fbpx Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 28 секунд

Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

Ч.БЯМБАХАЖИД

Монгол Улсад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 200 гаруй хууль хэрэгжиж байна. Гэвч төр бизнесийн харилцаанд хэрхэн оролцох, ямар зарчмыг баримтлах, бизнес эрхлэгчдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар нэгтгэсэн, суурь хууль одоогоор байхгүй байгаа юм. Иймээс төрийн оролцоог хязгаарласан бие даасан хууль зайлшгүй шаардлагатай гэж үзэж намрын чуулганд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь иргэн, аж ахуйн нэгж хуульд хориглоогүй л бол бизнес эрхлэх, хөдөлмөрлөх, хөрөнгө өмчлөх, ашиглах, захиран зарцуулах, гэрээ хэлцэл хийх эрхээ эдлэхийг хэлдэг. Энэ бол хүний салшгүй эрх бөгөөд зөвхөн Үндсэн хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр л хязгаарлагдах юм. Тиймээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн онцлох заалтуудыг хүргэж байна.

Ж.Энхбаяр: Хөрөнгө оруулагчийн эрх ашгийн хуулиар хамгаална

Уг хуулийн төслийг УИХ-ын дарга Н.Учралд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өргөн мэдүүлсэн билээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, зохицуулалтын үр ашигтай байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх ачааллыг багасгах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг сайд Ж.Энхбаяр тодотгож байв. Хуулийн төсөлд төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахад баримтлах үндсэн зарчмуудыг тусгажээ. Тухайлбал, хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх, өмчийн халдашгүй байдлын, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн тэгш эрхийн, шударга өрсөлдөөний зарчмыг тусгасан байна. Мөн эдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого, төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагаа, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн талаар тусгасан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнуудад эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах, хууль бусаар өмчийг хураах, хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг гүтгэх, эд хөрөнгийг сүйтгэх, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах зэрэг үйл ажиллагааг хориглосон байна.

Манай улс эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр 76-д оржээ

Дэлхийн өв уламжлалын сангаас Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексийг засаглалын үр ашиг, Засгийн газрын оролцоо, зохицуулалтын үр ашигтай байдал, нээлттэй зах зээл гэсэн дөрвөн бүлгийн хүрээнд 12 шалгуур үзүүлэлтээр тооцдог. Манай улс эдгээр үзүүлэлтээр 2024 онд 176 улсаас 76-д оржээ. Тодруулбал, өмчийн эрхийн үзүүлэлтээр 92, төрийн зарчимт байдлын үзүүлэлтээр 117, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 119-д тус, тус орж муу үнэлгээ авсан бол бизнесийн эрх чөлөөгөөр 79-д орж дунд үнэлгээ авчээ. Энэ нь өмчийн эрхийг бодитой хамгаалах, төрийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, бизнесийн орчин дахь зохисгүй хязгаарлалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох шаардлага байгааг харуулж байна.

Хуулийн төслийг дагаж 94 орчим хууль тогтоомжийг өөрчлөлт оруулна

Эдийн засгийн эрх чөлөөг хуульчилсан улс орнууд үндэсний аюулгүй байдлыг хангах, шударга өрсөлдөөнийг дэмжих, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах гэсэн гурван тохиолдолд л эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж, хориглох хууль тогтоомж гаргадаг байна. Харин дээрх гурван тохиолдлоос бусдаар эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлах хууль тогтоомж гаргахыг хоригложээ. Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулаад буй хуулийн төсөлд ч эдгээр зарчмыг дараах байдлаар томъёолсон байна. Ингэхдээ Аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, Өмчийн халдашгүй байдлыг хангах, Төрийн бодлого, эрх зүйн орчин тогтвортой байх, Гомдол гаргах, мэдээллээр хангагдах эрхийг баталгаажуулах, жилд нэгээс доошгүй удаа төрийн үйлчилгээний хүртээмж, шат дамжлагыг багасгах, зөвшөөрөл, бүртгэлийн талаар санал, хүсэлт авах, урьдчилан тооцоолох бололцоотой, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зэрэг зарчмыг хуулийн болоод дагалдах хуулийн төслүүдэд тусгажээ. Мөн дээрх хуулийн төслийн талаар ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Нэг хууль юм шиг сонсогдож байгаа боловч энэ хуулийн төслийг дагаж 94 орчим хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Эдийн засгийн эрх чөлөө нь эдийн засаг, нийгмийн олон харилцааг шийдвэрлэх шаардлагатай өргөн цар хүрээтэй ойлголт. Төрийн бодлого хууль тогтоомжийн тогтвортой байдлаас эхлээд бизнес эрхлэх эрх чөлөөг хангах, өмчийн халдашгүй байдал, шударга өрсөлдөөн гээд эрх чөлөөг хязгаарласан тодорхой хэдэн нөхцөлөөс бусад тохиолдолд төрөөс бизнесийн үйл ажиллагааг боомилдоггүй, хувийн хэвшлийн гомдол маргааныг шийдвэрлэх гээд олон харилцааг зохицуулах анхдагч хуулийг төслийг бид боловсруулж байна” гэж байсан.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа 933 хуулиас бизнес, хөрөнгө оруулалт, худалдаатай шууд болон шууд бус холбоотой харилцааг зохицуулсан 368 хууль байна. Тэр дундаа хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан, гадаадын иргэн, хуулийн этгээдэд нэмэлт шаардлага тавьсан 40 гаруй хууль хэрэгждэг аж.

Хуулийн төслийн онцлох заалтууд

-Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчим. Тухайлбал, төрийн үйл ажиллагаа нээлттэй ил тод байх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх, хууль тогтоомж хооронд давхардал хийдэл, зөрчил үүссэн тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид ашигтай байдлаар тайлбарлах юм.

-Төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг заасан байна. Төрийн байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх, хяналт шалгалтын давхардлыг арилгах, төр өөрт байгаа мэдээллийг шаардахгүй байх, гомдол шийдвэрлэлтийн үйл явцыг цахим хэлбэрээр харах боломжтой зэрэг төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг тусгажээ.

-Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагааг тусгасан. Ингэхдээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эд хөрөнгө, бие махбодод халдах, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд албадан оролцуулахгүй байх, зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон хэм хэмжээ батлахыг хориглоно гэж тусгасан байна.

-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм буюу Эдийн засгийн бодлогын зөвлөлийн эрх зүйн статусыг бий болгож, чиг үүргийг тодорхой болгожээ. Эдийн засгийн бодлогын зөвлөл нь төрийн бодлого, хууль тогтоомж, хэм хэмжээний акт боловсруулахад олон нийтийн саналыг хүлээн авах, төрийн байгууллагад саналыг хүргүүлэх, шийдвэрт санал туссан эсэх талаар эргэн мэдээлэх чиг үүрэгтэй ажиллана гэж хуулийн төсөлд тусгажээ.

Иймээс энэхүү хуулийг баталснаар бизнесийн орчин илүү ойлгомжтой, тогтвортой болж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засгийн өсөлт, ажлын байр, өрсөлдөх чадварт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Мөн “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төсөл нь төр бизнесийн үйл ажиллагаанд хэт оролцохоос сэргийлж, иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөтэй ажиллах эрхийг хамгаалж, ил тод, шударга, тогтвортой эдийн засгийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн суурь хууль болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7760)

ICE-ийг эсэргүүцсэн жагсаалууд дахин шатдаун үүсгэж магадгүй байна
ICE-ийг эсэргүүцсэн жагсаалууд дахин шатдаун үүсгэж магадгүй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​