fbpx Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
4 минут 4 секунд

Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?

Г.ТӨГС

2025 оны аравдугаар сарын 17. Монголын парламентын түүхэнд мартагдах ёсгүй өдөр. Энэ бол зүгээр нэг улс төрийн маргаан биш, харин төрийн эрх мэдлийн төлөөх улайрал Үндсэн хуулийг хэрхэн зөрчиж болдгийн тод жишээ болсон өдөр байлаа. Тухайн өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энгийн дэг журмаар явагдсангүй. Харин тодорхой бүлэглэл эрх мэдлийг яаравчлан гартаа авахын тулд хууль зөрчин хуралдааныг хүч түрэн явуулж, Засгийн газрыг огцруулах шийдвэрийг “алх цохин” баталгаажуулахыг оролдсон. Энэ бүхэн парламентын ардчиллын суурь зарчим болох хэлэлцүүлэг, олонхын зарчим, дэг журмыг илтэд үл тоомсорлосон үйлдэл байв. УИХ-ын дэд даргын хувиар алх цохих хүртэл нь Үндсэн хууль зөрчил болно гэдгийг С.Бямбацогт тэргүүтэй хашир улстөрчид сануулсаар байсан. Гэвч хуралдаан даргалагчийн хувьд тухайн нөхцөл байдлыг зогсоох бус, харин үргэлжлүүлэн замыг сонгосон нь парламентын засаглалын эсрэг үйлдэл байлаа.

Үндсэн хуулийн цэцээс хуралдаантай холбоотой үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн, хууль бус гэж дүгнэсэн нь улс төрийн маргааныг эрх зүйн талаас нь баталгаажуулсан. Үүний дараа Х.Булгантуяа нар ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн. Гэвч улс төрийн хариуцлага хүлээлээ гээд асуудал бүрэн хаагддаггүй. Харин ч жинхэнэ асуулт үүнээс хойш эхэлдэг. Хууль зөрчсөн нь нэгэнт тогтоогдсон бол хуулийн хариуцлага яагаад хүлээхгүй байна вэ гэдэг асуудал яригдах учиртай.

УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ өмнөх өдрийн гишүүдийн ирцийг хамруулсан. Энэ нь аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж байж, аравдугаар сарын 16-нд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн ирцийг оруулж 51.6 хувийн ирцтэй гэж хуралдаан эхлүүлсэн нь Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 1.2, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.6.2-ыг ноцтой зөрчсөн. Мөн Үндсэн хуульд заасан ердийн олонх буюу 64 хүний саналаар Ерөнхий сайдыг огцруулах ёстой байтал 52 хүний саналаар огцруулсныг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэц дүгнэсэн билээ.

Гэтэл сүүлийн үед тухайн үед хууль зөрчсөн байж болзошгүй үйл явцыг зөвтгөх, эсвэл бүдгэрүүлэх оролдлого хийх боллоо. Бүр парламентын засаглалын хамгаалагчийн дүрд тоглон гарч ирсэн нь хоржоонтой юм шүү. Монголчуудыг загасны ой санамжтай гэж тохуураад л байх шиг. Монголын улс төр давлагаа ихтэй, халалттай нь үнэн. Гэхдээ яаж ч халж, хоорондоо зөрчилдөж байсан, давж болохгүй даваа гэж байдаг. Тэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчил юм. Харин Х.Булгантуяа нар энэ үйлдлээрээ тэр хязгаарыг давж, Үндсэн хуулиа зөрчиж болдгийг харуулчхаад өнөөдөр хариуцлага хүлээх нь бүү хэл ардчилсан парламентын засаглалаа хамгаална гэнэ. Үндсэн хуулийн зөрчсөн хүмүүс өнөөдөр парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 53 (7795)

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​