fbpx О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
10 минут 19 секунд

О.Цогтгэрэл С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо

Товчхондоо, АН-ын дарга болсноос нь хойш АН ямар ч сонгуульд ялаагүй, бас ялагдаагүй байхад О.Цогтгэрэл ялагдчихлаа. Уг нь тэрээр ардчиллын партизанууд одоо ч АН-даа нөлөөтэй хэдий ч зүтгэсээр байгаад намын дарга болж чадсан юм. Тэрээр 15 жилийн өмнө “Тэсо”-гийн захирлаар ажиллаж байсан. УИХ-ын 2012 оны сонгуульд АН ялсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх болж байв. Улмаар 2015 онд Увс аймгийн АН-ын дарга болсон. Тэр нь, түүнийг УИХ-ын 2020 оны сонгуулиар гишүүн болох замыг тавьсан. Болоогүй, 2020 онд УИХ-ын гишүүн болоод 2021 оны хавар, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хоёр хуваагдсан АН-ын нэгийнх нь дарга болсон. Даанч, “төр” нөгөө талыг нь сонгосон.

О.Цогтгэрэл УИХ-ын 2024 оны сонгуульд дахин ялж хоёр дахиа гишүүн болсон. Энэ бүхнийг “жагсаасан”-ы учир нь, О.Цогтгэрэл бол АН-д байдаг л намтар түүхтэй гишүүдийн нэг гэдгийг сануулж буй юм.

Гэхдээ, УИХ-ын 2024 оны сонгуулиар 42 суудал авсан АН-ын бүлгийнхэн долдугаар сарын 2-нд хуралдаж, нийт гишүүдийн 68 хувийн саналаар О.Цогтгэрэлийг бүлгийн даргаар сонгосон. Дараа нь, 2025 оны зургадугаар сард Хамтарсан Засгийн газар тарснаар Лу.Гантөмөрийг огцруулж, АН-ын даргыг шинээр сонгох нөхцөл бүрдсэн. Ингээд АН-ын Их хурал 2025 оны наймдугаар сарын 30, 31-нд хуралдаж намын шинэ даргаа сонгосон. Өрсөлдөөнд, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж Ж.Баярмаа, Б.Отгонбат нар оролцсон. Эхний шатны санал хураалтаас ялагч тодроогүй байдаг. Тиймээс, хоёрдугаар шатны санал хураалт явуулахад Б.Пүрэвдорж, Ж. Баярмаа хоёр нэрээ татсанаар О.Цогтгэрэл АН-ын дарга болсон юм. Тэр өдөр О.Цогтгэрэл АН-ын дарга бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга хэмээх “давхар дээл” нөмөрсөн. Улмаар, Дээд шүүхийн нийт шүүгч 2025 оны есдүгээр сарын 18-нд хуралдаад О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэх шийдвэрийг гаргасан. Харин тус Их хурлаас баталсан Үндсэн дүрмийг нь Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Тэгэхдээ “...Намын дотоод бүтэц, санхүүжилт, ҮБХ-ны нөхөн сонгуультай холбоотой заалтуудыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх шаардлагатай” гэж үзсэн. Тэгж явсаар 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр албан ёсоор бүртгэж авсан. Эдгээрийг сануулсны учир нь, О.Цогтгэрэл 2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш үйл ажиллагаа явуулах бүх эрхээр хангагдсан байдаг. Тэрээр үүнийгээ ч ойлгож байсан биз. АН-ын дарга О.Цогтгэрэл нэгдүгээр сарын 15-нд хэвлэлийн хурал зарлаж байгаад “...АН-ын Үндсэн дүрмийг Дээд шүүхэд бүртгэсэнтэй холбоотой бидэнд дотооддоо хийх олон ажил бий. АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, генсек болон дэд дарга нар чөлөөлөгдсөн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгалан АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Намын дүрэм бүртгэгдсэнтэй холбоотой АН-ын дотоод шинэчлэлийн ажил эхэлж байна.

АН аймаг, сум, дүүрэг, баг, хороо, нийслэл, ҮБХ, Улс төрийн зөвлөл гээд бүтэн шатандаа 100 хувь шинэчлэгдэнэ. 2026 оны тавдугаар сарын 1-нийг хүртэл АН-ын дотоод шинэчлэлийн ажил үргэлжилнэ” гэж мэдэгдэж байв.

Мөн, 2026 оны хоёрдугаар сарын 1-нд “Нээлттэй, цэгцтэй- Н” аяныхаа нээлт дээр “...Тавдугаар сар гэхэд нам цэгцэрч, 2027-2028 оны нэр дэвшигчдийн нэрс шударга шалгуураар тодрох болно. Би намын даргын хувьд дотооддоо шударга байдлыг хангуулахад анхаарч хэнтэй ч хуйвалдахгүй албан тушаалаар ч, алт мөнгөөр ч худалдахгүйгээр ажиллах болно” хэмээн ярьсан. Түүнчлэн, арваад хоногийн өмнө АН-ын 28 дугаар Их хурлын нээлт дээр “...Ардчиллын шинэ тэмүүллийн суурь нь шударга ёс юм. Шударга ёс бол эрх мэдлийн тэнцвэр. Тиймээс 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль бол хуульт ёсыг сэргээх, ардчиллын инститүцийг аврах чухал тулаан байх болно” гэж хэлж байлаа. Энэ бүхнийг “эгнүүлсэн”-ий шалтгаан нь, О.Цогтгэрэл цаашид АН-ын даргын хувьд эдгээр “амлалтууд”-аа биелүүлэх боломжгүй болсонтой холбоотой. Тэр нь түүнхй гаргасан хоёр алдаанаас болсон. Нэгдүгээрт, АН-ын байрны индэр дээрээс, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны танхимаас хийсэн улс төрийн хэд хэдэн томоохон мэдэгдэлдээ хүрч чадаагүй юм. Ерөнхийдөө, АН-ын дарга болсноосоо хойш хийсэн мэдэгдлүүдийнх нь дийлэнх замын дундаас сарнисаар дууссан. Засгийн газрыг огцруулах, ямар нэг хуульд хаалт тавих зэрэг улс төрийн шийдвэрүүддээ хүрч байсангүй. Цаг нь тулаад ирэхээр амнаасаа тэс өөрөөр “ажилладаг” болсон. Гэвч, сөрөг хүчнээр “өлссөн” улс төр, нийгмийн анхаарал түүнийг тэвчсэн.

Хамгийн сүүлд, гурав хоногтийн өмнө АН-ын бүлгийн хурлын дараа “...УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг АН энэ хуулийн төслийг үзэл баримтлал, үзэл санааны хувьд дэмжихгүй. Гэхдээ өөр байр суурьтай гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болно.

Одоогийн хуульд ч гэсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт бий. Гэтэл Ерөнхийлөгчийн хууль УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа явж байна. Монгол Улсын тусгаар тогтнолыг парламент гэж бид үздэг. Тэр ардчилсан парламент үгүй болвол Монгол хүний эрх чөлөө, дархлаа үгүй болно гэж АН-ын бүлэг үзлээ” гэж мэдэгдсэн. Харин өчигдрийн санал хураалтын дүн АН-ын даргын хэлснээс тэс өөр “хариу”-тай гарсан. Гэсэн хэдий ч, гадна талдаа буюу улс төр, нийгмийн зүгээс АН-ыг тэвчээр зааж хүлээж байна. Харин АН-ынхан дотроо тэгсэнгүй бололтой. АН-ын дотоод сонгууль бөөн хэл ам, хэрүүл тэмцлээр дууссан. Чухам тэнд алдсан уу, эсвэл эхнээсээ тийм байсан уу, АН-ын дотоод сонгуулиас хойш намынхан нь О.Цогтгэрэлийг чөлөөтэй шүүмжилдэг болсон. Тэр нь саяхан болсон АН-ын 28 дугаар Их хурлын үеэр илэрлээ. Аливаа улс төрийн намын даргын хэнтэй ч хуваалцахгүй эдэлдэг нэг эрх бий. Тэр бол генсекийг санал болгох эрх юм. Намын дарга өөрийн хамгийн итгэлт хүнийг намын бүтцийн байгууллагад генсекээр санал болгож томилуулдаг. МАН, АН гээд, ер нь гадаад дотоодын бүх намд ийм дүрэм зарчим үйлчилдэг. Одоо ч бусад нь тэр жаягаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч, АН-ын Их хурлын төлөөлөгчид О.Цогтгэрэл даргынхаа санал болгосон хоёр ч “нэр дэвшигч”-ээс татгалзлаа. Монголд лав аль нэг улс төрийн намд ийм явдал болж байгаагүй юм.

Гэхдээ, О.Цогтгэрэлийг “...Дотоод сонгуулиа зохион байгуулж чадсангүй, хэл амтай дуусгалаа”, “...Өөрийнхөө хүмүүсийг намын нэгжүүдэд томилоод байна” гэдэг шүүмжүүд намынхнаас нь тасралтгүй гарсан. Харин зарим нь “...О.Цогтгэрэл дарга Н.Алтанхуяг дарга шиг фракцууддаа тэгш боломж олгооч” хэмээн зөвлөж байв.

Бас, зарим нэг нь “...Генсекээ өөрөө шийд, бусдыг нь хуваа” гэж байсан юм. Тиймээс, АН-ын дарга О.Цогтгэрэлийн санаачилгаар генсекийг тодруулах хугацааг нэг сараар сунгаад тарцгаасан. Гэтэл уржигдар АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, намын дарга О.Цогтгэрэлийн санал болгосон С.Баярцогтыг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. С.Баярцогт ч хурлын дараа ганцаараа гүйж очоод Д.Амарбаясгалангаас тамга тэмдэг, өрөө сэлтээ хүлээгээд авчихсан байна. Улмаар, О.Цогтгэрэлийн “давхар дээл”-ийг тайлуулж, УИХ дахь бүлгийн даргаас чөлөөлөгдөх өргөдлийг нь бичүүлж авсан байна. “...Сарын дараа сонгоно” гэж байсан албан тушаалд яаран сандран С.Баярцогтыг санал болгосон нь ямар учиртай вэ”, “...О.Цогтгэрэл ямар шахаанд орчихов оо” л гэлцэж байна. Угаасаа, улстөрчийн хувьд О.Цогтгэрэл С.Баярцогт харьцуулахад хэцүү. Туулсан зам, туршлага гээд яривал бүр холдоно. Нэгэнт, АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон С.Баярцогт өчигдөр АН-ын генсекийн хувиар анхны мэдээллээ хийлээ. Тэрээр, цаг үеийн асуудлуудаар АН-ын байр суурийг тайлбарлсан. Гэхдээ, түүний мэдээллээс ойлгогдсон нэг чухал зүйл нь, цаашид АН-ын аливаа асуудал, байр суурь О.Цогтгэрэл биш С.Баярцогтоор илэрхийлэгдэх юм байна гэдэг байв. Товчхондоо, АН-ын дарга О.Цогтгэрэл генсекийн үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтын “сүүдэр”-т яваад орчихлоо.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​