fbpx Цагаан сараар хамаатнуудынхаа хувийн орон зайг хүндэлдэг байя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 54 секунд

Цагаан сараар хамаатнуудынхаа хувийн орон зайг хүндэлдэг байя

Цагаан сар бол ураг төрлөөрөө учран золгох ерөөл бэлгэдлийн баяр. “Сайхан шинэлж байна уу” хэмээн ахмад настнаа хүндлэн золгож, гэр дүүрэн тэнүүн жаргалтай уур амьсгал бүрдэнэ. Гэвч энэ халуун дулаан уур амьсгалыг эвдэх мэт “Хэзээ хүнтэй суух вэ?”, “Хүүхэдтэй болоогүй л байна уу?”, “Ахиж төрөхгүй биз дээ” гэх зэрэг энгийн мэт санагдах асуултууд нь хэн нэгэнд төвөгтэй, тухгүй байдлыг бий болгож, хүний хувийн хил хязгаарыг давж орхидог.

Иймд энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” булангаараа цагаан сарын баяраар ямар таагүй мэдрэмж, сэтгэгдэл үлдээх ямар үгийг хамгийн их сонсдог талаар сонирхлоо.

“Цагаан сар болно гэхээр л нөгөө асуулт дахин давтагдах вий гэхээс таагүй санагдах болсон”

Монголчууд бид ахмадуудаа хүндэлж, ёс уламжлалаа нандигнадаг ард түмэн. Гэхдээ хүндлэл гэдэг нь заавал бусдын амьдралын сонголтыг шүүх, харьцуулах гэсэн үг биш.

Иргэн Д.Цолмончимэг “Би 30 гаруй настай, нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Сүүлийн хэдэн жилд цагаан сарын баяраар хамгийн их сонссон үг бол “Одонгийн хүүхдээ хэзээ төрүүлэх вэ” гэдэг. Анх нэг их тоодоггүй байсан ч олон хүн ингэж асуугаад байхаар хэцүү санагддаг. Хэн нэгний яаж амьдрах, хэдэн хүүхэд төрүүлж өсгөх нь бусдад огт хамаагүй шүү дээ. Хүмүүс ер нь бусдын амьдралд хэт “хошуу дүрдэг”. Одоо бүр цагаан сар болно гэхээр л нөгөө асуулт дахин давтагдах вий гэхээс таагүй санагдах болсон. Бас нэгнийгээ өмсөж зүүсэн хувцас хунар, эдлэл хэрэглэлээр нь шүүж ярьцгаах нь ч бий. Зарим хүмүүс ийм ярианд өртөж, муугаа үзүүлэхгүй гэж хамаг байдгаа ч барьж харагддаг. Тиймээс уламжлалт баяраараа бусдын хувийн асуудалд хөндлөнгөөс оролцож, хэн нэгнийг шүүхгүй байгаасай” гэлээ.

“Гэр бүл зохиох нь хувь хүний л асуудал болохоос нийтээрээ оролцох зүйл биш”

Иргэн П.Хандаа “Би 24 настай. Оюутан байхаас эхлээд л “Үерхдэг залуу бий юу”, “Хэзээ нөхөртэй болох гэж байна”, “Тэдний хүүтэй танилцуулья” зэрэг үгийг сонсож ирлээ. Хүнтэй сууж, гэр бүл зохиох нь хувь хүний л асуудал болохоос нийтээрээ оролцох зүйл биш. Энэ асуудал зөвхөн надад ч биш манай үеийн залууст их тохиолддог. Дээрээс нь ганц асуугаад өнгөрөхгүй, бусадтай харьцуулдаг нь үнэхээр хэцүү. Зарим хүмүүс “Үеийнхэн чинь хүнтэй суучихлаа”, “Тэдэн хүүхэдтэй болчихсон байхад” гээд л маш их харьцуулж, ёжлох гэж байгаа мэт хандлага ч гаргадаг. Энэ нь бидэнд маш хэцүү, тухгүй мэдрэмж төрүүлж, залхмаар санагддаг. Хүн бүр адилгүй учраас хэний ч амьдрал таашгүй. Миний хувьд нийгэмд эзлэх байр сууриа олж, сэтгэлзүйн хувьд төлөвшиж байж гэр бүл зохионо гэж боддог. Заримдаа цагаан сараар заавал хэн нэгэнд асуугдах ёстой юм шиг мэдрэмж төрдөг” гэв.

Дээрх эмэгтэйн хэлсэн шиг тохиолдол түгээмэл илэрдэг. Хүмүүсийн “хүнтэй суу” гэж шахах нь амархан мэт боловч үүний цаана гэр бүл төлөвлөлтийн чухал асуудал хөндөгдөх юм. Тэгвэл 2025 оны Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлтийн талаар хийсэн судалгаагаар өнөөгийн залуучууд гэр бүлийн амьдралд хэр бэлтгэгдсэнийг тодруулахад 80 орчим хувь дунд болон муу гэсэн үнэлэлт өгчээ.

Судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 62 хувь нь эрэгтэй хүн 24-29 насандаа гэрлэхэд тохиромжтой гэж үзсэн бол эмэгтэйчүүдийн 59 хувь нь эмэгтэй хүн 24-29 насандаа гэр бүл зохиох нь зүйтэй гэж үзжээ. Үүнээс харвал эрэгтэй, эмэгтэй хүмүүс ялгаагүй дундаж гэрлэлтийн нас нь 24-29 нас байхад зохимжтой гэдэгтэй санал нэгдэж байна.

“Ийм мэргэжил сонгохоор ажил олдох юмуу, цалин бага бишүү” гэлцдэг

Оюутан О.Анар-Эрдэнэ цагаан сараар хамгийн их сонсдог таагүй үгсийн талаар ийн ярьлаа.

Тэрээр “Би МУИС-ийн хоёрдугаар курсэд суралцдаг. Төгсөх ангид байхад “Ямар мэргэжилтэй болох гэж байна”, “Ямар сургуульд орох вэ”, “Ийм мэргэжилтэй болооч” гэж хэлдэг байсан. Харин оюутан болсны дараа “Аль сургуульд сурч байна” “Яагаад ийшээ орсон юм”, “Төгсөөд юу хийх вэ”, “Өө ийм мэргэжил ажил олдох юмуу, цалин бага бишүү” зэргээр миний хувийн сонголтыг эсэргүүцэж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу мэргэжлээ сонгоод, гэр бүлийхэн маань дэмжсэн байхад бусад хүмүүс хэтэрхий өөрсдийн өнцгөөс хандаж ярихад нь дургүй хүрдэг. Бас энэ мэтээр хүний асуудалд оролцож урам хугалах ч тохиолдол байдаг. Тиймээс хэнээс юу асуухаа бодолцож, хүний хувийн асуудалд хэт оролцохоо больё” гэсэн юм.

“Тэтгэвэрт гарчхаад л ажиллаад байгаа юмуу” гэдэг

Ахмадууд ямар таагүй үгсийг хамгийн их сонсдог талаар Г.Тунгалагжаргал ярихдаа “Цагаан сарын баяр бол ах дүү, хамаатан саднаараа учран золгох уламжлалт баяр. Ахмад настандаа зочлон золгодог энэ баяраар дүү нар хүүхдүүд ганц нэг сэтгэлд эвгүй санагдах юм асууж байдаг. Жишээ нь, “Хүүхдүүд чинь юу хийж байна”, “Тэтгэвэрт гарчхаад л ажиллаад байгаа юмуу”, “Одоо ч нас яваад урьдын адил биш болсон уу” гэх мэтээр муу санаагүй ч эвгүй санагдах, хэт хувийн амьдрал руу “өнгийж” байгаа мэт юм асуудаг. Тиймээс уламжлалт баярынхаа сайхан өдрүүдээр хэн нэгний хувийн асуудал руу орохгүй байгаасай” гэлээ.

Цагаан сар бол асуултаар шахах биш, сонсож ойлгох, заах биш, дэмжих баяр байх ёстой. Тиймээс бие биедээ ерөөлийн үгсийг харамгүй хайрлаж, бодол, санаагаа хил хязгаартайгаар илэрхийлж сурцгаая.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 27, 28 (7769, 7770)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

БНХАУ дэлхийн геополитикийн өөрчлөлтөд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
БНХАУ дэлхийн геополитикийн өөрчлөлтөд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​