fbpx “Би чадна”-чууд бүх салбарыг самарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 27 секунд

“Би чадна”-чууд бүх салбарыг самарч байна

Б.НЯМСҮРЭН

“Би чадна” гэдэг уг нь их гоё үг л дээ. Урам зориг өгсөн, өөртөө итгэх итгэл нэмдэг гээд л ерөнхийдөө бол эерэг утгатай юм. Гэхдээ хэзээнээс юм мэдэхгүй, “Би чадна” гэдэг үг эсрэг утгаар ойлгогддог болсонтой бид хэдийнэ дасал болоод бүр цаашлаад бидний хамгийн болохгүй бүтэхгүйн шалтгаан болсныг хүртэл анзаарахгүй болчихож. Олон жилийн өмнөөс л “100 айл” хавьд ажил хайж сууцгаадаг, барилгын ажил хийлгэхээр санал тавьсан бүхэнд “би чаднаа” гэж том амлачихаад цагаа тулахаар халтуурдаж, бусдын ажлыг “алдаг” хүмүүсийг бид ийн нэрлэх болсон. Энэ үеэс “би чадна” гэсэн эерэг утга нь эсрэг хэлц болтлоо нийгэмд сөргөөр нөлөөлж эхэлсэн байх юм. Хамгийн хоржоонтой нь зөвхөн барилгын салбарт ч биш нийгмийн бүх салбарт энэ айхтар “би чадна” гэдэг үзэгдэл өвчин тахал мэт халдварласнаар өнөөдөр Монголын бүх л салбарт болохгүй бүтэхгүй байгаа бүхний шалтгаан “би чадна”-чууд болчихож.

“Би чадна”-чуудын хамгийн хорлонтой нь хэм хэмжээгээ мэдэхгүй, хэт өндрөөр өөрийгөө үнэлэх, за тэгээд бусдын өмнө чадах мэт дүр эсгэж сүүлдээ бүр чадаад байна гэж өөртөө итгэж эхэлнэ. Энэ бүхний уршиг сүүлийн жилүүдэд өрнөж байгаа бүхнээс харагдаж байна. Товчхондоо бол мэргэжлийн байх, стандарттай байх, чаддаг юмаа хийж, чадахгүйгээ чадахгүй гэж хэлж чаддаг хүн ховордсон. Мэддэгээ мэддэг хүн бол цэцэн хүн. Мэддэггүйгээ мэддэггүй хүн хамгийн аюултай” гэсэн эртний сайхан сургаал бий. Мэддэггүйгээ мэддэггүй хүн хамгийн аюултай гэдэг нь л өнөөдрийнхөөр бол “би чадна”-чуудыг хэлсэн хэрэг.

Ерөөсөө бүх салбарт “би чадна”-чууд л гай болж байна. Мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэ цэнэ гэдэг зүйл хог дээр хаягдчихсан. Хамгийн наад захын жишээ нь манай хэвлэл мэдээллийн салбар. Сэтгүүл зүй гэдэг дуртай болгон нь микрофон бариад бусдын аманд түүнийгээ тулгаж ааг амьсгаагаа багтааж ядан асуулт асуучихаад түүндээ хариултаа ч авахгүй сагсалзахыг хэлдэггүй. Мэдээ яаж бичихээс эхлээд хүнээс ямар асуултыг асууж болох, болохгүйн хэмжээг мэддэг, алдсан ч хариуцлагаа хүлээх чадвартай байхыг бид сэтгүүл зүйн сургуульд сурч, сонин хэвлэл, телевизийн мэргэжлийн редакцаас суралцаж төлөвшиж энэ мэргэжлийг эзэмшдэг. Гэтэл өнөөдөр дуртай болгон нь хар төхөөрөмж бусдын энгэрт зүүж, төрийн ордон дотор хашгирч, орилж, толгойтой болгон нь подкаст нэртэй хэрэгтэй, хэрэггүй мааз үгээр нийгмийг сенсаациас сенсааци руу хөтөлж байна.

“Би чадна”-чуудаас мэргэжлийн үнэр ч үнэртэхгүй. Уг нь сэтгүүлчийн мэргэжил үнэт зүйлтэй, ёс суртахууны хэм хэмжээтэй, дэгтэй журамтай, хариуцлагатай байхыг бүх л сургуульд заадаг. Гэхдээ зөвхөн микрофон барихыг нь хагас хугас сураад амархан гэж боддог “би чадна”-чууд манай салбарыг үнэндээ муухай харагдуулж байнаа.

Үүн шиг улс төрд ч “би чадна”-чууд онцгой олноор орж ирсэн. Их хурлын гишүүн болсон инфлюнсер бүсгүй “Би боловсролын сайд хийж чадна” гэж өөртөө тун итгэлтэй ярьж байна лээ. Өөрийнх нь ямар боловсролтой нь ч тодорхой бус хүн боловролын салбарыг би удирдаад явж чаднаа гээд яриад явтал нь бид “би чадна”-чуудыг толгой дээрээ залчихаад үр дүнд нь тэднээрээ “Тэрбум төгрөг олж чаддаггүй тэнэгүүд” гээд доромжлуулаад сууж байх гэж.

Инфлюнсер гэж гоё нэртэй “би чадна”-чууд дээр урлагийнхныг улайтал өөрсдийгөө од болгодог одонцорууд, эмчийн дипломгүй ч хандалтын араас хөөцөлдсөн сошиал донтнууд, өөрсдөө сэтгэлзүйн эмгэг үүсгэдэг сэтгэлзүйчид гээд уртаас урт үргэлжилнэ.

Хүний өмнөөс ичих хэцүү юм гэж хуучны хөгшчүүд ярьдаг байлаа. Түүн шиг өөртөө хэт итгэлтэй та нарын өмнөөс ичих үнэндээ хэцүү байдаг шүү.

Гадаадад байдаг монголчуудад ч “би чадна”-чууд их гай болно. Эмнэлгийн орчуулга хийлгэх, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн асуудал ярих гээд гадаадад хэл ус мэдэхгүй дөнгөж ирсэн хүмүүс бол “би чадна”-чуудын туршилтын туулай болно. АНУ-д эмнэлэгт очоод үзүүлэхдээ эмчийн яриаг бүрэн ойлгохын тулд монгол орчуулагч авах үйлчилгээ түгээмэл. Харамсалтай нь орчуулагч нар нь англиар байтугай монголоор ч олигтой ойлгочих чадваргүй, цаашаа англиар буруу асуух, эмчийн хэлснийг тэс хөндлөн орчуулах нь энүүхэнд. Маш олон хүмүүс гадаадад амьдарч байгаа монголчуудын групп дээр хохирсон тухайгаа бичдэг.

Энэ бол “би чадна” гэдэг үзэл ямар хортой бөгөөд хүнийг өөрийгөө ч мэдэхгүй хэмжээнд хүргэдэг түүнийх нь горыг нийтээрээ амсаж байдгийн цөөн жишээ.

Дотнын найз минь шинэ байранд орлоо. Тансаг зэрэглэлийн, чамгүй үнэтэй хотхон гэхэд дотор засал авах юмгүй, сантехникийн хоолой нь буруу холболттой, цахилгааны асуудал байнга гардаг. Инженер нь инженер нэртэй, юугаа ч мэдэхгүй "хүүхэд" гэж байгаа юм. Дунд сургуулийн хүүхдээр плитаны чигжээс хийлгэх гээд явуулчихсан, өнөөх нь шороотой хутгаад өдөр болгон хэрүүлтэй суугаагаа аминчлан ярих.

Ерөөсөө Монголд стандарт гэдэг юм огт хэрэгждэггүйнх. Ингээд ярихаар хэзээнээсээ бид техник сэтгэлгээ сайтай, зарим зүйлийг “монголчилж” ирсэн гэж өөрсдийгөө өмөөрөх. Хуучны цагт “монголчилж” асуудлаа шийдэж, засдаг байсан байж болно. Гэхдээ өдрөөс өдөрт шинэ зүйлс бий болж, техник технологийн бүх зүйлс асар хурдтай өөрчлөгдөж байхад ингээд ч хийчих юм байна, “би чаднаа” гэдэг хэнэггүй монгол зан бидэнд, бусдад, нийт даяар гай болж байна. Ингэж явсаар эцсийн эцэст мэргэжлийн биш хүнээр удирдуулж, мэргэжлийн бус хүмүүсийг хөөргөж, мэргэжлийн бус зүйлийг хүлцэн тэвчсээр бид өөрсдөө мэргэжлийн бус “би чадна” улс боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 205 (7702)

Б.Мөнхтамир: Агаарын тээвэр, аялал жуулчлалыг транзит нислэг хөгжүүлнэ
Б.Мөнхтамир: Агаарын тээвэр, аялал жуулчлалыг транзит нислэг хөгжүүлнэ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​