fbpx Япон улсын нийгэм, улс төр: 2025-2026
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
18 минут 28 секунд

Япон улсын нийгэм, улс төр: 2025-2026

Япон улс 2025 онд улс төр, аюулгүй байдлын бодлогынхоо суурийг үндсээр нь өөрчлөв. Дэлхийн геополитикийн хүчний тэнцвэр өөрчлөгдөж буй энэ үед Токио идэвхгүй ажиглагчийн байр сууринаас татгалзаж, бүс нутгийн болон дэлхийн хэмжээний идэвхтэй тоглогч болох чиг шугамыг баримталж эхлэв. Иймд энэхүү шилжилт 2026 онд зохион байгуулагдах ээлжит бус сонгуулиар баталгаажих эсэх нь шийдвэрлэгдэх юм.

Өнгөрсөн онд Япон улсад өрнөсөн голлох үйл явдлуудыг тоймолбол:

Анхны эмэгтэй ерөнхий сайд ба бодлогын өөрчлөлт

Японы эрх баригч хамгийн том нам болох Либерал ардчилсан намын 70 жилийн ойтой зэрэгцэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Такаичи Санаэ парламентын доод танхимын 237 гишүүний саналаар тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхий сайдаар сонгогдов.

Энэхүү үйл явдал нь зөвхөн хүйсийн тэгш байдлыг хангах санаачилгын үр дүн бус, Японы консерватив улс төрийн үзэл баримтлал илүү хатуу чиглэл рүү шилжсэний илрэл гэсэн тайлбар давамгайлж байна.

Такаичи нь ерөнхий сайд асан Шинзо Абэгийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэгч, эдийн засгийн аюулгүй байдал болон цэргийн хүчин чадлыг бэхжүүлэхийг тууштай дэмжигч бөгөөд түүний засаглал Японыг илүү үндэсний чиг баримжаатай, бие даасан бодлого руу хөтөлж байна. Шинэ ерөнхий сайд нь 1961 онд Японы Нара мужид төрсөн бөгөөд гүний шумбалт, автомашинд сонирхолтойгоос гадна рок хамтлагийн бөмбөрчин байснаараа олны сонирхлыг татдаг. Улс төрд орохоосоо өмнө телевизийн хөтлөгч ч хийж байсан туршлагатай. 1980-аад оны АНУ-Японы худалдааны зөрчил хийгээд Плазагийн хэлэлцээрийн цаг үед АНУ-ын Японд чиглэсэн бодит байр суурийг судлах зорилгоор АНУ-ын парламентын доод танхимд Ардчилсан намаас сонгогдсон Патрициа Шроедерийн ажлын албанд орж туршлага хуримтлуулсан.

Тэнд байхдаа тэрээр америкчууд Японыг БНХАУ, Өмнөд Солонгостой нэг хүрээнд авч үздэгийг мэдэрсэн ба Япон улс үндэсний эрх ашгаа өөрсдөө л хамгаалж явахгүй бол 1951 оноос хойш аюулгүй байдлын гэрээтэй түнш улс нь хоёр орны харилцааг хангалттай нухацтайгаар авч үздэггүйг ойлгосон байна.

Ингээд Японд эргэн ирж, 1992 оны парламентын сонгуульд анх бие даан нэр дэвшсэнээс хойш зорьсон зорилгоосоо ухралгүй хичээсний дүнд хамгийн дээд эрх мэдлийг гартаа атгасан улс төрч болжээ. Тэрээр английн нэрт улс төрч Маргарет Тетчерийг ихэд үнэлдэг бөгөөд Японы төмөр хатагтай болохыг улс төрийн үзэл санаандаа тусгасан.

Улс төрийн шинэ хүчний түрэлт: Барууны намуудын сэргэлт

Өнгөрсөн оны Японы улс төрийн хамгийн том дуулиан нь Либерал ардчилсан нам болон Комейто намын 26 жил үргэлжилсэн эвсэл задарсан явдал байв. Үүний оронд Такаичи барууны чиг баримжаатай Японы инновацын намтай шинэ эвсэл байгуулсан. Мөн Сансейто болон Японы консерватив нам зэрэг “Япон нэгдүгээрт” уриаг сурталчлах шинэ хүчнүүд олон нийтийн дэмжлэгийг авч эхэлсэн нь Японы либерал-пацифист үзэл баримтлал үндэсний үзлээр солигдож буйг харуулж байна. Япон дахь барууны үндэсний үзэлтэй намуудын сэргэлт нь зөвхөн нэг удаагийн улс төрийн үзэгдэл бус, тус улсын нийгэм, эдийн засаг, геополитикийн гүнзгий хямралын хариу үйлдэл гэж үзэж болно. 2025-2026 оны үйл явцаас харахад энэхүү түрэлт нь дараах хүчин зүйлс дээр тогтож байна.

  • Арван жилийн турш үргэлжилсэн дефляцын дараа иений ханш суларч, дэлхийн инфляц Японд нөлөөлсөн нь дундаж давхаргынханд хүчтэй цохилт болсон. Ялангуяа 2025 онд хүнсний бүтээгдэхүүний үнэ, тэр дундаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будааны үнэ огцом өссөн нь иргэдийн уламжлалт намуудад итгэх итгэлийг алдагдуулав. Сансейто (хамтын оролцооны нам) зэрэг намууд “Япон нэгдүгээрт” буюу үндэсний нөөц бололцоог иргэддээ зориулах амлалт өгсөн нь эдийн засгийн дарамтад орсон залуучууд болон бага орлоготой иргэдийн дунд хүчтэй дэмжлэг авч байна.
  • Ажиллах хүчний хомсдолоос үүдэж Японы засгийн газар цагаачлалын бодлогоо зөөлрүүлсэн нь нийгэмд нуугдмал айдас, эсэргүүцлийг бий болгосон. Үндэсний үзэлт намууд гадаад иргэдийн тоо нэмэгдэх нь Японы уламжлалт соёл, аюулгүй байдалд заналхийлж байна гэх өрнийн жишээн дээр суурилсан сануулгыг хүргэсээр байна. Энэ нь өөрсдийгөө үндэсний өвөрмөц соёлтой хэмээн үздэг Японы нийгмийн сэтгэлгээний эмзэг цэг дээр тоглолт хийх боломжийг тэдэнд олгосон юм.
  • АНУ-ын “MAGA” хөдөлгөөнөөс санаа авсан Сансейто намын Камия Сохэй зэрэг удирдагчид YouTube, TikTok зэрэг нийгмийн сүлжээний платформоор дамжуулан уламжлалт хэвлэл мэдээллийн хатуу хяналтыг алгасаж, залуус болон үндэсний үзэлтэй сонгогчидтой шууд харилцаж байна. Тэдний “Бие даан хийх” гэсэн уриа нь Японы хүнд сурталтай улс төрөөс залхсан залуу үеийнхэнд шинэлэг, идэвхтэй харагдаж байна. 2025 оны сонгуулиар 18-19 насныхны 20% нь ийм намуудад санал өгсөн нь үүний баталгаа юм.
  • Хятадын түрэмгийлэл, Хойд Солонгосын пуужингийн аюул заналхийлэл нэмэгдсэн нь Японы иргэдийг хэт пацифист үзлээс татгалзаж, өөрийгөө хамгаалах хүчирхэг цэрэгтэй болохыг эрмэлзэхэд хүргэв. Такаичигийн Үндсэн хуулийн 9-р заалтыг өөрчлөх хатуу байр суурь нь үндэсний үзэлт намуудыг улстөрийн бодит тавцанд авчирсан юм.
  • Либерал ардчилсан нам доторх фракцуудын зөрчил, санхүүгийн дуулиан нь сонгогчдыг илүү эрс шинэчлэл амласан барууны хүчнүүд рүү түлхсэн. Такаичи Санаэ өөрөө үндэсний үзэлтэй намуудын дэмжлэгийг авахын тулд тэдний үзэл баримтлалыг бодлогодоо тусгаж байгаа нь Японы улс төрийг бүхэлд нь баруун тийш хазайлгаж байна.

Гадаад харилцааны хурцадмал байдал

АНУ: Холбоотны харилцааны үнэ цэн ба төлөөс

Дональд Трампын засаглал эргэн ирснээр Япон-АНУ-ын харилцаа уламжлалт аюулгүй байдлын түншлэлээс илүүтэйгээр арилжааны шинжтэй болов. 2025 оны 4 дүгээр сараас АНУ бүх улс оронд, тэр дундаа Японд 10-15%-ийн харилцан үйлчлэх тариф ногдуулж эхэлсэн. Ялангуяа 8 дугаар сарын 1-ээс Японы автомашин, гангийн экспортод ногдуулах тариф 25%-д хүрсэн нь Японы ДНБ-ийг 0.7-0.8%-иар бууруулах эрсдэл үүсгэв. Өнгөрсөн оны бодит ДНБ-ий өсөлт 1.3%-ийн хүлээлттэй байсан Японы хувьд энэ нь эдийн засгийн хувьд цочир нөлөө гэж үзэж болно. 2025 оны 7 дугаар сард байгуулсан “Хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээр”-ээр Япон улс АНУ-ын дэд бүтэц, хагас дамжуулагчийн салбарт 550 тэрбум ам.доллар хөрөнгө оруулахаа амлаж, хариуд нь зарим тарифыг зөөлрүүлсэн. Энэ нь холбоотны үнэнч байдлаа мөнгөөр баталгаажуулсан гэж хэлж болохуйц түүхэн үйл явдал болов.

Хятад: Тайванийн асуудал дахь хатуу байр суурь ба Япон–Хятадын харилцаа

Такаичигийн засаг захиргаа Тайванийн асуудлаар Хятадын эсрэг хамгийн хатуу байр суурь баримталсан нь 2025 оны харилцааг хамгийн доод цэгт нь аваачсан үйл явдал болов. Ерөнхий сайдын “Тайванийн аюулгүй байдал бол Японы аюулгүй байдал” гэх мэдэгдэл Бээжинг хилэгнүүлж, Хятадын зүгээс Японд зорчихгүй байхыг иргэддээ анхааруулж, далайн бүтээгдэхүүний хоригоо үргэлжлүүлсэн. Түүнчлэн Хятад улс ховор металлын экспортод хязгаарлалт тогтоосон нь Японы өндөр технологийн компаниудыг нийлүүлэлтийн сүлжээгээ Хятадаас гаргаж, Зүүн Өмнөд Ази руу шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлэв.

ОХУ: Цэргийн сөргөлдөөн ба хойд хилийн түгшүүр

Украйны дайнаас үүдэлтэй Орос-Японы харилцааны хямрал 2025 онд зөвхөн хориг арга хэмжээгээр хязгаарлагдсангүй, цэргийн бодит аюул занал болон хувирав. ОХУ-ын зүгээс Курилын арлууд орчимд цэргийн сургуулилтаа 30%-иар нэмэгдүүлж, Хойд Солонгостой байгуулсан цэргийн эвслээ ашиглан Японы хойд болон баруун хилд давхар дарамт үзүүлж эхэлсэн. Энэ нь Такаичи ерөнхий сайд томилогдсоныхоо дараа Орос-Украйны асуудалд уламжлалт байр суурь баримтлах зарчмыг мөрдсөнтэй холбоотой байх магадлалтай. Харин Япон улсын хувьд Хятад болон ОХУ-тай холбоотой асуудалд өөрсдийн байр суурийг тууштай даган мөрдөхөө илэрхийлж байгаа нь асуудлын шийдлийг улам хойшлуулах нөлөө үзүүлж байна. Түүний нэгэн илрэл болж 2025 оны 5-р сард Япон улс “Идэвхтэй кибер хамгаалалтын хууль”-ийг баталсан нь Орос, Хятадын зүгээс ирэх хакеруудын дайралтын эсрэг хариу довтолгоо хийх эрхтэй болсныг илтгэнэ. Харин 2026 онд Япон улсыг дараах улс төрийн болоод олон улсын сорилтууд хүлээж байна.

2026 оны 2 дугаар сарын 8-ны парламентын доод танхимын сонгууль

Ерөнхий сайд Такаичи Санаэ 2026 оны 1 дүгээр сард парламентын доод танхимыг тарааж, 2 дугаар сарын 8-нд ээлжит бус сонгууль зарласан нь стратегийн томоохон сорилт болж байна. Энэ нь дараах хэд хэдэн шалтгаантай.

  1. Такаичи Санаэ 2025 оны 10 дугаар сард Ерөнхий сайдаар томилогдохдоо өмнөх сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламентаас сонгогдсон. Тэрээр өөрийн тэргүүлж буй Либерал ардчилсан нам болон Японы инновацын намын шинэ эвслийг ард түмэн шууд дэмжиж байгаа эсэхийг баталгаажуулахыг хүссэн. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр “Шинэ үндэстнийг цогцлоох бодлогыг минь ард түмэн дэмжиж буй эсэхийг шууд асуух цаг болсон” хэмээн мэдэгдсэн юм.
  2. Такаичигийн засаг захиргаа парламентад эмзэг байр суурьтай байсан. Либерал ардчилсан нам доод танхимын 465 суудлаас ердөө 199-ийг нь эзэмшиж байсан бөгөөд Японы инновацын намтай эвссэн ч олонх болоход (233 суудал) хангалттай бус, тогтворгүй байв. Мөн Японы сөрөг хүчний намууд (Үндсэн хуулийн ардчилсан нам болон Комейто) нэгдэж “Төв үзэлт шинэчлэлийн холбоо” байгуулж эхэлсэн. Энэхүү эвсэл бүрэн хөл дээрээ босож, нэгдсэн нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө гэнэтийн сонгууль зарласнаар тэднийг бэлтгэлгүй байдалд оруулж, саналыг нь хуваах тактик хэрэглэсэн.
  3. Нам дотор Такаичигийн хатуу бодлогыг эсэргүүцэгч фракцууд байгаа тул сонгуульд ялж, өөрийн талынхныг парламентад олноор гаргаж ирснээр намын дотоод хяналтаа чангалах зорилготой.
  4. 2025 онд Хятадын зүгээс Японы эсрэг хэрэгжүүлсэн газрын ховор элементийн экспортын хязгаарлалт болон АНУ-ын тарифын дарамт нь Японы эдийн засагт 2026 оны сүүлээр хүндээр тусаж магадгүй байна. Тиймээс эдийн засгийн бодит уналт эхлэхээс өмнө, өөрийнх нь рейтинг өндөр (70% орчим) байгаа дээр сонгууль явуулж, ялалт байгуулахыг зорьсон юм.
  5. Такаичигийн “Төмөр хатагтай” бодлогын цөм болох дараах шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхэд парламентын үнэмлэхүй олонх шаардлагатай. Үүнд:

  • Батлан хамгаалахын төсөв: Зэвсэгт хүчнийг бэхжүүлэхэд шаардлагатай нүсэр төсвийг саадгүй батлах.
  • Татварын реформ: Хүнсний 8%-ийн татварыг цуцлах амлалтаа хэрэгжүүлж, иргэдийн дэмжлэгийг авах. Японы татварын системд “Хүнсний 8%-ийн татвар” гэдэг нь иргэдийн амьжиргааны зардлыг бууруулах зорилгоор зарим нэг нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнд ногдуулдаг тусгай хувь хэмжээ юм. Японд 2019 онд хэрэглээний татвар 8%-иас 10% болж нэмэгдсэн боловч, хүнсний бүтээгдэхүүнийг “хөнгөлөлттэй” ангилалд үлдээж, хуучин 8%-иар нь хэвээр хадгалсан байдаг. Такаичигийн засгийн газрын хувьд энэхүү 8%-ийг 0% болгож тэглэх, эсвэл бүрмөсөн цуцлах амлалт нь 2026 оны сонгуулийн гол хөзөр болж байгаа юм.
  • Үндсэн хууль: Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах үйл явцыг эхлүүлэх. Япон улс дэлхийд хүчин чадлаараа эхний 10-т орох Өөрийгөө хамгаалах хүчинтэй боловч Хятадын цэргийн тэлэлт, Хойд Солонгосын цөмийн пуужин, Оросын түрэмгийлэл зэрэг нь 1947 оны пацифист үзэл баримтлал өнөөдрийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн. Үндсэн хуулийг өөрчлөх нь Японд маш хүнд даваа бөгөөд парламентын доод болон дээд танхимын нийт гишүүдийн 2/3-оос дээш хувь нь өөрчлөлтийг дэмжих, түүнчлэн дараа нь ард түмний дунд санал асуулга явуулж, 50%-иас дээш санал авах шаардлагатай.

2026 оны гадаад харилцааны тулгуур асуудлууд

Энэ онд Япон улсын гадаад харилцаа нь дэлхийн тогтворгүй байдлын дундах бие даасан байдал гэсэн ерөнхий зураглал дор өрнөхөөр байна. Такаичигийн засаг захиргаа Японыг зөвхөн АНУ-ын холбоотон төдий бус, бүс нутгийн аюулгүй байдлыг бие даан хангах чадвартай, эдийн засгийн хувьд дархлагдсан “хүчирхэг туйл” болгон хувиргахыг зорьж байна. Японы 2026 онд голлох улсуудтай харилцах харилцааны ерөнхий тоймыг дараах байдлаар илэрхийлж болно.

АНУ: Дональд Трампын засаг захиргаатай тогтоосон харилцаа нь 2026 онд Японы хувьд хамгийн өндөр өртөгтэй түншлэл болж байна. Тодруулбал, Вашингтон Японы амласан 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг бодитоор шаардаж эхэлнэ. Энэ нь Японы автомашин үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлээ АНУ руу бүрэн шилжүүлэх эсвэл тарифын дарамтад орох гэсэн хоёр сонголтын өмнө ирүүлнэ. Батлан хамгаалах салбарын хувьд Япон улс АНУ-аас хараат бусаар хариу цохилт өгөх чадвартай пуужингийн системээ байршуулж эхлэх нь холбоотны харилцаанд Японы үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэхээр харагдаж байна.

Хятад: 2026 онд Хятадтай харилцах харилцаа нь 2025 оны дипломат хямралаас үүдэлтэй “хүйтэн дайны” шинжтэй байна. Такаичи Тайваньд Хятадын зүгээс халдах нь Японы “оршин тогтнохуйн аюул” гэж албан ёсоор зарласан нь 2026 онд Японы цэргийн номлолын гол цөм болно. Энэ нь Хятадын зүгээс Японы эсрэг эдийн засгийн шахалт болон кибер дайралтыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болохоор байна. Түүнчлэн Хятад дахь дефляцын хямрал нь Японы экспортод сөргөөр нөлөөлж байгаа тул Япон улс 2026 онд нийлүүлэлтийн сүлжээгээ Зүүн Өмнөд Ази болон Энэтхэг рүү шилжүүлэх “Decoupling” бодлогоо эрчимжүүлэх хандлагатай байна.

Солонгосын хойг: 2026 онд Япон-Өмнөд Солонгосын харилцаа Ли Жэ Мёны засаг захиргааны “Түүхэн үнэнийг нэн тэргүүнд тавих” бодлогоос үүдэж эргээд хөрөх эрсдэлтэй. Түүхэн маргаан сэргэсэн ч Хойд Солонгосын пуужингийн аюул занал нь Япон-АНУ-Өмнөд Солонгосын пуужингийн мэдээлэл солилцох гурвалсан механизмыг (Camp David 2.0) хэвээр хадгалахад хүргэх өндөр магадлалтай. 2026 оны 1 дүгээр сард Японы Батлан хамгаалахын сайд Коизүми Шинжиро Өмнөд Солонгостой хиймэл оюунд суурилсан зэвсэгт хүчний хамтын ажиллагааг эхлүүлсэн нь хоёр улс технологийг аюулгүй байдлын гүүр болгож байгааг илтгэж байна.

ОХУ: ОХУ-ын зүгээс Курилын арлуудад цэргийн идэвхээ нэмэгдүүлж, Хятадтай хамтарсан агаарын эргүүл хийх нь Японыг Хоккайдо арлын хамгаалалтаа эрс зузаатгахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Эрчим хүчний хувьд Япон улс Оросын “Сахалин-2” төслөөс хамааралтай байдлаа 2026 онд хамгийн доод түвшинд хүргэхээр төлөвлөж байна.

Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв

Хөршүүддээ хөрш шиг нь л байх юмсан!
Хөршүүддээ хөрш шиг нь л байх юмсан!
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​