fbpx Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 38 секунд

Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаашаас эхлэн хэрэгжихээр болсон. Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзсан тухай өмнө нь мэдээлж байсан юм. Мөн энэ талаар өчигдөр Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа тайлбар мэдээлэл өглөө.

Тэрээр "АНУ-ын хувьд зарим улс орнуудын иргэдээс визний барьцаа шаарддаг. Энийг Визний бонд хөтөлбөр гэдэг. Манай улс энэ жагсаалтад нэмэгдсэн 12 орны нэг болсныг өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд мэдэгдсэн. АНУ бол Монгол Улсын чухал гуравдагч хөрш орон.

Хоёр талын улс төр, эдийн засаг, бизнес, цаашлаад батлан хамгаалахын салбар хоорондын харилцаа сүүлийн 30 жилд өндөр түвшинд хөгжиж байгаа. АНУ-ын гаргасан Шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод хандан захидал илгээсэн. Уг захидлыг АНУ-ын Төрийн департаментын Тамгын газрын даргад гардуулж өгсөн гэсэн мэдээлэл ирсэн. Мөн Визийн бонд хөтөлбөрт Монгол Улсыг хамруулсан шийдвэр гарсан өдөр Гадаад харилцааны яамнаас АНУ-ын ЭСЯ-ны тодорхой өндөр албан тушаалтнуудтай уулзаж, энэхүү шийдвэрийг ойлгоход хүндрэлтэй байгаагаа илэрхийлсэн. Америкийн талаас энэхүү шийдвэр нь хоёр улсын улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг хоёр талт харилцаатай холбоогүй.

Харин АНУ-ын одоогийн засаг захиргаа нь цагаачлалын асуудлаар өмнөхөөсөө илүү хатуу байр суурьтай байгаа. Ялангуяа тус улсад визийн хугацаа хэтрүүлэх тохиолдол гардгийг хязгаарлах, хууль бус цагаачлалын урсгалыг хязгаарлахаар хэрэгжүүлж буй буюу дотоод бодлогын шинжтэй арга хэмжээ гэдгийг тодорхой хэлсэн.

Мөн энэ асуудлыг хоёр тал хамтран шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар өгч байгаа. Д.Трампын захиргаа ийм шийдвэр гаргачихаар иргэдийн зүгээс Трампын захиргааны үед хоёр талын харилцаа таагүй байх вий гэсэн таамаг, яриа гарч эхэлж байх шиг байна. Гэхдээ тэгж харах үндэслэл байхгүй. Яагаад гэвэл Трампын анх ерөнхийлөгчөөр сонгогдсон 2016-2020 оны хооронд манай хоёр улсын харилцаа маш сайн хөгжиж байсан. Бүр одоогийн стратегийн түншлэлийн харилцаа тэр үед бий болж байсныг хэлэх нь зүйтэй. Одоо ч гэсэн хэний засаг захиргаанаас үл хамаараад хоёр талын харилцаанд ямар снэгэн сөрөг өөрчлөлт гарахгүй. Тиймээс АНУ-ын Визний бонд шаарддаг улс орны жагсаалтад Монгол Улс багтах болсон нь урт хугацаанд үргэлжлэх шийдвэр биш гэж харж байна. Хэдийгээр АНУ-ын дотоод бодлоготой холбоотой ч гэлээ Төрийн департаментаар дамжуулан яриа хэлэлцээний түвшинд дипломат арга хэрэгслээр дамжуулан энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Б.НАНДИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуудлууд

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​