fbpx “…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
5 минут 27 секунд

“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”

Б.ГАРЬД

Сүүлийн үед гаалийн байгууллагатай холбоотой ноцтой мэдээллүүд дахин гарах болов. Угтаа, гаалийн ажилтнуудтай холбоотой асуудлууд нам дарагдаад алга болчихоогүй, харин далд хэлбэрт ороод байсан бололтой юм. Учир нь, алдарт Замын-Үүдийн гаалийнхны холбогдсон хэрэг, урьдын л Улаанбаатар хотын гаалийн газрынхны үйлдсэн асуудал дахин дэлгэгдлээ. Тиймээс, Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Улаанбаатар хотын гаалийн газарт ажиллаж, “...Аж ахуйн нэгжийг том, жижиг гэж ялгалгүй нэг шалгуур, нэг стандартыг ягштал мөрдөж, танилын бараа, онцгой шугам гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг хатуу анхааруулж байна. Гаалийн байгууллага энэ онд төсөвт 7.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар 6.2 их наяд төгрөг буюу 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс төлөвлөгөөт орлого дутуу бүрдэж буй шалтгааныг тодорхойлж, нэн яаралтай Засгийн газарт танилцуул” хэмээн үүрэг болгов. Мөн, нэн түрүүнд хиймэл оюун ухаан ашиглан гаалийн бүрдүүлэлтийг хүний оролцоогүйгээр 100 хувь цахим болгохыг хэрэгтэй. Мөн албан тушаалын эрсдэл өндөртэй 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулахыг даалгасан юм. Ерөнхий сайдыг ийн гаалийн байгууллагад биечлэн очиж, үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулж үүрэг даалгавар өгсний дараа гаалийн жирийн ажилтнууд “шүгэлдээд” эхэллээ. Тэд “…Хамгийн гол нь гаалийн байгууллагад цагдаагийн албан хурандаа нар ирснээс хойш манайхны улсын төсөвт төвлөрүүлдэг орлого сох дутах болсон. Энэ жил бүр 1.6 их наяд төгрөгөөр дутаж байна. Ерөнхий сайд өөрийн биеэр Гаалийн цахим бүрдүүлэлтийн төв дээр ирж гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй танилцсан. Ерөнхий сайд энэ мафитай улам нарийн, улам гүнзгий танилцах хэрэгтэй. Тэгвэл улсын төсөвт орох ёстой татвар яаж сох дутдагийг олж харах болно” гэцгээв. Мөн тэд “…ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван нар мэдээжийн үйлдлүүдийг нь мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж, харсан ч хараагүй юм шиг байж, улам өөхшүүлээд байдаг. Ийм хэд хэдэн албан тушаалтан бий”, “…ЦЕГ-аас тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа нар манай байгууллагад удирдах албан тушаалд ажиллах болсон. Тусгай албанаас тэтгэвэрт гараад тусгай албанд ажиллаад байгаа нь хуулийн зөрчил биш үү” гэх зэрэг асуудлыг хөндөж байна. Гаалийн жирийн алба хаагчид эдгээрийг “…Албаны нэр хүндийг унагаж, гаалийн байгууллагад ажилладаг 1500 хүний ажил амьдралд хар толбо суулгалаа” хэмээцгээж байна. Тэд энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдсэн юм.

Тэдний мөрдөн шалгуулах гомдол хүсэлтэд дурдагдаад байгаа хэд хэдэн хүн байгаа аж. Тухайлбал, “…ЦЕГ-т томоохон албан тушаал хашиж байсан, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын даргаар томилогдож ирсэн. Ирснээсээ хойш Монгол Улсын гаалиар юу орж гарахыг шийддэг болсон. Тэрээр ГЕГ-ын албан бус дэд дарга болоод удаж байна”, “…ЦЕГ-ын Хүний нөөцийн дарга байж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан цагдаагийн хурандаа Ж.Баясгалан ГЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга болж ирээд томилгоо хийж суудаг болсон. Түүнд төрийн албаны хууль дүрэм үйлчилдэггүй юм байна”, “…Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн гэж үл бүтэх нөхөр бий. Энэ хүн өнөө цагийн контрбандын томчуудын нэг гэгддэг. Тэрээр Замын-Үүд болон Улаанбаатарт орон сууц, зочид буудал барьж байгаа мэдээлэл бий. Гаалийн ямар ч татваргүй бараа материал хилээр оруулж, хямд барих байдлаар тэр бизнесээ босгож байна”, “…Шивээхүрэн дэх Гаалийн дарга М.Өнөрбуян ойр хавийнхаа уурхайнуудыг дарамталж, өөрийн нүүрсний машиныг явуулж, нүүрсний гэрээ авч бизнес хийдэг байж болзошгүй”, “…Ховд аймгийн Булган сум дахь Гаалийн газрын дарга О.Лхагва-Эрдэнэ илээр татваргүйгээр их хэмжээний бараа оруулж бизнес хийдэг, тус аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайгаас нүүрсний гэрээ авч, үүний зэрэгцээ өөрийн мэдлийн 100 гаруй нүүрс тээврийн машинуудыг оочер дугааргүйгээр явуулдаг байж болзошгүй” зэрэг мэдээллүүдийг одоогоор хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаар бэлджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 230 (7727)

Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​