fbpx “...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
9 минут 31 секунд

“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ

Уг нь “...Оюу толгой төсөл Монголд ашигтай, ашиггүй” гэдэг дээр маргах ямар ч шаардлагагүй юм. Оюу толгойн ордыг ашиглаад 16 жил өнгөрлөө. Монголд ашиг өгөөгүй л байна. Ашиг байтугай, өнөөдөр “Рио Тинто”-гийн бараг л “банк бус” зарчмаар өгсөн хүүтэй зээлийн өрөнд баригдаад баларч сууна. Ерөөсөө л, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг анх 2009 онд байгуулахад л ийм том төслийн мэдлэг, туршлагагүй монголчуудад “…Мэддэггүйд эрээн цоохор” л байсан байгаа юм.

Гэхдээ, “…Энэ том ордоо яаж өөрсдөдөө ашигтайгаар ашиглахаа монголчууд нухацтай бодож, шийдэх учиртай”, “… Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд нарийвчилсан үнэлгээг дахиж хийлгэх шаардлагатай” гэдэг дээр хатуу зогсож байсан УИХ-ын гишүүд, улстөрчид бас бий.

Гэвч, лав л жирийн монгол иргэдийг, дээрээс нь тухайн үеийн улстөрчдийг “Дэлхийн өсөлт” гэдэг байгууллагын шугамаар ирсэн АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нарт зөвлөгөө өгдөг байсан шинжээч, судлаач гэсэн тодотголтой эрхмүүд 2009 оны туршид ухуулан сэнхрүүлж байжэээ. Тэд Монголын улстөрчид, иргэдийн хэн ч танилцаж мэдээгүй ч хэзээ мөдгүй батлагдах дөхсөн Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг янзын рекламддаг. Байсгээд л томоохон хэвлэлийн хуудаснаа далбайсан ярилцлага нийтэлдэг. Тус байгууллагын тэргүүн Алан Оксли л гэхэд “Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах нь Монголд хэр чухал, ямар ач холбогдолтой юм бэ гэдэгт л олон нийт, парламентын гишүүд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна” хэмээн зорилгоо шуудхан хэлж байсан. Мөн тус “Дэлхийн өсөлт” байгууллагын шугамаар ирсэн Элчин сайд, хатагтай Нэнси Содерберг “…Хөрөнгө оруулалтын гэрээг батлах талаасаа аль болох яаравчлах хэрэгтэй. Магадгүй улс төрийн болон бусад шалтгаанаас үүдэн удааширч байгаа биз. Гэхдээ Монголын төр, засгийн удирдлагууд зоригтой алхам хийх хэрэгтэй” хэмээн анхааруулж байв. Түүчнлэн Брукингсийн хүрээлэнгиин судлаач, доктор Роберт Ж.Шапиро гэгч ирж 2009 оны турш ятгасан. Түүгээрээ “…Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ бол Монгол Улс, монголчуудын хувьд алдаж болохгүй алтан боломж юм. Энэ гэрээ Монголд ашигтай, шударга” хэмээн рекламдаж байв. Түүний нэг л тийм ярилцлагаас эшлэхэд “…Оюу толгой төслийг нэлээд хэдэн сарын өмнөөс судалж үзлээ.

Төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсыг эдийн засгийн хувьд шинэчлэх боломжийг гаргаж өгөх үр дүнтэй юм байна. Гэрээний талууд тодорхой хэмжээгээр нэгэндээ буулт хийж өгсөн нь илт байна. Ер нь, томоохон төслийн гэрээ хэлэлцээрийг хийхэд буулт хийх, бие биеийнхээ ашиг сонирхлыг харгалзах нь зайлшгүй чухал байдаг.

Тэгэхээр одоогийн Оюу толгой төсөл хөрөнгө оруулагч төдийгүй Монголын Засгийн газар талдаа ч ашигтай шударга гэрээ болжээ. Тиймээс энэ гэрээг баталж хэрэгжүүлэх үйл явц удааширч цаг авах нь Монголын эдийн засагт ихээхэн алдагдалтай”, “…Гэрээг байгуулснаар Монгол Улсын ДНБ жилд дунджаар 1.5 тэрбум ам.доллараар өсч, 2000 гаруй орон тооны ажлын байр нэмэгдэх төлөвтэй байна. Ингэснээр улсын төсвийн орлого 385 сая ам.доллараас доошгүй хэмжээгээр өснө”, “…Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшээд, хөрөнгө оруулагчдын зүгээс цаашдаа зэс хайлуулах үйлдвэрийг барих боломжийг эрэлхийлэх нь Монголын талд ашиггай гэрээ болжээ”, “…Монголын татварын хувь хэмжээ бусад орны уул уурхайн салбарын татвартай харьцуулахад хамгийн өндөр буюу 68 хувьтай байгаа шуү дээ. Ийм өндөр татварын системтэй байгаа нөхцөлд хөрөнгө оруулагчийн зүгээс 29.9 хувийг давсан нөхцөлд нэмэлт дахин татвар өгнө гэдгийг зөвшөөрсөн нь Монголын Засгийн газрын талд нэлээд хожоотой наймаа болжээ”, “…Ер нь бизнес хийхдээ урьдчилгаа төлбөр авах тогтсон зарчим байдаггүй юм. Гэхдээ Монгол Улсын Засгийн газарт урьдчилгаа мөнгө хэрэгтэй байгааг ойлгож байна”, “… ТЭЗҮ-ийн судалгаа өөрөө их зардал шаарддаг. Энэ нь үндсэндээ 250 сая ам.доллар шаардлагатай болж байгаа. Хэрвээ би хөрөнгө оруулагч байсан бол ийм дэлгэрэнгүй судалгаа хийж мөнгө их зарахгүй. Энэ бол их эрсдэлтэй алхам. Гэрээг байгуулахаас өмнө тодорхой хэмжээнд хоёр тал үндэслэлийг судалсан байгаа.

Түүн дээр л тулгуурлан ажиллах ёстой”, “…Энэ нь Монгол Улсад сүүлийн 60 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй ховор боломж юм. Эдийн засгийн хямралтай байгаа энэ нөхцөлд хөрөнгө оруулагчаа олсон нь азтай хэрэг шүү. Тиймээс Монголын талаас энэ гэрээг батлахаа яаравчлах хэрэгтэй” гэж байв.

Ер нь бол, ийм ятгалга, рекламаар тархиа угаалгаж байгаад Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсголоор улам тодорлоо. Сонсголд оролцсон Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг мэдэх үе үеийн улстөрчдийн зарим нь тухайн үеийнхээ үнэнийг ярьж байна. Бас, тус сонсголыг олны анхаарлаас гаргаж хаях сонирхол нэг хэсэгт байгаа нь анзаарагдлаа. Ер нь бол, Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг анх 2009 онд зурж баталгаажуулахын өмнө, гэрээг зурах үед, гэрээний дараа их олон зүйл хөшигний ард өрнөжээ. Түүнийг үе үеийн улстөрчдийн УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсгол дээр ярьж байна. Тэдгээрээс зарим нэг асуудал асар их анхаарал татав. Тодруулбал, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулах үед томоохон албан тушаалд хашиж, уг төсөлд оролцоо үүсгэсэн улстөрчид “...Бид тэр үед учрыг нь сайн мэдэхгүй байсан. Зарим нэг маань Австрали явж ирээд бидэнд юм ярьж өгдөг байсан. Тэндээс дүгнэлт хийгээд шийдвэр гаргасан” гэх агуулга бүхий зүйлүүдийг ярьж байх юм. Түүнчлэн, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “…Оюу толгой дээр монголчууд хожно, ашигтай байна гэж худлаа ярьсан. Оюу толгойн гэрээн дээр хоёр тал хоёулаа хариуцлага хүлээх ёстой” гэснийг бас л анхаарал татна. Гэхдээ, түүний тухайд ярих зүйлээ дутуу ярьсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой авлигын асуудал домог болтол яригдсан.

Монголын хууль хяналтын байгууллага 2016 оноос хойш шалгаж тогтоогоод, шүүх хүртэл энэ асуудлаар шийдвэр гаргаж, зарим албан тушаалтныг шийтгэсэн. Одоо ч Лондоны арбитрын шүүх дээр Оюу толгойн авлигын асуудал шийдвэр хүлээж байна.

Олон жил яригдаж байгаа Оюу толгойн авлигын “домог”-оос дурдахад, 2009 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл уг гэрээнд нухацтай хандах байр суурийг илэрхийлж байсан цөөн улстөрчийн нэг байдаг. Эцэстээ түүнийг “…Огцруулна” гэж шахаж байгаад УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж баталсан тухай ярьдаг. Мөн “…Тухайн үед Д.Дэмбэрэл даргын байр суурийг дэмждэг байсан улстөрчид Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг дэмжиж батлахын тулд авлига авсан 20 гаруй гишүүний нэрийн жагсаалтыг гаргаад байсан, “…Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг дэмжүүлэхээр авлигын асуудлаар Хэрэг эрхлэхийн сайдын арын өрөөнд шийдвэр гардаг байсан” ч гэсэн яриа бий. Тиймээс энэ бүхнээс өнөөдөр “…Нэг талаас, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ авлигын дэмжлэгээр батлагдсан. Нөгөө талаас, “...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ” гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Өнөөдрийн бодит байдал ч үүний нотолгоо болж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Орос, Украин хоёр хэлэлцэж, тохиролцож чадна гэдэгт итгэцгээе!
Орос, Украин хоёр хэлэлцэж, тохиролцож чадна гэдэгт итгэцгээе!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​