fbpx Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
8 минут 7 секунд

Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандана

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн дүгнэсэн билээ. Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ.

“УИХ алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

- Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт маш ноцтой агуулгыг хөндөж байгаа. Урьд нь ийм дүгнэлт бараг гарч байгаагүй байх. Үндсэн хуулийг санаатайгаар зөрчсөн байгаа юм. Тухайн үед энэ хуулийн төслийг хэн өргөн барьсан юм бэ. Хэн дэмжээд явсан юм. Энэ нөхдүүд Үндсэн хуулиа дээдлэх УИХ-ын гишүүний тангаргаа тухайн үед санаж байсан юм уу, үгүй юу. Үндсэндээ УИХ-ын танхимд өөрсдөө Үндсэн хуулиа зөрчөөд сууж байна шүү дээ. ТББХ-ны санал дүгнэлтийг сонсоод гайхлаа. ТББХ-ны хурал дээр нэг ч гишүүн асуулт асууж үг хэлээгүй гэж байна. Ц.Сандаг-Очир даргаас асуумаар байна. Ямар инээдтэй тайлбар вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир:

-Инээдтэй тайлбар гэж нэрлээд байх шаардлага байхгүй. Үнэн бодит байдлаа л бичсэн. Үүнээс өөр тайлбар байхгүй. УИХ өөрөө алдаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ:

-Гишүүд бүгд мэдэж байгаа. Хэрэв Улсын Их Хурал хууль зөрчсөн шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргана. Тухайн дүгнэлтийг УИХ хүлээн авах эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв хүлээн авахгүй бол Цэц өөрөө эцсийн шийдвэрээ гаргадаг. Иймд УИХ Үндсэн хууль зөрчсөн алдаатай шийдвэр баталсан тохиолдолд УИХ-д шууд хариуцлага тооцох зохицуулалтгүй.

Ийнхүү гишүүдийн олонхоор санал дэмжигдсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцлоо.

“Өнөө маргаашаа яая гэж байж том том төсөл ярихгүй”

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж эхэллээ. Хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал оролцож гишүүдийн сонирхсон асуултад хариулав.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Өнөөдөр Засгийн газрын гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Би өчигдөр томилогдсон учраас гүйцэтгэл ярих нь зохимжгүй байна. Шинэ Ерөнхий сайд томилогдсоноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ чөлөөлөгддөг. Тэгэхээр Төрийн нарийн бичгийн дарга нар, ажлын хэсгийнхэн гүйцэтгэлээ тайлагнах хэрэгтэй. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Та бүхэн нэг зүйлийг ойлгоорой. Зургадугаар сарын гүйцэтгэл гарсны дараа тодотгол хийх эсэхийг шийднэ. Одоогоор би Сангийн сайдгүй байна. Тавдугаар сарын 31-нд зарлагдаагүй тендерүүд татагдана. Ингэснээр цаашид бид тодотголоор хөрөнгө оруулалтыг зардлыг хаашаа, яаж шилжүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх шаардлага үүсч байгаа. Одоо бүтцийг хөндөөд хоёр яамыг хооронд нь нийлүүлээд явахаар тодотгол хийх шаардлага үүсч байна. Ингээд дахиад зургадугаар сарын гүйцэтгэлийн дараа буюу сар хүрэхгүй хугацаанд дахиад тодотгол хийгээд ирэхээр хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Шинэ Засгийн газар эдийн засгийн эрх чөлөөний тухай өргөн барихаар бэлдэж байсан хуулиудаа дахин нэгтгэн өргөн барина. Тавдугаар сарын 1-нээс өмнө төсвийн хүрээг өргөн мэдүүлэх ёстой. Төсвийн хүрээ жилийн төлөвлөгөөтэй уялдаж байж бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, цомхотгол хийх эсэх асуудлыг шийднэ. Сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанч байдлаар хандана.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

- Байгаа онохгүй их төсөв зарцуулалт байна. Жишээ нь Туулын хурдны зам, хүний хөгжлийн бодлого, нялхсын эндэгдэл, боловсролын хүртээмж, нийслэлийн түгжрэл утааны асуудалд төсөв зарцуулсан ч үр дүн "нойл" хэвээрээ байна. Зарим үр дүн бүр ухарсан. Тэр дундаа авлигын индекс 114-өөс 118 болж ухарсан байна. Ёс зүйн үзүүлэлт 10 байгааг 35 болгоно гэсэн ч одоо 5 болж ухарчээ. Бид энэ улсыг хөгжүүлэх гэж байгаа хүмүүс юм уу, сайд дарга нар юуны төлөө ажиллаад байдаг юм бэ? Хүний хөгжил, засаглал, эдийн засгийн бодлого бүгд ухарсан байна. Тэгсэн хэр нь нэг л их сайхан зүйл ярьсан хүмүүс. Угсарсан машин чинь гоё шатахуун хийгээд,жолооч сольсон ч урагшаа биш хойшоо ухарч явдаг болчихлоо. Цаашдаа олон юм санаачилдаг биш үр дүнд суурилсан, тодорхой даалгавар чиглэл рүү шахаж ажиллаасай гэж хүсмээр байна.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Манай ажлын хэсэг төлөвлөгөөний гүйцэтгэл яриад байна. Хүслийн олон жагсаалтуудаа одоо больбол яасан юм бэ. Хэрэв энэ төлөвлөлтийн дагуу ирэх жил ороод ирэх юм бол дахиад л хангалтгүй гээд л сууж байна. Биелэх боломжгүй мөрөөдлийн их жагсаалт хийчхээд бие биеэ хуураад байх нь утгагүй. Хэрэв шаардлагатай бол 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээрээ ч чадахгүй зүйлээ, салбарын яамд үнэнээ хэлээд хойшлуулах хэрэгтэй. Олон мега төслөөс эрэмбэлж шаардлагатай бол заримыг нь хойшлуулах хэрэгтэй. Өнөө маргаашаа яая гэж байж юун тийм том том юм ярих, бид тийм л байдалтай байгаа шүү дээ. Тиймээс эхний ажил бол олон төлөвлөлтүүд, дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр ажиллая. Ирэх жилийн жилийн төлөвлөгөөгөө илүү амьдралтай хийе. Батлагдах үедээ гоё сонсогдохгүй байж магадгүй ч, ирэх жил нь биелэгдээгүй байснаас үнэнээ ярьсан нь дээр. Мөн төрийн албан хаагчид бие биеэ хуурч, үндсэн ажлаа хийх ямар ч цаггүй. Тэд ажлын хэсэгт л суудаг ажилтай. Байнгын хороод, танхимд, ажлын хэсэг, зөвлөлд сууна. Ажлын бус цагаараа тайлан бичнэ, дээш нь явуулахад түүнийг нь уншдаг хүн байхгүй. Төрийн алба тайлан бичсэн хүмүүсээр л дүүрчихлээ. Тиймээс үндсэн ажил руугаа орох хэрэгтэй. Төрийн албан хаагчид нуруугаа авахуулж байна. Тэднийг хайрламаар байна. Монгол төрд ажиллах залуус ховордлоо. Төрийн албанд сайн мэргэжилтнүүд байна. Ажлын бус цагаар ажиллуулдаг, чиг үүргийн биш ажил хийлгүүлдгийг болиулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 61 (7803)

“ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦАХ БОЛСНООР “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НИЙТ 665.5 КМ УРТ СУУРЬ БҮТЦЭЭР ӨРГӨЖҮҮЛСЭН
“ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦАХ БОЛСНООР “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НИЙТ 665.5 КМ УРТ СУУРЬ БҮТЦЭЭР ӨРГӨЖҮҮЛСЭН
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​