fbpx Орос, Украин хоёр хэлэлцэж, тохиролцож чадна гэдэгт итгэцгээе!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
15 минут 16 секунд

Орос, Украин хоёр хэлэлцэж, тохиролцож чадна гэдэгт итгэцгээе!

Дайны гал дээр тос нэмэхгүй байх нь хэний ч хувьд журамт үүрэг, хүмүүнлэг зан чанар

Хаан, хатан хаан, сул дорой улстөрчдөөсөө болж ер бусын, цаг бусын гэхээр их хохирол үзэж байсан жишээ, баримт Европын олон оронд буй. Мэдлэг, туршлага багатай, нэр төрд дуртай, шунал ихтэй, тохиолдлоор тодорсон залуус Францыг, Италийг, Германыг, Грекийг, Польшийг, Испаныг, Шведийг, Балтын тэнгисийн орнуудыг “буруу замаар будаа тээлгээд, буцах замдаа шороо, бүр цэрэг эрсийн амьгүй цогцсыг тээгээд буцаж байсан” нь цөөн бус.

Ялангуяа Оросын гадаад, дотоод байдал, хүч чадлыг буруу таньж, дутуу үнэлж, төөрөлдөөд, зарим нь хэрээ үл мэдэн буруу сэхээд, яльгүй амжилтнаас толгой нь эргээд Оросруу довтолж, бүр нэгдэж нийлж байгаад том дайн дэгдээж эцэст нь амь зулбан зугтаж байсан тохиолдол ч олон.

Хачирхалтай нь тэд өнгөрсөн түүхээс сургамж ер авдаггүй, зөвхөн л өс хонзон өвөртөлж л үлддэг “удамшсан гэхээр архаг хууч өвчтэй...” Энэ удаад тэд бараг бүгдээрээ нэгдэж чадсан, АНУ-ын холбоотнуудтай ч ил далд эвсэж амжсан болохоор Оросыг ялж чаддаггүй юмаа гэхэд ихэд сулруулж, дотоодод нь хагарал үүсгэж, нэр, нөлөөг нь унагааж,, улмаар өөрсдийгөө нэгэн том хүч, нэгэн том төв болгож дэлхийд харуулна хэмээн омойтон бодож, тооцож, хий хоосон шахуу сүржигнэсээр байна. Тэдний энэ байдлыг сүржин, давлиун, зальжин Трамп хүртэл тэвчихэд хүнд болов... Гэхдээ Барууныхан энэ удаагаас илүү ихээр олуулаа нэгдэж, илүү ихээр хүч бололцоогоо зангидаж, илүү олон болчимгүй ерөнхийлөгч, ерөнхий сайд, цэрэг-дайны хэнээтнүүдтэй болж дахин хэзээ ч чадахгүйгээ сайн ойлгоод эцсийн удаа эцсээ хүртэл гүрийх л байх даа. Украин эрчүүдийн амь нас, амьдрал мөн ч хайран, мөн ч өрөвдөлтэй болчихлоо.

Тэд л хохирлоо! Тун ч томоор хохирлоо! Алтан загасны үлгэрт гардаг шиг үйл явдал Украинд, мөн Барууныханд үргэлжилсээр л байна. Төгсгөл нь ч бас яг л адилхан байх нь тодорхой.

2014, 2022 он гэхэд л Европын холбоо, Натогийнхан Оросын хувьд үл гүйцэлдэх зорилгод бөөнөөрөө автаж, төөрөлдөж, хүчээ дөвийлгөн үнэлж, Англи, Америкийн арга мэхэнд орж, тэдний ашиг, сонирхлын үүднээс ялах боломжгүй дайнд (Украин улс шууд, бусад нь дам) орцгоожээ. Оросууд яагаад цэргийн тусгай ажиллагааг эхлүүлсэн юм бэ? Энэний шалтгаан нь, зорилго нь, зөв ба буруу нь юу юм бэ? Гурван жил гаруйн дотор хичнээн хүн алагдаж, шархдаж, тахир дутуу болж, хичнээн хүүхэд өнчирч, хичнээн бүсгүйчүүд бэлбэсэрч, хичнээн эцэг, эх хүү, охидоосоо хагацав аа? Аль аль талын хохирол үнэхээр их болчихоод байна. Дайн үргэлжилвэл хохирол улам л нэмэгдэнэ. Дайны хохирол хэзээд ч их, олон талтай, сөрөг үр дагавартай байдаг. Зүрх шимшрэм үзэгдэл, гамшиг болчихлоо. Би хувьдаа фронтын хоёр талд буй дайчдын аль алиныг нь өрөвдөж байна, дайтахаа болиочээ гэж хашгирмаар, бүр уйлан гуймаар байна... Оросууд болохоор “Оросын уугуул газар нутаг дээр орос угсааны хүмүүсийг хавчиж, хэл, соёлыг нь хориглож, шашин шүтлэгийг нь доромжилж, бүр жирийн иргэдийг алж хядаж байхад бид яаж хараад, тэвчээд сууж байх юм бэ?” гэцгээх юм. Энэ ч аргагүй.

Украинчууд болохоор “Манай улсын хил давж орж ирээд дайн хийж байгаа оросуудыг бид хөөж гаргах нь зөв биз дээ?” гэцгээх юм. Ийм байдлыг, дайны гамшгийн шалтгаан, үндсийг Монголд л гэхэд хүмүүс өөр өөрөөр үзэж, үнэлж байна, нэг нь нөгөөдөө нэр хоч хүртэл өгч, занаж, зүхэж байна...

Энэ дайны хувьд үнэн нь хаанаа байна вэ? Зөв нь аль талдаа байна вэ? Энэнд зөв хариулахын тулд Оросын түүх, Украины түүх, 1991-2014, 2022 оны хоорондох Украины улстөрийн амьдрал, дотоод зөрчил, тэмцэл, Европын холбоонд болон НАТО-д элсэх гэсэн Украины хүслийг нь Барууныхан хэрхэн ашиглаж, Оросын эсрэг хийх тэмцэлдээ хэрхэн гар хөлөө болгож чадсан заль, мэхийг мэдэх, ойлгох хэрэгтэй. Энэ бүхний талаар үнэн мэдлэг, зөв мэдээлэлгүй хүн уг дайны талаар зөв байр, суурьтай болж чадахгүй, харыг цагаан болгож төөрөлдсөөр байх болно. Гэхдээ жинхэнэ учир, шалтгаан, зорилго, ашиг сонирхлын нь зөв болон буруу алин болохыг таньж, тогтоож байж л дүн тавих, үнэлгээ өгөх ёстой шүү дээ! Монголчууд бидний нэгэн онцлог бол амьдралын үнэнд ойрхон байдаг, элдэв туйлшралаас зай барьдаг, үнэний талд л зогсохыг хичээдэг, аливааг сайн ойлгож байж л санал, бодлоо хэлдэг монгол ахуйгаас маань үүдэлтэй төв, шударга зан чанар шүү дээ. Орос бидний мөнхийн хөрш, Оросоо л дэмжинэ, зөвтгөнө гэж болохгүй. Украинчуудын алдаа, төөрөгдөл бидэнд ямар хамаатай юм. Тэд орос хэл, соёлтой иргэдээ хавчина уу, дэмжинэ үү бидэнд падгүй гэж ч бас болохгүй. Орос эртний газар нутгаа Украинд өөрсдөө л өгөө биз дээ?... Гэхдээ Ленин, Сталин, Хрущев нарын өгчихсөн мужуудыг, газар нутгийг уугуул хүн амыг нь хөөж, бүр алж хядаж байгаад эзэгнэх эрх Украинд бас байх учиргүй... Энэчлэн бодох, тооцох зүйл бага гэхэд л арваар тогтохгүй. Энэ бүхнийг тоолж, дугаарлаж байгаад бичвэл наад зах нь л арван нүүр болно. НАТО-той холбогдож яригдах олон зүйл ч бас буй. Ер нь Европын, тэр тусмаа баруун Европын газар нутаг, хил хязгаарын маргааныг өнөөдөр бараг л хэн ч болов нэгэн утгатайгаар, итгэлтэй шийдэх боломжгүй. Тэгтлээ будилчихсан зүйл шүү дээ! Түүх сөхөөд ч, тоолж бүртгээд ч нэмэргүй талдаа...

“200 гаруй угсаатнаас бүрэлддэг Оросын Холбооны улсыг задрахнээ, бутрахнээ, тун ч хэврэгхэн болчихжээ” гэх хүлээлт ч худлаа. Цөмийн зэвсгийн их нөөцтэй, түүнээ хэрэглэх өндөр чадавхтай Оросыг өнөөдөр ямар ч зэвсгээр сүрдүүлэх боломжгүй.

АНУ зэвсгээр хангаад (өндөр үнээр!), Европын холбоо, Нато хоёр мөнгө болон зэвсгээр дэмжээд ч Украин ялна гэж үгүй. Ингэхлээр зөрчлөө ширээний ард сууж л шийдвэрлэх цор ганц зам байгаа юм. Орос, Украин хоёр хэлэлцэж, тохиролцож чадна гэдэгт итгэцгээе! Хүмүүсээ! Гал дээр их, бага ямар ч хэмжээгээр тос бүү нэмэхтүн!!Оросын удирдлага ч тэр, Украины удирдлага ч тэр, мөн дэлхий дахин ч тэр Орос-Украины дайны шалтгаан, үндсийг одоо л нэг сайн ойлгосон байх. Тиймээс ямар ч болов цус урсгахыг зогсоох нь зөв гэх ойлголт аль аль талд нь буй болсон байх ёстой. Нэгэнт тодорхой болсон зөрчил, гомдлоо одоо ширээний ард суугаад л шийдвэрлэх хэрэгтэй. Эвдрэл, сүйрэл, үхэл, хагацал, их цус хэн хэнд нь хортой, муу үр дагавартай. Харин Барууныхан гаднаас оролцохоо, үхэл, хагацал, цус, сүйрэлрүү украинчуудыг түлхэхээ, гал дээр тос нэмэхээ болих хэрэгтэй. Одоо болно, ичиж амьдрах, ирэх цагийн өр төлөөснөөс болгоомжлох нь Барууныханд тун чухал. Оросын эсрэг дахин ашиглахын тулд англо-саксууд нацистууд, фашистуудыг нөөцлөн авч үлдээд, эгнээг нь санаатайгаар өргөтгөж, дахин хүч авахуулаад одоо ашиглаж буй нь шинэ нацистууд, шинэ фашистууд, Оросыг үзэн ядагсад юм.

Нацистууд, фашистуудын хувьд Дэлхийн хоёрдугаар дайн дуусаагүй байжээ. Тэд бараг л “даагаа нэхэж буй” мэт үйл явц болчихлоо. Бодит байдал, дайны явц, үзэл суртал нь, хонзогногчид, хэнээтнүүд нь, зорилго нь, хэрэглэж буй бусармаг үйлдлүүд, террор нь ингэж ойлгоход яг л хөтлөн хүргэж байна шүү дээ...

СССР-ийн бүрэлдэхүүнд байж олсон, авсан бүхнээ хамаж аваад Барууныхантай нийлэх, тэгэхдээ бүр орос хэл, Оросын соёл, шашин, түүх, уламжлалт үнэт зүйлүүдийг үзэн ядаж, устгаж, баллах зорилго тавьсан нь үнэнхүү жигшмээр үйлдэл мөн юм. Юуны төлөө энэ вэ? гэдэг нь гайхал төрүүлж байна. Авсан, олсон бүхнээ шингээх, бүр яаралтай шингээх, уугуул иргэдийг нь хөөж зайлуулж, хөнөөж, устгаж байгаад ч болов өвөрчлөх, өмчлөх гэсэн л оролдлого бололтой. Энэ бол том алдаа, тэнэглэл, болчимгүй арга, хандлага юм. Амиа хорлох нэг зам бол буруу сэхэх гэдэг дээ! Европ дахь бүх том дайны зорилго нь ил, далд л болохоос биш адилхан. Сүүлчийнх нь өмнөхийнхөө үргэлжлэл. Энэнд хэн, хэзээ, яаж цэг тавих вэ? гэдэг нь улам бүр л тулгамдсан асуудал болсоор байна. Энэ бол нэн том асуудал, дэлхийн хэмжээний асуудал, хүн төрөлхтний хувь заяанд нэн хүчтэй нөлөөлж ч чадах асуудал. Шийдвэрлэх арга зам, оролдлого, ур чадвар нь зөв, зохистой байгаасай гэж л залбирах юм даа! Наполеоны хэрэгжүүлж чадаагүйг Макрон, Гитлерийн хийж чадаагүйг Мерц хийх гэж оролдох нь түүхэн энэ цаг үед ер бүтэхгүй зорилго шүү дээ. Ийм тэнэглэл нь АНУ-д л ашигтай. Орос, Европын холбоо хоёр зэрэг сульдах, дайнд туйлдах нь АНУ-ын хоёр өрсөлдөгч хамтдаа алга болно гэсэн үг. Хятад, Энэтхэг хоёрыг эдийн засгийн хөшүүргүүдээр эрхэндээ оруулна гэж Трамп бодож байгаа. Бусад нь гарын дор хэмээн тооцоолох биз. АНУ-ыг агуу их болгох арга, замыг ингэж л төсөөлж байгаа бололтой...

Азийн орнуудаар айлчлах үедээ хэлсэн үг, хийсэн гэрээ, хэлэлцээрүүд нь ч гэсэн “Бид та нарыг хамгаална. Хариуд нь манай эдийн засагт аль болохоор их хөрөнгө оруул, манай бодлогыг бүх салбарт дэмжиж ажилла” гэсэн болзол, тулгалт байв.

Бусдын хүч, хөрөнгө, гар, ухаанаар нэр, нөлөөгөө өндөрсгөж ирсэн уламжлалт арга, мэхээ Барууныхан дахиад л хэрэглэж байгаа нь энэ.“Украин ялагдвал оросууд лавлуулаад (Польш, Латва, Литва, Эстони г.м) Баруун Европын орнуудруу довтолно” гэх ухуулга бол тэд энэ дайн, кризист шууд холбоотойгоо хүлээн зөвшөөрч, айж байгаагийн илэрхийлэл юм. Ийм юм болохгүй нь хэнд ч тодорхой шүү дээ. Ингэж ухуулж байгаа хүмүүс өнөөгийн албан тушаалдаа удахгүй нь ч үнэн юм. Айдас хүйдсээр түрий барьж өөрсдийнхөө алдаа, тэнэглэлээ л булах оролдлого... Европын холбоо, НАТО хоёрыг цаад эзэд нь санаатайгаар зэрэгцүүлэн байгуулаад, хүн амын нь тархийг угааж төөрөлдүүлээд, аажмаар Оросын эсрэг хандсан цэрэг-улстөрийн түрэмгий хүч болгож хувиргалаа. Энэ бусармаг хүч өнөөдөр ялах боломжгүй дайныг улайран үргэлжлүүлсээр байна.

Эцэс сүүлдээ энэ нь амиа хорлосон төгсгөлийг авч ирж ч болох юм. Тэдний дунд ийм байдлыг ойлгож буй хүн, хүч байх ёстой. Гэвч тэр хүч одоохондоо ил гарч, үгээ хэлж зүрхлэхгүй байгаа бололтой...

Орос улс хамгийн том газар нутагтай, асар их баялагтай, гурван далайд гарцтай. Гэхдээ хөгжлөөр сул, дорой, задрах бутрахад бэлэн болчихсон улс гэдэг нь худал. Бүх талаар өөрсдийгөө хангаад, бүх улс оронтой эрх тэгш, найрсгаар харьцаад, хөгжил дэвшлийн нэгэн том төв, түүчээ болон явах чадамж Орос улсад байгаа. Энэ бол нэгэнт бүрэлдчихсэн бодит байдал. “Дээрээ эзэн байхгүй, дэргэдээ боол байхгүй” аж төрөх, амьдрах үзэл санаа өнөөдөр Орос оронд л хамгийн хүчтэй оршин буй. Барууныхан Украиныг гар хөлөө болгон Оросод стратегийн цохилт өгөхөөр тулалдуулж буйн адилаар Оросууд Мексикийг гар хөлөө болгоод АНУ-ыг хагалах, бутлахаар оролдож болноо доо? Ядаж энэчлэн сэтгэж үнэн ба худлыг дэнсэлмээр байна.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Оюутолгойн гэрээний авторууд нь Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр
Оюутолгойн гэрээний авторууд нь Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​