fbpx Дэлхийн дэд аваргуудын шинэ сорил Сингапурт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
6 минут 38 секунд

Дэлхийн дэд аваргуудын шинэ сорил Сингапурт

Өрсөлдөөн хөгжилд хөтөлдөг гэх нь бий. Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд манай тамирчид өөрсдийн хурд хүч, авхаалж самбаа, ур ухаан, эр бяраа сорьж, спортын олон төрөлд өрсөлдлөө. Иймд “Зууны мэдээ” сонин энэ удаад эдгээр тэмцээнээс тоймлон хүргэж байна.

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-5-ны өдрүүдэд Сингапурт улсад зохион байгуулагдаж, Шинэ Зеландын эрэгтэй, Австралийн эмэгтэй шигшээ багууд аваргаар шалгарлаа. Энэ удаагийн тэмцээн Монголын эмэгтэй шигшээ багийг илүүтэй сорьж, үзэгчдийн анхаарлыг татаж байв.

Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн бүрэлдэхүүн дээр Э.Нарангоо нэмэгдэж, Хятад, Австрали, Шинэ Зеландтай илүүрхэж өрсөлдөх хамгийн боломжит хувилбараа илгээсэн нь энэ билээ.

Цол дагаж, бяр гэгчээр шинэхэн гавьяат тамирчид маань Шинэ Зеланд, Малайзыг хэсгийн шатанд буулган авсан боловч хасагдах шатанд Филиппинд гурван оноогоор ялагдаж, энэ удаагийн аяллаа өндөрлүүлсэн юм. Эх орныхоо талбайд эзэрхэг тоглож, Монголын багийн спортын түүхэнд дэлхийн аваргын анхны медалиа хүртэж, түүхийн хуудсыг шинээр бичсэн нь саяхан. Ийнхүү дэлхийн 3х3 сагсан бөмбөг сонирхогчдын хараанд илүүтэй өртөг болсон тэднийг улс орнууд энгийн нэг өрсөлдөгч бус заавал ялах ёстой даваа хэмээн үзэж, нарийн судлах болсон нь багийн стратегиуд дээр илүүтэй харагдав.

Олон улсын спортын хэвлэлүүд Филиппиний баг Монголыг буулган авсан тоглолтыг “томоохон сенсац” хэмээн онцолж, дэлхийн дэд аварга багийг зогсоосон нь Азийн өрсөлдөөн шинэ шатанд гарсны илрэл гэж дүгнэжээ.

Мөнгөн медаль хүртсэн Филиппиний эмэгтэй шигшээ багийн гишүүд 5х5 шигшээдээ давхар тоглодог. Сарын өмнө дэлхийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдсөн баг бэлтгэлжилт, формтой ирж, Монгол, Японыг дараалан хожиж, Австралид финалд шалгарлаа. Монголын эмэгтэй баг сүүлийн жилүүдэд дэлхийн топ түвшинд багтаж, Азид тогтмол тэргүүлэгчдийн нэг болоод байна. Гэвч амжилтаа бататгана гэдэг илүү амаргүй даваа байгаа бололтой. Сонирхуулахад, Н.Нандинхүсэл WNCAA Division I-д тоглох анхны монгол тамирчин болсон нь Монголын сагсан бөмбөгийн тамирчид дэлхийд мандах нэгэн шинэ эхлэл болоод байна. Эрэгтэй шигшээ багийн хувьд мөн хамгийн боломжит хувилбараа илгээжээ. Дээд лигийн тоглолтууд давхацсан учир плей-оффоос мултарсан багуудаас гишүүдээ бүрдүүлсэн бөгөөд Г.Болор-Эрдэнэ, М.Чинхутаг, Н.Ганбаатар, Э.Сугар-Очир нар эх орноо төлөөлж, хасагдах шатанд Японы эсрэг тоглож, тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

Б.Орхонбаяр арслангийн бэлгэшээл дагуулсан түрүү

Монгол Улсын 21 дэх аварга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдааныг Дархан аварга Н.Батсуурь магнайлсаар Монгол бөхийн өргөөний дэвжээнд зодоглосон билээ. Барилдааны үзүүр түрүүнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзийг уран мэхийг уралдуулан давж, түмэн олныг цэнгүүлсэн юм.

Энэхүү барилдааны тухай Б.Орхонбаяр арслан “Сэлэнгэ нутгийн анхны аваргын нэрэмжит барилдаан сайхан боллоо. Энэ жил аваргуудын нэрэмжит барилдаанууддаа бэлгэшээж, бүгдэд нь зорьж барилдаж байна” гэсэн юм.

Түүнийг ч энэ жилийн үндэсний их баяр наадмаар үзүүр түрүүнд өнгөлж, Сэлэнгэ нутгийн дараагийн аварга цолтон болно гэх хүлээлт бас бий. Их шөвөгт Дархан аварга Н.Батсуурь, улсын заан Н.Жаргалбаяр шалгарчээ. Сэлэнгийн аваргын нэрэмжит барилдаанд нутгийн хүчтэн түрүүлэх албагүй ч Б.Орхонбаяр арсланг өвдөг шороодуулах бөх энэ удаад байсангүй. Бөх сонирхогчдын дунд нутгархах “жалга довын үзэл” алсарч, хэн сайхан уран мэх, ур ухаанаа уралдуулж байгааг нь дэвжиж, сайшаан үздэг болсон нь сүүлийн үеийн барилдаанууд дээр харагдаж байгаа нь мөн онцлууштай. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн арслан С.Доржпаламд гардууллаа. Тэрээр гурвын даваанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат аймгийн арслан М.Баасанжавтай үнэнхүү уран мэхийг уралдуулсан нь “Залуу хүчтэнүүд цахиур хагалж байна” гэх бөх сонирхогчдын сайшаалыг хүртээд байна.

Боксын Азийн аварга үргэлжилж байна

Ази тивийн боксын шилдгүүдийг тодруулах "Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн" Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Аса” аренад энэ сарын 10-ныг хүртэл зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд Азийн 21 орны 194 шилдэг тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн нь 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай тамирчид энэ хугацаанд 20 гаруй алт, 30 гаруй мөнгө, 60 гаруй хүрэл медаль хүртжээ.

Энэ удаагийн Монгол багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Б.Буяндалай, 65 кг-д Т.Энхтөр, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Бариахаан, 90 кг-д Г.Энхсанаа, +90 кг-д Х.Бекнур нар багтжээ.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Намуундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Номин-Эрдэнэ, 60 кг-д М.Намуун, 65 кг-д М.Цэцэгдарь нар өрсөлдөж байна.

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улс төрийн “гал“ дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна
Улс төрийн “гал“ дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​