fbpx Ченжүүдийн гарт орсон нөөцийн мах
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 18 секунд

Ченжүүдийн гарт орсон нөөцийн мах

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нөөцийн махны худалдааг сонирхож гурван дүүргийн сонгосон талбайгаар орлоо.

Өглөөний 10:00 цагт Чингэлтэй дүүргийн Хангай хотхоны гадаад талбайд очиход дараалал нь аль хэдийн талбай дүүрч худалдаа эхэлсэн байлаа. Худалдан авагч иргэдтэй уулзаж ярилцав.

Иргэн Н.Жаргалтуяа ярихдаа “25 кг-аас дээш гулууз нь арай дээр өнгө зүстэй харагдах юм. Гэвч тэр нь ховор байна. Түүнээс доош жинтэй нь туранхай хальс харагдах юм. Өглөө 08:00 цагт ирэхэд 200 дугаар авсан” гэлээ. Иргэн Очир “Уг нь гулуузаар нь авчихвал бөөндөө амар гээд ирээд дугаарлаж байна. Дэлгүүрт жижиглэнгээр худалдаалж буй ч гуяны мах бараг байхгүй, яс голдуу ” гэв.

Өдрийн 15:00 цагийн үед Тэнгис кино театрын талбайд очиход мөн л дараалал их, хэрүүл маргаантай. Машин дээрээс борлуулалт хийж байгаатай таарсан юм. Иргэд “20-25 орчим кг -аас дээш гулууз бараг алга. Тэгсэн энд байгаа зарим хүмүүсийн яриагаар өглөө эрт ченж бололтой хүмүүс ирээд худалдаа эхлээгүй байхад машинаас мах ачаад явсан гэж ярьж байна” гэсэн юм.

Улмаар 17:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 19-ын автобусны арын талбайд байрлах талбайд очиход мөн л бөөн бухимдалтай иргэд угтсан юм.

Иргэн М.Даш нь “өглөө 11:30 гэхэд ирэхэд 130 дахь дугаар авсан. Гэвч машин нь ирээгүй, худалдаа эхлээгүй байсан. 14:00 цагт нөөцийн махны машин замдаа эвдэрсэн гэсээр ирсэн. Гэтэл 17:00 цагт мах нь дуусаагүй байхад хаах ёстой гээд яваад өглөө. Яг цагтаа хаа гэж хэлсэн гээд. Энд өдөржин дугаарласан хүмүүсийг ингэж хохироож болохгүй биз дээ. Нийслэлд гомдлоо гаргана” гэв.

Тэдний нэг ахмад настан хэлэхдээ “Ер нь гулууз мах авах бол бараг гэр бүлээрээ ирж илүү зохион байгуулалтайгаар дугаарласан л авч байна. Мань мэт шиг бяр чадал муу өндөр настнууд авна гэж саналтгүй юм байна. Тэгээд ч мах худалдаалж буй машины жолооч нарт учир байна” гэсэн юм.

Хаврын тарчиг цагт ийнхүү нөөцийн махны эрэлт өндөр байгаа ч олдоц, түгээлтийн систем нь тааруухан байсан юм. Хэдийгээр энэ жилийн тухайд Нийслэлийн хэмжээнд 5000 тонн нөөцийн мах бэлтгэж авсан, хүртээмжийн тухайд хангалттай ч гэсэн яг зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байна.

Нөөцийн махыг жижиглэнгээр бүх дэлгүүрээр худалдаалсан ч махны суурь үнэ тогтворжиход нөлөөлөхгүй

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Үүрийнтуяа хэлэхдээ “ Нөөцийн махаа жижиглэнгээр 386 цэгээр борлуулж байна. Мөн амралтын өдрүүдэд дүүргүүдийн сонгосон талбайд машин дээрээс гулууз махны худалдааг нэмэлтээр зохион байгуулж байгаа. Гэхдээ иргэдээс гомдол мэдээлэл ирж байгаа учраас ирэх долоо хоногт гулууз махны худалдааг больж жижиглэнгээр бүх дэлгүүрээр худалдах арга хэмжээг авахаар болж байна. Гулуузаар нь авах сонирхолтой хэсэг байгаа ч ченжүүд авч дамлан худалдаж буй талаар иргэдийн мэдээллийг үндэслэн дээрх шийдвэрт хүрч байна” гэсэн юм. Жил бүр гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөө, эрэлтээ дагаад үнийн өсөлт үзүүлдэг махны үнийг тогтворжуулах зорилгоор хэрэгжүүлдэг нөөцийн махны энэ жилийн худалдаа, түгээлт зорилтод бүлэгтээ хүрэхгүй иргэдийг бухимдуулж байна.

Махны суурь үнэ өсөхөд шатахууны үнийн өсөлт нөлөөлдөг

Өнгөрсөн долоо хоногийн эхээр АИ92 шатахууны үнэ литр тутамд 300 төгрөгөөр, ДТ-ний үнэ 2000 төгрөгөөр нэмэгдэхээр байгааг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлсэн. Мэдэгдлийг дагаад өргөн хэрэглээний сагс дахь 362 бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ороод байна. Тэр дундаа бидний өдөр тутмын хоолны гол орц болох махны үнэд шууд нөлөө үзүүлжээ. Гэрийн гадаах “Найман нэрийн” дэлгүүр болон том супермаркетуудад худалдаалж буй махны үнэ жилийн хамгийн өндөр өсөлтийг үзүүлдэг хоёрдугаар сард өмнөх сараасаа 8.0 хувиар өссөн бол гуравдугаар сард нэмэх 2.0 хувийн өсөлт буюу нийт 10 хувийн өсөлт үзүүлж буй юм.

Тухайлбал,“Хүчит шонхор” захад нэг кг үхрийн цул мах гуравдугаар сарын 30-ны байдлаар 30 мянган төгрөгийн үнэтэй бол том супермаркетуудад 32 мянган төгрөгөөр борлуулж байна.

Зөвхөн өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.7 хувиар өсөж 26976 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.5 хувиар өсөж 30887 төгрөгийн дундаж үнэтэй байна. Жил бүрийн хавар эрэлтээ дагаж махны үнэ өсдөг ч энэ жилийнх шиг эхний гурван сарын байдлаар 10 орчим хувиар өссөн удаагүй. Өмнө жилүүдэд хоёрдугаар сараас эхлэн өссөн махны үнэ зургаадугаар сар хүртэл үргэлжилж дунджаар 20 орчим хувийн өсөлт үзүүлдэг.

Харин энэ жилийн тухайд энэ байдлаар бол 25 орчим хувьд хүрч өсөхөөр байгааг Үндэсний статистикийн хорооны Үнийн статистикийн дарга Д.Мөнх-Оргил хэлж байна.

Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхээс бага хэмжээний мах нөөцөлсөн бөгөөд тавдугаар сарын 31-нийг хүртэл өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Нөөцийн махны жижиглэнгийн 386 цэгт үхрийн мах нэг килограмм нь 15000, хониных 13000 төгрөгийн үнэтэй байна. Энэ жил есөн ААН нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэснээс 40 хувь нь үхрийнх, 60 хувь нь хонины мах байна. Харин өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 13000 төгрөгөөр тооцож худалдан борлуулж буй.

“Түгээлт хүртээмжид асуудал байна гэв”

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат энэ өнгөрсөн ням гарагт томоохон худалдааны төв, гэр хорооллын дэлгүүрүүдээр явж махны үнийг судалж "E mart", "Номин"-гийн салбар, Баруун салааны "В mart", Зүүн салааны "Жинст" зэрэг дэлгүүрээр явж орлоо. Тэрээр “Талхны үнэ янз бүр байдаг шиг махны үнэ янз бүр байна. Фермерийн мах 30 мянга хүрэх гэж байгаа нь үнэн. Намар бэлтгээд одоо гаргаж зарж байгаа мах 25-26 мянган төгрөг байна. Иргэд нөөцийн махны чанарыг голохгүй байна. Харин түгээлт, хүртээмжид нь асуудал байна. Дэлгүүрүүд хөлдөөгчийнхөө багтаамжид тааруулаад нэг авахдаа 100-120 кг мах авдаг юм байна. Энэ нь ойролцоогоор гурав хоногт дуусдаг, дуусахаар нь дуудаж авах байдлаар түгээлт нь үргэлжилж байна. Нөөцийн махны гуравны нэг нь борлуулагдсан байна. Гуравны хоёрынх нь түгээлт, хүртээмжийг нь сайжруулах арга хэмжээ авна” хэмээн мэдэгдээд байна.

“Нөөцийн мах” махны суурь үнийг тогтворжуулахад нөлөөлдөггүй

Хэдийгээр жилийн жилд нөөцийн мах бэлтгэж худалдаанд гаргаснаар махны үнийн өсөлтийг тогтворжуулна гэж үздэг ч дагнасан судалгаа одоогоор алга. Гэхдээ өндөр өсөж буй хурдцыг бага зэргээр сааруулах ч үнийн өсөлтөд нөлөөлнө гэсэн зүй тогтол алга.

Өнгөрсөн хугацааны нийлүүлэлтийн тасалдал шатахууны хомсдолоос үүдэлтэй. Ялангуяа хөдөө орон нутагт өнгөрсөн оны 10-11 саруудад шатахууны хомсдол үүсэж Улаанбаатар хот руу тээвэрлэлт түр саатсан.

Үүнээс үүдэлтэй сарын дотор 6.3 хувь, долоо хоногт 2.3 хувийн өсөлт үзүүлсэн байх жишээтэй. Түүнчлэн нөөцийн махыг жилд хоёр удаа бэлтгэдэг. Нэг нь халуун намар тухайлбал, наймдугаар сард нөөцийн мах бэлтгэж эхэлдэг нь ч учир дутагдалтай. Махны үнийн хамгийн доод цэгт хүрч буй үед нь нөөцийн махыг хямдаар авдаг ч хадгалалт, агуулах зоорь нь чанарын шаардлага хангахгүйгээс хэрэглэгчдийн хэрэгцээг хангадаггүй. Мөн аравдугаар сард малын тарга, тэвээргэ буурсан үед малчид онд орохооргүй муу малаа төхөөрдөг учраас компаниуд нөөцийн махаа бэлтгэдэг. Тэгэхээр нөөцийн махны үнийг махны үнийг тогтвортой байлгая гэвэл тээвэрлэлт, нийлүүлэлт, түгээлт, хүртээмжийн сүлжээнд өөрчлөлт хийгүйгээр хэрэглэгчдэд үр дүнгээ өгөхгүй гэдгийг олон нийт болон салбарын экспертүүд хэлж байна.

Цэвэгдоржийн МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлхийн дэд аваргуудын шинэ сорил Сингапурт
Дэлхийн дэд аваргуудын шинэ сорил Сингапурт
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​