fbpx “…Стратегийн ордуудын талаарх саналаа намрын чуулганд танилцуулна” гэсэн УИХ-ын ажлын хэсэг “сураггүй” болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 51 секунд

“…Стратегийн ордуудын талаарх саналаа намрын чуулганд танилцуулна” гэсэн УИХ-ын ажлын хэсэг “сураггүй” болжээ

Б.ОЧИР

Одоогоос гурван жил гаруйхны өмнө, 2022 оны сүүлчээр Монгол Улс тэр чигтээ стратегийн ордуудын хуваарилалт, Үндэсний баялгийн сангаар “амьсгалж” байв. Тэр нь, хэсэг үргэлжилсэн. Энэ талаар, өнгөрсөн 2025 оны дунд үеэс хойш ярьж сөхөх нь эрс багассан. Өдгөө таг чиг болжээ.

Уг нь, өнгөрсөн жил “…Оюу толгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ашигт малтмалын ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээ юу болж байна вэ. Лав Оюу толгойн гурван лиценз бүхий талбай “Онтре”-д үлдчихжээ. Ухаахудагийг Тавантолгойгоос хууль бусаар тасдаж авсан байна. Тиймээс стратегийн ордуудыг нийтэд ашигтай, хүртээмжтэй хэрхэн эзэмших вэ” гэдэг зүйл нэлээд хүчтэй яригдсан. Улмаар, УИХ-ын даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны захирамжаар Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Захирамж гарсны маргааш УИХ-ын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч П.Мөнхтулга “…Бид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтан, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж мэдээлэл судалгаа гаргуулан дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж, холбогдох санал, дүгнэлтээ гаргана. Үүгээр цаашид авах арга хэмжээний талаарх санал шийдвэрийн төсөл боловсруулна. Түүнийгээ УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах үүрэгтэй ажиллана” хэмээж байв. Мөн, тэрээр үүнээс сар гаруйн дараа хэвлэлд “…Оюу толгойн гэрээг ашигтай хийж болоогүй юм байх даа. Монголын тухайн үеийн улстөрчид, мэргэжилтнүүд үндэстэн дамнасан корпорацтай мэдлэгийн хувьд тулж барахгүй байсан юм бол яагаад гаднын шинжээчдийг авч ажиллуулж болоогүй юм бол. Яагаад 2039 он хүртэл монголчуудад ээлгүй ХОГ баталчихав. Дараа нь Ухаахудагийн асуудал байна. Яагаад нийт баялгийн 30 гаруй хувь нь УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэргүйгээр хувийн компанид оччихов. Дээрээс нь Цагаан суваргын орд, Асгатын мөнгөний орд байна. Дахиад манай стратегийн 39 ордууд байна. “…Ямар ч байсан ашиглах боломжтой болсон энэ дөрвөн орд дээрээ зөв шийдвэр гаргая” гэж УИХ-ын даргад уламжлаад, хувь эзэмшлийг нь тогтоох ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь ажиллаж байна. Одоо Монголын ард түмэн баялгийнхаа эзэн болно. Ухаахудагаа хууль ёсных нь дагуу төрийн эзэмшилд байх ёстойг нь тогтооно. Цагаан суварга дээр хэлэлцээр хийнэ. Оюу толгойн гэрээгээ ашигтай хувилбар руу оруулна. Асгатын мөнгөний ордыг ашиглаж эхлээд төр 100 хувь эзэмшиж, үүнийхээ баялгийг ард түмэндээ тэгш хуваарилах болно” гэж ярьсан. Гэвч, түүнээс хойш УИХ-ын гишүүн П.Мөнхтулгын ахалсан ажлын хэсэг албан ёсоор хуралдалгүй өнөөг хүрэв. Үүний зэрэгцээ, саналаа танилцуулахаар товлосон УИХ-ын 2025 оны намрын чуулган нь хаагаад 10 гаруй хонолоо. Үндсэндээ, тус ажлын хэсэг “сураггүй” болжээ. Гэтэл, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал нийт 75 ажлын өдөр хуралдаж, 14 хууль, 37 тогтоолыг хэлэлцэн баталжээ. Энэ хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан 36, байнгын хороод 111, дэд хороод 10, хянан шалгах түр хороо 13 удаа хуралдсан байна. УИХ-ын намрын чуулганы тайланд П.Мөнхтулга гишүүний ахалсан ажлын хэсгийн тухай ямар нэг мэдээлэл ороогүй байна. Түүнчлэн, УИХ-ын албан ёсны вэбсайт, бусад эх сурвалжуудад ч мэдээлэл алга. Гэхдээ “…Татан буугдсан” гэх шийдвэр гараагүй байх юм. Ажлын хэсэг хаачив?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (7751)

Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​