fbpx “Шинэ хоршоо хөтөлбөрт хийсэн хяналт шалгалтын дүгнэлт удахгүй гарна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 46 секунд

“Шинэ хоршоо хөтөлбөрт хийсэн хяналт шалгалтын дүгнэлт удахгүй гарна“

Т.БАТСАЙХАН

Шадар сайд Х.Ганхуяг "Шинэ хоршоо" хөтөлбөр болон “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

-Шинэ хоршоо хөтөлбөрийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Цаашид зээл олгох уу?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10578 шинэ хоршоо байгуулагдаж, 103 мянга орчим малчин нэгдэн, нийт 894 тэрбум төгрөгийн зээл аваад байна. Зээлийг жилийн зургаан хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгож байгаа бөгөөд хүүгийн зөрүүг улсын төсвөөс татаас хэлбэрээр санхүүжүүлж байгаа юм. Одоогоор чанаргүй зээлийн үлдэгдэл байхгүй, эргэн төлөлт хэвийн үргэлжилж байгаа ч зээлийг зориулалтын бусаар буюу хэрэглээний зорилгоор ашиглаж байна гэх мэдээлэл нийгэмд гараад байна. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг гарч, шалгалтын ажил хийгдэж удахгүй дүгнэлт гарна. Түүнчлэн 2026 оны төсөвт шинээр зээл олгох хүүгийн татаас тусгагдаагүй байгаа нь одоогийн зээлийн үр ашгийг нягталж, цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой юм. Цаашид малчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор хоршоодын цахим платформыг бий болгож, томоохон худалдааны сүлжээнүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мөн "Шинэ хоршоо" хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлтэй холбох ажлыг эхлүүлсэн. Ингэснээр малын тоо толгойг зохистой хэмжээнд барьж, бэлчээрээ хамгаалсан малчид олон улсын зах зээлээс нэмэлт орлого олох боломж бүрдэх юм.

-Хаврын чуулганы хугацаанд ямар хуулийн төсөл өргөн барьж батлуулах вэ?

-Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ хаврын чуулганаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Нөөцийн тухай хууль болон Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг өргөн барина. Ялангуяа чөлөөт бүсүүдэд "нэг цонхны үйлчилгээ" нэвтрүүлж, зөвшөөрлийн тогтолцоог хялбарчлах замаар хөрөнгө оруулагчдыг татах, үйл ажиллагааг нь бодитоор идэвхжүүлэхэд анхаарч байна. Монгол Улсын лабораторийн тогтолцоонд томоохон шинэчлэл хийх шаардлага тулгараад байна. Өнөөдөр яам бүр өөрийн лабораторитой, чиг үүргийн давхардал ихтэй байгаа­гаас гадна маргаан таслах лавлагаа лабо­ратори байхгүй байна. Шинжилгээний хариу зөрүүтэй гардгаас үүдэж эдийн засагт ихээхэн хохирол учирч байна. Тухайлбал, алтны сорьцын шин­жил­гээний зөрүүгээс шалтгаалж нэг гулд­майгаас 190 грамм алт дутах эрс­дэл илэрсэн. Шатахууны чанарын шин­жилгээгээр АИ-92 бензиний октаны тоо зарим газарт 89-тэй гарсан зөрчил илэрлээд байна. Иймд Стандартчилал, хэмжил зүйн тохирлын үнэлгээний тухай хуулийг өргөн барьж, лабораториудыг хараат бус, бие даасан болгохоор ажиллаж байна. Шинэ тогтолцоогоор лабораториудыг үндэсний лавлагаа, баталгаажуулалтын болон анхан шатны гэж шатлалтай болгож, нэгдсэн мэдээллийн санд холбох юм. Ингэснээр төсвийн үргүй зардлыг бууруулж, хүнсний аюулгүй байдал болон экспортын бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд баталгаажуулах боломжтой болно гэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 50, 51 (7792, 7793)

Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна
Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​