбум төгрөгийн орлого олсон. МИАТ компани цаашид Монгол Улсын ДНБ-ий таван хувийг хангах томоохон компани болох зорилт тавиад байна.

-Бараг нэг тэрбум төгрөгийн орлогоос цэвэр ашиг нь ямар түвшинд байна вэ?

-Агаарын тээврийн компаниудын цэвэр ашгийн түвшин маш бага байдаг. Энэ салбарыг дагасан зардлууд нь өндөр. Хамгийн том зардал нь шатахуун. Катеринг, газрын үйлчилгээ, агаарын тээврийн засвар үйлчилгээ гэх мэт маш олон үйлчилгээ, үнэтэй дэд бүтэц, нарийн мэргэжилтнүүдийг шаарддаг учир цэвэр ашгийн хэмжээ 2-3-хан хувь байдаг.

-Агаарын тээврийн компани аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Агаарын тээврийн тарифыг бууруулж буй нь аялал жуулчлал хөгжихөд нөлөө үзүүлсэн болов уу гэж бодож байна. 2024 онд агаарын тээврээр 2.2 сая хүн зорчсон. Үүний 50 хувь буюу 1.1 сая зорчигчийг МИАТ компани тээвэрлэсэн. Агаарын тээврийн салбар тухайн улсынхаа хүн амын тоон дээр үндэслэсэн зорчигчийн урсгалыг тооцох ёстой. Энэ салбар 2024 онд 2.2 сая зорчигч тээвэрлэсэн нь Монгол Улсын иргэдийн 60 хувьтай тэнцэнэ. Энэ нь манай улсын агаарын тээврийн зорчигч урсгал таазандаа тулсан гэсэн үг. Үүнээс цааш боломж байхгүй. 2.2 сая зорчигчоос 650 мянга нь гадаадын жуулчид. Энэ тоог огцом өсгөж, 2-4 сая хүргэх боломжгүй юм. Энэ бол урт хугацаанд бойжуулдаг бизнес. Шинэ чиглэл нээхэд хүмүүс ороод ирэх юм шиг ярьдаг. Шинэ чиглэл нээж, тэр чиглэлийг гадаадын жуулчид мэдэж, зорчдог болох хугацаа нь 2-3 жил гэж үздэг. Тэгэхээр жуулчныг дагасан бусад үйлчилгээгээ нэмэх, тэлэх ёстой. Жишээлбэл, Хонгконг 4.7 сая хүн амтай, жилд 47 сая жуулчин ирдэг. Хонгконг транзит тээврийг маш сайн хөгжүүлсэн. Хонгконгоор дамжиж бусад орон руу явдаг. Австралиас Шанхай руу явах хүн замаараа Хонгконгод хоёр хонож, зочид буудал, зоогийн газар, такси үйлчилгээндээ мөнгөө зарцуулаад цаашаа явдаг. Бид үүн шиг холболтыг хийх ёстой. Ийм тохиолдолд аялал жуулчлал, агаарын тээвэр хөгжих боломжтой.

-Энэ ажлын хүрээнд МИАТ компани юу хийж байна вэ?

-Монгол Улс байршлын хувьд Ази Европын дунд оршдог, Ази Европыг холбох боломжтой. МИАТ компани 2019 онд 3800-хан зорчигчийг транзитаар тээвэрлэсэн. Транзит тээврийг хөгжүүлэхийн тулд 2022 онд үйл ажиллагаа явуулж, хуваарьт тааруулан холбосон нислэгүүдийг гаргаж, транзит нислэгүүдийн хөнгөлөлтүүдийг гаргаж туршиж үзсэн. 2023 оны үр дүнгээр 13800 зорчигч тээвэрлэсэн, 2024 онд 35 мянга болсон. 2025 онд 50 мянга хүргэх зорилго тавьсан. Монгол Улсын аялал жуулчлалын улирлын шинж чанарыг арилгах зорилгоор бид энэ нислэгүүдийг туршиж байна. 2024 оны 2.2 сая зорчигчийн 1.2 сая нь зуны 6-8 сард зорчсон.

Монгол Улсын аялал жуулчлалын салбарын онцлог нь зуны гурван сард идэвхтэй. Зуны гурван сард орлогоо хийгээд үлдсэн есөн сараа тэжээдэг. Энэ хамаарлыг бид арилгахын тулд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярьдаг. Тиймээс 2018 онд анх Улаанбаатар-Бангкокийн чиглэлийн нислэгийг эхлүүлж, бойжуулсан. Сурагчдын амралтыг тааруулж арванхоёрдугаар сарын 15-наас хойш хоёр сарын хугацаанд эхний нэгдүгээр сард Улаанбаатар талаасаа дүүрэн, буцахдаа хоосон. Нэгдүгээр сарын 15-наас Бангкок талаасаа дүүрэн, Улаанбаатар талаасаа хоосон. Зорчигчид суудал олдохгүй ашигтай байна гэж хардаг ч нөгөө талдаа хоосон учир алдагдалтай нисдэг болдог. Ийм байдлаар ковидын хоёр жилийг хасаад гурван жил энэ нислэгийг бойжуулж байж 2023 оноос Бангкокийн чиглэлд багахан ашиг олж эхэлж байна. Хажуугаар нь Малдив, Санья, Фүкүока зэрэг чиглэлд нислэг гаргаж, өвлийн улиралд гадагш явах нислэгийг хөгжүүлж байгаа нь зуны гурван сараас бусад үед хоосон байдаг холбоо хамаарлыг арилгах зорилготой.

Арванхоёрдугаар, нэгдүгээр сарын нислэг харьцангуй гайгүй болсон. Одоо юун дээр ажиллах вэ гэхээр 9-12, 2-5-р сарын хугацаанд яаж бойжуулалт хийх вэ гэдэгт анхаарч байна. Үүнийг транзитаар нөхөхийн төлөө ажиллаж байна. Жилдээ 100 мянган хүн транзитаар нисдэг болбол нислэг багатай саруудын алдагдал багасаж, балансаа барина. Ингэсэн тохиолдолд нислэгийн тийзийг хямдруулах боломжтой. Ингээд ирвэл агаарын тээврийн салбарын зорчигч урсгал тэгш хуваарилагдана гэж үзэж байна.

-МИАТ компани 2025 оны эхний есөн сарын байдлаар транзитаар хэчнээн зорчигч тээвэрлэсэн бэ?

-Эхний есөн сарын дүнгээр транзит тээврийн зорчигчийн тоо 50 мянгад хүрсэн. Жилийн эцсээр 60-70 мянга хүрч магадгүй. Транзит тээврийг бойжуулж, 100 мянгад хүргэх нь бидний эхний зорилго. Транзит тээврээс олох орлого бол ашиг биш. “МИАТ эйрлайны хямд нислэг байдаг юм байна” гэж зорчигчид мэддэг болж, бие биедээ мэдээлэл дамжуулах нь чухал. Агаарын тээврийн сурталчилгаа амнаас ам дамжиж явдаг.

Транзит нислэгийн нэг онцлог нь хямд үнэ. Шууд нислэгтэй үнээр өрсөлдөнө. Нэг удаа транзит нислэгээр явсан хүн дараагийн удаа Монгол гэж ямар улс, Улаанбаатар гэж ямар хот байна үзье гэж бодно, судалж үзнэ. Ингэж аялал жуулчлал, агаарын тээвэр цаашид хөгжинө. Агаарын тээврийн салбар илүү тогтвортой, өрсөлдөөнтэй болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 203 (7700)

Шадар Сайд С.Амарсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
Шадар Сайд С.Амарсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​