fbpx Хөршүүддээ хөрш шиг нь л байх юмсан!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 52 секунд

Хөршүүддээ хөрш шиг нь л байх юмсан!

Маш чухал зүйлд тун ч анзааргагүй ханддаг олон дутагдал хүн төрөлхтөнд буй. Байсаар л ирсэн, байж л байгаа, цаашид ч байх зүйлүүдэд хүмүүс тун ч хайнга ханддаг. Тэгээд л заримдаа маш том алдаа гаргадаг. Ар хойноос нь л ихэд гэмшицгээдэг. Монголчууд ч иймэрхүү алдааг дахин давтан гаргасаар иржээ. Тэрхүү олон алдааны нэг нь, бүр маш чухал нь хөршүүд гэх ойлголт, хөршүүдтэйгээ харилцаж ирсэн түүх, алдсан ба оносон олон баримт, жишээ... Гоомой зангаасаа өөрсдөө ч хохирсон, хөршүүдээ ч гомдоосон.

Хувь хүнд хөрш буй. Айл өрхөд хөрш буй. Аймаг, сумдад ч хөрш буй. Улс оронд ч хөрш буй. Хөршүүдийн зарим нь богино хугацааны, зарим нь нэгэн насны зарим нь бүр мөнхийн. Газарзүйн хувьд зэрэгцэн оршиж буй хөршүүд бол мөнхийнх. Мөнхийн хөрштэйгээ мөнхөд л эвтэй, найртай байж, дутуугаа нөхөлцөж, дундуураа дүүргэлцэж аж төрөх нь байгаль талаасаа ч, нийгэм талаасаа ч зайлшгүй зүйл, хууль, зүй тогтол.

Хөршөө голох, муулах биш, зөрөх, эсэргүүцэх биш зөвхөн л ярилцаж, ойлголцож, зөвшилцөж, хэлэлцээр хийж, гэрээ байгуулж, тэр бүхэндээ үнэнч, хариуцлагатай хандаж байх ёстой.

Хувь хүн, айл гэр хөршөө сольсоор байдаг. Улс орон бол хөршөө солих, зугтан зайлах, хөөж холдуулах боломжгүй. Хөршүүдэд нь төр засаг хэд ч өөрчлөгдөж болно. Гэхдээ ард түмэн, иргэд, иргэний нийгэм хуучнаараа, хэвээрээ, уламжлалт янзаараа л үлдэнэ шүү дээ. Хөрш орнуудын иргэд огт өөр шинж байдалтай болчихгүй.

Хөрш орнуудын иргэд хувь хүний харилцааны түвшинд хэн нэгэнтэй нь муудалцаж, зөрчилдөж болно. Тэглээ гээд тэр хөрш орны иргэдэд бүгдэд нь гомдож, бүгдийг нь муучилж болохгүй. Тийм ааш занг боловсрол сул, хүмүүжил дорой, богино ухаантангууд л гаргадаг, тэд хөршүүдээ нэлэнхүйд нь муучилж, нэр хоч өгч, бүр үзэн яддаг. Энэ бол байж боломгүй мунхаглал, тэнэг ааш авир, муу үр дагавартай үзэгдэл. Аль ч, ямар ч тохиолдолд хоёр орны ард түмнийг сөргөлдүүлж, нэгийг нь нөгөөд нь муучилж, нэлэнхүйд нь доромж нэр хоч өгч, муу үр дагавартай балаг тарьж болохгүй.

Би хувьдаа Оросын ард түмнийг бүхэлд нь, мөн Хятадын ард түмнийг бүхэлд нь ижил, тэгш хүндэтгэж, хөдөлмөрч зан байдлыг нь магтаж, бүтээсэн, хийснийг нь өндөр үнэлж, аль алинд нь талархаж явдаг хүн. Орос хүн, хятад хүн, монгол хүнд онцын ялгаа ер байхгүй. Хүмүүний байдаг л амьдрал, ааш авир, зан төрхийн эзэд, субъектууд шүү дээ.

Аль алины нь дунд муу хүн байгаа л даа. Тэдний мууг бүх иргэдэд нь тохож, үүрүүлж болохгүй. Монголчууд бидний дунд ч муу хүн олон буй. Гэхдээ Монголын иргэд бүгд тийм биш, эртнээс уламжлагдаж ирсэн шинж, нэр төр нь ч тийм биш.

Хөршүүд маань бусад улс оронтой харилцах гүүр, зууч болдгийг ч ямагт тооцож, юуны өмнө л хөршүүдтэйгээ эвтэй, найртай байж, хөршүүдийнхээ хөршүүдэд ч мөн зөвөөр үнэлэгдэж явахыг хичээх учиртай. Хөршүүдийнхээ “толинд” бид инээсэн, сэтгэлээ нээсэн, гараа сунгасан найзууд нь болж харагдах ёстой. Хөршүүд маань л биднийгээ хөршүүдтэйгээ танилцуулна, хэн болохыг нь тэдэнд мэдээлнэ, тэр мэдээ бүр алсад ч тархана шүү дээ. Хил залгаж оршдог хөршүүд маань мөнхөд л бидний дэргэд байж, бидэнтэйгээ сайн хөршүүд байхыг хичээх нь тодорхой билээ.

Өвгөд маань “айл гэрийн амь нэг, саахалт айлын санаа нэг” хэмээн утга төгөлдөр, цэцэн мэргэн сургажээ. Хөрш улс орнуудад ч энэ цэцлэл бүрэн тохирно. Мөн ч үнэн, мөн ч үнэ цэнтэй, мөн ч олныг агуулсан, мөн ч гүнзгий сэтгэж хэлсэн үг шүү.

Хоёр хөрш маань, хоёр хөршийн ард түмэн маань мөн ч их бэрхшээл, саадыг даван давсаар өнөөдөртэй золгосон хүн зон билээ. Тэдэнд эдлээгүй зовлон бараг л байхгүй.

Би хувьдаа аль алиныг нь өрөвддөг, ойлгодог. Оросын тариачид, Хятадын тариачид, Монголын малчид ялгаагүй л эгэл жирийн хүмүүс, шударга хөдөлмөрчид. Хүн төрөлхтний түүхийн аль ч цаг үе, нөхцөлд тэд төр засагдаа л захирагдаж, төр засгийнхаа тушаал, хуулиудын буулган дор л хүчинд автагдан “хөдөлж, зогсож” байсан хүмүүс шүү дээ. Буруу хэрэгт оролцсон, хүчин зүтгэсэн гэлээ ч тэд өөрийн эрхгүй л тушаал биелүүлж байжээ.

Ихэнх орны ард иргэд эхэн үедээ боолчууд, дараа нь хамжлагууд, хожуу үед л чөлөөт иргэд, сүүлийн зуунуудад л улстөрийн идэвхтэй, бас эрхтэй субъектууд болсон шүү дээ. Түүхэн урт хугацаанд тэд зөвхөн гүйцэтгэгчид л байв. Буруу бүхэн хаадад, төр засагт нь л байсан юм.

Хөрш орнуудын маань ард түмэн монголчууд бидний өвөг дээдсээс ч илүү их бэрхийг туулцгаажээ. Тийм болохыг түүх гэрчилдэг. Харин одоо л ард түмнүүд маань элдэв түвшинд, элдэв хэлбэрээр хоорондоо өргөнөөр харилцаж, олон янзын холбоо тогтоож, ойртон нягтарцгааж байна. Урьд тийм боломж ер байгаагүй билээ.

Тамирчид, жүжигчид, жуулчид, оюутан залуус, иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд, ганзагын наймаачид, төрийн өмчит болон хувийн өмчит компаниуд гээд л зүйл бүрээр л өргөн харилцах болов.

Ингэж ард иргэдийн харилцаа шинэ, дээд шатанд гарлаа. Өнөөдөр бид Орос, Хятад хөршүүдтэйгээ чухам л хөршүүд шиг ойр дотно боллоо шүү дээ. Тэднийгээ элдвээр муучлах, нэр хоч өгөх зэрэг хуучин цагийн бүдүүлэг ааш авирыг уламжлан авах, үргэлжлүүлэх нь ёс зүй муутай хэрэг юм.

Монгол, Орос, Хятадын иргэд тун олон шугамаар, олон хэлбэрээр хоорондоо харилцаж байгаа нь хэн хэндээ л ашигтай, өгөөжтэй, цаг үетэйгээ зохицсон, хөл нийлүүлсэн, тун ч эерэг үзэгдэл мөн болно.

Судлаач, профессор Д.Чулуунжав

С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?
С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​