fbpx Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 16 секунд

Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг

Эд баялгаа хулгайд алдсан хүн ядуурч, өлсөж, бүр турж үхэж ч болно. Эд хөрөнгөө хулгайд алдах олон тохиолдол, олон арга зам буй. Эзэнгүй хөрөнгийг хулгайч авна. Манаачтай нь хуйвалдаад ч хулгайлж болно. Өнөөдөр гэхэд л Монголын үндэсний баялагт эзэн алга.

Бидний өмнөөс эзэд нь байгаарай гээд сонгосон, томилсон хүмүүс нь ажлаа хийхгүй байна, үүргээ биелүүлэхгүй байна, биднээс цалин аваад, дээр нь баялгаас маань хулгайлаад, бусдад өгч авлига аваад, хулгайч нартай хуйвалдаж хувиа хүртээд, хулгайч нарын гар хөл, хамсаатан нь болоод хувирчихжээ.

Ийм үзэгдэл даруй 35 жилийн туршид газар авлаа, бэхэжлээ, зохион байгуулалтанд орж хүчирхэгжлээ. Хулгайлдаг арга, заль нь ч илчлэгдэх боломжгүй шахам хэмжээнд хүртлээ боловсронгуй болчихлоо. Цаашдаа монголчууд ядууран ядуурсаар, бүр өлсгөлөнд нэрвэгдэж ч болзошгүй нөхцөл бүрэлдэхнээ! Би хэтрүүлж, муу санаа, сэдлээр харлуулж, олон түмнийг төөрөлдүүлэх, айлгах гээгүй шүү. БАЯЛАГ БҮХЭН ХЭМЖЭЭТЭЙ, ДУУСАХ ЦАГ, ЦЭГТЭЙ. Ашигт малтмал дуусаад, үржил шимтэй хөрс шороо угаагдаад, хийсээд, усны нөөц шавхагдаад, ургамал, ой мод устчихвал хүмүүс бид яах билээ? Ийм байдалд орчихсон, байдгаа бүгдийг нь шахам алдчихсан, хулгай, луйврын золиос болчихсон улс орон байгаа шүү дээ!

Монголын маань баялагт уул нь УИХ гээд 126 манаач, засгийн газар гээд хэдэн зуун манаач, мөн цагдаа, шүүх, прокурор гээд олон зуун манаач байгаа билээ.

Яахлаараа хэдэн мянган манаачтай үндэсний баялаг маань хулгайлагдаад байна вэ? Үндэсний баялгийг цөөн хэдэн гэр бүл биш, харин ард нийтээрээ л тэгш, шударга хүртэх ёстой, бүр тийм хуультай шүү дээ! Ард түмнийхээ нэрийн өмнөөс хамгаалах, манах ёстой хүмүүс, байгууллагууд нь өөрсдөө хулгайчид болчихсон байгааг ард түмэн ойлгохгүй, итгэхгүй байсаар 30 гаруй жил болчихлоо. Одоо ч гэсэн бүрэн, сайн ойлгоогүй хүмүүс хот, хөдөөгүй л олон байна. Гэтэл нөгөө талд нь 30 гаруй жил “хулгайлсан, хөлжсөн, тэрбумтан болчихсон, хуягласан бодонгууд болчихсон, дархлагдчихсан, зарим нь бүр УИХ, Засгийн газарт хувийн төлөөлөгчидтэй болчихсон” хадлашгүй, баригдашгүй томчууд болчихсон сууцгааж байна... Худал амлаж, хуурч, мөнгө тарааж, залилж мэхэлсээр байгаад Саарал ордонд орж чадвал тийм хүмүүсийн хийдэг гол ажил нь, бүр 4 жил, 6 жил хийдэг ажил нь, авлига авах, хулгайлах, аль болох томоор хулгайлах үйлдэл болчихож байна. Төрийн ордон дотор ийм хүмүүс дүүрчихлээр Монгол маань өөдлөнө гэж үү? өөдлөх ямар ч боломжгүй биз дээ? Ингэхлээр сонгох, томилох хүмүүсээ чухам хэн бэ? гэдгийг нь мэдэх, таних, үргэлжлүүлээд хянах нь тун ч чухал юм.

Сонгогчид ингэж чадахгүй байна, ийм хэрийн ухамсаргүй байна. Тэжээл өгч байгаа хүн дээр л өлссөн мал бөөгнөрдөг шиг хэд гурван төгрөг, бэлэг сэлт хараад л саналаа өгөөд байх юм бол дээр дурдсан бүхэн хэдэн зуун жилээр давтагдан гарах болно. “Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг” гэдэг үг үнэн байгаа биз дээ?

Он оны улсын төсөв зохиох, хэлэлцэж батлах үед нам намын олигархи бүлэглэлүүдийн шунал, шунахайрал ил гарч, хоорондоо араатан лугаа хэмхэлдэх болов. Тэдэнд ичих, эмээх сэтгэл, шуналаа хазаарлах хүмүүжил, ёс суртахуун ч байдаггүй юм байна. Сонгуулийн үед хандив нэрээр том том авлига авчихсан Их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд ч бараг өдөр шөнөгүй хор найруулж цаад эзэддээ улайран зүтгэж байх болов. Хөдөлмөр, зүтгэлээрээ, эрдэм боловсролоороо бус, хувийн нэр хүндээрээ бус зөвхөн л мөнгө тарааж, санал худалдан авч сонгогдсон гишүүд бол яг л “чонотой нийлсэн нохой, хэн нэгний утсан хүүхэлдэй” юм байна. Ийм дүр нь ил харагдаж, тодорхой болчихсон олон хүнийг сонгогчид бид цалинжуулж, эрх дарх олгож, тансаглуулж байна шүү дээ! Монголын төрийн ордон муу муухай, бусармаг бүхний үүр уурхай мэт болчихоод байна. Улстөрчдийн бусармаг бүлэглэлүүд, олигархиудын гар хөл, төлөөлөл бологсдыг 100 хувь солихоос нааш Монгол маань өөдлөхгүй нь тодорхой байна биш үү? 35 жил харлаа, хүлээлээ, тэвчлээ, цөхөрлөө.

Муу, сайн аливаа үзэгдэлд хэмжээ, хязгаар, өөрчлөгдөх цаг, цэг гэж байдаг даа! Энэ янзаараа үргэлжлэх нь үнэндээ боломжгүй болчихоод байна. Манай нийгэмд өнөөдөр буй болчихоод байгаа бүх бүлэг, давхраа энэнийг сайн ойлгосон байх учиртай.

Нүдэнд ч, чихэнд ч ил, тод болчихлоо! Хүн ам маань ч үзэл санааны хувьд төөрөлдөж гүйцлээ. Өнөөдөр 37 нам буй. Барууны, зүүний, төвийн, баруун төвийн, зүүн төвийн, либераль, неолибераль, либертари, социал-демократ, социалист, коммунист, ардчилсан, консерватив, неоконсерватив гэхчилэн нэрлэх, тоочих аваас 20-40 үзэл онол дурдагдах, хэн ч бүгдийн нь учрыг олох боломжгүй. Олон намын туршилт ээлж дараалан явагдах аваас 1000 жил ч багадах байх. Нэгийг нь Монголд 70 жил туршлаа. Эцсийн үр дүнг нь өвөө эмээ, аав, ээж маань ч үзэж чадсангүй. Өнөөгийн туршилтын үр дүн, эцсийг би ч, үр, ач нар маань ч бас л үзэж чадахгүй байх. Дараа нь бас юу туршигдах бол оо? Уул нь “төр, засагдаа сайн хүмүүсийг сонгоод, сонгогч бүр чадах хэрээрээ хөдөлмөрлөөд” л болчих энгийн хувилбар байгаа юм шүү дээ.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​