fbpx Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 29 секунд

Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?

Үнэн болон худлаа, бодитой болон хийсвэр гайхамшгууд

Гайхамшиг гэж байна. Гайхамшгийн дээд нь гэж бас байна. Бүр дээдийн дээд гайхамшиг гэх эрэмбэ ч мөн буй. Дээдийн дээдэд багтах нэгэн гайхамшиг бол аль ямар ч амьтан үр төлөө үлдээх, үржиж өсөх чадвар юм. Нүдэнд үл үзэгдэх вирус, бактериас эхлээд нүсэр том халим, заан хүртэл бүгд л үржиж, өсөж, удам судраа үлдээж байдаг. Үлдээх үлдээхдээ бүр амьдрах чадвар олгоод, “сургаад, хүмүүжүүлээд”, биеийг нь даалгаад үлдээхийг нь яанаа!

Эвцэлд орох, үр тогтох, тээх, төрүүлэх, тэжээх, бойжуулах, амьдрах урлагт сургах – энэ процесс төгс төгөлдөр байдгийг нь үнэхээр гайхмаар. Ийм процесс далайн гүнд, усан дотор, газар дээр, доор, өндөр уулсын оройд ч явагдаж байдаг.

Төрөл, зүйлээ үл таслан үргэлжлүүлэх чадавх амьтан бүхэнд байдаг болохоор л эх дэлхий маань ой модтой, өвс ногоотой, ан амьтадтай, бас хүнтэй болчихжээ. Хүмүүс нь бүр үе залгамжилсан хаантай, олон дүрээр тодордог хутагтуудтай, худлаа ч болов “амьд бурхадтай, чөтгөр, шуламтай, диваажин болон там” мэттэй ч байдаг болжээ. Зөвхөн л тархи, толгойд нь итгэл сэтгэлд нь байдаг бурхад нь мөнх настай, харин анх хүнээс төрсөн хутагтууд нь хойд дүртэй (хаана ч, хэнээс ч төрж болдог), сүнс нь яг л шилжин явдаг цом, туг шиг. Шашны тэргүүн нь мөн төрийн тэргүүн болдог, лам нар нь эхнэр авдаггүй тэр оронд энэ хойд дүрийн үзэгдэл ихэд бэхжиж, хэлбэржжээ. Тухайн шашныхаа, лам нарынхаа, сүм хийдүүдийнхээ ашиг, сонирхлыг баттай хамгаалж чадах хүнийг бүр хүүхэд байх цагаас нь бэлдэх тун ч зальжин технологи юм.

Нялх хүүхдэд хар багаас нь чи бол энэ тэр хутагтын хойд дүр, амьд бурхан гэж итгүүлээд, шашны боловсрол олгож, ёс зүйд нь сургаад (дүрсэлж хэлбэл, тухайн шашин байнгын хаантай байх арга) насан эцэслэтэл нь ашиглах энэ арга одоо ч гэсэн хэрэглэгдсээр байгаа нь бас л нэг гайхамшиг юм.

Энэчлэн үнэн ба худал гайхамшгууд, объектив болон субъектив гайхамшгуудаар хорвоо ертөнц дүүрэн юм даа... Үржих, өсөх, үр төлөө үлдээх энэ дээд гайхамшгийг амьтдад бүр эд эсийн түвшинд, удамших түвшинд, олон гормоны нөлөө, оролцооны түвшинд, бусад амьтдын амьдрал, оршилтой шүтэлцүүлэн бүтээж чадсан нь байгалийн хувьслын дээдийн дээд гайхамшиг юм. “Байгалийн хувьслын философи” номондоо энэ бүхнийг би товч ч болов харуулсан болно. Илүү дэлгэрэнгүй өгүүлэх цаг, боломж надад одоо алга болов. Уг нь мөн ч сонирхолтой сэдэв, асуудал юм шүү... Тухайн хүний сүнс нь ямар ч амьтанд шингэж, хувилж төрж болох талаарх сургаал, номлол нь ямар нэгэн баталгаа, нотолгоо огт үгүйн дээр ижилгүй том төөрөгдөл юм. Бараг л амьтан бүхний, бүр хонь, ямааны ч гэсэн урд төрөл нь хүн байх боломжтой болчихдог. Тэгэхлээр бид хонь төхөөрөөд идлээ гэхэд л хэн нэгэн хүний хойд төрлийг алж, хороож, махыг нь идэж байгаа болохнээ? Санаандгүй нэг аалз гишгэчихлээ гэхэд л бас хэн нэгэн хүний хойд төрлийг алчихаж байна гэсэн үг. Ер нь амьтан бүхэн л хүмүүсийн хойд төрөл, хүмүүсийн сүнс байхнээ? Хүмүүс хүмүүсийнхээ сүнстэй харьцаж, унаж, эдэлж, төхөөрч, сааж, өсгөж үржүүлж, агнаж байгаа болохнээ? Иймэрхүү төөрөгдлүүдээс хүмүүс (оюун ухаантай амьтад!) хэзээ нэг салах юм бол оо? Ингээд л орхие. Яриад л байвал мөн ч олон юм байна даа...

Төр улс бүхэн ямар нэгэн үзэл сурталтай байсан хэдий ч зөвхөн дан ганц шашнаар үзэл суртлаа болгосон улс орон цэцэглэн хөгжиж байсан баримт, жишээ дэлхийн түүхэнд байхгүй, гарч ирэх ч үгүй.

Учир нь хүмүүсийн амьдрал, нийгмийн амьдрал бол иргэний нийгмийн нь аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны түвшнээр л тодорхойлогдож, нөхцөлдөж байдаг энгийн, жирийн, ердийн процесс юм. Энэ процессоор л нөхцөлдөж, энэ процессын язгуур шаардлага, хэрэгцээ, сонирхлыг тусгасан үзэл суртал, төр засаг л улс орон бүхэнд байж, нийгмийн амьдралыг нь удирдаж, зохион байгуулж байх жамтай. Шашин суртал бол байнгад л иргэний нийгмийн хавсарга болж ирсэн нь үнэн болно. Шашин суртлын үүрэг, нөлөөг хэтрүүлэх, дээдлэх, өөр шашинд сөргүүлэн тавих, зөрчил, дайсагналыг үүдэх, хурцдуулах нь дайн, самууныг дэгдээдэг аюултай. Дэлхий дахинд дэгдэж байсан дайн самууны ихэнх нь шашны шалтгаантай байсан гэгддэг. Шашин суртлын үндсэн дээр Европын орнуудын хооронд 36 жилийн туршид дайн самуун дэгдэж байв. Ойрхи Дорнодын орнуудын хооронд шашин суртлын үндсэн дээр мөн л олон арван жил дайн самуун гарчээ. Одоо ч зарим нь үргэлжилсээр. Хүмүүс бүгдээрээ л мич, бичин хүний үеэсээ гарал үүсэл нэгтэй болохоор орчин үеийн хүмүүс 5 гол шашинд хуваагдаад л, тэдгээрийн 4000 шахам элдэв урсгалд автагдаад л хүүхэд шиг гэнэхэн загнаад л, ичмээр, жигшмээр зан үйл хийгээд л, хатуухан хэлбэл тэнэгтээд л баймааргүй байна.

Орчин цагийн, шинэ үеийн, юм үзэж нүд тайлсан, ихэд оюунлаг болцгоочихсон хүмүүс энэ зуунд амьдарч байгаа билээ. Тэдний дунд мал шиг тэнэгүүд цөөхөн шүү дээ...

Монголын нийгэм дэх орчин үеийн нэгэн сөрөг гайхамшиг гэвэл улстөрийн 37 нам юм. Энэ бол нийгэм дэх 37 толгой гэсэн үг. Энэ 37 толгой мэдээжээр тус бүр л олон гартай, олон хөлтэй байж таараа. Яг л Төвдийн ламын шашны олон толгойтой, олон гар, хөлтэй бурхад шиг дүрслэгдэх байх. Энэ олон толгойд олон янзын үзэл суртал байгаа, олон гарт олон зэвсэг байгаа, олон хөл доор нь олон янзын хортон (чөтгөр, шуламс, хорт могой, араатан мэтийн) байгаа. Орчин үеийн Монгол гэж нэрлээд нэгэн Мангасын хөрөг зурж ч болохоор. Гэтэл байгаль дэлхий маань олон толгойтой нэг ч амьтан бүтээгээгүй юм. Харин олон гар, олон хөлтэй амьтад бол байгаа билээ. Гайхамшиг гэхээр энэ Мангасын толгой нэг бүр нь худал хэлж, гар нэг бүр нь хулгай хийвэл яанаа! Байгальд зөвхөн эрэмдэг зэрэмдэг амьтан л олон толгойтой төрдөг. Тэгвэл нийгэм дэх хэтэрхий олон толгой бас л сөрөг үзэгдэл болж таарах гээд байна... 3.5 сая хүнтэй улсад 37 нам гарч ирсэн нь гайхамшиг биш гэж үү? 35 жилийн туршид хэмжээ, хязгааргүй, эх захгүй улстөржиж, үр дүнд олон арван нэр цуутай авлигач, хулгайч улстөрчидтэй л боллоо. Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ? Энэний цаад шалтгаан, үнэн учир юу юм бэ? 35 жилийн дотор зөв, шударга, чадварлаг, жинхэнэ эх оронч улстөрч ядаж л хэд гурав төрмөөр дөө? Харамсалтай, бас гайхалтай баримт шүү! Та бүхэн энэнд гайхахгүй байна гэж үү?

Судлаач, профессор Д.Чулуунжав

Элчин сайд Р.Буанган: АНУ, Монгол хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын боломж асар их байна
Элчин сайд Р.Буанган: АНУ, Монгол хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын боломж асар их байна
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​