fbpx Б.Ундрал: AI-аас айх биш, зөв ашиглахад суралцах нь чухал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
15 минут 45 секунд

Б.Ундрал: AI-аас айх биш, зөв ашиглахад суралцах нь чухал

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн ахлах багш, доктор Б.Ундралыг урилаа. Тэрээр АНУ-ын Бостоны их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалж, дэлхийн шилдэг Стэнфордын их сургуульд докторын дараах судлаачаар ажиллаж байгаад ирсэн залуу боловсон хүчний нэг юм. Одоогоор МУИС-д багшлахын зэрэгцээ AI Academy Asia-д хиймэл оюун ухааны сургагч багшаар ажиллаж буй юм. Тиймээс бидний яриа сүүлийн үед маш чухал сэдэв болоод байгаа хиймэл оюун ухааны хэрэглээ, дижитал ур чадвар яагаад чухал болон үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг сургах хөтөлбөрийн талаар өрнөсөн юм.

Блиц:

Боловсрол:

Японы Хитоцүбаши их сургуульд эдийн засаг, менежментээр бакалаврын боловсрол эзэмшсэн.

АНУ-ын Бостоны их сургуульд эдийн засгийн ухаанаар магистр, докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

АНУ-ын Стэнфордын их сургуульд докторын дараах судалгаа.

Японы “AI Lab”, “CyberAgent Group”-т судлаачаар ажиллаж байсан.

Одоо ажиллаж байгаа:

МУИС-Шинжлэх ухааны сургууль, Эдийн засгийн тэнхим-ахлах багш

AI Academy Asia, Үндэсний хиймэл оюуны аяны хиймэл оюуны багш

Хиймэл оюун ухаан бол алгоритм дээр суурилсан статистик юм

-Хиймэл оюуныг хүмүүс янз янзаар ойлгодог. Зарим нь хэт дөвийлгөөд, бүхнийг орлоно, хүн хэрэггүй болно гэж хэлэх нь холгүй байна. Нөгөө хэсэг нь ерөөсөө ойлгохгүй, яг юу юм бэ гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа. Үнэндээ хиймэл оюун ухаан гэдэг бол нэг зүйл биш, маш ерөнхий ойлголт. Олон ч тодорхойлолт байдаг. Товчхондоо гэвэл хүн шиг сэтгэж чаддаг систем, программ, алгоритмуудыг бүгдийг нь нийлүүлээд хэлж байгаа юм. Хиймэл оюун ухаан бол үндсэндээ гурван төрөлтэй гэж үзэж байгаа. Эхнийх нь мэргэшсэн буюу narrow хиймэл оюун. Нөгөө нь ерөнхий буюу general хиймэл оюун. Гурав дахь нь супер хиймэл оюун.

Одоо бидний өдөр тутам хэрэглэж байгаа нь мэргэшсэн хиймэл оюун. Нэг л тодорхой зүйл дээр ажиллана. Жишээ нь ChatGPT бол текст дээр ажиллана, асуултад хариулна. Google Translate бол орчуулна. Face recognition бол хүний царай танина. Өөрөөр хэлбэл нэг л чиглэлдээ мэргэшсэн.

Харин general intelligence гэдэг нь хүн шиг бүх зүйлийг хийж чаддаг систем. Кинон дээр гардаг шиг, хүнтэй адилхан бодож, шийдвэр гаргадаг, бүх ажлыг хийдэг робот. Энэ бол одоохондоо бодит болоогүй, онолын түвшинд яригдаж байгаа зүйл. Тэгээд супер intelligence гэдэг дараагийн ойлголт нь хүнээс давсан ухаантай систем. Бүх зүйл дээр хүнээс илүү шийдвэр гаргадаг. Энэ нь илүү эрсдэлтэй буюу хүмүүсийн гол айдаг сэдэв. Хэрвээ хүнээс илүү ухаантай юм бол цаашид хиймэл оюун ухааныг бид хянаж чадахгүй бол яах вэ гэдэг асуулт гардаг. Одоо бидний хэрэглэж байгаа ChatGPT, Gemini, Claude зэрэг нь бүгд narrow буюу мэргэшсэн ангилалд орно. Гэхдээ Large Language Model буюу хэлэн дээр суурилж хөгжсөн мэргэжлийн хэллэгээр LLM-ийн нэг хэсэг. Сүүлийн үед мульти болж хөгжөөд, зөвхөн текст биш зураг, видео ойлгодог болж байна. Гэхдээ энэ нь бүрэн хүн шиг ойлгож байна гэсэн үг биш.

Хиймэл оюуны цаана алгоритм, машин сургалт, deep learning зэрэг ойлголтууд явж байдаг. Товчхондоо бол энэ бүхний суурь нь математик, статистик юм. Generative AI буюу аливааг шинээр үүсгэж байгаа хиймэл оюун ухааны эрин үед бид амьдарч байна.

товчхондоо бол өгөгдөл дээр суурилаад шинээр юм бүтээж байгаа. Машин сургалт гэдэг нь өгөгдөл дээр суурилаад өөрөө сурах процессыг хэлж байгаа юм. Хүүхэд багаасаа юм сурдаг шиг л өгөгдөл дээрээс сураад явна. Deep learning гэдэг нь хүний тархины бүтцийг дуурайсан нейрон сүлжээ. Эндээс том хэлний загварууд гарч ирсэн. Дээр хэлсэнчлэн ChatGPT бол мэргэшсэн бөгөөд дараагийн үгийг таамаглах зарчмаар ажилладаг. Процессийг нь энгийнээр хэлбэл, жаахан хүүхэд хэл сурж байгаатай адил хэр их мэдээлэл авна, тэрүүгээрээ хөгжиж байдаг. Маш их өгөгдөл дээр ажиллаж сурдаг учраас ухаантай мэт харагддаг. Өдөр тутмын хэрэглээнд хүмүүс аль хэдийн ашиглаж эхэлсэн. Сэтгүүлчид, багш нар, программистууд гээд олон салбарт ашиглаж байгаа. Хамгийн гол нь бидний гараар хийдэг ажиллагааг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлж байгаагаараа асар их давуу талтай. Өмнө нь гурван цаг хийдэг байсан ажлыг нэг цагт хийх боломжтой болсон.

Ажлын хурд, чанарт шууд нөлөөлж байгаа учраас хиймэл оюуныг ашиглаж чаддаг байх нь чухал. Хэрвээ ашиглаж сурахгүй бол бүтээмжийн хувьд хоцрох эрсдэлтэй. Гэхдээ зөв ашиглах нь хамгийн чухал.

Зөвхөн хэрэглээд зогсохгүй, яаж ажилладгийг нь ойлгох хэрэгтэй. Хиймэл оюун ухаан яаж ажилладагийг ойлгосон хүн илүү бүтээмжтэй ажиллаж чадна. Зүгээр асуух биш, зөв асууж байж зөв хариулт авдаг. Жишээ нь асуулт тавих чадвар маш чухал. Хэтэрхий сонин юм асуувал бүр төөрөлдөөд явчихдаг. Хэрхэн асууж байна, ямар контекст өгч байна гэдгээс хариу нь шууд хамаарна. Яг юу хүсч байгаагаа аль болох дэлгэрэнгүй байдлаар өгвөл илүү үр дүнтэй. Үүнийг prompt өгөх гэж томъёолоод байгаа юм. Мөн хиймэл оюун ухаан хэдий ухаантай мэт боловч 100 хувь үнэн хэлдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Шүүмжлэлт сэтгэлгээгээр харж, эх сурвалжийг нь заавал нягталж шалгаж байж ашиглах ёстой юм.

Хүссэн хүсээгүй хиймэл оюун ухаанд суралцах зайлшгүй шаардлага бий болсон

сонин mn

-Орчин үед мэдээллийн аюулгүй байдал, худал мэдээлэл, Deepfake зэрэг асуудал нэгэнт бий болчихсон учраас хүмүүс хиймэл оюунаар хийсэн зураг, видео, дуу хоолойг ялгах чадварт зайлшгүй суралцах шаардлагатай болж байна. Үүнийг Digital literacy буюу цахим ур чадвар гэж нэрлээд байгаа юм.

Жишээ нь, ерөнхийлөгч ярьж байгаа мэтээр худлаа яриулж бичлэг хийсэн байлаа гэхэд үүнийг худлаа гэдгийг яаж таних вэ. Тэгэхээр дэлхий нийтээрээ цахим ур чадварт суралцаж байна. Саяхан Хятад улс хиймэл оюун ухааныг дунд сургуулийн хөтөлбөрт оруулна гэдгээ зарласан.

Ер нь бол AI-г дэлхий даяараа улс орон бүр өөрсдийн түвшинд хэрэглээд явж байна. Эндээс нэг зүйл тодорхой байгаа нь хүүхдүүдээ сургаж эхлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, боловсролын системд энэ ойлголтыг оруулах шаардлагатай. Мэдээлэл зүйн хичээлд алгоритмын үндэс, хиймэл оюун ухааны хэрэглээг орж хүүхдүүдэд алгоритмын суурь ойлголт заах хэрэгтэй. Ингээд хөтөлбөрт оруулаад эхлэхээр хүүхдүүдэд алгоритмын суурь ойлголтыг заах хэрэгтэй. Энэ утгаараа AI Academy Asia, “Голомт” банктай хамтраад “Үндэсний хиймэл оюуны аян” хөтөлбөрийг зарласан. Энэ хүрээнд ЕБС-ийн багш нарыг чадавхижуулах хөтөлбөр хэрэгжүүлээд улсын хэмжээнд 500 багш нарыг цахимаар сургаж байгаа. Цаашлаад багш бүрийн ард 40 хүүхэд байгаа гэж үзвэл 10 мянган хүүхдэд энэ хиймэл оюун ухааны талаарх ойлголтыг бий болгохоор зорьж байна. Мэдээж одоо үед интернэттэй бол өөрөө бие даагаад суралцах боломж бий. Янз янзын сургалтын төвүүд ч бий болсон байна.

Төлбөрөө төлөөд сурч болж байна. Гэхдээ зөвхөн боломжтой айлын хүүхдүүд сураад цаашилвал бусад хүүхдүүд хоцрогдох эрсдэлтэй. Тиймээс Боловсролын яам, бодлого боловсруулагчид аль болох тэгш хүртээмжтэй байлгахад анхаарах шаардлагатай.

Монголын хувьд хүртээмж гэдэг маш чухал асуудал. Бүх хүн адил боломжоор хангагдах ёстой ч алслагдсан сургуулийн хүүхдүүдийг яаж хамруулах вэ гэдэг нэг асуудал бий. Тэгэхээр багш нарыг улс орон даяар сонгож сургаснаар хүүхдүүдэд тэгш хүртээмжтэй очих нөхцөл бүрдэнэ гэж үзсэн. Багш нар хүүхдүүдээсээ хоцорч болохгүй. Сурсан цэгцтэй алгоритмээ хүүхдүүдэд зөв ойлгуулах нь чухал.

Ашиглах тусам хөгждөг учир аль болох монгол хэл дээр ашиглах нь зүйтэй

-Хиймэл оюун ухааны монгол хэл дээрх хөгжүүлэлт маш чухал. Одоогийн хэрэглэж байгаа ихэнх систем ерөнхийдөө англи хэл дээр суурилсан. Тэр утгаараа монгол хэл дээр ажиллахад Монголын нөхцөлд тохирохгүй юм шиг, бүрэн гүйцэд биш хариулт өгөх гэх мэт алдаа дутагдал бий.

Монгол соёлыг мэдэхгүй, монгол хэлний зарим ялгаатай олйголтыг сайн ойлгодоггүй, шууд модон орчуулга хийх жишээтэй. Энэ процесс нь өөрөө тасралтгүй суралцаад явдаг учраас бид монгол хэлээрээ хэр их ашиглана тэр хэрээр улам сайжирна.

Тэгэхээр аль болох монгол хөгжүүлэгчдээ сонгож хэрэглэх, монгол хэл дээрээ хэрэглэх зэргээр хөгжүүлэлт хийхэд хэрэглэгчдийн оролцоо маш чухал. Үүнийг сайжруулах экосистемийг Монголын бодлого боловсруулагчид анхаарах шаардлагатай гэж боддог. Хиймэл оюун ухаан бол харьцангуй шинэ учраас нэгдсэн хэрэглээний дата статистик хараахан гараагүй байна. Гэхдээ байгууллагын түвшинд хэрэглэж байгаа байдлаар харахад Энэтхэг, АНУ, Хятад илүү өндөр байгаа гэсэн баримтууд байдаг. Гэтэл манайд төлбөртэй хувилбар ашиглахад илүү өндөр тусдаг. Жишээ нь ChatGPT plus хувилбарыг АНУ-д 20 ам.доллараар авах тийм ч үнэтэй санагдахгүй. Гэтэл манай оронд 20 ам.доллараар авна гэдэг тийм ч хүн болгонд хүртээмжтэй биш. Ингэхээр эргээд хүртээмжтэй хэрэглээг бий болгохын тулд энэ төлбөрийг уян хатан байлгах тал дээр төр засгаас анхаарч арай хямд үнээр оруулж ирэх талаар судалж ч болно.

Байгууллагууд ажилчдаа AI-д сургах хэрэгтэй

-Хиймэл оюун ухааныг ярихаар эрсдэл ба боломж гээд хоёр асуудал яригддаг. Эрсдэлийн хувьд бол хэд хэдэн зүйл байгаагийн эхэнд мэдээллийн үнэн зөв байдал. Хоёрдугаарт, ёс зүйн асуудал. Гуравдугаарт, мэдээллийн аюулгүй байдал гээд цөөнгүй асуудал байна. Тиймээс ядаж хувийн мэдээллээ шууд оруулахгүй байх хэрэгтэй. Регистрийн дугаар, нэр ус гээд хувийн мэдээлэл, байгууллагын нууцыг шууд оруулах нь асар их эрсдэлтэй. Яагаад гэвэл бидний оруулж байгаа мэдээлэл цаашаа дамжуулагддаг. Тиймээс зөв аюулгүй ашиглах талаар байгууллагууд ажилчдаа заавал сургах хэрэгтэй. Мөн хиймэл оюун ухааныг ашиглах дүрмүүдтэй, ямар баримт мэдээллийг хийж болох болохгүйг тодорхой зааж өгсөн байдаг. Мөн байгууллагын түвшинд ажиллах enterprise түвшний шийдэл бий. Намайг Японы компанид ажиллаж байхад манайх ажилчиддаа хэрэглүүлдэг байсан. Энэ нь дата аюулгүй байдлыг хамгаалдаг, plus-аас илүү түвшинд ажилладаг болохоор их зүгээр юм билээ. ChatGPT-ийн enterprise хувилбарыг сонгоход байгууллагын дотоод мэдээлэл цаашаа дамжуулагдахгүй, илүү аюулгүй түвшинд ашиглах боломжтой гэх мэт.

Цахилгаан хэмнэдэг шиг, хиймэл оюуныг ухаалаг хэрэглэх нь чухал

-Хиймэл оюуны хэрэглээ их хэмжээний эрчим хүч шаарддаг. Таны нэг асуулт бүрийн ард маш том дата центр ажиллаж, их хэмжээний цахилгаан хэрэглэж байна. Тиймээс хэрэглээгээ ухамсартай хийх хэрэгтэй. Хэрэггүй зүйлд хэт их ашиглахгүй байх нь чухал. Ер нь цахилгаан хэрэглэж байгаа шигээ л бодох хэрэгтэй. Хэрэглээ бүрийн ард зардал, энерги явж байгаа. Ингээд ярихаар чипний асуудал яригддаг.

ChatGPT гарч ирснээр чипний гол тоглогч NVIDIA-ийн хувьцааны үнэ огцом хэд дахин өссөнийг бид мэднэ. Супер компьютертэй тусгай дата төвд боловсруулагдаж байгаа учраас тэр хэрээр байгаль орчны асуудал, эрчим хүчний асуудал яригддаг. Тиймээс ухаалаг хэрэглээ бидэнд маш чухал.

Үнэгүй хувилбар хязгаартай учраас тодорхой хэмжээнд хэрэглээг хянаж болно. Төлбөртэй хувилбарыг ашиглахдаа ч аль болох зөв бөгөөд чанартай байдлаар хэрэглэх нь байгаль орчинд оруулж байгаа хувь нэмэр гэдгээ л хүн бүр ойлгодог байгаасай гэж би хүсдэг. Дүгнэж хэлбэл, хиймэл оюун ухаан бол маш хүчтэй хэрэгсэл. Зөв ашиглавал давуу тал, буруу ашиглавал эрсдэл дагуулна. Тиймээс AI-аас айх биш, хамгийн чухал нь ойлгож хэрэглэх, шүүмжлэлтэй хандах, зөв ашиглах ур чадвар юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “мега“ төсөл Туул голын бургасыг сүйтгэн үргэлжилж байна
Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “мега“ төсөл Туул голын бургасыг сүйтгэн үргэлжилж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​