fbpx Парламентын засаглалаас татгалзах эсэхийг ард түмний санал асуулгаар шийдэх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 31 секунд

Парламентын засаглалаас татгалзах эсэхийг ард түмний санал асуулгаар шийдэх үү?

Он солигдохоос 14 хоногийн өмнө Ард нийтийн санал асуулга буюу АНСА хөдөлгөөн үүсгэн байгуулах болсноо улс төрийн зарим нам, иргэний нийгмийн байгууллагууд зарласан. Тэд АНСА хөдөлгөөн үүсгэн байгуулах Их хурлаа 2026 оны нэгдүгээр сарын 13-нд “Корпорэйт” зочид буудлыг “Конвишн” танхимд хийхээр болжээ. Тус хөдөлгөөнд нэгдэж, Их хуралд нь оролцох иргэдийг шинэ оны эхний өдрөөс бүртгээд эхэлжээ. Мөн, фейсбүүкийн https://www.facebook.com/share/1A5ADXaARy/ хаягтай холбогдож мэдээлэл авахыг зөвлөсөн байна.

“..,Монгол улсынхаа төлөө хүн бүр эх оронч байя” хэмээх ерөнхий уриатай АНСА хөдөлгөөн “…Үндсэн хуульд маш тодорхой заасан "…Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” хэмээх заалтын дагуу Монголын ард түмэн засаглах эрхээ эдлэх ёстой.

Үүнтэй бүрэн санал нийлж буй монголчууд хамтран улам олуулаа нэгдэж, нийтийн үйл болгохоор зүтгэж байна. Бидний монголчууд Үндсэн хуулийн эрхээ эдэлж, Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж, өнгөрсөн 35 жилээ дүгнэж цаашдын ирээдүйгээ тодорхойлох цаг болсон. Монголчууд түүхэндээ ганцхан удаа 1945 оны аравдугаар сарын 20-нд Ард нийтийн санал асуулгыг Тусгаар тогтнолынхоо төлөө зохион байгуулж Монголын ард түмэн бараг 100 хувиар саналаа өгсөн байдаг. Түүнтэй дүйхүүц ач холбогдолтой өнөөдрийн амьдралдаа онош тавьсан, маргаашаа ирээдүйгээ шийдсэн Ард нийтийн санал асуулгыг бүх нийтээрээ зохион байгуулж хүн бүр идэвхтэй оролцоцгооё” хэмээн уриалга дэвшүүлжээ. Мөн, үүнийхээ учрыг “…Ард нийтийн санал асуулга бол хрд иргэд бид эвлэлдэж зорилгоо нэгтгэх боломж, улс орныхоо өмнө тулгамдсан асуудлуудыг эрэмбэлж дэс дараалалтайгаар шийдвэрлэх гарц, Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байгааг илэрхийлэх хэлбэр, асуудал бүхний араас хүчээ тарамдуулан тэмцэх бус хүчээ нэгтгээд нийгмийн асуудлуудлыг үндсээр нь шийдвэрлэх шийдвэр, авлигач урвагч төрийн түшээдэд хариуцлага тооцож, хөөн зайлуулах тэмцэл юм. Монгол Улсыг хоёргүй сэтгэлээр удирдаад явах шилдэг сэхээтнүүд олон бий” хэмээн тайлбарлаж байна.

Түүнчлэн “…“Ард нийтийн санал асуулга явуулаад дараа нь “…Одоогийн нийгмийг өөрчлөх шаардлагатай, шаардлагагүй гэдгээрээ ялгаръя”, “…Өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа иргэд нэгдэж засаг, захиргааны нэгж бүрт зохион байгуулалтад оръё”, “…Бүх засаг захиргааны нэгжүүдийн төлөөлөлтэй АНСА хөдөлгөөний Их хурлыг хуралдуулж шаардлага, уриалга баталъя”, “…Төрийн эрх баригч нарт шаардлагаа уламжилж шийдүүлье”, “…Бидний шаардлагыг эс биелүүлбэл тэмцье” гэжээ. Үүнээс гадна, тэд “…1992 оны Үндсэн хуулиас хойш ард түмний мэдэх эрх, төрд итгэх итгэл үнэмшил байхгүй болчихсон байна. Тиймээс тогтолцоогоо өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах болсон тул иргэдийг идэвхтэй оролцож, хувьсгал хийхийг уриалж байна” гээд “…Төр иргэнийхээ өмнө Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу”, “…Давхар дээлгүй Засгийн газартай болох уу”, “…126 Их хурлын гишүүнийг цөөлөх үү”, “…УИХ-д итгэл үзүүлэх үү”, “…Эх орноо дотоодын дайснуудаас хамгаалах шаардлагатай болсон гэдэгтэй та санал нийлэх үү” хэмээн асуудлыг асуултаар тодорхойлжээ.

Хамгийн гол нь энэхүү АНСА хөдөлгөөн өдрөөс өдөрт өргөжсөөр байна. Улс төрийн намууд, томоохон улстөрчид, хуульчид, уран бүтээлчид, инженерүүд гээд төрөл бүрийн мэргэжлийнхэн тус хөдөлгөөнд нэгдэж байна Өдгөө дэлхий дахинд явагдаж ирсэн Ард нийтийн санал асуулга нь гурван төрөлтэй байдаг.

Нэгдүгээрт, Үндсэн хуулиар заавал хийхээр тогтоосон Ард нийтийн санал асуулга /mandatory constitutional referendum/ нь гагцхүү үндсэн хуулиар тогтоодог арга зам бөгөөд гарах шийдвэр нь улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолтой холбогдох болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх багтдаг. Санал асуулгын үр дүн төрийн бүх байгууллагад шууд хүлээн зөвшөөрөгдөх шинжтэй буюу импратив байдаг. Энэ төрлийн Ард нийтийн санал асуулгыг Австрали, Дани, Ирланд, Швейцар зэрэг орнууд түгээмэл хэрэглэж байна.

Хоёрдугаарт, хүчингүй болгох Ард нийтийн санал асуулга /abrogative referendum/ нь парламентаар урьд өмнө нь аль хэдийнээ батлагдсан болон шийдвэрлэгдсэн асуудлыг иргэдийн саналаар эргэн харахад ашигладаг. Үүнийг нэг талаар сайн дурын буюу гэнэтийн гэж нэрлэдэг.


Гуравдугаарт, зөвлөлдөх Ард нийтийн санал асуулга /consultative referendum/-ыг зарим тохиолдолд plebiscide or ad hoc referendum гэж нэрлэж байна. Энэ төрлийн Ард нийтийн санал асуулгаар Засгийн газар болон парламент өөрийн шаардлагатай гэж үзсэн аливаа асуудлыг оруулах боломжтой гэж үздэг. Харин гарах шийдвэрийн хувьд заавал биелэгдэх буюу импратив шинжийг агуулдаггүй байна. Харин АНСА хөдөлгөөний санаачилсан Ард нийтийн санал асуулга нь эхний буюу Үндсэн хуулиар заавал хийхээр тогтоосон Ард нийтийн санал асуулга /mandatory constitutional referendum/ юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс парламентын засаглалаас татгалзах эсэхийг ард түмний санал асуулгаар шийднэ. Ерөнхийдөө, парламентын засаглалаас татгалзах нь “…Ерөнхийлөгчийн засаглалд шилжих, эсвэл төрийн бусад хэлбэр рүү өөрчлөлт хийе” гэсэн утгатай. Урьд нь нэр бүхий УИХ-ын гишүүд, улстөрчид нэг бус “… Монгол Улс парламентын засаглалаас татгалзаж Ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь зөв” хэмээн санал бодлоо илэрхийлж байсан. Ер нь бол, Монгол Улсын 1992 онд сонгосон засаглалын энэ хэлбэрт Засгийн газар нь УИХ-ын өмнө хариуцлагатай байдаг. УИХ-ын олонхын дэмжлэгээр засгийн эрхийг барьдаг. Ерөнхийлөгч нь ихэвчлэн төрийн бэлгэдэл, эсвэл зарим эрх мэдэлтэй байж болдог.

Харин УИХ олон намтай болж, эвслийн засгийн газрууд байнга унаж, солигдоод, гишүүд нь хувийн болон намын ашиг сонирхолд хэт хөтлөгдөж, УИХ-ын үйл ажиллагаа удаашрах болсноор парламентын засаглалаас татгалзах “яриа” гардаг.

Нэгэнт, энэ засаглалаас татгалзвал Ерөнхийлөгчийн, эсвэл холимог засаглалыг сонгодог. Ерөнхийлөгчийн засаглал нь Ерөнхийлөгчийг шууд ард түмнээс сонгож, ихээхэн эрх мэдэл олгоно. Холимог засаглал нь УИХ, Ерөнхийлөгч хоёр эрх мэдлээ хувааж эзэмшдэг. Нөгөөтэйгүүр, засаглалын хэлбэрийг хөндөх тухай өнөөдөр зөвхөн Монголд ч яригдаж буй хэрэг биш юм. Дэлхийн олон улс оронд “…Парламентын засаглал цагаа өнгөрөөж байна” гэх дүгнэлт өгөөд эхэллээ. Өөрөөр хэлбэл, манайд УИХ буюу парламентын засаглал легитим чанараа алдаж, үүрэг үйл ажиллагаа нь үндсэндээ “гацсан” байдалтай болов. Дэлхий ч тэр зүг рүү өөрчлөгдөн эргэж байна. Тиймээс “…Монгол Улс парламентын засаглалаас татгалзах уу яах вэ” гэдгээ ард түмнээсээ асуух АНСА хөдөлгөөний санаачилга цаг үеийн шаардлага болов бололтой.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Баабар: Вэнэсүэлчүүд цэцэг барин угтлаа
Баабар: Вэнэсүэлчүүд цэцэг барин угтлаа
 
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Бүх зам Бээжин хүрнэ

Бүх зам Бээжин хүрнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

Казахстан Алтан Ордын “шууд залгамжлагч” мөн үү?

Казахстан Алтан Ордын “шууд залгамжлагч” мөн үү?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​