fbpx Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
7 минут 21 секунд

Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна

Болзоонд зориулж бус бодлоо сүлэх гэж үзсэн нэгэн киноны тухай энд өгүүлье гэж бодлоо. Нээлтийн үзвэр биш атлаа танхим дүүрэн үзэгчид гурвантаа алга хавсарч байх юм. Хүннүгийн үеэс тулгар төрөө байгуулж, эзэнт гүрэн болтлоо өргөжин тэлсэн хөх толбот монголчууд бидний түүх нь өөрөө баялаг сайхан.

Их эзэн Чингис хааны үр хойч бидэнд хүчирхэг явсан үе ч бий. Хагаралдан бутарч, хазайж явсан үе ч бий. Гэхдээ мандах төрийг бус мөхөх төрийг дагаж, алтан ургийн залгамж, эх оронч эрсийн баатарлаг гавьяа, зориг зүрх, ур ухаанаар түүхийг өөрчилж, тусгаар тогтнолоо зарлаж байсан удаатай.

Энэ түүхийг өгүүлэх “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” уран сайхны кино өргөн дэлгэцээр гарч байгаа нь энэ аж. Туслах хичээл нэрийн дор ордог газар зүй, түүх зэрэг хичээлийг сонирхон судлах нэгэн байх ч ихэнх массаараа ач холбогдол өгөхөө байгаад удаж байна. Угтаа монгол хүн гэдгээ ухан мэдэх, өнгөрснөөсөө суралцаж, өвөг дээдсийн гавьяагаар бахархаж, илүү сайхан ирээдүйн төлөө сэтгэл шулуудах хүсэл тэмүүллийг мэдэрдэг тул зөнд нь орхиж боломгүй санагдана. Чингисийн Монгол гэж цээжээ дэлдэхээс бус өнөөгийн Монгол Улс оршин тогтнохын тулд ямар түүхэн замналыг туулж, энэ газар шороо ямар үнэ цэнээр ирснийг мэдэх, судлах залуус цөөрч байх шиг. Энэ үед цагаа олсон уу гэлтэй ийм кино үзэгч түмний мэлмийг баясгаж байгаа нь сайшаалтай. Үзэгчид ч өргөнөөр үзэж, мэдрэмж сэтгэгдлээ хуваалцаж байгаа харагдана.

Гэхдээ түүхийн чухал энэ үеийг 2 цаг 40 минутад багтаана гэдэг боломжгүй. Тиймдээ ч үйл явдлын хэт үсрэлт, уялдаа холбоо сулхан зарим хэсэг гарсан юм болов уу. Ингэхдээ түүхийн мөн чанар, гүн утга санаагаа алдуулалгүй зарим хэсгийг уран сайханжуулсан нь тун сонирхолтой.

Магадгүй зарим үйл явдлыг дэлгэрүүлж, олон ангит болгосон бол яах байсан бол. Дэлхий дахиныг өөрсдийн соёл түүхээр амьсгалахад гол үүрэг гүйцэтгэдэг Солонгос олон ангит кинонд манайхан уусаад удаж байна. Тэд Сэжүн хааны тухай гэхэд хэдэн янзаар бүрэн хэмжээний, олон ангит гээд бүх төрлөөр нь кино хийж, хамгийн сайхан царайлаг, чадвартай гэсэн жүжигчдээ тоглуулж байна. Ингэхдээ нэгэн хосын хайрын түүх, эсвэл нэг баатар эрийн замналыг өгүүлэх мэт боловч цаад өнгө аяс нь тусгаар тогтнол, буруу зүйлийн эсрэг тэмцэл зэргийг өгүүлж, өөрсдийгөө хүчирхэг ард түмэн байснаар дэлхий дахины сэтгэлгээнд суулгаж чадаж байна.

Харин бидний хувьд “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино дөнгөж эхлэл мэт. Цаашлаад энэ баг хамт олон дахин ямар сайхан уран бүтээл хүргэх бол гэх хүлээлт улам үүсгээд байна. Энэ кинонд аль нэг дүрийг дахин шүтэж эсвэл үзэн ядаж чадсангүй. "Их хатан байх гэдэг эрх ямбаар илүү. Бага хатан байх гэдэг эрхэлж тунихаараа илүү. Харин дунд хатан байна гэдэг дутуу дулимгаараа л илүү..." гэж Сайн ноён хан Т.Намнансүрэнг угсаа залгах нуган үргүй болгож, өөрийн хүүг залгамж суулгах гэсэн Цогтдарь хатны хорон үйлийг үзэн ядам ч эрх мэдлийн төлөө өөр хоорондоо өширхөж, Манжийн бах тавыг хангаж байсан нь бидний үнэн түүх. Нөгөөтэйгөөр “Цаашаа, би өөрөө” гээд үхэл рүүгээ шийдэмгий алхах тэр дүрслэлээс халхын ханы хатан ийм л байсан байхдаа гэж Ардын жүжигчин С.Сарантуяа гуайн жүжиглэлтээс сүрдэх шиг. Түүнээс гадна Мандухайгаар үүрд дурсагдах Хөдөлмөрийн баатар Н.Сувд гуай үнэхээр хатан заяанд төрсөн хүн гэлтэй. Худал хуурмаг их болсон энэ нийгэмд инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг залуу хойчис ухаарна биз ээ. Ухаан нь хомс уу гэлтэй үг даахгүй өрвөлзөж, өс санах болсон нийгэмд үнэн үг хатуу гэлтэй.

"Хаан ямар байхыг цусандаа авч төрдөг юм. Хатан ямар байхыг тархинд нь суулгаж өгдөг юм..." гэнэ. Тиймдээ ч бид хүү, охин гэлтгүй хүүхдийнхээ хүмүүжилд багаас нь анхаарч, ухааныг нь тэлдэг байж.

Зүс ижил шаазгай алаг морь, эмээл, хазаарын ижил хийц, хараа булаам гоо үзэсгэлэнг хараад ноёныхоо сэтгэлт бүсгүй Сэрсэнг чимээгүй ухаж, алтан ургийн удам, хан орыг залгуулахаар хатан суудлаа өргөн барих Магсар хатанд яасан их зовлон заяагаа вэ гэлтэй. Кино үзэхийн өмнө энэ дүрийг Б.Одончимэг бүтээсэн гэж мэдэж байсан ч жүжиглэж байгааг нь умарттал дүрээрээ амьдарч байсан хэсгүүд нь бүрэн автуулж байсан юм. Нөгөө талд “Цусаа дагаад явчих вий, сүүгээ голоод урвачих вий” гэж эцэгт нь хүртэл үзүүлэхгүй байсан хүүгээ "Ноён ор залгахгүй, номын мөр хөөлгөнө биз ээ. Үүнээс илүүг үр, төр хоёртоо хийж хүчрэхгүй нь... Мөхөс миний тэнхээ л энэ..." гээд дүрээ хувирган ирэх Сэрсэн бүсгүйн сэтгэл санаанд багтаагүй үйлдэл байлаа. Тийм гоо бүсгүйд А.Ганчимэг л тоглох нь зүй ёсных гэлтэй. Энэ мэт хүүрнэх зүйл олон байгаа ч өнөөгийн энэ нийгэмд монголчууд бид өмнөх түүхийн алдаа давталгүй, өөр хоорондоо өрвөлзөлгүй, эх орон, үр хойчийнхоо төлөө дахин эвлэрэн зүтгэх цаг нь болсон гэлтэй. Ингэхээр төр улсыг түвшин байлгахад Т.Намнансүрэн вангийн уран ухаан, М.Ханддорж вангийн үнэн зоригийг хөвгүүддээ, Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэлийг охиддоо өвлүүлэх нь юутай чухал вэ.

П.ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг зэвсэгт хүчинтэй шууд холбоотой“
“Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг зэвсэгт хүчинтэй шууд холбоотой“
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​