fbpx Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 32 секунд

Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

Ч.БЯМБАХАЖИД

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулахаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индэр дээрээс мэдэгдсэн юм. Улмаар одоогийн УИХ-ын дарга, тухайн үед Шадар сайд байсан Н.Учралаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байдаг. Ажлын хэсэг Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарын 17 хүний өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй. Ингэснээр орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах Ерөнхий сайдын бодлого ажил хэрэг болох эхлэл тавигдсан гэж ойлгож болох юм. Үүнээс хойш банк байгуулах асуудлыг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ярьж эхэлсэн гэж болно.

Баялгийн сангийн тухай хуулиар Ирээдүйн өв санд хуримтлагдаад байгаа 1.2 тэрбум ам.долларыг гадаадад жилийн гурван хувийн хүүтэй хадгалуулж арвижуулж байгаа. Энэ жил уг санд хоёр тэрбум ам.доллар нэмж төвлөрүүлнэ. Иймээс Ирээдүйн өв санд хуримтлагдах энэхүү хөрөнгийн тодорхой хувийг ард иргэдээ орон сууцжуулахад зориулна гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар онцолж байсан юм.

Тэгвэл орон сууцжуулалтын тусгайлсан банк ажил юу болов. Хэрэв энэ банк байгуулагдчихвал арилжааны банкууд зээл олгох уу. Улсын өмчит байгууллага учир улс төрийн нөлөөлөл, авлига үүсэх эрсдэл гарах уу. МИК-аас юугаараа ялгаатай вэ гэх асуултууд урган гарч байгаа.

Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан тус ажлын хэсгийн гишүүн Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга О.Одбаяр “Тогтолцоог шийдэх асуудал учир олон хүчин зүйл, судалгаа шинжилгээний ажил хийгдэнэ. Тухайлбал, "Орон сууцжуулалтын банк" байгуулахад хоёр хүчин зүйл шаардлагатай. Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тухай хууль манайд байхгүй. Орон сууцны тухай хууль байдаг ч үүнд орон сууцыг хэрхэн ашиглах вэ гэдэгт суурилсан хууль. Тиймээс эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах хуулийг батлах хэрэгцээ байна гэсэн үг. Мөн "Орон сууцжуулалтын банк"-ны тухай хуулийг санаачлах хэрэгтэй.аравдугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг дээрх хоёр асуудал дээр ажиллаж байгаа."Орон сууцжуулалтын банк"-ны чиг үүрэг нь ямар байх ёстой, иргэдээ хэрхэн хямд өртөгтэйгөөр ипотекийн зээлд хамруулах вэ, мөнгөний баталгаа барьцааг нь хэрхэн шийдэх ёстой вэ гэдгийг судална.

Мөн МИК бол үнэт цаас болгоод Монгол банканд баталгаа гаргаж өгөх чиг үүрэгтэй байгууллага. БНХАУ төрөлжсөн банкуудаар асуудлаа шийддэг. Жишээ нь, Хөдөө аж ахуйн банк, Барилгад зориулсан банктай гэх мэт. Мөн бусад гаднын орнууд ч ийм зохицуулалтаар явдаг. Төрөлжсөн банк байснаараа эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх боломжтой. Мөн иргэдэд олгогдож буй зээлийн хүүгийн хэмжээг бууруулах боломж бүрдэнэ гэж харж байгаа. Үүнээс гадна барилгын компаниуд барилгын ажлаа зогсоодог, барилга дуусах үеэр үнээ гэнэт нэмдэг бодлогыг хязгаарлана. Олон улсын жишээнээс харахад баталгаажуулалтын санг бий болгох хэрэгтэй” гэжээ.

Зарим улс орон олон нийтэд зориулсан хямд, зардал багатай байр барьж, орлогын түвшин доогуур иргэдэд түрээслэхээр эсвэл хямдралтай нөхцөлөөр худалдаалах замаар орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлдэг. Жишээлбэл нь, Европын зарим орнуудад орон сууцны талаарх бодлого нь зах зээлийн орон сууцнаас илүүтэй нийгмийн түрээсийн орон сууцыг дэмжихэд чиглэдэг байна.

Түүнчлэн олон улсын практикт зориулалтын банк эсвэл тусгай санхүүгийн байгууллага орон сууцжуулалтын үйл ажиллагааг дэмжихээр бий болсон байдаг байна. Тухайлбал, Норвегид 1946 онд байгуулсан улсын орон сууцны бодлогыг хэрэгжүүлэгч байгууллага нь иргэдэд ипотек болон бусад орон сууцны санхүүжилтийн хэрэгслээр дэмжлэг үзүүлдэг байна.

Тайланд нь засгийн газрын байгуулсан зориулалтын орон сууцны банктай. Тус банкны гол зорилго нь бага орлоготой иргэдэд хямд зээл олгох юм.

Мөн Сенегалд орон сууцны санхүүжилтийг голлон хийдэг банк нь зах зээлд тэнцвэртэй ипотек олгох зорилготой байна. Мөн Тайванд засгийн газраас орон сууц, газар татвар, зээл зэрэг бодлогод зориулсан тусгай банк ажилладаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 34 (7776)

Япон улсын нийгэм, улс төр: 2025-2026
Япон улсын нийгэм, улс төр: 2025-2026
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​