fbpx Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
13 минут 48 секунд

Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

Ц.МЯГМАРБАЯР

Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт сэтгүүлчдэд зориулсан өглөөний уулзалт өчигдөр буюу нэгдүгээр сарын 14 -нд “News café”-д боллоо. Уулзалтад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал, Үндсэн хууль судлаач А.Бархүү, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессор Б.Эрдэнэбат нар оролцож шинээр боловсруулсан Үндсэн хуулийн төслийнхөө үзэл баримтлалын талаар сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуулийн үзэл баримтлал өнөөгийн нийгмийн хэрэгцээ,шаардлагыг хангаж чадахгүй байгаагаас нийгэм, эдийн засаг 30 жилийн өмнөхөөс дээрдээгүй, иргэдийн ажил амьдрал сайжраагүй, улам дордсон. Тухайлбал, төгрөгийн ам.доллартой харьцах ханш 30 жилийн өмнөхтэй харьцуулахад 1000 дахин унасан. Улмаар байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт болж баян хоосны ялгаа үүссэн. Энэ бүгд Үндсэн хууль нь ойлгомжгүй нэг заалтынхаа агуулгыг нөгөө нэг заалтаар үгүйсгэсэн. Парламентын засаглалтай орон байна гэж Үндсэн хуульдаа тунхагласан ч хэрэгжилт, хариуцлагын механизм сулаас энэ нь тогтолцооны хямрал болсон гэх мэтээр олон гажуудал үүссэн.

Хэдийгээр Монгол Улс 1992 онд баталсан Үндсэн хуульдаа 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулсан гэдэг ч ард түмний аж амьдрал дээрдэхгүй улам дордсоор өнөөдрийн түвшинд ирсэн. Ингэснээр УИХ нь 1992-оны Үндсэн хууль гэдэг тогтолцооноос бий болсон бүтэц бидний төлөө ажилладаггүй, дархлагдсан урвагч, хулгайч, авлигачдын үүр оромж болсныг дийлэнх нь ойлгосон байх гэдэгт итгэдэг. Өнөөдрийн гэмт хэргийн бүлэглэл болтлоо завхарсан бизнес, улс төрийг төрүүлдэг, бойжуулдаг, дархлаажуулдаг бүтэц нь УИХ юм гэдэгтэй ард түмний дийлэнх санал нийлэх байх. Тиймээс өнөөгийн нийгэм, эдийн засаг, ард түмний хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ойлгомжгүй Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн хэмээн уулзалтад ирсэн судлаачид онцолж байв. Цаашид энэ хуулиар явбал ард түмний амьдрал улам доройтох дүр зураг харагдаж байгаа тул шинэ Үндсэн хууль боловсруулах хэрэгцээ үүссэн. Тиймээс шинэ Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед байгуулсан. Судалгааны багт дээрх нэр бүхий судлаач, эдийн засагчид хамтран ажилласан аж. Шинээр боловсруулсан Үндсэн хуулийн үзэл баримтал, одоогийн мөрдөгдөж буй хуулиас ямар давуу талтай болох тухайд ажлын хэсгийнхэн тайлбарласан юм. Тэдний тайлбарыг хүргэе.

Н.Энхбаяр: Шинээр боловсруулсан Үндсэн хууль маш ойлгомжтой болсноороо давуу талтай

-Ард түмэн, нийгмийн амьдрал, бүх зүйлийг зөвхөн Үндсэн хуулиар зохицуулдаг. Бусад Үндсэн хуулиас салбарлаж гарсан органик хуулиуд нь Үндсэн хуулийн хэмжээний хүчин чадалтай хууль бол биш. Эдгээр хуулиар зөвхөн алдаа, зөрчлийг засварладаг гэж ойлгож болно. Бид 34 жил энэ хуулийг дагаж мөрдлөө. Нэг л болохгүй байна гэдгийг бүгд мэдэрч байна. Тэгэхээр хувь хүнээс болоод байгаа зүйл үгүй юм. Харин Үндсэн хууль ойлгомжгүй учраас хэрэгжихдээ иргэдийг бухимдуулж тэдний эрхийг хангахгүй байгаад гол алдаа нь байна. Жишээлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд иргэн амьд явах эрхтэй гэж заасан хэдий ч энэ нь энгийнээр тайлбарлавал иргэнээ “үхүүлчихгүй” амьд аргацаасан байдалтай амьдруулж буйтай агаар нэг ойлголт юм. Үүний оронд “амьдрах” эрхтэй гэж оруулж өгвөл илүү оновчтой. Амьдрах гэдэг үг өөрөө их өргөн агуулгатай. Өөрөөр хэлбэл, иргэн, хүн болж төрсөн заяагдмал эрхийн дагуу амьдрах сууц, эрүүл аж төрөх, сурч боловсрох, хүрэлцэхүйц цалин орлогоор хангагдах гэсэн бүх эрх нь энэ үгээр илэрхийлэгдэж буй юм. Түүнчлэн одоо мөрдөж буй Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “...Монгол Улсын газар нутаг, түүний хэвлий, ой,ус ургамал, амьтан болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж заасан.

Тэгвэл 6 дугаар зүйлийн 2-д 2019 онд өөрчлөлт оруулж ”...Монгол Улсын иргэдэд өмчлүүлэхээс бусад газар, түүнчлэн газрын хэвлийн түүний баялаг ой, усны нөөц, ан амьтад төрийн нийтийн өмч байна гэжээ. Тэгэхээр энэ хоёр заалт хоорондоо зөрчилдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэг заалт нь ард түмний өмч байна гэсэн хэр нь нөгөө заалтаараа төрийн, нийтийн өмч байна гэсэн нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ер нь ойлгомжгүй байна гэдэг хамгийн том алдаа болж байна. Энэ заалтыг шүүгчид, улстөрчид дураараа тайлбарлах бололцоог олгож буй юм. Түүнчлэн хариуцлагын тухай заалтгүйгээс энэ ч зөв, тэр нь зөв гээд тайлбарлаад байхаар ард түмэн бухимдаж байна. Энэ мэт ойлгомжгүй байгаа зүйл, заалтууд асуудлыг шийдэж чадаагүй гэдэг нь сүүлийн үед болж буй үйл явдлуудаас тодорхой харагдаж байна.

Харин бид энэ тухай шинээр боловсруулсан Үндсэн хуулийн төсөлд бичихдээ “...Монгол Улсад газар, түүний хэвлий, газар, ой, ус, ургамал ан амьтан болон байгалийн хөрсөн доорх баялаг гагцхүү ард түмний “байнгын өмчлөлд”,засаг төрийн эзэмшилд, хамгаалалд байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, өмчийн хэлбэрийг тодорхой зааж тусгасан. Түүнчлэн байгалийн баялаг одоо ба ирээдүй үеийн хэрэгцээнд нийцсэн байх бөгөөд ашиглалтын аливаа хэлбэрийн мэдээлэл ард түмэнд иж бүрнээрээ ил тод нээлттэй байна. Засаг, төр эдгээр зарчмыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үүрэгтэй.

Мөн байгалийн баялгаас орж ирсэн бүх төрлийн орлогыг нийт иргэдийн хамтын өмчлөлийн Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ гэж бичсэн. Өөрөөр хэлбэл, Үндэсний баялгийн санг хамтын өмчлөлийн баялгийн сан байна гэж тусгасан. Одоогийн Үндэсний баялгийн сан ойлгомжгүй байгаа. Харин төсөлд та бидний дундын өмч байна гэж заасан. Ер нь энэ шинэ Үндсэн хуулийн төслийн нэг том давуу тал нь хэн ч уншсан маш ойлгомжтой гэдгээр онцлогтой. Мөн ногдол ашгийн тодорхой хэсгийг иргэдэд тэгш, шударга хуваарилна гэж заасан. Одоогийн хуульд иргэн бүрд тэгш хүртээнэ гэсэн бас л ойлгомжгүй заалттай. 2019 онд хийсэн нэмэлт өөрчлөлт бол иргэддээ өгөх гээд байгаа ч юм шиг хэр нь өгдөггүй. Тэгвэл бид өгсөн шиг өгнө гэж хуулийн төсөлдөө тусгасан.

Нөгөөтээгүүр, хариуцлагын тогтолцоотой Үндсэн хууль болсон. Оюутолгойн гэрээгээр бид баялгаа эзэмшүүлэх биш бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулах байсан. Энэ нь баялаг маань бидний өмчлөлд хэвээрээ харин бүтээгдэхүүний орлогоос тодорхой хувиар хувааж авах байсан. Вьетнам, Израйль бүгд баялгаа ийм гэрээгээр зохицуулна гээд Үндсэн хуульдаа бичсэн. Харин манайх үүнийгээ тодорхой бичээгүй. Мэдэлд байна гэсэн нь юу гэсэн үг юм, төрийн өмчлөлд байна гэсэн нь юу гэсэн үг юм гэх мэтээр ойлгомжгүй байгаа нь баялгаасаа ашиг хүртэж чадахгүй байдалд оруулж “Алтан дээр суусан гуйлгачин болсон” байдалтай байна. Байгалийн баялагийг нийтийн өмч гэсэн зохицуулалтаар хийсэн ч үүнийгээ сайн тайлбарлаж чадаагүй. Бид дундын өмч гэсэн хэлбэрээр тусгасан.

Б.Цогтгэрэл: Одоогийн Үндсэн хуулиар 10, 20 жил үргэлжилбэл манай гадаад өр 100 тэрбум ам.долларт хүрч иргэдийн амьдрал энэ хэвээр байна

- Манай 34 жил үүргээ гүйцэтгэсэн Үндсэн хууль бусад дэлхийн улсуудын Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлттэй харьцуулахад харьцангуй хөгшин хууль. Үндсэн хуулийг нийгмийн гэрээ тусгаар тогтнолын баталгаа гэх нь хангалтгүй. Харин Хөгжлийн баримт бичиг байх ёстой гэж бид үзэж энэ шинэ хуулийн төслийг дундын хувилбар хэлбэрээр боловсруулсан. Өөрөөр хэлбэл, манай нийгэмд тулгамдаж буй хөгжлийн гол хөшүүрэг болсон ажилгүйдлийг хэрхэн шийдэх юм. Улсаараа төлөх 40 тэрбум ам.долларын өр болон төсвийн замбараагүй хэрэглээг яаж хязгаарлах юм, гадаад худалдаа, экспортын орлого хаашаа орж байна хяналтаа яаж тавих, байгалийн баялгийн хуваарилалт зэргийг Үндсэн хуульд зайлшгүй тусгадаг. Эдгээрийг бусад дэлхийн улсууд Үндсэн хуульдаа өөр, өөрийнхөө онцлогоор маш тодорхой тусгасан байдаг. Ялангуяа Скандинав орнууд, Ирланд улс байгалийн баялгийн нийтийн өмчийг хэн нэгэн давамгай байдлаар өмчлөх боломжгүй гэсэн бол Солонгосын хуульд газар, байгалийн баялгийг зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө ашиглана гэж заасан. Тайвань, Израйль улс бүгд тодорхой заасан. Гэвч манай хуульд энэ тухай ойлгомжтой тодорхой зүйл, заалт байхгүй. Солонгосын хуульд гадаад худалдааг төрөөс зохицуулна гэж заасан байдаг. Харин манай Үндсэн хуульд Төрөөс эдийн засгийн эрхийг хангана гэсэн ганц ерөнхий заалт л байдаг. Энэ нь шаардлага хангахгүй байна. Гадаад худалдааны талаар ямар ч заалт байхгүйгээс ганзагын наймаа шиг эмх замбараагүй явсаар ирсэн. Хэдэн мянган вагон нүүрс алга болсон байхад хяналтгүй, хяналтын тогтолцоогүй байна. Монгол Улс үйлдвэр, хөдөө аж ахуйн орон байсан бол одоо хөдөө аж ахуй худалдааны орон болсон. Хэрэв бид одоогийн Үндсэн хуулиар 10, 20 жил үргэлжилбэл гадаад өр 100 тэрбум ам.долларт хүрнэ. ДНБ 150 тэрбумаас их наяд руу орж, жирийн иргэдийн амьдрал энэ хэвээрээ л байна. Жишээлбэл, 10 жилийн өмнө Солонгос вон, Монгол төгрөг нэг, нэгийн харьцаатай байсан. Тэгвэл өнөөдөр төгрөг 2.8 дахин унасан. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэвэл Монгол хүний амьдралын чанар 2.8 дахин унасан гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хулийн эдийн засаг түгжрэлтэй, утаатай, нүүрс болон жирийн иргэдийн амьдралтай холбоотой. Тэгвэл одоогийн хуульд энэ чиглэлийн заалт нэг ч байхгүй. Ганцхан заалт бий. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд ... Төрөөс эдийн засгийн эрхийг хангана гэсэн. Энэ нь ерөнхий заалт шаардлага хангахгүй байна. Тиймээс шинээр боловсруулсан хуулийн төсөлд гадаад худалдаа, хяналт, өрийн хязгаарлалт, иргэдээ эдийн засгийн чанартай нөхцөлд амьдруулах хүний эрхийн, эдийн засгийн эрхийн, хяналтын дөрөв дэх засаглал зэргийг нарийн зааж өгсөн.

Б.Эрдэнэбат: Хуулийн төслөө IA-аар шинжлүүлнэ

-Бид шинээр боловсруулсан Үндсэн хуулийн төслөө технологийн давуу талыг ашиглан IA-аар шинжлүүлэх гэж байгаа. Ер нь манай одоогийн Үндсэн хуулийг дэлхийн судлаачид ардчилсан парламентын засаглалыг бүрэн хангасан хууль гэж үздэггүй. Маш олон зүйл заалтаар үүнийг баталгаажуулдаг. Тиймээс дэлхийн улсуудын Үндсэн хуулиудын өгөгдөлд суурилсан хиймэл оюун ухаанаар энэ хуулийн төслөө шинжлүүлье гэсэн бодолтой байгаа. Түүнээс биш IA ашиглан боловсруулсан гэж ойлгож болохгүй. Тийм зүйл байж болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 9 (7751)

Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог
Э.Энхтуул: Дотоод гоо үзэсгэлэн гэрэлтсэнээр гаднах төрх улам тодордог
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​