fbpx “ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦАХ БОЛСНООР “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НИЙТ 665.5 КМ УРТ СУУРЬ БҮТЦЭЭР ӨРГӨЖҮҮЛСЭН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
15 минут 30 секунд

“ТАВАНТОЛГОЙ ГАШУУНСУХАЙТ” ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦАХ БОЛСНООР “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НИЙТ 665.5 КМ УРТ СУУРЬ БҮТЦЭЭР ӨРГӨЖҮҮЛСЭН

М.ДАВАА

“Монголын төмөр зам” ТӨХК өнгөрөгч долоо хоногт Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Говийн бүсийн хөгжил” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж, төмөр замын салбарын хөгжил, хүний нөөцийн бодлого болон бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа. Арга хэмжээний үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуунтай ярилцлаа.

-Танай байгууллагын ажилчдын хэдэн хувь нь орон нутгийнх байдаг талаар мөн өнөөдрийн өдөрлөгийн үйл явцаас харахад хүний нөөцийн асуудал багагүй яригдаж байна?

-Өнөөдрийн байдлаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн нийт ажиллагсдын 24.6 хувь буюу 340 орчим нь говийн бүс нутгийн харьяалалтай иргэд байгаа нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад чиглэсэн бодлогын нэг илэрхийлэл юм.

Тус компани 2025 оны аравдугаар сарын 11-ний өдөр Даланзадгад хотноо “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж, Зам, тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хооронд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн 73 иргэн ажлын байрны хүсэлт гаргаснаас 22 иргэнийг мэргэжлийн сургалтад хамруулж, ажлын байраар хангаад байна. Мөн ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Политехник коллежтой хамтран 22 оюутныг төмөр замын мэргэжлийн сургалтад бэлтгэж байна. Түүнчлэн БНХАУ-ын Бугат хотын Төмөр замын мэргэжлийн технологийн коллежтой хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн есөн оюутан 100 хувийн тэтгэлгээр төмөр замын мэргэжлээр суралцаж байна.

-Компанийнхаа энэ онд хийхээр төлөвлөсөн ажлын талаар товч мэдээлэл өгнө үү?

-Манай байгууллага 2026 оныг ‘Хөгжлийн түүчээ жил’ болгон зарлаж, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлэх, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах стратегийн зорилтуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Ялангуяа говийн бүс нутгаас мэргэжилтэй ажилтан бэлтгэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, тогтвортой ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.

-Даланзадгад хотыг Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбох талаар яригдаж байгаа. Энэ тухайд тодруулж өгнө үү?

-Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д Говийн бүсийг аж үйлдвэрийн төрөлжсөн бүс, ногоон эрчим хүчний дэд бүс болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Уг баримт бичгийн 3.6.37 дахь заалтад Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгой бүлэг ордоос Даланзадгад хот чиглэлд төмөр зам барих зорилтыг тусгасан байдаг.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Даланзадгад сумыг Тавантолгой–Гашуунсухайт хилийн боомтын чиглэлийн төмөр замтай холбох суурь дэд бүтцийг бүрдүүлэх, мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой бүлэг ордоос Даланзадгад сум чиглэлийн төмөр замын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах чиглэлээр ажиллахаар болов.

Төслийг хэрэгжүүлснээр төмөр зам дагасан логистикийн төвүүд, авто замын сүлжээ, худалдаа, үйлдвэрлэлийн шинэ боломжууд бий болохоос гадна иргэд, аж ахуйн нэгжийн ачаа тээврийн зардлыг бууруулах, экспорт, импортын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

-“Монголын төмөр зам” ТӨХК 2025 онд тээвэрлэлтийн түүхэн дээд амжилтаа тогтоосон?

-“Монголын төмөр зам” ТӨХК нь өөрийн эзэмшлийн Тавантолгой–Зүүнбаян, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тогтмол тээвэрлэлт хийж байна.

2025 онд тус компани 7.7 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавьснаас 8.8 сая тонн ачаа тээвэрлэж, төлөвлөгөөгөө 113 хувиар давуулан биелүүлж, компанийн түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ.

2025 он нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хувьд олон улсын стратегийн түншлэлээ өргөжүүлж, экспортын тээврийн шинэ үеийг эхлүүлсэн онцгой жил байв. Тухайлбал, 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-тай нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ байгуулж, зургаадугаар сарын 24-ний өдрөөс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэрлэлтийг эхлүүлсэн.

2025 оны тээвэрлэлтийн хэмжээг ангилбал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд – 3.5 сая тонн, бусад чиглэлд – 5.3 сая тонн.

-2026 оны тээвэрлэлтийн төлөвлөгөө ямар байгаа вэ?

-“Монголын төмөр зам” ТӨХК нь 2026 онд үйл ажиллагаагаа тогтвортой өсгөж, экспортын коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн аюулгүй ажиллагааг хангах зорилт тавин ажиллаж байна.

Тус компани Тавантолгой–Зүүнбаян, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замуудаар 2026 онд нийт 17.9 сая тонн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй байна. 2026 оны эхний гурван сарын байдлаар нийт 2.48 сая тонн ачаа тээвэрлээд байна. Тухайлбал, Тавантолгой – Гашуунсухайт – Тавантолгой: 1.48 сая тонн, Тавантолгой – Зүүнбаян – Тавантолгой: 135.9 мянган тонн, Тавантолгой – Ханги – Тавантолгой: 262.0 мянган тонн, Борхошуу – Ханги – Борхошуу: 608.6 мянган тонн, Зүүнбаян – Ханги – Зүүнбаян: 1.5 мянган тонн тус тус тээвэрлэсэн.

-Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үйл ажиллагааг танай компани хариуцан ажиллаж байна уу?

-Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 103 дугаар тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэн шийдвэр гарч, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үйл ажиллагааг хариуцах болсон.

Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой - Цогтцэций чиглэлийн төмөр замын дээд бүтэц, дохиолол, холбоо, эрчим хүчний чиглэлээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах болсон.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрийг хамран, Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 км үргэлжлэх гол замтай, нийт дэлгэмэл урт 321.6 км, хоёр өртөө, зургаан зөрлөгтэй. Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30 сая.тн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай төмөр замыг бүтээн байгуулж, дохиолол холбоо, хориглолын систем, зам төмрийг уулзваргүй болгох гагнуурын технологи, хөдлөх бүрэлдэхүүн зэрэг төмөр замын бүтээн байгуулалтын чиглэл бүрд шинэ технологи, инновацыг нэвтрүүлснээрээ онцлогтой.

-“Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг бол Зүтгүүрийн депо, Вагон депо юм. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан гэдэг?

-Тиймээ, энэ чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нэг гол бүрэлдэхүүн хэсэг бол яалт ч үгүй зүтгүүрийн засварын төв. Монгол Улсдаа анх удаа АНУ-ын зүтгүүрт зориулан зураг төсөл, төлөвлөлтийн дагуу барьж байгуулсан. Тус засварын төв арчилгаа үйлчилгээ, засвар хийх зориулалтын 34 тоног төхөөрөмж, 112 гар болон цахилгаан багажаар тоноглогдсон бөгөөд эдгээрийг 9 үндсэн цех, 12 туслах цехэд хуваан байршуулсан. Нийт 2125 м2 талбайд үзлэгийн гурван зам байрлах ба зургаан зүтгүүрт зэрэг арчилгаа, засварын ажил хийх боломжтой.

Түүнчлэн цогцолбор төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг бол вагон засварын депо бөгөөд тус депо нь ОХУ, БНХАУ, Украйн зэрэг улсад үйлдвэрлэгдсэн дэвшилтэт технологийн хамгийн сүүлийн үеийн автомат болон хагас автомат тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон. Нийт 3528 м2 зургаан засварын талбайд их болон дунд засвар, үйлчилгээ хийх орчин үеийн тусгай зориулалт бүхий 164 бүрэн автомат, 31 механик, 90 гар багажаас бүрдсэн 285 багц тоног төхөөрөмжтэй. Уг засварын төв нь жилд 1300-1500 орчим вагонд их болон дунд засвар, арчилгаа үйлчилгээ хийх, 3800 тэргэнцэр, 7200 хос дугуй болон бусад 12000 эд ангийг оношилж, сэргээн засварлах хүчин чадалтай юм. Мөн механик цехэд CNC удирдлагатай TCK-50A загварын токарийн суурь машин, CNC плазма зүсэгчийг нэвтрүүлсэн онцлогтой .

-Тавантолгой – Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох 21.9 км төмөр замын ачаа эргэлтэд үзүүлэх нөлөө?

-Тэгэлгүй яах вэ, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарын хамтарсан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/217, А/293 дугаар тушаалаар “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замуудыг холбох холболтын төмөр замын барилгын ажлыг 2020 оны 09 дүгээр сард эхлүүлж 2022 оны 09 дүгээр сард төмөр зам бүрэн ашиглалтад орсон. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай 21.9 км төмөр замаар холбосон. Уг төмөр замаар жилд 15.0 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой.

-Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийн хүчин чадал, ач холбогдол?

-“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” нь Баруун болон Зүүн Цанхийн уурхайгаас 1000 мм-ийн ширхэглэлтэй зөөвөрлөгдөж ирсэн нүүрсийг хүлээн авч, булт бутлуураар бутлан, 300 мм-ээс ихгүй хэмжээтэй болгон хольж вагонд ачих бүрэн автомат, цогц бүтээн байгуулалт юм. Уг төсөл ашиглалтад орсноор 135 ажлын байр шинээр бий болж, жилд 20 сая тонн нүүрс дамжуулан ачих хүчин чадалтай.

-Гашуунсухайт шилжүүлэн ачих терминал (ШАТ)-д очсон хүн бүр л “их том бүтээн байгуулалт болж” гэж өөр зуураа ярьж харагдсан?

-Гашуунсухайт Шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замаар тээвэрлэсэн чингэлэгтэй ачааг, мөн Гашуунсухайт боомтоос Тавантолгой, Цогтцэций өртөөг чиглэсэн техник, тоног төхөөрөмж гэх мэт ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд, автомашинаас вагонд шилжүүлэн ачих, бэхлэх, талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ бүхий Гашуунсухайт боомтоос гурван км зайтай, 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай байгууламж юм. Терминалын талбай нь жилд 12.4 сая.тн ачааг шилжүүлэн ачих хүчин чадалтай, нийт 83.78 га талбайтай, үүнээс гаалийн хяналтын 44.29 га, авто терминалын 24 га талбайтай.

Төмөр замын ачилт буулгалтын 70 вагоны багтаамжтай 2 замтай, жилд 12.4 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай.

2024 онд ШАТ-ын Төмөр замын терминалаар 1.75 сая.тн ачаа боловсруулж, хүчин чадлынхаа 14.1 хувийг ашиглаж байна.

2025.03.15-ны өдрийн байдлаар Шилжүүлэн ачих терминалтын Төмөр замын терминалаар 187.5 мян.тн ачаа боловсруулсан байна.

Шилжүүлэн ачих терминалтын Автын терминалын хэсэг нь 13.96 га талбайтай. Үүнээс:

-8.4 га талбайд 1200ш 20тн чингэлэг ачиж буулгах, хураах багтаамжтай.

-5.56 га талбайд 120 автомашины зогсоол, зорчих замын хэсэг багтаж байна.

2024 онд ШАТ-ын Автын терминалаар 1.5 сая.тн ачаа боловсруулж, экспортод гаргасан. 2025.03.15-ны өдрийн байдлаар 132.85 мян.тн ачаа боловсруулж, экспортод гаргасан.

“Тавантолгой Гашуунсухайт” чиглэлийн үйл ажиллагааг хариуцах болсноор “Монголын төмөр зам” ТӨХК нийт 665.5 км урт суурь бүтцээр төмөр замын тээврийг зохион байгуулж үйл ажиллагаа өргөжин тэлсэн.

-Тантай уулзсаных Цогтцэций өртөөний үйл ажиллагаа болон ажилчдын амьдрах нөхцөл байдлын талаар асуумаар байна л даа?

-Монголын төмөр зам” ТӨХК нь Өмнөговь аймгаас Дорноговь аймгийн зургаан сумын нутаг дэвсгэрийг дамнан үргэлжлэх “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замыг 2023 оны 08 дугаар сард байнгын ашиглалтад хүлээн авч үндэсний төмөр замын сүлжээг 416 км-ээр өргөжүүлсэн. Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар орон нутагт цогц бүтээн байгуулалтыг өрнүүлж, өнөөдөр Цогтцэций өртөө болон зургаан зөрлөгт 600 гаруй ажилтан ээлжээр ажиллаж амьдарч байна.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилчдын байрлах бүрэн цутгамал төмөр бетон хийцтэй дөрвөн давхар бүхий нийт 120 айлын орон сууц, өртөөний удирдлагын хоёр давхар барилга, мөн бусад зургаан зөрлөг тус бүрд 12 айлын орон сууц, удирдлагын байрыг барьж ашиглаж байна. Ажилчдын орон сууц нь гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, автомашины зогсоол, граж болон дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн нь оршин суугчдын талархлыг хүлээгээд байгаа.

ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУППИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
ЧАЙНА ЭНЕРЖИ ГРУППИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​