fbpx Элчин сайд Р.Буанган: АНУ, Монгол хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын боломж асар их байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
13 минут 8 секунд

Элчин сайд Р.Буанган: АНУ, Монгол хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын боломж асар их байна

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буангантай хоёр орны харилцаа тэр дундаа эдийн засгийн хамтын ажилагааны талаар ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө Монголчуудын уламжлалт сар шинийн баярын өмнө "Зууны мэдээ" сонины уншигчидтай уулзаж байгаад талархал илэрхийлье. Та Монгол Улсад томилогдон ажиллаад гурван жил гаруй болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэрхэн үнэлж байна вэ?

-Манай хоёр улс газар зүйн хувьд хол хэдий ч АНУ нь Монгол Улсын "гуравдагч хөрш" гэдгээрээ бахархдаг төдийгүй энэ нь бид харилцаандаа нухацтай хандаж буйн илэрхийлэл юм.

Монголд ажиллах хугацаандаа хамтдаа хийж бүтээсэн бүхнээрээ би маш их бахархаж байна. Бидний түншлэлийг харахад олон чиглэлээр бодит ахиц гарсан гэж би үзэж байна. Бид батлан хамгаалахын нягт хамтын ажиллагаагаа хадгалж, Монголын Зэвсэгт хүчнийг шинэчлэх, мэргэшүүлэхэд тусалсаар ирлээ.

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоогоороо дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болсон бөгөөд дэмжихэд үнэхээр бахархалтай зүйл юм. Бид мөн Монгол Улсын ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийлээ.

Мянганы сорилтын корпорац (МСК)-ын 462 сая ам. долларын санхүүжилттэй Усны компакт бол үүний төгс жишээ бөгөөд төсөл нь Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг 80 хүртэлх хувиар нэмэгдүүлэх юм. Энэ бол хоёр орны түншлэлд АНУ урт хугацаандаа тууштай байх амлалтын биет бэлгэдэл билээ.

Боловсролын салбарт бид мэргэжлийн боловсрол, англи хэлний боломжийг нэмэгдүүлэхээр Монголын Засгийн газартай нягт хамтран ажиллалаа. Өнгөрсөн жил бид Монгол Улсын Их Сургууль дээр “Англи хэлний мэргэшлийн төв”-ийг нээсэн бөгөөд энэ нь улс даяар англи хэлний чанартай сургалтыг хөтлөн явуулах багш нарыг мэргэшүүлэх сургалтын төв юм.

-АНУ, Монгол Улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин тэлж байна. Таны үзэж байгаагаар энэ хамтын ажиллагаа аль салбарт хамгийн тод харагдаж байгаа бөгөөд ойрын жилүүдэд аль чиглэлийг тэргүүлэх чиглэл болгох ёстой вэ?

-Яг одоо манай эдийн засгийн хамтын ажиллагаа дэд бүтцийн салбарт голлох нөлөө үзүүлж байна. АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг нисэхийн аюулгүй байдлыг сайжруулахад 2.2 сая ам.доллар олгож байгааг бид саяхан зарласан. Өмнө дурдсанчлан МСК-ын Усны компакт гэрээг амжилттай хэрэгжүүлж байгаа, удахгүй энэ төсөл маань дуусах дөхөж байна. Цаашдаа чухал ашигт малтмалын салбарыг тэргүүлэх салбар байх боломжтой гэж би үзэж байна.

-Мянганы сорилтын корпорацын Усны компакт гэрээний төсөл нь Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтөд усны хомслоос үүдэн учирч болох эрсдлийг бууруулах стратегийн санаачилга гэж үздэг. Таны үзэж буйгаар энэ төслийн аль хэсэг нь хамгийн урт хугацааны нөлөө үзүүлж, системийн өөрчлөлт авчрах вэ?

-АНУ-ын Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр хэрэгжиж буй Усны компакт гэрээ энэ оны гуравдугаар сарын 31-нд амжилттай хэрэгжиж дуусах гэж байна. Монгол орны хувьд томоохон өөрчлөлт авчрах энэхүү төслийн хүрээнд ус хангамжийн баруун эх үүсвэрт шинэ гүний худгууд барих, хаягдал ус дахин боловсруулах, нийслэл хотын оршин суугчдын хувьд ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаанууд багтаж байна. Энэ нь Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг 80 хүртэлх хувиар нэмэгдүүлж байгаа гэдгээрээ ихээхэн үр дүнтэй төсөл болж байгаа.

сонин mn

-Усны компакт гэрээний төслийн үр дүнг та хэрхэн үнэлж байна вэ? Энэ төслийг илүү үр дүнг бодитой урт хугацаанд өгөөжтэй байлгахын тулд Монгол Улс юунд анхаарах ёстой вэ. Бодлогын гол шийдвэрүүд нь юу байгаасай гэж хүсч байна?

-Усны төслийн үр дүнг дэд бүтцийн хөгжил болон салбарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлснээр үнэлж болно. Голлох амжилтыг дурдвал хоёр том дэд бүтцийн төсөл буюу Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн барилгын ажил бараг 100 хувь дууссан байна.

Энэ хоёр үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг жилд 50 сая шоо метр хүртэл нэмэгдүүлж, дулааны цахилгаан станцуудын одоо ашиглаж буй 18 сая шоо метр хүртэлх гүний усыг дахин боловсруулсан усаар солих замаар хэмнэх төлөвтэй байна.

Хөтөлбөрийн үр дүнг үнэлэхэд өөр нэг чухал хүчин зүйл бол дагалдах шинэчлэлүүдийг амжилттай хэрэгжүүлэх явдал бөгөөд үүнд усны үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагааны зардлаа нөхөх боломжтой байх, ус түгээх цэгүүдийг автоматжуулах, үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх үйл ажиллагааг дэмжих, өдөр тутмын үйлчилгээг сайжруулах, өрхүүдэд усны бодит өртгийг ойлгуулах, усны төлбөрөө хялбар төлөх боломж олгох зэрэг багтана. Эдгээр дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон институцийн шинэчлэлүүд нь илүү найдвартай, үр ашигтай усны салбар руу чиглэсэн ахиц дэвшлийг харуулах юм. Усны компакт гэрээний төслийг илүү үр дүнтэй болгохын тулд Монгол Улс Компакт гэрээ дууссаны дараа ч усны салбарын байгууллагуудыг бэхжүүлэх, томоохон хэмжээний дэд бүтцийг ажиллуулан засвар үйлчилгээ хийх ажилтнуудыг сургах, иргэд болон бизнесүүдийн дунд усны хариуцлагатай хэрэглээг дэмжих, хэрэглэгчдэд усны жинхэнэ өртгийг ойлгуулах зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж би үзэж байна. Нэг чухал алхам бол усны тариф нь усны үйлчилгээ үзүүлэх бодит өртгийг тусгаж байгаа эсэхийг баталгаажуулах явдал юм.

Хэрэв үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа, засвар үйлчилгээний зардлаа нөхөж чадахгүй бол цаг хугацааны явцад дэд бүтцийг зөв ажиллуулахад хэцүү болно. Шударга, тогтвортой тарифын систем нь хотыг усаар найдвартай хангахад тусална.

Өөр нэг чухал зүйл бол “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г бүрэн хэрэгжүүлэх явдал юм. Үйлдвэрүүд бохир усаа төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлэхээсээ өмнө урьдчилан цэвэрлэх нь маш чухал. Тэд хаягдал усаа эх үүсвэр дээр нь цэвэрлэснээр төв цэвэрлэх байгууламж дээр ирэх ачааллыг бууруулж, байгаль орчны стандартыг хангахад туслах юм. Энгийнээр хэлбэл, үйлдвэрүүд өөрсдийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Урьдчилсан цэвэрлэгээг зохих түвшинд хийснээр төв цэвэрлэх байгууламжаа хамгаалж, байгаль орчны үр нөлөөг сайжруулж, энэхүү хөрөнгө оруулалтын урт хугацааны амжилтыг хангахад тусална.

-Эдийн засгийн хамтын ажиллагаа ярихад хөрөнгө оруулалтын талаар асуухгүй өнгөрч боломгүй. АНУ-ын хөрөнгө оруулагчдын бодлоор Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад шаардлагатай хамгийн чухал шинэчлэлүүдийг юу гэж үздэг вэ?

- АНУ болон Монгол Улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын боломж асар их байгаа хамтын ажиллагааг би харж байна. Америкийн бизнесүүд Монголд ирэхийг хүсэж байгаа ч зохицуулалтын тогтолцооны ил тод байдлыг нэмэгдүүлж, авлигын эсрэг илүү дорвитой арга хэмжээ авахад илүүтэй анхаарах хэрэгтэй болов уу.

-АНУ саяхан цагаачлалын визний хязгаарлалтад хамрагдах 75 улсыг зарласан бөгөөд үүнд Монгол Улс багтсан нь олон нийтийн анхаарлыг татлаа. Монгол Улсыг энэ жагсаалтад оруулсан гол шалтгааныг та юу гэж үзэж байна. Мөн ойрын хугацаанд энэ нөхцөл байдлыг шийдвэрлэх, сайжруулахын тулд Монгол Улс ямар алхмууд хийж болох вэ?

-АНУ нь Монгол Улсыг оролцуулаад 75 улсын иргэдээс цагаачлалын визний өргөдөл хүлээн авахаа түр зогсоосон. Энэ нь өндөр эрсдэлтэй орнуудаас ирсэн цагаачид АНУ-д нийгмийн халамж хүртэх явдлыг багасгах үүднээс бүхий л бодлого, журам, удирдамжаа хянаж үзэх боломжийг Төрийн департаментад олгох зорилготой юм. Энэ арга хэмжээг авахдаа дээрх орнуудаас цагаачлан ирсэн хүмүүс АНУ-д нийгмийн халамж авах хандлага өндөр байгаа талаарх мэдээлэлд үндэслэсэн юм билээ. Америкийн иргэдэд зориулсан нийгмийн халамжийг хамгаалахын тулд цагаачид санхүүгийн хувьд бие даасан байх ёстой гэдгийг Ерөнхийлөгч Трамп тодорхой илэрхийлсэн.

-Та саяхан монгол бичгийн уралдаанд оролцож, тусгай шагнал хүртсэн. Монголын өв соёлд хүндэтгэлтэй ханддаг, мөн уралдаанд оролцсон тань монголчуудад эерэг сэтгэгдэл үлдээсэн бөгөөд манай уншигчид талархалтай байгаа. Монголын тухай анхны сэтгэгдлээ, мөн энд ажиллаж буй дипломатчийн хувьд манай улсын талаарх бодлоо хуваалцана уу?

-Элчин сайдаар ажиллаж байгаа гурван жилийн хугацаанд Монгол Улс болон монголчууд надад миний амьдралд тодоор дурсагдах олон сайхан дурсамж, үр нөлөөг бий болгосоор байгаад их баяртай байдаг. Ялангуяа надад хамгийн гүн сэтгэгдэл төрүүлдэг зүйл бол монголчуудын мөн чанарыг тодорхойлдог ер бусын тэсвэр хатуужил, бие даасан байдал.

Монголчууд та бүхэн олон зууны турш өөрийн өвөрмөц онцлог, тусгаар тогтнолоо хадгалсаар ирсэн. Монгол Улс ардчилсан зарчмуудад тууштай ханддаг, үлгэр жишээ байдаг бас гайхалтай санагддаг.

Та бүхий 1990 онд хийсэн ардчиллын сонголт нь олон хүний хувьд энэ бүс нутагт боломжгүй гэж үзэж байсан сонголт байв. 30 гаруй жилийн дараа ч бодит саад бэрхшээл, дарамтыг үл харгалзан Монгол Улс энэ сонголтдоо тууштай хэвээр байна.

-Монголын хүйтэн өвөл дуусч, урин хавар ирж, уламжлалт Цагаан сарын баяраа тэмдэглэх гэж байна. Та Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Энэ жил миний хувьд дөрөв дэх цагаан сараа тэмдэглэж байна. Би Элчин сайдын яамны хамт олонтойгоо тэмдэглэх дуртай. Бид бүгд ажилдаа дээлтэй ирж, уламжлалт идээ хоол идэн, хөгжим дуу сонсож, тоглоом наадгай тоглодог. Хамтран ажиллагсадтайгаа баяраа хуваалцах гайхалтай байдаг.

-Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе. Хэрэв миний асуугаагүй зүйл байвал, эсвэл монголчуудад хэлэх үг байвал манай сониноор дамжуулан хуваалцана уу.

-Ирэх жил АНУ-Монголын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохионо. АНУ энэ түншлэлд урт хугацаандаа тууштай байгаа гэдгийг би танай уншигчдад хэлэхийг хүсэж байна. Та бүхэн 1990 онд ардчиллыг сонгох үед бид хамт байсан, бэрхшээл, амжилт ололтын үед ч хамт байсан бөгөөд цаашдаа ч хамт байх болно. Баярлалаа. Гал морин жилдээ сайхан шинэлээрэй!

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улс дэлхийн толинд
Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улс дэлхийн толинд
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​