fbpx Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяраас асуусан онцлох асуултууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 28 секунд

Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяраас асуусан онцлох асуултууд

Төмөрбаатарын Батсайхан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох саналыг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулж, сайд нар тангараг өргөснөөр ажилдаа орлоо. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого төлөвлөлт цаашид хэрхэн үргэлжлэх талаар Шадар сайд Ж.Энхбаяраас асууж байв. Онцлох асуулт, хариултаас тоймлон хүргэж байна.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа:


-Хувийн хэвшил 6.5 их наяд төгрөгийн татварын өртэй байна, хэрхэн өрнөөс нь салгах вэ. Ажиллах хүчний 90 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч бүрдүүлдэг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих үү?

Шадар сайд Ж.Энхбаяр:


-Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд бизнесийг либералчлах, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь чухал. Гадаадын хөрөнгө оруулалтын түвшин ахихгүй байна. Өмчийн халдашгүй байдлыг хангах цаг болсон. Хувийн өмчийг хамгаалах, бизнесийг дэмжих бодлого явуулж байж, нөгөө талдаа төрийн байгууллагын хариуцлага, хяналтыг сайжруулах шаардлага бий. Эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах. Чөлөөт зах зээлийн зарчимд шилжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. 30 жил явсан, үзсэн, туршсан. Эдийн засгийн либерал бодлого явуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:


-Сайдын ёндоотой хэдэн хүн байна аа, Ж.Энхбаяр гишүүнээс эхлээд гурав дахь удаагаа сайд хийж байна. Сая хэллээ, өөрийнхөө сонгогдсон тойрог руугаа яамаа аваад явчихсан гэж. Гэтэл М.Бадамсүрэн сайд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Улаанбаатар хотод буцаан авч ирэх тухай ярьж байна. Арай ч Дорнод руу аваад явахгүй байлгүй. 1990 оноос хойших 36 жилийн 30 жилд та бүхэн засагласан. 2016 оноос тасралтгүй сүүлийн 10 жилд танай нам засагласан. Дөрвөн Засгийн газар дамжаад 115 хүн давхардсан тоогоор сайд хийсэн байна. Энэ сайд болж байгаа хүмүүс танай намын гишүүд буюу Удирдах зөвлөл, УИХ-ын гишүүн. Асуудлыг шийдсэн нэг ч салбар байхгүй. Өвдөх юм бол үх гэдэг эрүүл мэндийн салбартай, тэтгэвэрт гарвал яаж ийгээд хоёр жил хүлээгээрэй гэдэг нийгмийн хамгааллын салбартай. Гадаа гараад хараарай, төлөвлөлтгүй, замбараагүй Улаанбаатар хотыг бий болгосон. Энэ утаа бол та нарын уран бүтээл. Ээлжилж солигдоод сайд хийгээд байдаг ч асуудал нь шийдээгүй. Ийм хүйтэн сэтгэлээ хэзээ болих вэ. Асуулт асуухаар гоё тойруулж хариулдаг. Ийм нөхцөл байдлаа өөрчилмөөр байна. Талбайгаа тойроод биш талбайгаас хойш яваад үзээч. 115 хүн ээлжлээд сайд болоод байдаг. Албан тушаалын хойноос хоорондоо үзэлцээд байдаг, ажил хийх болохоор байдаггүй.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:


-Ж.Энхбаяр сайд “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан руу л нүүлгэвэл энэ салбар хөгжинө, зөв бодлого юм аа” гэж хариулт өгч байсан. Гэтэл шинэ сайд нь Улаанбаатар хот руу буцаагаад нүүлгэнэ гэж ярьж байна. Ингэж тоглоомтой Засгийн газар барьж болж байгаа юм уу?


Шадар сайд Ж.Энхбаяр:
-Монгол Улсын бүс орон нутгийн ялгааг арилгах нь энэ парламентын гол зорилт. Хүн амын дийлэнх нь бага хэмжээний газарт төвлөрч суугаад аюулгүй байдал, хөгжлийн бодлогод сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа. Хөдөөд хүн амьдрах, ажиллах орлоготой байх орчныг бүрдүүлж байж улс орны хөгжлийн бодлого хангагдана гэж үздэг. Тийм учраас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь үйлдвэр эрхлэж байгаа орон зайд очих нь зүйтэй гэж үзсэн. Үр дүн ч гарч байгаа. Түгжрэлгүй, асуудлыг багцаар нь уялдаа холбоотой, төрийн албан хаагч нар үйлдвэрлэл эрхлэгч нартайгаа нэг дор суугаад үр дүн гаргаж болохыг өнгөрсөн хугацаанд харууллаа.
Энэ хугацаанд 48 мянган ажлын байр шинээр бий боллоо, бодлогын хэдэн хөтөлбөр хэрэгжүүллээ. Хөдөөгийн хөгжлөө хангаж байж, улс хөгжинө.Тэр санаачлагыг гаргаж, тогтооол гаргуулан Дархан-Уул аймаг руу шилжүүлсэн. Зөв шийдвэр байсан гэдэгт одоо ч итгэлтэй байгаа.


Төрийн захиргааны байгууллагыг шилжүүлэх, их дээд сургуулийг төвлөрлөөс гаргах зайлшгүй хэрэгтэй. Эхний зам гарлаа. 20 гаруй жил ярьсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дарханд очсоноор хөдөө аж ахуйн гол бизнес, бэлтгэн нийлүүлэлт дагаад Улаанбаатар хотоос гарлаа. Дархантай та бүхэн танилцаж болно. Нэг их наядыг үйлдвэрлэдэг хот болж байна, иргэд мянга мянгаараа шилжин суурьшиж байна. Олон яам, тусгай чиг үүргийн байгууллагыг Улаанбаатар хотоос гаргах нь чухал. Аюулгүй байдлын үүднээс ч их хэцүү байгаа. Цар тахлын сургамж байна, агаар, хөрсний бохирдлын асуудал байна. Төвлөрлийг шийдэж байж энэ бүхний ард гарна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 223 (7720)

“Рио Тинто”-д арбитр дээр буулт хийж Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаах уу
“Рио Тинто”-д арбитр дээр буулт хийж Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаах уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​