fbpx Бүсийн “босс”-ууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 34 секунд

Бүсийн “босс”-ууд

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөн хийж эхэллээ. Дээд шүүхээс МАН-ын даргаар Н.Учрал, АН-ын даргаар О.Цогтгэрэлийг баталгаажуулсан. Нэмээд намуудын шинэчилсэн дүрмийг баталсан. Тэгэхээр нам дотор эрх мэдлийн шинэ хуваарилалтууд явагдаж байна. Мөн намын дарга нар өөрсдийн стратеги, тоглоомын дүрмээ танилцуулж эхэлсэн. МАН-ын дарга Н.Учрал, АН-ын дарга О.Цогтгэрэл нарын эхний сорилт бол мэдээж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгуульд намаа ялуулж чадсан нь намын даргаараа үлдэж, 2028 оны УИХ-ын сонгуульд орно. Харин нам нь ялагдвал мэдээж хариуцлагаа хүлээдэг улс төрийн жишиг бий. Тэгэхээр намын дарга нар стратеги, дүрэм, журам, багаа бүрдүүлэх дээр нэлээд анхаарч байна. Өнгөрсөн УИХ-ын сонгууль бүсчилсэн хэлбэрээр явагдсан. МАН-ын Их хурлаар эрх баригчид бүсийн дарга нараа албан ёсоор томилсон. Тэд өнгөрсөн сонгуулиар олон хүний санал авсан болоод Удирдах зөвлөлийн гишүүдээсээ сонгон томилсон байдаг. Харин АН хараахан бүсийн дарга нартай болоогүй ч удахгүй болох дотоод сонгуулиараа ярих бололтой. МАН-ын бүс хариуцсан дарга нар болоод АН-аас бүсдээ голлож мэдэх “босс”-уудын мэдээллийг хүргэе.

Говийн бүс: Н.Наранбаатар, Р.Сэддорж

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар МАН-ын говийн бүс хариуцсан дарга болжээ. Тэрээр өнгөрсөн сонгуулиар Говийн бүсийн 37134 мянган сонгогчийн санал авч, УИХ-д улиран сонгогдсон байдаг. Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж АН-аас говийн бүсэд голлоно. Тэрээр мөн л Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад парламентын гишүүнээр сонгогдсон билээ. "Ажнай" корпорацын маркетингийн албаны даргаас ажлын гараагаа эхэлж, жижиг Таван толгойн гүйцэтгэх захирал байсан түүнийг улс төрд ажнай Д.Бат-Эрдэнэ “хөтөлж” оруулж ирсэн хэмээдэг.

Төвийн бүс: Ч.Ундрам, Ц.Туваан

МАН бага хурлаас Төвийн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамыг сонгожээ. Энэ удаагийн хурлаас 39 гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон бөгөөд 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдээд байна. Ч.Ундрам нь өнгөрсөн сонгуулиар Төвийн бүсийн сонгогчдын 44.53 хувийн саналаар хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

АН-аас Уул, уурхайн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Туваан энэ бүсдээ голлож таарна. Тэрээр өнгөрсөн сонгуулиар төвийн бүсийн 60644 хүний санал авч, Сангийн сайд Б.Жавхлангийн араас бичигджээ. Тэрээр улс төрд, ялангуяа нам дотроо шинэ хүн биш.

Хойд бүс: Л.Энх-Амгалан, Х.Баттулга

УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан МАН-аас хойд бүс хариуцсан даргаар сонгогджээ. Тэрээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан. Сая болсон МАН-ын эрх мэдлийн дахин хуваарилалтад мөн л түүний нэр нэлээд дээгүүр буюу УИХ-ын даргын албан тушаалд яригдаж байв. Гэвч тэр “мултарч” бүсийн даргатайгаа үлдсэн гэхэд болно.

АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга хойд бүсийн “босс” байна. УИХ-ын чуулгандаа суудаггүй муу нэртэй ч өнгөрсөн сонгуулиар хойд бүсээс хамгийн олон буюу 60933 хүний санал авчихсан. Мөн түүний фракцаас нэлээд олон гишүүн төрсөн байдаг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт АН хамтран ороход мөн л сайд нар нь түүний фракцынхан байсан. Тэгэхээр Х.Баттулга хойд бүсдээ ч АН-даа ч нөлөө бүхий хэвээр байна.

Зүүн бүс: У.Отгонбаяр, Ж.Батсуурь

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр зүүн бүсээ даргална. Тэрээр Зүүн бүсийн сонгогчдын 44.53 хувийн саналыг авч, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү гэдгээр нь олон нийт илүү мэднэ. Тэрээр улс төр судлаач мэргэжилтэй. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байсан юм.

Харин Зүүн бүсэд АН-аас Ш.Бямбасүрэн ганцаараа сонгогдсон. Тэрээр бүсдээ нэлээд голлох боловч УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тухайн тойргоос салгаж ойлгох аргагүй, туршлагатай. Ж.Батсуурь өнгөрсөн сонгуулиар намын жагсаалтаар гишүүн болсон. Хамтарсан Засгийн газарт Барилгын сайдаар ажиллаж байв. Сүхбаатар аймгийн АН-ын дарга, Засаг даргаас эхлээд УИХ-д ч хэдэн хэдэн удаа сонгогдон ажиллаж байгаа билээ.

Баруун бүс: З.Мэндсайхан, Б.Пүрэвдорж

Баруун бүсийн даргаар МАН-аас З.Мэндсайхан ажиллана. Өнгөрсөн сонгуулиар тэрээр хойд бүсийн иргэдийн 47.75 хувийн санал авч, УИХ-ын гишүүнээр анх удаагаа сонгогдсон юм. 2020 онд буюу У.Хүрэлсүхийн Засгийн газарт З.Мэндсайхан ХХААХҮ-ийн сайд хийсэн. Дараа нь У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болоход зөвлөх нь болж, хажууд нь очиж байлаа.

Зүүн бүсэд АН лидер олонтой. АН-ын дарга О.Цогтгэрэл тухайн бүсээс хамгийн олон санал авч байжээ. Түүний араас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж санал авсан иргэдийн тоогоор жагсаж байна. Тэгэхээр О.Цогтгэрэл намаа, Б.Пүрэвдорж бүсээ “базаж” таарах байх.

Хангайн бүс: Г.Тэмүүлэн, О.Алтангэрэл

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Хангайн бүсээ хариуцна. Тэрээр сүүлийн үед МАН-ын томоохон албан тушаалуудад байнга яригдаж байв. Намын даргын сунгаанд заалнаас нэр дэвшин өрсөлдөж, Ерөнхий сайд Г.Занданшатарт ялагдсан байдаг.

АН-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл Хангай бүсдээ голлох болов уу. Тэрээр өнгөрсөн сонгуулиар тухайн бүсэд хамгийн олон буюу 66656 иргэний санал авч байв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хуулийн салбарыг хариуцсан сайдаар ажиллаж, олон нийтэд таалагдах “оноо”-гоо ахиулж чадсан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 17 (7759)

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “монгол зэлтэрийн гацаа”
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “монгол зэлтэрийн гацаа”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​